Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2021/00101

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2021/00101

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК /2072572/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Турлиах 1-16 айлын орон сууц, 00-03 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******эд холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 645,242 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42023346, 40134922 тоот гэрээ байгуулан 95170444, 99178285 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 645,242 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 645,242 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Д.*******эд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 645,242 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 645,242 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,008 төгрөгийн тал хувь болох 10,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,004 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,004 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******эд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 645,242 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 645,242 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,008 төгрөгийн тал хувь болох 10,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,004 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,004 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ