| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00869/И |
| Дугаар | 153/шш2021/00100 |
| Огноо | 2021-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 153/шш2021/00100
| 2021 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2021/00100 | аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: аймаг, ******* сум, Жаргалан багт байрлах, ******* дугаарын регистртэй, ******* салбарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, Харчин овогт Б.У /............../
хариуцагч: аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, Залан овогт И.Г/.............../ нарт холбогдох зээлийн төлбөр 19,132,158.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймаг дахь ******* салбараас иргэн Б.У, И.Г нар нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1240029646 тоот зээлийн гэрээгээр 22,200,000 (Хорин хоёр сая хоёр зуун мянган) төгрөгийн зээлийг, холимог зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй Бичил бизнесийн зээл авсан.Уг зээлийн барьцаанд аймаг ******* сум, ******* баг ******* тоот 6 1атай гэр, зурагт, хөргөгч, аймаг, ******* сум, ******* баг ******* тоот Автомашин: northbenz nd4190 cs3j маркийн, 96-42 ХОҮ улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаар:LBZ418BB43A001979 улаан зүтгүүр, 28-80 ГЧ улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаар:LMN9DRC38R0500007 чиргүүлийн хамт барьцаалсан. Иймд хариуцагч Б.У, И.Г нараас нийт зээлийн төлбөрт 19,132,158.77 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч нар нь зээлийн төлбөр 19,132,158.77 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө.
1. Хариуцагч Б.У, И.Г нарын зээлийн төлбөр 19,132,158.77 төгрөгийг
2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр нийт 1,000,000 /нэг сая/ төгрөг
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор зээлийн үлдэгдэл 18,132,158.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
2. Хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
3. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр
4. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт салбар нь хариуцагч Б.У, И.Г нарт холбогдуулан зээлийн төлбөр 25,418,752.08 /Хорин таван сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавин хоёр төгрөг найман мөнгө/, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, ЗБ5605100306 дугаарт ипотекийн гэрээгээр аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Бугат баг 3 дугаар гудамжны 15 тоот 238 м.кв, улсын бүртгэлийн Ү-1617001786 дугаар бүхий хоёр давхар хувийн сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ5605100306 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд зохигч Хариуцагч нар нь зээлийн төлбөр 19,132,158.77 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө.
5. Хариуцагч Б.У, И.Г нарын зээлийн төлбөр 19,132,158.77 төгрөгийг
2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр нийт 1,000,000 /нэг сая/ төгрөг
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор зээлийн үлдэгдэл 18,132,158.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
6. Хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
7. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр
8. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
9. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 126,805 төгрөгийг хариуцагч Б.У, И.Г нараас, 126,805 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.У, И.Г нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зээлийн төлбөр 19,132,158.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нь зээлийн төлбөр 19,132,158.77 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө.
10. Хариуцагч Б.У, И.Г нарын зээлийн төлбөр 19,132,158.77 төгрөгийг
2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр нийт 1,000,000 /нэг сая/ төгрөг
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор зээлийн үлдэгдэл 18,132,158.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
11. Хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
12. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр
13. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 126,805 төгрөгийг хариуцагч Б.У, И.Г нараас, 126,805 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ