| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/03520/И |
| Дугаар | 101/ШШ2021/00350 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2021/00350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.О
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О*******, гэрч Н.Ц*******, нарийн бичгийн дараг Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч А.Л- нь нэхэмжлэгч Н.О-д 60,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газар дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Л-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус нэг бүрийг нь14,796,000 төгрөгөөр хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж б*******а.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийг хэлэн гэж тус тус зохицуулсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэлтэй дээрх хувийн сууцуудын зэх зээлийн бодит үнэ цэнийг тогтоох зорилгоор хөндлөнгийн шинжээч томилохдоо зуслангийн сууцуудыг газраас нь салгаж дангаар нь үнэлгээ хийлгүүлсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж б*******а. Нэгэнт хамтад нь үнэлээгүй зэх зээлийн жишиг үнээс хэт доогуур үнэлэгдсэн. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Хөрөнгийн үнэлгээг тух******* үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон “Ф******* э” ХХК-ийн үнэлсэн төлбөр төлөгч А.Л-гийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус нэг бүрийг нь14,796,000 төгрөгөөр нийт 59,184,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өмчлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3536 дугаар захирамжаар хариуцагч А.Л-гээс 60,000,000 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Н.О-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18261827 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч А.Л-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот амралтын зориулалттай 83.9 м.кв талбайтай сууцуудыг 220 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хураасан.Төлбөрт хураагдсан хөрөнгөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгөө нэг бүрийг нь 35,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгөөр үнэлэх саналаа явуулсныг төлбөр авагч Н.О-д танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6/346 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Ф******* э” ХХК-ийг томилоход нэг сууцыг 14,796,000 төгрөгөөр нийт 59,184,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4-162/25894 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд, өмгөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн хийсэн эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, газрын хамт үнэлээгүй гэж маргасан. Манайх нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг дэмжиж байгаа. Шинжээчийн үнэлсэн зуслангийн байрны зориулалт бүхий байшингуудын доорх болон эргэн тойргийн бусад газруудад нь өөр хүний эзэмшилтэй газар байдаг учир газрын хамт үнэлгээ хийх боломжгүйг өөрөө мэдэж байгаа болно. Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч нь харин хэт өндөр үнээр үнэлсэн байдаг. Газар дээр очиж үзэхэд нэг байшин 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй харагддаг. Гуравдагч этгээдийн тухайд хөрөнгийг хэт өндөр үнэлсэн гэж үзэж байгаа тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Л- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021982, Ү-2203021983, Ү-2203021985, Ү-2203022186 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот амралтын зориулалттай 83.9 м.кв талбайтай сууцуудыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч А.Л-г нь нэхэмжлэгч Н.О-д 60,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01025 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн б*******а. /1-р хх-ийн 5-8 дугаар тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №18261827 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, А.Л-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18261827/04 тогтоолоор “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18261827/09 дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус хураажээ./1-р хх-ийн 36-59 дүгээр тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6/346 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Ф******* э” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа үл хөдлөх хөрөнгийг нэг бүрийн үнийг нь 14,796,000 төгрөгөөр нийт 59,184,000 төгрөгөөр үнэлсэн б*******а./1-р хх-ийн 64-141 дүгээр тал/
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хөрөнгийн үнэлгээг тух******* үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.” гэж заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д ”хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах” гэж заажээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6/346 дугаар дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Ф******* э” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ч.Отгончимэгээс олгогдсон “Итгэмжлэл”-ийн үндсэн дээр шинжээч Н.Ц*******ийг оролцуулсан нь тодорхойгүй б*******а. Хэрэгт “Ф******* э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй, шинжээч нь тух******* компанийн шинжээч мөн эсэх нь эргэлзээтэй б*******а.
Шүүхийн хэлэлцүүлэгт “шинжээч Н.Ц******* би тух******* үл хөдлөх хөрөнгүүдийг Өртөгийн аргаар үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгүүдийн газрын гэрчилгээг бодитоор шалгаагүй, 68/7, 68/8 тоот байшингуудын дотор орсон, 68/4, 68/5, дугаар байшингуудын гадна цонхоор нь хараад үнэлсэн” гэх тайлбараас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үнэлгээний аргачлалд нийцүүлж шинжилгээнд дүгнэлт хийгдээгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шинжээч нь Шинжилгээ хийх тухай тогтоолд дурдсан 4 үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 68/7, 68/8 тоотыг биет байдлаар үнэлсэн атлаа 68/4, 68/5 дугаар үл хөдлөх хөрөнгөд биет үзлэг хийгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон шинжээч Н.Ц*******ийн мэдүүлгээр тогтоогдож болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот амралтын зориулалттай 83.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэг бүрийн үнийг 14,796,000 төгрөгөөр нийт 59,184,000 төгрөгөөр үнэлсэн “Ф******* э” ХХК-ийг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа өөрийн эзгүйд шүүх хуралдаан хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан хэргийг нотлох баримт бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Л-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулаг 2 дугаар хэсгийн 68/4, 68/5, 68/7, 68/8 тоот амралтын зориулалттай 00.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэг бүрийн үнийг 14,796,000 төгрөгөөр нийт 59,184,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ