Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

2024      03           07                                       2024/ШЦТ/44

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.А,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бийн Нт холбогдох эрүүгийн 2309000000324 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 02 дугаар сарын 07-нд Увс аймгийн ............... суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын ......... дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Бийн Н /РД: .............../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос Англи хэлний багш мэргэжлээр 2003 онд төгссөн гэх D200301555 дугаартай диплом авсан ба уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын Бакалавр” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглан 2004 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Нийг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос Англи хэлний багш мэргэжлээр 2003 онд төгссөн гэх D200301555 дугаартай диплом авсан ба уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын Бакалавр” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглан 2004 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажиллахдаа ашигласан болох нь:

Өмчийн хэлбэр үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажпын удирдамж (хавтаст хэргийн I-р хавтасны 10-11 дэх тал),

Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 35/22 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн I-р хавтасны 7-13 дахь тал),

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (хавтаст хэргийн I-р хавтасны 14-38 дахь тал),

Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай Б.Нийг мэргэжлийн багшаар томилсон “Багш ажиллуулах тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн I-р хавтасны 47 дахь тал),

Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын I-р сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай Б.Нийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар (хавтаст хэргийн I-р хавтасны 48 дахь тал),

Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар Цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаартай Б.Нийг англи хэлний багшаар түр томилсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн I-р хавтасны 42 дахь тал),

Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар Цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/58 дугаартай Б.Нийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар (хавтаст хэргийн I-р хавтасны 43 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Н нь 2004 оноос 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тасралтгүй Англи, Орос хэлний багшаар ажилласан. Б.Н нь өөрийн хүсэлтээр ажилаас гарсан юм. Манай сургуулийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 197 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Н манай сургуульд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс түр багшаар томилогдон Англи Орос хэлний багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 1 сар гарангийн хугацаанд түр ажилласан юм. Манай сургуулийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 203 дахь тал),

Гэрч Ч.Эгийн /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажпыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг рсК файлаар татаж авах Архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажпыг эхэлсэн. Мөн ажпын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажпын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад Е315, НЕМ18 гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМ15 программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин Е515 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. Е515 систем нь Монгол Упсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМ15 программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 205-207 дахь тал),

Гэрч Я.Нгийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажпын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Е513 программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу рdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 210-212 дахь тал),

Гэрч А.Тийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажпын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е515 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...3өрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1,12 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 214-216 дахь тал),

Гэрч Б.Дгийн /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжпэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажпын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 218-220 дахь тал),

Гэрч Н.Бгийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Боловсрол мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. НЕМ18 систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Непгиз буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РРР, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 223-225 дахь тал),

Гэрч Д.Агийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн, статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 228-231 дэх тал),

Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3/1006 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн II-р хавтасны 108 дахь тал),

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 35/22 дугаартай албан бичиг, хавсралт  (хавтаст хэргийн II-р хавтасны 112-113 дахь тал),

Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/1058 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн II-р хавтасны 125 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II-р хавтасны 126 дахь тал),

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 756 дугаатай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн II-р хавтасны 31-32 дахь тал),

Иргэн Д.Моос гаргаж өгсөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн D200301555 дугаартай Доржсүрэнгийн Мөнхзоригийн дипломын хуулбар (хавтаст хэргийн II-р хавтасны 116-120 дахь тал),

Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа КТМС-д 1988 оны 9 дүгээр сард элсэн суралцаж эхлээд 4.5 жил сурч 2003 оны 01 дүгээр сард техник хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Намайг суралцаж байх хугацаанд тэнхимийн эрхлэгч Б, С гэх багш нар байсан. Би уг сургуулийг 2003 оны 01 дүгээр сард төгсөж байсан. D200301555 дугаартай диплом нь намайг төгсөх үед сургуулиас олгож байсан диплом юм. Уг диплом одоо надад байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 144-146 дахь тал),

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн дипломыг манай Багшийн их сургуулийн тухайн үед хэл шинжлэлийн гадаад хэлний танхимийн декан Г гэх багш гаргаж өгч байсан юм. Тухайн үед миний бие өвдчихсөн байсан учраас би өөрийнхөө 3.5 жил суралцсан кинишкийг үзүүлэээд тухайн багш намайг би дотны жав байсан, би хэл шинжлэлийн чиглэлээр марфология сэдвээр хичээл бэлдүүлж оюутннуудад лекц уншуулж байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй байгаагаа хэлэхэд багш цаашаа сургуулийн удирдлагад хэлж өгөөд баримт бичиг гаргуулж өгсөн. 2003 онд тухай дипломыг гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 148-149 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Боловсролын диплом гэдгийг тухайн үед мөрдөн байсан Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.

Тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120 багц цагаас доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй буюу Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос Англи хэлний багш мэргэжлээр эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгалтаа өгч, сурч төгсөөгүй атлаа тус сургуулийг 2003 онд төгссөн гэх D200301555 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн  диплом авсан нь уг дипломыг хуурамч гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болно.

Уг диплом нь хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2004 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар тус тус ажилласан байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн D2000/2129 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт нь шинжилгээнд тэнцэнэ. Харин D200301555 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт нь ихэвчлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн D200301555 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул D2000/2129 дугаартай бакалаврын дипломын төгсөлтийн шалгалтын комиссын захирал хэсэгт бичигдсэн С.Тын үл уншигдах гарын үсэгтэй харьцуулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн D200301555 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт нь шинжилгээнд тэнцэхгүй тул D2000/2129 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт сургалт, судалгааны албаны дарга Н.Б хэсэгт бичигдсэн үл уншигдах гарын үсэгтэй харьцуулах боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 137-139 дэх тал)-ээр шүүгдэгч Б.Нийн диплом ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь хуурамч дипломыг анх ажилд орохдоо ашигласан үеэс эхлэн дээд боловсролтой бакалавраас доошгүй зэрэгтэй хүн ажиллах шаардлагатай Орос Англи хэлний багшийн ажлын байранд уг хуурамч дипломыг ашиглан ажиллаж байгаа нь удааширсан үйлдэлд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн хор уршиг нь 2004 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан боловч 2023 оны 01 дүгээр сарын 17-нд гэмт хэргийг илрүүлсэн үеийг төгссөнд тооцно.

Шүүгдэгч Б.Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгалт өгч, суралцаж төгсөөгүй атлаа D200301555 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж диплом хуурамч болохыг ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Н нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н нь D200301555 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын I-р сургуульд Англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар Цогцолбор сургуульд англи хэлний багшаар тус тус тухайн дипломыг ашиглан ажлын байрандаа ажилласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж тодорхойлсон  “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол хор уршиг

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос Англи хэлний багш мэргэжлээр 2003 онд төгссөн гэх D200301555 дугаартай диплом авсан ба уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын Бакалавр” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглан 2004 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар ажиллахдаа 137,119,385 төгрөгийн цалин хөлс, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажиллахдаа 1.962.397 төгрөгийн цалин хөлс тус тус авсан байна. Уг хуурамч баримт бичиг ашиглаж 139.081.782 төгрөгийн цалинг хууль бусаар авч төсөвт хохирол учруулсан тул 139.081.782 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Б.Н нь 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тасралтгүй ажил эрхэлж байсан тул түүний авсан цалингаас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Нийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн тооцож үзэхэд 2002 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 21-нийг дуустал хугацаанд нийт 139.081.782 төгрөгийн цалин олгосон байх тул тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсийг тооцон 44.069.500 төгрөгийг үлдээж, түүний өөртөө хууль бус давуу байдал олгох замаар авсан 95.012.282 төгрөгийн цалинг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Хуурамч бичиг баримт ашигласан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн II-р хавтасны 10 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Р.Тийн өгсөн “Миний эхнэр Б.Н нь дөлгөөн тайван, үх хүүхэддээ асрамж халамж сайтай бөгөөд их даруу төлөв, зарчимч, их шударга хүн юм, Хичээл зааж байгаа сурагчид болон хүүхдүүдэд маш их санаа тавьдаг, байнга илүү цагаар давтлага сургуулилт өгдөг, Мөн улсаас миний эхнэрийн хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж Боловсролын тэргүүний ажилтан, заах аргач багш, арга зүйч багш сумын тэргүүний багш болон удаа дараа шагнагдаж байсан. Мөн элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэсэн 2 хүүхдүүд 2 дугаар байранд шалгарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 238 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Нт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200301555 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т  заасан шүүгдэгч Б.Нт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Нээс 95.012.282 /ерэн таван сая арван хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулсугай

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200301555 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                    

 

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ