| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0022/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогч Э.Б,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С Г.Бд холбогдох эрүүгийн 2303000000565 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн Улиастай суманд 1972 оны 12 дугаар сарын 16-нд өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, С Г.Б.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Б:
...2023 оны 11 сарын 03-ны өдөр Билгүүний хийж байгаа ажил нь гадаа талбайд машин зохицуулдаг. Билгүүн машин хүлээж аваад доор гражид тавьдаг. Тусгаарласан шар шугам байдаг. Тэрнээс нь урагшаа 4-5метр зайтай машинаа тавьсан байсан. АТМ орчоод гараах ирэхэд машинаа гарга гэж хэлсэн. Нааш гаргаад явах замдаа хоёулаа маргасан. Би танай тавьж байгаа талбайд ямар ч хамааралгүй зайтай тавьсан байгаа. Машинаа гарга гэж маргаан болсон. Удаа дараа энэ маргаан болж байсан. Энэ хүүхэд намайг танихгүй би энэ хүүхдийг танихгүй. Хоорондоо өс хонзон гэдэг ч юм уу тийм зүйл огт байхгүй байх ёстой. Үүдээр гарах хүртэл хугацаанд хоёулаа маргаж явсан. Яагаад гар хүрсэн бэ гэхээр тухайн үед Билгүүн маш олон хараалын үг миний хойноос хэлсэн. Би болиоч гэж хэлсэн. Би бас юм хэлсэн байж болно. Би тухайн үед үнэхээр биеэ барьж чадаагүй. Пя, бандиа, би болиод өг чамайг цохиж магадгүй шүү гэж сануулсан. Энэ өөрөө хэлэх байх. Гадаа гараад машин руугаа явж байхад маш их хараал хэлсэн. Би өөрөө шоконд орсон. Өөрийн эрхгүй эргэж хараад биеэ барьж чадахгүй цохисон. Миний буруу. Албан ёсоор уучлалт гуйж байна... гэж,
Хохирогч Э.Б:
...2023 оны 11 сарын 03-ны өдөр би ээлжиндээ гарч байсан. Би тээвэр зохицуулагч гэх ажил үүргийнхээ дагуу өдөрт маш олон хүнд шаардлага тавьдаг. Тухайн 1 дүгээр эгнээг зөвхөн манай нисэх буудлын гэрээтэй автобус болон гэрээтэй такси мөн дулаан гражд машин д тавьж байгаа хүмүүсийн машины зогсоох үүрэгтэй. Бусад тээврийн хэрэгсэл зогссон байвал тухайн хүмүүстэй утсаар холбогдож, утасны дугаар бол дотоод зарлангаар зарлуулж тухайн машины жолоочийг очих арга хэмжээг авдаг. Тухайн өдөр би энэ хүний машины утасны дугаарыг харсан боловч утасны дугаар нь байгаагүй. Дотоод зарлангаар оруулж машиных нь дугаарыг зарлуулсан. Гэвч машин дээрээ ирээгүй. Би өөрөө 1 давхраар хайж байгаад энэ хүний олоод машинаа холдуулах шаардлага тавьсан. Энэ шаардлагыг би удаа дараа тавьж байгаа. Шаардлага тавих болгонд энэ хүн намайг доромжилдог. Би маш олон хүнд энэ шаардлагыг тавьдаг учраас ажлын ёс зүйгээр журмын дагуу тавьдаг. Хэрвээ хүмүүс ойлгохгүй байвал дотоод журмыг танилцуулж өгдөг. Энэ хүн намайг тухайн өдөр доромжлохоос гадна заналхийлсэн. Тухайн заналхийл нь намайг нэг цохилт чи даахгүй, би чамайг нисэхээс арчина гэх зүйлүүд байна. Би энэ хүнийг ямар нэгэн байдлаар хараагаагүй. Энэ хүнээс асуулт бол асуусан. Та хүн цохиж зоддог хэн бэ? намайг нисэх буудлаас зайлуулдаг хэн бэ? гэж асуусан. Намайг мэдээгүй байхад миний нүүрэн тус газар цохисон. Баримтаар нийт 1.731.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлыг эцэг, эх, найз, нөхдөөсөө зээлсэн. Одоо болтол өгч чадахгүй байна. Үүнийгээ хурдан шийдвэрлүүлж авах хүсэлтэй байна... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт, тус нисэх буудлын ажилтан Э.Б үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14029 дугаартай ...Э.Б биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
хохирогч Э.Б ...Би 2023 оны 09 дүгээр сарын 01 ний өдрөөс Чингис хаан олон улсын нисэх буудалд Зорчигч терминалын газрын, авто зогсоол тээврийн хэлтэст, тээвэр зохицуулагчаар ажилладаг юмаа. Миний ажлын үндсэн чиглэл нь хувийн болон зөвшөөрөлгүй таксиг явуулахгүйгээр таслан зогсоож Чингис хаан олон улсын нисэх буудлын терминалаас гарахыг шаардлага тавина, мөн автомашиныг зориулалтын зогсоолд тавихыг шаардлага тавьж ажилладаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 11 сарын 03 ний өдөр ажлаа хийж байхад 7567 УАН улсын дугаартай приус-40 маркийн автомашин 1-р эгнээнд зориулалтын бус газарт 1-р эгнээ хааж тавьсан байсан тэгээд би ажил үүргийн дагуу тус автомашины жолоочийг автомашин дээрээ ирэх талаар мэдээллийн ажилтнаар чанга яригчаар зарлуулсан боловч 10 минут орчим хугацаанд ирээгүй. Тухайн автомашины жолоочтой удаа дараа энэ мэтчилэн таарч шаардлага тавьж байсан учраас зус танина тэгээд дотогшоо орж жолоочийг хайж олоод машинаа холдуулмаар байна гэх шаардлага тавихад чиний зогсоолд зогсоо юу гэх мэтээр намайг хэл амаар доромжилж бид 2 хамт гарсан тэгээд намайг чамайг хэнч биш болгоно шүү, чамайг зохивол чи үхнэ шүү гэхээр нь та хүнд занал хийж зохидог хэн бэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн залуу Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хаяа нэг харагдаж байдаг хувиараа таксинд явдаг юм байна лээ. Би таарах үедээ байгууллагын дотоод журмын дагуу шаардлага тавихад дандаа хэл амаар доромжилж эсэргүүцдэг байсан. Миний нүүрэн тус газар эрүү рүү 2 удаа цохисон. Эрүүн доор язарч цус их гарсан байна. Тухайн автомашиныг 1-р эгнээ хааж тавьсан гэхийг нотлох хяналтын камер байгаа. Намайг цолиулах үеийн дүрсийг харуулах камер байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ажил дээрээ очиж байгаад үзнэ. Намайг бусдад цохиулах үед манай ажлын Баасанхүү гэх эгч хажууд харж байсан байна лээ утасны дугаар нь 95101909. Би ажлаа хийж байгаад зохих журмын дагуу бусдад шаардлага тавьж, танихгүй хүнд зодуулсандаа маш их гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... /хх-ийн 14-15 дугаар хуудас/
түүний дахин өгсөн ...Би Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулах эрхтэй гэдгээ ойлголоо. Уг хэргийн улмаас миний бие махбодид хохирол учирсан ба сэтгэл санаанд хохирол учирсан зүйл байхгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм болохоор би сэтгэл санаанд учирсан хохирол тогтоох шинжилгээ үзэж байна. Тийм болохоор би сэтгэл санаанд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэхгүй. Би тухайн үед толгойгоо компьютер томограф харуулсан ба эм тариа аваад надад нийт 600.000 орчим төгрөгний хохирол учирсан байгаа. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Би гомдолтой байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тухайн үед нисэх буудал дээр ээлжинд гарч байсан цагдаагийн алба хаагч гэрчилнэ. Г.Б нь намайг цохиж зодсон гэдгээ тэр үед шууд онгоцны буудал дээр гарч байсан цагдаагийн алба хаагчид хэлж тэмдэглүүлсэн байгаа... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Д.Г ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Уг хэргийн холбогдогч Г.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт 75-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гомбодоржийн Б /ШЖ72121619/ нь тус нисэх буудлын ажилтан Э.Билгүүний автомашинаа замаас чөлөөлж байрлуул гэсэн шаардлагыг эсэргүүцэж улмаар нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э. Билгүүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 160.000 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргагдсан байна. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Ш.О ...Би Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг ба цагдаагийн дэд ахлагч цолтой. Миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас дараа өдрийн буюу 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас дараа өдрийн буюу 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө гарах ээлжийн цагдаа нар ирээгүй би ээлжээ хүлээлгэж өгөх гээд онгоцны буудалд байх цагдаагийн хэсгийн өрөөндөө байж байтал 09:00-10:00 цагийн орчимд байхаа гаднаас хоёр хүн хоорондоо маргалдаж 000038 зодолдсон байдалтай орж ирсэн. Орж ирэхээр нь би нэр ус нь асуухад хувиараа таксинд явдаг Г.Б гэх хүн мөн нисэх буудлын ажилтан Э.Билгүүн гэдэг хүмүүс байсан бөгөөд юу болсныг нь асууж тодруулахад нисэх буудлын ажилтан Э.Билгүүн нь уг хүн таксины зөвшөөрөлгүй байж байна хүн зөөгөөд нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг ба удаа дараа шаардлага тавьсан чинь эсэргүүцээд өнөөдөр миний нүүр лүү гараараа цохиж намайг зодсон гэж хэлсэн. Харахад Э.Билгүүн гэх залуугийн доод уруул орчмоос нь цус гарсан байдалтай байсан. Харин нөгөө жолооч гэх Г.Б гэдэг хүн нь энэ хүн намайг байнга хэл үгээр доромжилдог тул би цохиж зодсон нь үнэн гэж хэлж байсан. Мөн тэр Б гэх хүний баруун гарын сарвууны гадар хэсэгт нь шалбарч цус гарсан байдалтай байсан. Тэр үед Э.Билгүүн нь гомдолтой энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлнэ гэж ярьж байсан тул тухайн хоёр хүнийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүр дээр очиж өргөдөл гомдлоо гаргаж өг гээд хэлтсийн жижүүр лүү явуулсан. Тэгээд удалгүй дараагийн гарах ээлжийн цагдаа нар ирээд би ажлаа хүлээлгэж өгч буугаад хэлтэс дээр ирэхэд тухайн хоёр хүн хэлтэс дээр ирээд өргөдөл гомдлоо өгч байсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
гэрч Г.Б ...Би "Чингис хаан" ОУНБ-д авто зогсоолын ажилтан ажилтай бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09:00 цагийн орчим байхаа ажлаа хийж байтал "Чингис хаан" ОУНБ-ын нэгдүгээр давхрын авто зогсоол дээр 75-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь машинаа нэг дүгээр эгнээнд тавиад орхисон байсан ба үүнийг нь манай буудлын мөн зогсоолын ажилтан Билгүүн зохицуулж хэлж ярьж холдуулахаар онгоцны буудал ороод зарлуулаад удалгүй авто машины эзэн нь гэх нэг эрэгтэй хүний хамт гарч ирсэн. Тэгээд манай ажилтан Билгүүн нь тухайн 2000. машинаа зогсоол чөлөөлж байрлуул гэсэн шаардлага тавьсан ба үүнийг нь нөгөө эрэгтэй хүн эсэргүүцэж маргалдаад тухайн эрэгтэй нь Билгүүний нүүр болон эрүү орчимд нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд Билгүүн цохиулаад газар унаад босоод ирэхэд нь Билгүүний ам, уруул орчмоос нь цус гарч байсан. Тэгээд тэр хоёр нисэх буудлын цагдаагийн хэсэг лүү орохоор явсан ба би ажлаа хийгээд үлдсэн. Ийм л асуудал болсон юм. Миний харснаар тэр хоёр хоёулаа архи уугаагүй эрүүл байх шиг байсан... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
гэрч Г.Бгийн ...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дээр өглөө 10 цагийн үед өрийн 75-67УАН улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй Такси үйлчилгээнд явахаар ирээд онгоцны буудлын 1 давхрын үүдний 1 дүгээр эгнээнд машинтайгаа хүн хүлээгээд онгоцны буудал дотор ороод байж байтал Онгоцны буудлын ажилтан залуу над дээр ирээд та машинаа 1 дүгээр эгнээнээс гаргаад хойд талын авто зогсоол дээр гарга гэхээр нь би за гээд буудлаас гараад машин руугаа явж байх үед тэр залуу бид хоёр хоорондоо маргалдаад Тэр залуу намайг хулгайч, банди минь, чи муу яадаг юм гэх мэтээр хойшоос дагаж явах үедээ тэсхийн аргагүй үгээр доромжлох үед би биеэ барьж чадалгүй эргэж хараад тэр залуугийн эрүү тус газарт 2 удаа цохисон. Тэгээд тэр залуугийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Урьд өмнө нь тэр залуутай тааралдаж байсан тэр залуу байна Такси үйлчилгээ хийдэг хүмүүсийг хөөдөг байсан, бусад такси үйлчилгээний хүмүүсийг хөөж туухгүй байж намайг байна онцолж зогсоолоос хөөж туудаг юм. Хүний зорчих эрхэнд халдаж байна. Тийм зүйл байхгүй Миний биед халсан үйлдэл байхгүй, урьд өмнө намайг түлхэж байсан. Өнөөдөр өлгөө онгоцны буудал дээр буудлын ажилтан залуутай муудалцаад цохих үед, зүүн гараараа цохиод гарын арьс шалбарч хэгзэрсэн. Онгоцны буудлын ажилтан Э.Билгүүн гэх залуу хүнтэй зөв болсон харьцахгүй хүний өдөж хүнийг тэсхийн аргагүй байдалд оруулснаас болж ийм асуудал үүссэн, хүний нүүр рүү цохисон үйлдэл нь миний буруу... /хх-ийн 43 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Бгийн ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж ойлголоо. Одоогоор хэлэх зүйл алга байна. Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон ЭХХШТХ-д зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлголоо. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өөрийн эзэмшлийн хувийн 75-67 УАН улсын дугаартай Приус альфа загварын автомашинтай бөгөөд уг машинаараа "Чингис хаан" олон улсын нисэх буудлын авто зогсоолоос хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. Би нисэх буудлаас хувиараа такси үйлчилгээнд яваад 10 жил болж байна. Хуучин "Буянт-Ухаа" нисэх буудал байхад ч гэсэн таксинд явдаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 09:00-10:00 цагийн орчимд байхаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхрын нэгдүгээр эгнээнд өөрийн машинаа түр тавиад дотогшоо АТМ орж мөнгө аваад байж байтал тус нисэх буудлын ажилтан Билгүүн ирээд машинаа нэгдүгээр эгнээ чөлөөлж тавь гэсэн шаардлага тавьсан. Ингээд би АТМ-ээс мөнгөө авчхаад машинаа холдуулах гээд буудлаас гараад алхаж байтал Билгүүн нь миний ард алхаад явж байхдаа намайг банди, пизда гэх зэргээр хэл үгээр доромжилсон. Тэр үед нь би түүнд чи хүн доромжлохоо боль гэж хэд хэд хэлэхэд огт тоохгүй намайг мөн л банди, пизда гэх зэргээр доромжлоод байсан тул би тэсэхээ байгаад нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Билгүүний уруулны доод хэсгээс нь цус гарсан тул би Билгүүнд за хоёулаа одоо цагдаа дээр очьё гээд би өөрөө Билгүүнийг дагуулаад нисэх буудлын цагдаагийн хэсгийн өрөөнд ороод жижүүрт гарч байсан цагдаад энэ байдлыг хэлсэн. Тэгэхэд жижүүрийн цагдаа нь хэлтэс дээр очиж наад асуудлаа шийдүүл гэхээр нь би Билгүүнийг цагдаагийн хэлтэс дээр хамт очье гэхэд надтай явахгүй гэсэн тул би өөрөө Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээгээд байж байхад араас Билгүүн ирээд өргөдөл гаргасан. Ийм л асуудал болсон юм. Урьд нь намайг таксинд явж байхад энэ Билгүүн гэдэг залуу хэд хэдэн удаа заалнаас хөөж гаргаж эндээс таксинд явахгүй гэж хэлдэг байсан. Уг нь нисэх буудлаас 30-40 хувийн такси явдаг боловч энэ Билгүүн нь зөвхөн намайг онцлоод хөөж туугаад байдаг юм. Өөрөөр хэлбэл энэ шаардлагаа бусад хувийн такси нарт ижил тавьдаггүй бөгөөд би өмнө нь өөрт нь ч энэ талаар нь хэлж байсан. Тэгэхэд Билгүүн надад би зөвхөн таныг л гаргана гэж хэлээд үүнээс болж өмнө нь бас л маргалдаж байсан. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан баримтаар тогтоогдсон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Билгүүн нь тус нисэх буудлын үйлчилгээний ажилтан бөгөөд үйлчилгээний ажилтан хүн өөрөө хүнтэй зүй бус харьцаж хэл үгээр доромжилсноос болоод энэ асуудал үүссэн. Хойшид өөрийн зан харьцааны асуудал дээрээ анхаарч байхыг хохирогчид өөрт нь болон байгууллагад нь хэлж ярьж анхааруулж өгөхийг хүсэж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 11 сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Чингис хаан Олон улсын нисэх буудлын 1 дүгээр давхарт Э.Б үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний нүүрэн хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч баримтаар 680.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс 12.720 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй учраас хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Бгаас 667.280 төгрөгийг хохирогчид олгох, иргэний нэхэмжлэгчид нэхэмжилсэн 160.000 төгрөгийн хохирлыг төлсөн... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Э.Б:
...Нийт үнийн хойно нь бичигдсэн байгаа. Үнийн дүн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч намайг цохисонд гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Ажлаа хийж байгаа хүнийг зүгээр байхад нь цохидог хүн гэж байх уу? хүүхэд шигээ хүнийг. Хохирлын асуудал дээр би цохисон нь үнэн. Хохирол 667,280 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Г.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Бгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Б хохирогч Э.Б цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Г.Бгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Б эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.648.681 /нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 82.750 /наян хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийн баримтыг гаргаж нийт 1.731.431 /нэг сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирогч Э.Б эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардалд 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Шүүхээс хохирогч Э.Б хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Бгаас 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Билгүүнд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Бгаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суух газар Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийтэд тусгай ажил хийлгэх ялын саналыг оруулж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Э.Б:
...Нийтэд тустай ажил хийлгэх ял нь хөнгөн байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Торгуулийн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагч ... 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.
Шүүх шүүгдэгч Г.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Г.Бд гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Улмаар шүүх шүүгдэгч Г.Бд оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудал
Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Г.Б д шүүхээс оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С Г.Б д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч дугаарын регистртэй, С Г.Б гаас 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч С овгийн Э.Б олгож, хохирогч Э.Б хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН