| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/01026/И |
| Дугаар | 153/ШШ2021/00097 |
| Огноо | 2021-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 153/ШШ2021/00097
| 2021 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2021/00097 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* ******* *******-ийн /*******/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* , тоотод оршин суух, овогт Г.С /.............../-д холбогдох, зээлийн төлбөр 26,972,019.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.С, Н.А нар нь 2019 оны 04-р сарын 15-ний өдөр ЗГ-110000454506 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар бизнесгйн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Ү-1617001540 улсын бүртгэлийн дугагртай, Ховд аймгийн ******* сумын 5-р баг, Буянт баг 10 мянгат 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилгай, 31 м.кв талбайтай хувийн сууцыг , Ү- 1617002054 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн ******* сумын 5-р баг, Буянт баг 10 мянгат 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай засварын газрын зориулалттай бгрилга, Г-1617000589 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн ******* сумын 5-р баг, Буянт баг 10 мянгат 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай, 680 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Г.С, Н.Анар нь үндсэн зээлээс 9,050,073.75 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээний Хавсралт 1 -д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, *******ны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.4-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс Г.С, Н.А нартай байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 заалт, 6 дугаар зүйлийн 6.2.1 заалтад заасныг үндэслэн зээлийн төлбөр 26,972,019.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тбартаа: Миний бие нь ******* *******ны Ховд салбарын нэхэмжлэлтэй, зээлийн төлбөр 26,972,019.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,972,019.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Хэрвээ төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Г.С-д холбогдуулан зээлийн төлбөр 26,972,019.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,972,019.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тбарыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн ******* сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,310 төгрөгийн тал хувь болох 175,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 175,655 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 175,655 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгохоор тогтов.
Хариуцагч Г.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С-д холбогдох, зээлийн төлбөр 26,972,019.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.С нь 26,972,019.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн ******* сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,310 төгрөгийн тал хувь болох 175,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 175,655 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.С-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 175,655 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ