Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч А.Ариунтуяа,

хохирогч Б.Э, Б.Х

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Х.М холбогдох эрүүгийн 2334004990520 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд 1979 оны 06 дугаар сарын 02-нд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч нярав мэргэжилтэй, ам бүл 5, 3 хүүхэд, зээгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, щ, Б Х.М.

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зорчигч Б.Х, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Х.М:

...2023 оны 9 сарын 14-ны өдөр 19 цагийн үед Урьхан зоогийн газар өнгөрөөд 3 зорчигчтой явж байсан. Тухайн өдөр цаг агаарын байдал нэлээн бороотой үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Э урд талд явсан машин шатахуун түгээх станц руу баруун гар тийш эргэх гээд зогсож байсан. Надад дохио нь харагдаагүй. Энэ хоёр машиныг нэлээн удаан явж байна гэж бодоод араас нь хурдаа хасаж явсан. Дөхөж ирээд зогсож байгаа нь мэдээд тоормос гишгээд гулсаад хойноос нь орсон. Э урд явсан машин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Үргэлжлэх цагаан зураас байсан. Нэлээн явж байгаад эргэх цагаан зураас байсан. Энхбаярын дүрэм зөрчсөн гэж хэлээгүй. Гэм буруу дээр маргахгүй байна... гэж,

 

Хохирогч Б.Э:

...2023 оны 09 сарын 14-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Мандал сумаас Улаанбаатар хот руу 4 зорчигчтой явсан. Урьхан орох гээд өгсөж байхад миний урд явсан машин дохио өгөөд явсан. Урьханаас гараад дараагийн колонк Магнай трейд рүү эргэх гээд явж байсан. Энэ орох нь тодорхой юм байна гэж бодоод урдаас машин ирж байхаар нь хурдаа сааруулаад  4-5м зай аваад зогссон. Толинд хартал араас машин орж ирээд үйлдэл хийж чадаагүй араасаа мөргүүлсэн. Эсрэг машинаа бас мөргөн болохгүй, нөгөө тийш нь дарахаар жалга руу орж уначих гээд байсан болохоор өөдөөс ирсэн машинтайгаа зэрэгцээд шууд колонк руу ороод зогссон. Мөргүүлсний улсаас баруун гарын ширмүүр яс хугарсан.Өөр гэмтэл байхгүй. Тээврийн хэрэгсэл ардаасаа мөргүүлсэн. Тэрийг унахад хэцүү болохоор нь задаргаанд өгсөн. Шинжээчийн үнэлгээгээр машины мөнгө нийт 5.035.000 төгрөг гарсан. Хас үнэлгээ дээр очиж үнэлүүлсэн. Шууд бус зардал нь 180,000, шууд зардал нь 4,855,000 төгрөг гарсан. Шууд бус зардал гараагүй надаас гараагүй... гэж,

 

Хохирогч Б.Х:

...2023 оны 09. Сарын 14-ны өдөр Дархан уул аймгаас Улаанбаатар хот руу жолооч эгчийг олоод таксигаар гэр лүгээ явж байсан. Бороо нэлээн орж байсан. Замд унтаж явсан. Нэг сэрээд цагаа харчхаад хаана явж байгаагаа харахад Урьхан гэж харагдаад хар машины арыг мөргөсөн. Тэрнээс болоод зүүн хөл, зүүн гарын яс хугарч хадуулсан. Хөлийн яс хугархай хэвээрээ байна. 9 сарын 15-ны өдөр шууд гэмтэлд эмнэлэгт хэвтсэн. 9 сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаандаа ороод 7 хоног эмнэлэгт байж байгаад үлдсэн сар гаран гэртээ хэвтэрт байсан. Би хичээлээсээ нэлээн хоцролттой явж байна. Одоо биеийн байдал гар муруй болсон тэнийхгүй, сэргээн засах эмчилгээ хийлгэж чадаагүй. Энэ хүн 700.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр би зөвхөн эм авсан. Хөл удаан зогсож чадахгүй. Хугархай чигээрээ байгаа. Оны өмнөөс таягтай явахаа больсон. Байнга баруун гараараа таяг тулж явахад хүндрэлтэй байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ, сэтгэцэд учирсан хор хохирол төлүүлнэ нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 243.400 төгрөг, бусад зардалд 675.926 төгрөг нийт 919.326 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс энэ хүн 700.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 219.326 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2334004990520 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.М нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн А0401 дугаартай асфальтан зам "Урьхан" зоогийн газрын орчимд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Киа оптима маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "... Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна..." мөн дүрмийн 12.1 "... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..." гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас жолооч Б.Э жолоодож явсан Соната-7 маркийн 78-12 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар Киа оптима маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Х, Соната-7 маркийн 78-12 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 8-13 дугаар хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 106 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12327 дугаартай ...Б.Х биед зүүн богтос ясны залаа сэртэнгийн далд хугарал, зүүн шаант ясны зөрүүгүй далд хугарал, эрүүнд зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралтгэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12001 дугаартай...Б.Э биед баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал, баруун алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 663 дугаартай ...Б.Э өмчлөлийн 78-12 СБА улсын дугаартай Hyundai Sonata 7 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 5.035.000 /таван сая гучин таван мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 48-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23/129 дугаартай...1.Kia optima 79-06 ДАР улсын дугаартай автомашины жолооч Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Hyundai sonata-7 маркийн 78-12 СБА улсын дугаартай автомашины жолооч Б.Энхбаярыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Kia optima 79-06 ДАР улсын дугаартай автомашины жолооч Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. 4. Бороо орж үзэгдэлт хангалтгүй, зорчих хэсэг нойтон байсан нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 5. Нэмж тусгах саналгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

хохирогч Б.Э ...2023 оны 09 сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумаас Улаанбаатар орохоор өөрийн эзэмшлийн "Sonota-7" маркийн 78-12 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Би Мандал сумаас Улаанбаатар хот орох 4 зорчигчийг таксины зогсоол дээрээс нэг хүний 25.000 төгрөгөөр авч явсан юм. Тэгээд 19 цагийн орчим Төв аймаг Борнуур сум Урьхан зоогийн газрын замд явж байх үед миний урд явсан Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар талруугаа "МТ" шатахуун түгээх рүү иргэхээр дохио өгөөд эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг өнгөрөөхөөр зогсох үед нь би хурдаа хасаад ард нь очиж 4-5 метрийн зайтай зогссон тэр үед миний араас "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн тэр үед би мөргүүлсэн инерцээрээ "МТ" шатахуун түгээх рүү буусан уулзвар луу иргэж зогссон. Тэгээд бууж ирээд жолоочтой нь уулзахад эмэгтэй жолооч байсан бөгөөд их сандарсан балмагдсан байсан тул юм дугарч чадахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн дээр нь миний араас мөргөсөн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан хүмүүсийн зүрх нь савлаад байна гээд байхаар нь та нар эмнэлгээ дуудаарай гэж хэлсэн. Эмнэлэг, цагдаа нар Борнуур сумаас ирж зорчиж явсан хүмүүсийг нь аваад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, сууж явсан нэг хүнд эмнэлэг тариа хийсэн, өөрөөр гэмтсэн хүн байхгүй, миний бие шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүс бэртэж гэмтсэн зүйл байхгүй тул цагдаа дээр ирээд цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гомдол саналгүй гэдэг бичгээ хийж өгсөн. Тухайн өдөр гадаа бороотой манантай байсан тул би хурд багатай явж байсан бөгөөд урдаа яваа тээврийн хэрэгслийг зүүн иргэх дохио өгөөд зогсох үед нь араас очиж зогссон байсан. Миний урд явсан Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн араас би мөргөөгүй. Зам тээврийн осол болох үед цаг агаар бороотой манантай, зам гулгаатай байсан ч осол болоход нөлөөлөөгүй. Би тээврийн хэрэгслээ "Хас үнэлгээ" ХХК-р үнэлүүлсэн 5.035.000 төгрөгний хохирол учирсан, 312.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн мөн мастер сүлжээ оношлогооны байгууллагаар явах эд ангийн үнэлгээ хийлгэсэн 84.000 төгрөг болсон. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна өөрөөр нэхэмжлэх зүйл алга байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

хохирогч Б.Х ...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орно гэсэн зараар манай ангийн хүүхэд холбогдсон байсан. 17 цаг 40 минутын орчим ШУТИС-ын дотуур байрны гаднаас ангийн залуу Баян-Очрын хамт суугаад хөдөлсөн. 17 цаг 50 минутын орчим газны газраас газ аваад зардлын мөнгөөрөө газ хийгээд Улаанбаатар хотруу хөдөлсөн. Замдаа би хэсэг унтсан ямарч байсан миний сууж явсан тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан намайг сэрээд жолоочийн хурдыг харахад 100км цагийн хурдыг өнгөрөөд дараагийн зүүн дээр нь мал нь очиж байсан. Нэг гэрэлтэй газарлуу ороод ирэхээр нь цонхны цангаа арилгаад харсан чинь Урьхан гэсэн бичиг харагдсан тэгээд л жолооч эгч орилсон түс тас гээд мөргөлдсөн. Миний хажууд сууж явсан манай ангийн залуу унтаж яваад сэрээд юу болов гээд, миний эрүүнээс цус гоожоод байх шиг байна гэхэд гэрлээ тусгаж харахад нь эрүү шалбарсан байсан, мөн миний зүүн гар хөдлөхгүй, зүүн хөл хөдлөхгүй байсан түүнээсээ болоод би шоконд орж таталт өгсөн. Эмнэлэг ирээд үзээд аваад явсан. 80-90 км цагийн хурдтай бол явсан байх, би жолоочийн арын суудалд сууж явсан. Урьд байсан машины араас тулаад орилоод очоод мөргөсөн, тухайн үед гадаа бороотой байсан тормос гишгээд л очоод мөргөсөн. Миний зүүн хөлний шилбэний яг хугарсан, зүүн гарны тохой үүрсэн, жолоочийн дэр нь байхгүй байсан тул суудлыг мөргөөд эрүү ам хэсэг тухайн үед мурийсан байсан, энд тэнд хөхөрсөн байсан. Арын суудалд суудлын бүс байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ГССҮТ-н нөхөн сэргээх шинэ гэмтэл гэсэн бичигтэй байсан. Эрүүл мэндээрээ хохирлоо, мөн дээр нь төгсөх анги болохоор хоцрогдол үүсч байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулмаар байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

холбогдогч Х.Мийн ...Би 2023 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Дархан-уул аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн "Кіa optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зарын дагуу Дархан-уул аймгаас Улаанбаатар хот орох гурван зорчигч аваад 17 цаг 20 минутад хөдөлсөн. Тэгээд 19 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газар дөхөж байх үед урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлсэн. Гүйцэт түрүүлээд урд нь гарсан үед миний урд явсан 2 тээврийн хэрэгсэл ар араасаа явж байх үед нь хурдаа хасаад араас нь дөхөж очих үед 2 тээврийн хэрэгсэл зогсож байхыг нь мэдээд тормсоо ханатал гишгэсэн боловч гадаа бороотой зам нойтон байсан тул гулсаад тээврийн хэрэгслийн хойноос очиж мөргөсөн. Тэгсэн миний тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигчдоо гаагүй гэж асуухад миний арын суудалд сууж явсан охины гар хөлөнд нь таталт өгсөн би тухайн охиныг зүрх муутай юу гэхэд тийм ээ эгчээ би зүрх муутай гэж хэлсэн би өөрөө зүрх муутай ухаан алдаж унадаг болохоор шинж тэмдгийг нь шууд мэдсэн тэгээд би багажинд байсан цүнхнээсээ валидол авч хэлэн доор нь тавьсан тэр үед таталт нь гаагүй болсон. Би эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй Борнуур сумын эмнэлэг ирж үзээд анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг рүүгээ авч явсан. Надаас гадна 3 зорчигч явсан, миний бие бэртэж гэмтсэн зүйл байхгүй байна. Арын суудалд сууж явсан охин гэмтсэн байна гэсэн эмнэлгээр үзүүлж яваа. Би Урьханы цаана урд яваан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэхэд 80 км цагийн хурдтай явсан, гүйцэт түрүүлээд хурдаа хасаад тухайн тээврийн хэрэгслийн араас очих үед 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Хэрэглээгүй байсан. Зам бороо орсон нойтон, үзэгдэх орчин бороотой байсан тул хязгаарлагдмал, цаг агаар осол болоход нөлөөлсөн. Миний өөрийн эзэмшлийнх. Би урд явсан тээврийн хэрэгслийн араас цаанаас гүйцэт түрүүлээд орж ирэх үед хол зайтай байсан нэлээн ойртож дөхөж ирээд тухайн тээврийн хэрэгслийг зогсож байгааг нь мэдсэн тэгээд тормос гишгэсэн боловч мөргөсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалтай... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

хохирогч Б.Э ...2023 оны 09 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар орохоор өөрийн эзэмшлийн "Сонота-7” маркийн 78-12 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Би Мандал сумаас Улаанбаатар хот орох 4 зорчигчийг таксины зогсоол дээрээс нэг хүний 25.000 төгрөгөөр авч явсан юм. Тэгээд 19 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газрын замд явж байх үед миний урд явсан Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тал руугаа "МТ" шатахуун түгээх рүү эргэхээр дохио өгөөд эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг өнгөрөхөөр зогсох үед нь би хурдаа хасаад ард нь очиж 4-5 метрийн зайтай зогссон тэр үед миний араас "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн тэр үед би мөргүүлсэн инерцээрээ "МТ" шатахуун түгээх рүү буугаад уулзвар руу эргэж зогссон. Тэгээд бууж ирээд жолоочтой нь уулзахад эмэгтэй жолооч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл юм. Би жолоо бариад миний хажуу талд нэг эрэгтэй залуу зорчигч суугаад арын суудалд 3 зорчигч сууж явсан юм. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний урд явсан тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ дохио өгөөд зогсож байсан тул би араас нь очиж зогссон байсан. Зам тээврийн осол болох үед цаг агаар бороотой, зам гулгаатай байсан ч осол болоход нөлөөлөөгүй. Миний баруун гарын шивнүүр яс хугарсан гэмтэлтэй. Харин нөгөө "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг хүн гэмтсэн гэж байсан. Миний араас мөргөсөн "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн буруу гэж бодож байна. Би гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,

холбогдогч Б.Х ...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор зарын дагуу /орой 18-19 цагийн орчим 3-4 хүн аваад хот орно/ гэсэн зараар манай ангийн хүүхэд холбогдсон байсан. Тэгээд 17 цаг 40 минутын орчим ШУТИС-н дотуур байрны гаднаас ангийн залуу Баян-Очрын хамт суугаад хөдөлсөн. 17 цаг 50 минутын орчим Газны газраас газ аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа би хэсэг унтсан ямар ч байсан миний сууж явсан тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан намайг сэрээд жолоочийн хурдыг харахад 100 км/ц-ийн хурдыг өнгөрөөд дараагийн зүүн дээр нь милл нь очиж байсан. Нэг гэрэлтэй газар руу ороод ирэхээр нь цонхны цангаа арилгаад харсан чинь "Урьхан" гэсэн бичиг харагдсан тэгээд жолооч эгч орилсон тас гээд мөргөлдсөн. Миний хажууд сууж явсан манай ангийн залуу унтаж яваад сэрээд юу болов гээд, миний эрүүнээс цус гоожоод байх шиг байна гэхэд гэрлээ тусгаж харахад эрүү шалбарсан байсан, мөн миний зүүн гар хөдлөхгүй, зүүн хөл хөдлөхгүй байсан түүнээсээ болоод би шоконд орж таталт өгсөн. Тэгээд Борнуур сумын түргэний эмч ирж үзээд эмнэлэгт аваачсан юм. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч Х.М гэдэг хүн байсан. Жолоочийн хажууд нэг залуу сууж явсан арын суудалд би найз Баян-Очрын хамт сууж явсан. Жолооч болон түүний хажууд сууж явсан залуу нар суудлын бүс зүүсэн. Харин арын суудалд найз Баян-Очир бид хоёр бүс зүүгээгүй байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний харснаар 100 км/ц-ийн хурдтай явж байсан. Ослын улмаас миний зүүн гар болон зүүн хөл хугарсан юм. Тухайн үед гадаа бүрэнхий болоод ширүүн бороо орж байсан. Гэхдээ зам болон тээврийн хэрэгслүүд харагдаж байсан. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би буруутай жолоочоос эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч О.Б ...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор орой 18-19 цагийн орчим 3-4 хүн аваад хот орно гэсэн зараар холбогдсон. Тэгээд 17 цаг 40 минутын орчим ШУТИС-н дотуур байрны гаднаас ангийн найз Б.Хүслэнгийн хамт суугаад хөдөлсөн. Тэгээд би замдаа унтаж явсан бөгөөд осол болох үед сэрсэн юм. Намайг сэрэхэд Б.Хүслэн ослын улмаас шоконд ороод таталт өгөөд байсан. Мөн намайг тээврийн хэрэгслээс гараад харахад миний сууж явсан тээврийн хэрэгсэл нэг машинаас араас ороод мөргөсөн байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолоочийг танихгүй. Жолоочоос гадна надтай нийлээд 3 хүн нийт 4 хүн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Жолооч болон түүний хажууд сууж явсан залуу нар суудлын бүс зүүсэн. Харин арын суудалд найз Б.Хүслэн бид хоёр бүс зүүгээгүй байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Дархан-Уул аймгаас гарахад жолооч 90км/ц-ийн хурдтай явж байсан. Тэгээд осол болох үед унтаж байсан учраас хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Надад ямар нэг гэмтэл бэртэл учраагүй юм. Тухайн үед гадаа бүрэнхий болоод ширүүн бороо орж байсан. Гэхдээ зам болон тээврийн хэрэгслүүд харагдаж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн учир манай машины жолоочийн буруу гэж бодож байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Х.Мийн ...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зарын дагуу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох гурван зорчигч аваад 17 цаг 20 минутад хөдөлсөн. Тэгээд 19 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газар дөхөж байх үед урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд буцаад эгнээндээ орсон. Тэгээд урд 2 тээврийн хэрэгсэл зогсож байхыг нь мэдээд тоормос гишгэсэн боловч гадаа бороотой зам нойтон байсан тул гулсаад тээврийн хэрэгслийн хойноос очиж мөргөсөн. Тэгсэн миний тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч нараас арын суудалд сууж явсан Х гэх эмэгтэйн гар хөлөнд нь таталт өгсөн. Тэгээд би 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй Борнуур сумын эмнэлэг ирж үзээд анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг рүү авч явсан. Би 2022 оны 11 сард Улаанбаатар хотод хувь хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би жолоо бариад миний хажууд нэг эрэгтэй залуу, арын суудалд 2 зорчигч нийт дөрвүүлээ явж байсан. Би болон бусад зорчигч нар суудлын бүс зүүсэн байсан. би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай тээврийн хэрэгслийн арын суудалд сууж байсан Х гэх эмэгтэй хөл гарандаа бэртэл авсан байсан. Би 80 км/ц-ийн хурдтай явж байсан. Гадаа харанхуй бороо орж байсан. Би машины араас мөргөсөн нь миний буруу гэхдээ 2 тээврийн хэрэгслийн урд зогсоод зүүн эргэх гээд дохио өгсөн машин үргэлжилсэн цагаан зураас давж эргэх гээд зогсож байсан. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч Х.Мийн ...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн "Kia optima" маркийн 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зарын дагуу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох гурван зорчигч аваад 17 цаг 20 минутанд хөдөлсөн. Тэгээд 19 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газар дөхөж байх үед урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд буцаад эгнээндээ орсон. Тэгээд урд 2 тээврийн хэрэгсэл зогсож байхыг нь мэдээд тоормос гишгэсэн боловч гадаа бороотой зам нойтон байсан тул гулсаад тээврийн хэрэгслийн хойноос очиж мөргөсөн. Тэгсэн миний тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч нараас арын суудалд сууж явсан Х гэх эмэгтэйн гар хөлөнд нь таталт өгсөн. Тэгээд би 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй Борнуур сумын эмнэлэг ирж үзээд анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг рүү авч явсан. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Б.Х дансаар нийт 700.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн юм. Өөр нэмж төлсөн зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 70 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч А.Ариунтуяа:

...Х.М нь Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дархан хотоос Улаанбаатар хот руу явах чиглэлийн А 401 асфальтан замд Урьхан зоогийн газрын орчимд 2023 оны 09 сарын 14-ны өдөр 79-06 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Э, Б.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэмтэлтэй холбоотой нийт баримтаар 4.696.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Э олгох, цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Мөн тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Б.Э биед учирсан гэмтэл болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж 13 дахин нэмэгдүүлэх буюу 7.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Э олгуулах саналтай байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээний зардлын үнэлгээ нь 5,035,000 төгрөгийг гарсан. Энэ зардлаас 5.000.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж байна. Үлдсэн 35,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хохирогч Б.Х хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 919,326 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч Х.М нь 700.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 219.326 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х олгуулах саналтай. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Б.Х сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Б.Х учирсан гэмтэл болон биеийн байдал бусад нөхцөл байдлыг харгалзаж 16 дахин нэмэгдүүлж 8.800.000 төгрөгийг шүүгдэгч Х.Моос гаргуулж хохирогч Б.Х олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Х:

...Гэм буруутай гэж үзэж байна. Хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Э:

...Миний хувьд гэм буруутай. Хохирлын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Цаашид гарах зардлаа  нэхнэ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.М:

...Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Миний байгаа байдал эрүүл мэнд муу байна. Урд талын машины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэргийг харгалзаж үзнэ үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Х.М маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.М тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "... Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна..." мөн дүрмийн 12.1 "... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..." гэснийг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Х.М ийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.М ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Мийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт ...919.326 төгрөг нэхэмжилснээс 700.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 219.326 төгрөг, сэтгэл санааны хохирлыг,

Хохирогч Б.Э тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5.035.000 /таван сая гучин таван мянга/ төгрөгийг, сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж тус тус заасан.

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хохирогч Б.Э даатгалаас 5.000.000 төгрөг орсон. Үүнээс шууд зардал 3.985.000 төгрөгийг хасаж 1.015.000 төгрөг үлдсэн. Эмчилгээний зардлаас 4.104.930 төгрөгөөс даатгалаас гаргаж өгсөн мөнгөний үлдэгдэл 1.015.000 төгрөгийг хасаж  нийт эмчилгээний зардал бусад зардал нийлээд 3.089.930 төгрөг. Сэтгэцэд учирсан хохирол 13 дахин нэмэгдүүлж 7.150.000 төгрөг,

Хохирогч Б.Х баримтаар нийт 919,326 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 700.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Үлдэгдэл  219.326 төгрөгийг гаргуулж, сэтгэцэд учирсан хохирлыг шүүх түүний бие эрүүл мэндийн байдал сайжраагүй одоо хүртэл яс нь бороолж идгээгүй байх тул 18 дахин нэмэгдүүлж 9.900.000 төгрөгийг хохирлыг гаргуулж, тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн хохирол шууд бус зардал 180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв. 

 

Иймд шүүх шүүгдэгч Х.М оос нийт 20.359.256 /хорин сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан Б.Э 10.239.930 /арван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг, хохирогч Б.Х 10.119.326 /арван сая нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Түүнээс гадна хохирогч Б.Х, Б.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Х.М оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч А.Ариунтуяа:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзаж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах саналыг гаргаж байна. Зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Дархан-Уул аймгийн Дархан сумаар тогтоох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Х:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Э:

...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.М:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Х.Мт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгчид 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ардын өргөн чөлөө 710-42  тоот хаягаас явахыг, тодорхой газар очихыг буюу Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Дархан-Уул аймгийн Дархан сум доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Мт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн 2334004990520 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

      хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.,36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

          36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                             хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Х.М ийг эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ардын өргөн чөлөө 710-42 тоотод оршин суух газраас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б Х.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

5. Эрүүгийн 2334004990520 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч дугаарын регистртэй, Б Х.Моос нийт 20.359.256 /хорин сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Б.Э 10.239.930 /арван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг,

10.119.326 /арван сая нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Э овгийн Б.Х тус тус олгож, хохирогч Б.Э тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн хохирол шууд бус зардал 180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Б.Х, Б.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Х.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН