Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

 


 2024           01             29                                              2024/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч И Ч.Бт холбогдох эрүүгийн 2434000000031 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1970 оны 07 дугаар сарын 09-нд өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, И Ч.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 313.300 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ч.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000031 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Булан”-ийн 4-8 тоотоос иргэн Ж.Э эзэмшлийн Самсунг Галакси А-31 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 313.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/12 дугаартай ...Монгол улсын иргэн Ж.Э өмчлөлийн Samsung a31 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2024 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар 313.300 /гурван зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 41-51 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Э ...Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг 800 хэсэг Булагийн 4-18 тоотод нөхөр Баттөрийн хамт мал маллаж амьдардаг. Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед гэрийнхээ хашаанд байдаг үхрийн саравчинд үхэртээ тэжээл өгчихөөд гэртээ ороод ирсэн чинь манай гэрийн үүдний хэсэгт байдаг орон дээр байсан миний өөрийн эзэмшлийн Самсунг Галакси А-31 маркийн гар утас алга болсон байсан тэгэхээр нь би урд талын айлын Урлагмаа гэх хүний гар утсаар залгаж үзсэн чинь холбогдох боломжгүй байсан тэгсэн чинь Урлагмаагийн хүүхэд Өсөхбаяр надад хандаж танай гэрээс хоёр согтуу эрэгтэй хүн гараад явж байсан гэж хэлсэн тэгээд би цагдаа дуудсан. Би 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Тэди төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад худалдаж авсан баримт нь байхгүй. Би тухайн хоёр хүнийг танихгүй би тухайн үед үхэртээ тэжээл өгөх гээд гэрээ түгжээгүй онгорхой үлдээсэн. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Тухайн үед манай гэрт надаас өөр хүн байхгүй байсан. би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан надад гомдол санал байхгүй би хэргийн материалтай танилцахгүй. Би тухайн 2 хүнийг огт танихгүй юм байна У гэдэг хүнийг манай нөхөр зүс танина гэж надад хэлсэн. У, Насандэлгэр нар урьд өмнө манай гэр огт орж ирж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би гар утсаа буцаан авсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч С.Н ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танил ах Уын хамт архи уучихсан үедээ У ахын гэрт очихоор явж байтал Уын гэр нь цоожтой байсан тэгээд бид хоёр сумын төв орье гэж тохироод явган алхаж байтал У Бичигт 3 дугаар багийн Булагийн 4-18 тоот хашааны хажуугаар явахдаа надад хандаж миний таньдаг дүүгийн гэр нь байна хоёулаа ороод гаръя гэсэн тэгэхээр нь би тухайн айлаар хамт орсон чинь гэр нь онгорхой гэрт нь хүн байхгүй байсан тэгсэн чинь У ах гэрээс нь гарахдаа үүдний хэсэгт нь байсан эвхдэг модон орон дээрээс цагаан өнгийн гар утсыг нь авчихсан тэгэхээр нь би Ут хандаж та наад утсаа боль үлдээ гэсэн чинь У ах нь өөрөө мэдэж байна чи дуугүй бай гэсэн тэгээд У тухайн айлын хашаанаас гараад нөгөө гар утсаа гаргаж ирээд оролдоод байсан тэгээд бид хоёр замдаа нэг машинд гар өргөж суугаад сумын төвийн дэлгүүрийн урд талын уулзвар дээр буугаад У айлаас авсан гар утсаа Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрт оруулж зарна гэж байснаа болиод 36 дугаар байрны хажууд цагдаа нартай тааралдаж шалгуулсан. У бид хоёр Уын найз Оргил гэх хүний гэрт буюу Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 2 дугаар баг Пүүний Дэнж гэх газарт нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад Оргил, У бид хоёрыг гэрээсээ дагуулж гараад замдаа дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд Бичигт 3 дугаар баг 800 гэх газарт Оргилын танил гэх нэг залуугийн машин дотор архиа хувааж уугаад салсан. У бид жирийн л танилууд. Цагаан өнгийн гэртэй Самсунг Галакси А-31 маркийн гар утас байсан. У бид хоёрыг хашаанд нь ороход хүн байхгүй байсан тухайн айл нь байшинд амьдардаг байшингийн хаалга нь түгжээгүй хаалгаа хаагаад орхисон байсан. Тухайн асуудал нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг 800 хэсэг Булгийн 4-18 тоотод болсон. Тухайн үед У бид хоёр л байсан өөр хүн байгаагүй... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч О.У ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар баг 3-11 тоотод оршин суух гэртээ байж байтал 17 цагийн үед манай хөрш Энхжаргал орж ирээд миний утас гэрээс алга болчихлоо та утсаараа яриулаач гээд миний 99643507 дугаарын утсаар Энхжаргал өөрийн эзэмшлийн 95112287 дугаар луу 2-3 удаа залгасан чинь огт авахгүй болохоор нь буцаад гараад явсан. Тэгээд манай хүүхэд Өсөхбаяр гадаа малын хашаагаа цэвэрлэж байх үед Энхжаргалын гэрээс 2 танихгүй эрэгтэй хүн гараад явж байхыг хараад Энхжаргалд танай хашаанаас 2 хүн гараад явчихлаа гэж хэлсэн. Тухайн асуудал 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 баг 3-11 тоотод 17 цагийн үед гэртээ би хүүхэд Өсөхбаярын хамт байсан. Манай хүүхэд Өсөхбаяр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 баг 3-11 тоотод оршин суух гэртээ байсан. Манай хашаанд тусдаа амьдардаг... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Д.Ө ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар баг 3-11 тоотод оршин суух гэрийнхээ гадна талд малын хашаагаа цэвэрлээд сууж байтал манай хөрш Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 баг 4-18 тоотод оршин суух Баттөрийн гэрээс өндөр, нам 2 танихгүй эрэгтэй хүн гараад явж байсан. Би тухайн үед тэр 2 хүнийг таниагүй сүүлд нь хүнээс сонссон чинь утас оролдоод Баттөрийн гэрээс гараад явж байсан өндөр эрэгтэй нь У гэдэг хүн байсан юм билээ. Тухайн үед би тэр 2 эрэгтэй хүнийг Баттөрийн гэрээс ямар нэгэн эд зүйл авч гарахыг хараагүй цагаан ангийн гар утас оролдоод явж байсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч Г.Б ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхгүй гадуур явж байсан чинь манай эхнэр Энхжаргал над руу хөрш Урлагмаагийн утсаар 17 цагийн үед залгаад миний гар утсыг хоёр танихгүй эрэгтэй хүн намайг гадаа малын саравчинд байхад гэрээс орж ирээд аваад явчихсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би эхнэр Энхжаргалдаа хандаж чи цагдаа дууд гэж хэлсэн. Би У гэдэг хүнийг нь зүс мэднэ нөгөө хүнийг нь сайн танихгүй. Уыг би зөвхөн зүс л мэднэ манай гэрт урьд өмнө орж ирж байгаагүй. Манай эхнэр Энхжаргал 2023 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Тухайн үед манай эхнэр Энхжаргал малынхаа хашаанд үхэрт тэжээл өгч байсан болохоор гэрээ цоожлоогүй хаалгыг нь хаагаад үлдээсэн байсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч Э.Б ...Тиймээ би тухайн өдөр Бичигт 3 дугаар баг 800 гэх газраас өөрийн эзэмшлийн 34-86 УНУ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслээр Борнуур сумын төв орохоор явах гэж байсан чинь Энхжаргал гэх миний танил эмэгтэй над руу гүйж ирээд өндөр намхан хоёр хар хувцастай эрэгтэй хүн манай гэрээс миний гар утсыг аваад гарсан байна зам чинь харагдвал надад хэлээрэй гэж хэлсэн тэгээд би Борнуур сумын төв рүү орохоор хадан хошуу гэх газарт явж байсан чинь өндөр намхан хоёр эрэгтэй хүн гар өргөсөн тэгэхээр нь зогсоод машиндаа суулгаад явсан чинь өндөр нь манай сумын У, намхан нь манай сумын Насандэлгэр гэдэг хоёр хүн байсан тэгээд Насандэлгэр гэх хүн нь Утаа хандаж би наад асуудалд чинь би хамаагүй шүү яах гэж авсан юм бэ? гээд байсан тэгсэн чинь У халааснаасаа цагаан өнгийн гар утас гаргаж ирээд оролдож байгаад буцаагаад халаасандаа хийсэн тэгээд би У, Насандэлгэр хоёрыг цэцэрлэгийн урд буулгаад сумын цагдаа Мөнхтүшиг рүү утсаар залгаж Энхжаргалын гар утсыг хулгайлсан хүн миний машинаас буусан шүү гэж хэлсэн... /хх-ийн 33 дугаар хуудас/,

сэжигтэн Ч.Бын ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Насандэлгэр гэх хүнтэй хамт Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багт архи ууж байгаад Борнуур сумын төв орохоор явж байтал замд миний танил дүү Баттөрийн гэрийн хажуугаар гарахдаа гэрт нь орсон чинь хүн байхгүй гэр нь цоожгүй хаалгаа хаагаад орхичихсон байсан надтай хамт Насандэлгэр явж байсан тэгээд би гэрээс нь гарахдаа орон дээр нь байсан утсыг нь аваад гарсан намайг тухайн гар утсыг аваад халаасандаа хийсэн чинь Насандэлгэр боль гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө мэдэж байна миний таньдаг айл чи дуугүй бай гэж хэлээд гарсан тэгээд Насандэлгэр бид хоёр Борнуур сумын төв рүү алхаад явж байвал Хадан хошуу гэх газарт нэг машинд гар өргөсөн чинь бид хоёрыг суулгаад төв рүү дөхүүлж буулгаж өгсөн тэгсэн чинь Борнуур сумын цагдаа Мөнхтүшиг ирээд намайг шалгасан чинь миний халааснаас тухайн гар утас гарч ирсэн. Би тухайн утсыг оролдож байгаад кодыг нь болок хийчихсэн байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг 800 хэсэг Булагийн 4-18 тоот байшингаас Баттөрийн эхнэр Энхжаргалын эзэмшлийн Самсунг Галакси А-31 маркийн гар утсыг хулгайлан авсан. Насандэлгэр тухайн хэрэгт хамааралгүй намайг боль утсыг нь үлдээ гээд байсан би тухайн үедээ согтуудаа үгэнд нь орохгүй зөрөөд аваад гарсан. Насандэлгэрээс өөр хүн хараагүй тухайн үед бид хоёр л байсан. Би согтуудаа санаандгүй байдлаар авч гарсан гэхдээ би Энхжаргалд гар утсыг нь буцаан өгсөн...  /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

яллагдагч Ч.Бын ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... /хх-ийн 61 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Ч.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ч.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ч.Быг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

...Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичил 3 дугаар багийн нутаг булангийн 4-18 тоотоос иргэн Ж.Э эзэмшлийн Самсунг Галакси А31 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 313.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо төлсөн тул бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ч.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Ч.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Ч.Б нь иргэн Ж.Э Самсунг Галакси А-31 маркийн гар утсыг хулгайлан авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш 313.300 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч Ч.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн Ж.Э учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Ж.Э эд хөрөнгөд 313.300 /гурван зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдэж олж авсан 313.300 /гурван зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А-31 маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан түүний хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч А.Ариунтуяа:

...Шүүгдэгч нь Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул шүүхээр батлуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Хүлээн зөвшөөрч байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Бт таван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Улмаар шүүх шүүгдэгч Ч.Бт оногдуулсан таван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2434000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                             хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч И Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И Ч.Бт шүүхээс оногдуулсан таван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч И Ч.Бт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.        

 

6. Эрүүгийн 2434000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И Ч.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН