Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

хохирогч, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

хохирогч, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б Б.Ц, Б Д.Ц нарт холбогдох эрүүгийн 2334001630328 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 1977 оны 03 дугаар сарын 07-нд өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  Б Б.Ц.

 

Монгол Улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 1987 оны 02 дугаар сарын 09-нд өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, бие эрүүл, Б Д.Ц.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Ц, Д.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Ц:

...11 сарын өмнө энэ хэрэг болсон. 3 сарын 01-ний өдөр 9 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд цэцэрлэгийн үүдэнд Батаа над руу утсаар яриад чи цагаан сараар ирсэнгүй гэхээр аан за чи буузаа тавьж бай би яваад очъё гээд машинаа угаалгах санаатай явсан. Яваад очсон. Цагаан сарын дараа шинийн 5,6 байсан байх. Нэг шил архи, бууз тавьсан байсан. Манай Батбаатар бие муутай уудаггүй. Нэг шил архинаас нь би том стаканаар 3,4 татсан. 5 давхрын доод талд машины угаалга байдаг. Тэр нь хаалттай байхаар нь гарсан. Би 100 татсан. Чи барь  гээд миний машиныг Батбаатар бариад усны аж ахуйд байдаг Акуа гэх угаалгын газарт очсон. Үүдэнд очсон хаалга нь хаалттай байсан. Батаа буугаад зай байна уу? оочир үзэх гэж орсон. Хаалгыг нь дэлгээд оочиргүй байна гэхээр нь би үрүүл дээр нь суугаад оруулсан. Ороод машинаа тавьчхаад цааш орсон. Батаа бид хоёр хүлээлгийн өрөөнд ороход Ц сууж байхаар нь сонин сайхан юу байна гээд сар шинийн дараа мэндлээд суусан. Өмнө нь бид хоёр нэг нутгийн хүмүүс энийг цагдаад орно гээд анх ирж байхаас нь эхлээд танина. Тэрнээс хойш ах аа, эгчээ  гээд явсан хүмүүс. Би өглөө  өлөн байсан болохоор халсан маягтай байсан. Баян Готов гэх нэрээр нь тогтоом шоглоом хийгээд суусан. Энэ утсаа ухаад сууж байхаар нь чи ахыгаа тэтгэвэрт гаргахаар тоохоо байдаг юм байна гэж тоглоод сууж байсан. Утсаа оролдоод байхаар нь би утсыг нь булааж аваад утсаа больчих гэсэн чинь миний мөрөнд толгойгоо наагааг хөгшин пизда минь ална шүү гэсэн. Юу гэнээ чи гэсэн чинь чамайг ална шүү хөгшин пизда минь гэсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай цаашаа гээд би цээж рүү нь тохойгоороо түлхэхэд шууд дээрээс дарж унаад дээрээс балбаж эхэлсэн. Би нүүрээ цохиулахгүйг л бодсон. Эрхий хурууг цааш түлхэж байхад шууд хазсан. Энд зураг нь байгаа. Цус хураад 2,3 сар болж эдгэсэн. Батбаатар бие муутай юм чинь Цыг араас нь татаад дийлдэггүй. Цаанаас угаалгын газрын Мандал, Балжинням гэх хоёр хүүхэд гүйж орж ирээд салгасан. Би босоод ирэхэд хуруу эргэсэн байсан. Хүлээлгийн өрөөнөөс гарч явахаар нь би араас нь гараад чи муу яаж байгаа юм бэ гэхэд цагдаа хараад шууд өөр болсон. Цээгий ахаа юу болов оо уучлаарай ахаа гээд номхон зогссон. Цагдаа дуудсан байсан. Би уурандаа 2 алгадсан. Энэ номхон зогсоод байсан. Энэ хүн тойрч зугтаагаад байсан. Цагдаа ирсэн би эмнэлэг явсан. Эмнэлэгт дээр очоод зургийг нь авхуулаад гипстүүлсэн. Манай хоёр найз ирсэн. Гараад дахиад хоёр шил архи уусан. Уучхаад байж байхад хэсгийн байцаагч Мөнхмандах ирсэн. Мөрдөг байцаалтын хэрэг байна гээд Баярбат ирсэн. Баярбат намайг дуудаж драгер үлээлгэхэд 3 бүхэл хэд гарсан байх. Би энийг уучлалт гуйсан бол гэж боддог. Нэг ярихдаа яах гээд байгаа юм бэ та? гэсэн. Яах гээд байгаа юм бэ гэхээр дургүй хүрнэ биз дээ. Жилийн хугацаанд хоёр удаа л ярьсан. Тэр болсон асуудлаас хойш 4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүн 3 сарын 3-ны өглөө очоод шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Би 4 хоногийн дараа очиж үзүүлсэн. Бид хоёрын дүгнэлтийг нэг өдөр гаргасан. Дүгнэлт гаргуулахдаа би 3 удаа хүсэлт гаргасан. Энэ худлаа дүгнэлт гаргаад байна. Яагаад гэхээр шүүх шинжилгээнийхэн чинь нэгнээ өмөөрдөг юм байна. Би үүнийг жинхэнэ утгаар нь харсан. Энэ надад хоёр удаа алгадуулсан. Ганц шалбархай байсан. Яаж хөнгөн гэмтэл гаргаад хөхрүүлээд байдгийг би ойлгохгүй байна. Азжаргал гэж даргатайгаа хамаатан садан гэж сонссон... гэж,

 

Шүүгдэгч Д.Ц:

...Би 2023 оны 3 сарын 01-ний өдөр өдөр ажилдаа очсон. Очоод байж байхад дарга машин угаалгаад ир гэхээр нь машиныг нь аваад угаалгын газар очоод машинаа угаалгаад хүлээлгийн өрөөнд сууж байхад Ц, Батбаатар гэх хоёр хүн орж ирсэн. Сар шинэ болоод удаагүй байсан. Сайхан шинэлсэн үү гээд босож мэндлээд бид хоёр зэрэгцээд суусан. Ц гэх хүн согтуу байсан. Орж ирээд Баян готов, байдгаа барсан гуйлгачин пизда юу хийж байгаа юм гэж олон удаа хэлсэн. Би машин угаалгаж сууж байна гэж хэлсэн. Би дуугүй сууж байхад өөрөө эхлээд намайг цохисон. Би нэг их юм дугаралгүй сууж байхад утас авч шидээд зүүн гараараа цохихоор нь бариад авсан. Над руу дайраад байхаар нь би цааш нь түлхсэн чинь намайг завждаад бид хоёр буйдан дээр давхралдаад би дээр нь гараад оочсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Ийм л зүйл болсон. Батбаатар гэх хүн араас чангаагаад замын цагдаа Мандал ч орж ирж таарсан. Тийм л зүйл болсон. Намайг олон нийтийн газар хэл амаар өчнөөн доромжилсон зохисгүй байдал гаргасан. Би хууль ёсны шаардлага тавьсан. Болио ахаа гэж хэлсэн. Өөрөө цагдаа дуудаад ийм зүйл болсон. Цагдаа нар Ц гэх хүнийхээ талд явсан. Над руу утсаар яриад хуурамч дүгнэлт гаргуулсан. Авлигатай тэнцэх газар чамайг ажилгүй болгоно гэж хэлсэн... гэж,

 

 Хохирогч Б.Ц:

...11 сарын өмнө энэ хэрэг болсон. 3 сарын 01-ний өдөр 9 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд цэцэрлэгийн үүдэнд Батаа над руу утсаар яриад чи цагаан сараар ирсэнгүй гэхээр аан за чи буузаа тавьж бай би яваад очъё гээд машинаа угаалгах санаатай явсан. Яваад очсон. Цагаан сарын дараа шинийн 5,6 байсан байх. Нэг шил архи, бууз тавьсан байсан. Манай Батбаатар бие муутай уудаггүй. Нэг шил архинаас нь би том стаканаар 3,4 татсан. 5 давхрын доод талд машины угаалга байдаг. Тэр нь хаалттай байхаар нь гарсан. Би 100 татсан. Чи барь  гээд миний машиныг Батбаатар бариад усны аж ахуйд байдаг Акуа гэх угаалгын газарт очсон. Үүдэнд очсон хаалга нь хаалттай байсан. Батаа буугаад зай байна уу? оочир үзэх гэж орсон. Хаалгыг нь дэлгээд оочиргүй байна гэхээр нь би үрүүл дээр нь суугаад оруулсан. Ороод машинаа тавьчхаад цааш орсон. Батаа бид хоёр хүлээлгийн өрөөнд ороход Ц сууж байхаар нь сонин сайхан юу байна гээд сар шинийн дараа мэндлээд суусан. Өмнө нь бид хоёр нэг нутгийн хүмүүс энийг цагдаад орно гээд анх ирж байхаас нь эхлээд танина. Тэрнээс хойш ах аа, эгчээ  гээд явсан хүмүүс. Би өглөө  өлөн байсан болохоор халсан маягтай байсан. Баян Готов гэх нэрээр нь тогтоом шоглоом хийгээд суусан. Энэ утсаа ухаад сууж байхаар нь чи ахыгаа тэтгэвэрт гаргахаар тоохоо байдаг юм байна гэж тоглоод сууж байсан. Утсаа оролдоод байхаар нь би утсыг нь булааж аваад утсаа больчих гэсэн чинь миний мөрөнд толгойгоо наагааг хөгшин пизда минь ална шүү гэсэн. Юу гэнээ чи гэсэн чинь чамайг ална шүү хөгшин пизда минь гэсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай цаашаа гээд би цээж рүү нь тохойгоороо түлхэхэд шууд дээрээс дарж унаад дээрээс балбаж эхэлсэн. Би нүүрээ цохиулахгүйг л бодсон. Эрхий хурууг цааш түлхэж байхад шууд хазсан. Энд зураг нь байгаа. Цус хураад 2,3 сар болж эдгэсэн. Батбаатар бие муутай юм чинь Цыг араас нь татаад дийлдэггүй. Цаанаас угаалгын газрын Мандал, Балжинням гэх хоёр хүүхэд гүйж орж ирээд салгасан. Би босоод ирэхэд хуруу эргэсэн байсан. Хүлээлгийн өрөөнөөс гарч явахаар нь би араас нь гараад чи муу яаж байгаа юм бэ гэхэд цагдаа хараад шууд өөр болсон. Цээгий ахаа юу болов оо уучлаарай ахаа гээд номхон зогссон. Цагдаа дуудсан байсан. Би уурандаа 2 алгадсан. Энэ номхон зогсоод байсан. Энэ хүн тойрч зугтаагаад байсан. Цагдаа ирсэн би эмнэлэг явсан. Эмнэлэгт дээр очоод зургийг нь авхуулаад гипстүүлсэн. Манай хоёр найз ирсэн. Гараад дахиад хоёр шил архи уусан. Уучхаад байж байхад хэсгийн байцаагч Мөнхмандах ирсэн. Мөрдөг байцаалтын хэрэг байна гээд Баярбат ирсэн. Баярбат намайг дуудаж драгер үлээлгэхэд 3 бүхэл хэд гарсан байх. Би энийг уучлалт гуйсан бол гэж боддог. Нэг ярихдаа яах гээд байгаа юм бэ та? гэсэн. Яах гээд байгаа юм бэ гэхээр дургүй хүрнэ биз дээ. Жилийн хугацаанд хоёр удаа л ярьсан. Тэр болсон асуудлаас хойш 4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүн 3 сарын 3-ны өглөө очоод шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Би 4 хоногийн дараа очиж үзүүлсэн. Бид хоёрын дүгнэлтийг нэг өдөр гаргасан. Дүгнэлт гаргуулахдаа би 3 удаа хүсэлт гаргасан. Энэ худлаа дүгнэлт гаргаад байна. Яагаад гэхээр шүүх шинжилгээнийхэн чинь нэгнээ өмөөрдөг юм байна. Би үүнийг жинхэнэ утгаар нь харсан. Энэ надад хоёр удаа алгадуулсан. Ганц шалбархай байсан. Яаж хөнгөн гэмтэл гаргаад хөхрүүлээд байдгийг би ойлгохгүй байна. Азжаргал гэж даргатайгаа хамаатан садан гэж сонссон. Гомдол саналгүй. Дүрэм журмаар хурууны чиг боолт 513.090 төгрөг нэхэмжилж байна... гэж,

 

Хохирогч Д.Ц:

...Би 2023 оны 3 сарын 01-ний өдөр өдөр ажилдаа очсон. Очоод байж байхад дарга машин угаалгаад ир гэхээр нь машиныг нь аваад угаалгын газар очоод машинаа угаалгаад хүлээлгийн өрөөнд сууж байхад Ц, Батбаатар гэх хоёр хүн орж ирсэн. Сар шинэ болоод удаагүй байсан. Сайхан шинэлсэн үү гээд босож мэндлээд бид хоёр зэрэгцээд суусан. Ц гэх хүн согтуу байсан. Орж ирээд Баян готов, байдгаа барсан гуйлгачин пизда юу хийж байгаа юм гэж олон удаа хэлсэн. Би машин угаалгаж сууж байна гэж хэлсэн. Би дуугүй сууж байхад өөрөө эхлээд намайг цохисон. Би нэг их юм дугаралгүй сууж байхад утас авч шидээд зүүн гараараа цохихоор нь бариад авсан. Над руу дайраад байхаар нь би цааш нь түлхсэн чинь намайг завждаад бид хоёр буйдан дээр давхралдаад би дээр нь гараад оочсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Ийм л зүйл болсон. Батбаатар гэх хүн араас чангаагаад замын цагдаа Мандал ч орж ирж таарсан. Тийм л зүйл болсон. Намайг олон нийтийн газар хэл амаар өчнөөн доромжилсон зохисгүй байдал гаргасан. Би хууль ёсны шаардлага тавьсан. Болио ахаа гэж хэлсэн. Өөрөө цагдаа дуудаад ийм зүйл болсон. Цагдаа нар Ц гэх хүнийхээ талд явсан. Над руу утсаар яриад хуурамч дүгнэлт гаргуулсан. Авлигатай тэнцэх газар чамайг ажилгүй болгоно гэж хэлсэн. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334001630328 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Aqua” нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд “чи ахыгаа тэтгэвэрт гарчихаар үл тоож харьцаж байгаа юм уу” гэх шалтгаанаар иргэн Д.Цтай маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн завжинд язарсан шарх, хамар духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Aqua” нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд үл ялих зүйлээс шалтаглан иргэн Б.Цтай маргалдан, ноцолдож байхдаа зүүн гарын эрхий хурууг хазан, зүүн гарын чигчий хурууг арагш дарж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1 дүгээр хурууны хазагдсан шарх, баруун завьжны дотор салалстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 169-172 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3226 дугаартай ...Д.Цад зүүн жавьжинд няцарсан шарх, хамрын нуруу, цохонд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3378 дугаартай ...Б.Цгийн биед зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1-р хурууны хазагдсан шарх, баруун завьжны дотор салстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 398 дугаартай ...Б.Цын биед зүүн завьжинд язарсан шарх, хамар, духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

хохирогч Б.Цгийн ...2023 оны 03 сарын 01-ний өглөө бага хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд өөрийн найз болох Батаагийнд (Девизийн байранд) очиж бууз жигнэж идээд би гэрт нь байсан хугас архинаас би 3 рүнкийг уугаад машин угаалгахаар гарсан. Миний өөрийн 26-96  УББ улсын дугаартай Lexus-RX 450 автомашиныг найз болох О.Батбаатар жолоодон Төв аймгийн Зуунмод сум 5-р багт байрлах “AQUA” авто угаалгад угаалгахаар тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад очсон. Үүдэнд нь манай найз болох О.Батбаатар онгорхой байна уу харахаар угаалга руу орох үед би жолооны ард сууж машиныг угаалга руу оруулсан харахаар угаалга руу хүлээлгийн өрөөнд ороход ад болох Ц (Готов гэж дууддаг) сууж байсан. Тэгээд бид хоёр мэнд ус мэндэлцээд хоорондоо юм яриад сууж байсан. Миний үгийг тоохгүй их зан гаргаад байхаар нь би Готовт хандан "Чи яагаад байгаан ахыгаа тэтгэвэрт гарчихаар нь үл тоож харьцаад байгаа юм уу" гэж би угаад ба хальт аваад өөр рүү нь шидэж өгсөн. Тэгтэл гэнэт үг хэл амаар дайрч том дуугаар орилоод байхаар нь Готовыг цааш нь байлгах зорилгоор цээж хэсэг рүү нь тохойгоороо түлхэх гэтэл шууд хариу зүүн гараараа нүүрэн хэсэгт цохиж эхэлсэн. Мөн дээрээс шууд дараад хоолой боогоод шанаа завьж хэсэгт 7-8 удаа гараараа цохиж балбасан. Дайраад байхаар нь цааш түлхэх гэтэл зүүн гарны эрхий хуруунаас 1 удаа цус гартал хазсан. Ахиад зүүн гараар түлхээд холдуулах гэтэл зүүн гарны чигчий хуруу арагш нуга дарж хугалсан. Тэр үед цуг явж байсан найз болох О.Батбаатар араас нь татаж салгах гэтэл бие муутай хүн учир дийлээгүй. Харин гаднаас шар хантаазтай цагдаа болон тухайн угаалгын 1 ажилтан хоёр орж ирж салгасан. Тэгээд тэр хүлээлгийн өрөөнөөс гарч авто угаалгын зааланд мөн Готов надруу хандан "Хөгширч байж алуулав новш минь" гэх мэтээр доромжилж өдөөн хатгаад байсан. Удалгүй цагдаа ирж цагдаагийн машинаар эмнэлэгт очсон. Тэгээд цагдаа угаалга орж камер шүүнэ гэх хооронд гараа гибсдүүлчээд эмнэлгээс гараад О.Батбаатар найзындаа очиж өвчнөө дарах байдлаар Дондог найзтайгаа хамт архи ууж байтал цагдаа дуудсан. Би шууд цагдаагийн газарт очтол намайг зодсон гэх Готов байсан. Бид хоёр цагдаагийн байгууллагад согтолтын зэргээ тодорхойлуулчхаад явсан. Ц анх 2007, 2008 он хавьцаа цагдаад жолоочоор орох гэж хөдөөнөөс ирж байсан үеэс нь хойш мэднэ. Сүүлд цагдаад орж чадаагүй Шүүх шинжилгээний байгууллагад жолоочоор ажилд орчихсон байсан. Хааяа зарим хамгаалалт, арra хэмжээнүүдэд таарч л байдаг энгийн харьцаатай л хүүхэд байсан. Өөр нарийн дотно байдлаар сайн мэдэхгүй. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Зодоон гарсан шалтаан Ц ер нь хувийн байдал нь түргэн ууртай. Харилцааны хэрүүлээс л үүссэн гэж бодож байна. Би ер нь бол "Чи яасан их зантай болоо вэ, тэтгэвэрт гарчихаар нь ахыгаа ул тоодог болчихоо юу" гэж л би хэлсэн. Зүүн гарны чигчий хуруу хугарсан, зүүн гарны эрхий хуруунаас хазсан хумс хөндүүр байгаа мөн баруун завжин дотор 2-3см язралт үүссэн. Одоо хугарсан гар хөндүүр өвчтэй, толгой дүүгсэн, чих шуугисан байдалтай бусдаар зүгээр хэвийн байна. Сүүлд угаалгын зааланд байхад би Ц-д хандан "Чи ахынхаа хурууг хугалсан байна яаж байгаа чи" гэж хэлээд зүүн хацарт нь 2 алгадсан өөр цохисон халдсан үйлдэл байхгүй. Миний найз болох О.Батбаатар, надтай муудалцдаг Ц байсан. Дараа нь угаалгын 1 ажилтан, замын цагдаа болох Мандал гэх залуу байсан. Өөр хүн байгаагүй. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

  хохирогч Д.Цын ...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг AQUA нэртэй авто угаалгын газарт албаны тээврийн хэрэгслийг угаалгаад угаалгын газрын хүлээлгийн өрөөнд нь сууж байсан чинь гаднаас Б.Ц нэг найзын хамтаар согтуу орж ирсэн юмаа. Миний хувьд Б.Цг өмнө нь таньдаг байсан мөн цагаан сар болоод удаагүй байсан тул би босоод ах сайхан шинэлсэн үү гэж хэлээд гар бариад эргээд суусан юмаа. Тэгтэл Б.Ц нь намайг баян готов байдгаа барсан гуйлгачин пизда юу хийж суугаа юм гэж яриад байсан тэгээд би дуугаралгүй утсаараа Facebook-д ороод суугаад байсан тэгтэл миний гар утсыг авч шидээд миний хэл рүү гараараа нэг удаа цохисон тэгээд би тоолгүй сууж байсан чинь тохоогоороо миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон тэгээд би босоод цааш нь цээж хэсэг рүү нь түлхээд буйдан дээр давхралдаад унасан тэгээд босож ирээд зууралдсан тэгтэл гаднаас Мандал замын цагдаа орж ирээд салгаад гадаа буюу угаалгын зааланд гарч ирээд зогсож байтал Б.Ц дахин миний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон тийм л зүйл болсон юмаа. Тухайн буйдан нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан буйдан буйдангийн зүүн гар талд нь би суугаад миний баруун гар талд Б.Ц суугаад миний зүүн гар талын тусдаа сандал дээр хамт ирсэн найз нь сууж байсан. Миний хувьд цохиж зодсон зүйл байхгүй зүүн мөр хэсэг рүү нь нэг эг удаа түлхсэн буйдан дээр давхралдаж унаад босож ирсний дараа гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Хүлээлгийн өрөөнд буйдан дээр сууж байхад миний баруун талын өвдөг рүү гараараа нэг удаа, тохойгоороо миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон, давхралдаж унаад босож ирээд миний нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон мөн миний баруун хөл рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн, угаалгын зааланд гарч ирээд миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний гар утас ямар нэгэн байдлаар эвдрээгүй. Тэр өдөртөө 15 цагийн орчим байсан байх өмнө нь шалгаж байсан мөрдөгч ирж уулз гээд ирсэн байсан чинь Ц бас Доржбалжидийн өрөөнд ороод нүүр лүү хоёр удаа цохисон тэгээд би гараад явсан. Тухайн үед Доржбалжид дарга байсан. Миний баруун талын жавж дотор талдаа язарсан, хамар дух хэсэгт шалбарсан гэмтэл учирсан. Би огт эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний зардал бол гараагүй. Миний хувьд хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би гомдолтой байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед согтуу байсан. Машинаа өөрөө унаж ирсэн. Таньдаг байсан. Бид хоёр хоорондоо ямар нэгэн ажил хэргийн болон хувийн харилцаа байхгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч А.Бн ...Би эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ойлгосон, мөн худал мэдүүлбэл хүлээх хариуцлагыг уншиж ойлголоо. Би үнэн зөвөөр хэлнэ ээ. Би мэдүүлэг өгнө. Өмгөөлөгчгүй өгнө. Би Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Зв-1а тоот "AQUA" авто угаалгын газрыг хувиараа 1 жилийн өмнөөс хариуцан ажиллуулж байгаа. Тухайн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед цэнхэр өнгийн "Rumion" маркийн автомашинтай цагдаа хувцастай манайхаар байнга үйлчлүүлдэг ах орж ирсэн, Тэгээд машин угаалгаад 20 орчим минут өнгөрч байхад өмнө нь байнга саарал өнгийн "Harrier" маркийн автомашин угаалгадаг ах хар өнгийн "RX" автомашин угаалгахаар нэг хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд тэд хүлээлгийн өрөө рүү орж би машиныг нь угаагаад үлдсэн. Дараахан нь мөн цагдаагийн хувцастай хүн машин угаалгахаар орж ирсэн тэгээд хүлээж зогсож байтал хүлээлгийн өрөөнд хүмүүс чанга дуугаар орилолдоод байсан. Мандал гэх цагдаа түрүүлж анзаарч бид 2 цуг очсон тэр үед хүлээлгийн өрөөнд цагдаа хувцастай ах, сүүлд орж ирдэг 2 ахтай зууралдчихсан зогсож байхаар нь Мандал гэх цагдаа бид 2 салгасан. Тэгээд тэд нар машин угаалгын зааланд хоорондоо хэрэлдээд би машинаа үргэлжлүүлэн угаасан. Удалгүй бүх хүмүүс явсан. Хэн нь хэнийгээ цохиж зодсоныг би хараагүй. Хар машин угаалгахаар орж ирсэн Ц гэх хүний чигчий хуруу мурийгаад жаахан цус гарчихсан байсан. Тэгээд "Хуруу яаж байгаа юм бэ чи миний хуруу хугалчихлаа шдээ гэж цагдаа хувцастай ах руу дайраад байсан" цуг явж байсан найз нь болон мандал гэх цагдаа нар тэр ахыг хориод салгаад аваад гарсан. Манай угаалгын 3 ажилтан болон би тэгээд өнөөх муудалцсан 3 хүн сүүлд орж ирсэн 1 цагдаа бид нар байсан. Тийм зүйл байхгүй. Тийм зүйл гараагүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй ээ... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Э.М ...Намайг Энхмаагийн Мягмарчулуун гэдэг Сэлэнгэ аймгаас Төв аймагт шилжиж ирээд 3 жил болж байна. Одоо “AQUA” авто угаалгын газар ажилладаг. Тухайн өдөр би ажил дээрээ ажлаа хийж байсан. Тухайн өдөр 11 цагийн үед би хүлээлгийн өрөөний буйдан дээр унтаж байхад гэнэт хүмүүс хоорондоо муудалцаад миний дээрээс унаад ирсэн би гайхаж сэрээд харсан чинь цаанаас нь цус явж байсан нэг ах тэр 2 хүнийг татаад гаднаас 1 цагдаа, манай угаалга хариуцдаг ах хоёр ирээд мөн маргалдаж байгаа 2 хүнийг татаад аваад гарсан. Би сайн танихгүй 2 уулаа байнга манайд орж ирж машинаа угаалгадаг ах нар байсан. Би сайн анзаараагүй зууралдаад миний дээрээс дараад унасан тэгээд босцгоогоод заамдалцаж байгаад гараад явцгаасан. Миний бие зүгээр би азаар хана руугаа шахаад наалдаад унтаж байхад яг дэргэд унасан. Байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй ээ... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Б.Цын ...2023 оны 03-р сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сум 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "AQUA" автомашин угаалгын газар 11 цагийн үед 00-39 ТӨҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг угаалгаад амралтын өрөөнд сууж байсан. Тэгэхэд гаднаас Б.Ц ах согтуу орж ирэхэд нь би "Ах сайхан шинэлсэн үү" гэж мэндлээд босч гар барьсан. Тэгээд Б.Ц ах миний хажууд суугаад надад хандаж "Баян Готов байдгаа барсан гуйлгачин пизда юу хийж байгаан" гэж хэлэхэд нь би "Машинаа угаалгаж байнаа ах" гэж хэлсэн. Тэгээд цаашлаад "Байдгаа барсан баян Готов" гэх үгийг удаа дараа хэлээд байсан би тэр үед утсаараа фэйсбүүк үзэж байсан. Тэгсэн гэнэт утас авч шидээд хөл рүү 1 удаа гараараа цохисон тэгэхээр нь би "Та яагаад байгаан бэ зүгээр байлдаа" гэх мэтчилэн өндөр дуугаар бид хоёр хоорондоо харилцсан. Тэгсэн Ц ах зүүн тохойгоороо миний нүүрэн хэсэгт эхэлж цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон тэгээд бөмбөрөлдөөд буйдан хэсэгт унасан. Тэгээд Ц ахтай цуг явж байсан ах мөн замын цагдаа, угаагч ажилтан нар бид 2-г салгасан. Тэгээд би тэр өрөөнөөс гарсан. Машин угаалгын зааланд байхад Ц ах миний өөдөөс дайраад миний нүүрэн хэсэгт 4, 5 удаа цохисон. Тэгээд сүүлд цагдаагийн газарт тааралдаад Балжид даргын өрөөнд нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон. Ноцолдож байх үед миний цагдаа гитлийн зүүн карман урсан. Тэрнээс хойш ахиж тааралдаагүй. Хуучин цагдаад ажиллаж байгаад тэтгэвэрт гарахыг нь мэднэ. Тийм зүйл байхгүй. Хамрын дээр жижиг шалбарч, 2 хөмсөгний дунд хэсгээр шалбарч хөхөрсөн, зүүн нүд хөхөрсөн гэмтэл үүссэн. Өөр өвдсөн зовиуртай зүйл байхгүй ээ. Ц ахтай цуг явж байсан найз нь, тэгээд угаалгын газрын ажилчид байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч О.Б ...Би эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ойлгосон, мөн худал мэдүүлбэл хүлээх хариуцлагыг уншиж ойлголоо. Би үнэн зөвөөр хэлнэ ээ. Би мэдүүлэг өгнө. Өмгөөлөгчгүй өгнө. 2023 оны 03 сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сум 5-р баг 21 байр 1-14 тоотод гэртээ байж байхад өглөөний 09 цаг өнгөрч байхад Б.Ц гэх манай найз "Цагаан сар"-ын өдрүүдээр ирж амжаагүй гээд манайд ганцаараа орж ирсэн. Тэгээд би бууз тавиад хагас шил архи байсан түүнээс 3, 4 удаа рүнкэнд хийж өгсөн. Удалгүй Б.Ц надад хандан "Машинаа угаалгачихмаар байна" гэж хэлсэн тэгээд цонхоор харагддаг гэрийн ойрхон машин угаалга хаалттай байсан болохоор нь төвийн авто угаалга орохоор шийдсэн. Тэгээд 11 цаг дөхөж байсан Б.Ц бид хоёр Тев, Зуунмод сум 5-р багт байрлах "AQUA" авто угаалга руу Би найз Б.Цгийн автомашиныг жолоодож очсон. Угаалгын гадаа буугаад Б.Ц угаалга руу оруулаад угаагчид өгөөд бид 2 хүлээлгийн өрөөнд суухаар орсон. Тэгтэл дотор нь 1 цагдаагийн хувцастай махлаг шар залуу байсан. Б.Ц түүнийг таньдаг болтой юм яриад сууж байсан. Удалгүй хоорондоо чанга дуугаар муудалцаад гэнэт дэжигнээд зодолдоод явчихсан. Би салгах гээд тэр цагдаа хувцастай залууг араас нь татсан боловч дийлэхгүй байсан ашгүү гаднаас өөр шар хантаазтай цагдаа, машин угаагч залуу нар орж ирээд салгасан. Тэгээд тэр үед Б.Цгийн чигчий хуруу нь эргэчихсэн байсан. Б.Ц хуруу хугалчихлаа гээд их бухимдсан мөн завьж сэтэлчихлээ гээд шүлсээ хаяхад амнаас нь цус гарч байсан. Тэгээд нээх удалгүй цагдаа ирээд эмнэлэг явсан. Үгүй би өмнө огт харж байгаагүй. Анх хүлээлгийн өрөө рүү ороход Б.Ц цагдаа хувцастай хүнтэй мэнд мэдэлцээд юм яриад суусан. Б.Ц жаахан халамцуу байсан учир хажууд нь юм яриад л байсан тэгтэл тэр цагдаа хувцастай хүн утсаа оролдоод суугаад байхаар нь Б.Ц тэр цагдаа хувцастай залууд хандан "Чи яагаад намайг үл тоогоод байгаа юм, тэтгэвэрт гарчихаар ингээд байгаа юм уу" гэж уурлаад утсыг нь аваад өгч байсан. Тэгтэл тэр цагдаа хувцастай залуу Б.Ц руу хандан "Пизда минь давраад байгаарай ална шүү" гэж уурласан тэгсэн Б.Ц түүнд хандан "Дүү нар барьж авч зодохнээ" гэж хэлэн цээж рүү нь тохойгоороо түлхэх шиг болсон чинь тэр цагдаа хувцастай залуу шууд цохиод дайраад эхэлсэн. Цээж рүү нь тохойгоороо түлхэх шиг л болсон. Мөн гадаа угаалгын талбай, заалан дотор хуруу нь хугарсан их бухимдалтай 2 удаа алгадсан. Өөр цохиж, зодсон зүйл хараагүй. Яг тэдэн удаа гэдгийг сайн хараагүй эхлээд цохиод эхэлсэн. Тэгээд дээр нь гараад цохиод, хазаад, хуруу гарыг нь мушгиад балбаж нүдсэн. Ерөнхийдөө дээрээс нь дараад ойролцоогоо 6-7 удаа цохисон гэж бодож байна. Үгүй миний биед халдаагүй, өөр хүнтэй маргаагүй болно. Б.Цгийн зүүн гарны чигчий хуруу нь хугарсан цус болчихсон мөн амнаас нь цус гараад байсан. Харин тэр цагдаа хувцастай залуугийн гэмтсэн зүйл харагдаагүй. Энгэрийн халаас нь урагдсан байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй ээ... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч М.М ...Миний хувьд танина Ц гэдэг хүнтэй хамт Төв аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан харин Ц Төв аймгийн Шүүх шинжилгээний жолооч гэдэг үүднээс нь танина тэрнээс биш ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. Тухайн өдөр яг цагийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт байрлах AQUA нэртэй авто угаалгын газарт өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн порестор маркийн тээврийн хэрэгслийг угаалгах зорилгоор орсон юмаа. Тэгтэл угаалгын газрын амралтын өрөөнд нь цагдаа хувцастай хүн хүнтэй ноцолдоод байх шиг болохоор нь яваад ортол Ц нь цагдаа хувцастай Цгийн дээр нь гарчихсан зүүн гарны чигчий хуруунаас нь бариад эргүүлээд дарчихсан байдалтай харин Ц нь Цын ханцуйнаас нь баруун гараараа барьчихсан байхаар нь би голоор нь ороод салгасан тэгээд би 7027102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Намайг байх хугацаанд дахин зодоон цохион болоогүй. Тэр үед харж байхад Цгийн зүүн гарын чигчий хуруу нь хөх өнгөтэй болоод хойш эргэчихсэн атгагдахгүй, уруул нь язарсан бололтой шүлсээ хаяхад цус гараад байсан өөрөө нүдэнд ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. Нүдэнд харагдахаар Цын хамарны зүүн хэсэгт жижиг шалбарсан байсан өөр гэмтэл бол байгаагүй. Тэр талаар нь би мэдэхгүй байна. Угаалгын газрын эзэн мөн угаагч гээд нэг банди байсан өөр хүн бол байгаагүй мөн Цтай хамт нэг ах байсан өөр хүн байгаагүй. Тийм зүйл анзаарагдаагүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Н.Д ...Миний хувьд Төв аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байна. Би Цыг танина Шүүх шинжилгээний хэлтэст жолооч ажилтай харин Ц нь Төв аймгийн Цагдаагийн газарт Шуурхай удирдлагын тасгийн даргаар ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан дээрх хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ажил хэргийн үүднээс таньдаг. Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Б.Ц зодуулсан гээд гараа барьчихсан орж ирж байсан мөн тэр үед Д.Ц бас байсан тэгээд Б.Ц нь гараа барьчихаад чи ахыгаа нохой шиг зодлоо гээд харин Д.Ц нь та өөрөө эхлээ биздээ гэх зэргээр маргалдаж байсан харин манай өрөөнд хэн нэгнийгээ цохиж зодсон зүйл бол байхгүй. Миний одоо санахад Б.Ц нь хуруу хугарсан гээд гараа барьчихаад байсан Д.Цын биед гэмтэл бэртэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Би сайн ажиглаж хараагүй санахгүй байна... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

гэрч М.А ...Миний хувьд тэтгэвэрт байгаа. Би Цыг танина Шүүх шинжилгээний хэлтэст жолооч ажилтай харин Ц нь Төв аймгийн Цагдаагийн газарт Шуурхай удирдлагын тасгийн даргаар ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан дээрх хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ажил хэргийн үүднээс таньдаг. Би тухайн өдөр гэртээ байж байсан чинь Ц дарга над руу залгаад дуудсан тэгээд цагдаа дээр ирсэн чинь хүнд зодуулсан гээд гар нь хугарсан гээд хуруу нь эргэчихсэн байсан тэгээд эмнэлэг орж гипэсдүүлээд эргээд цагдаа дээр ирсэн чинь Цтай таараад Доржбалжид даргын өрөөнд ороод маргалдаад байсан тухайн үед Б.Ц Д.Цыг чи ахыгаа нохой шиг зодлоо гээд байсан харин Ц нь Цг та өөрөө эхэлсэн гээд маргалдаад байсан. Маргалдаад л байсан болохоос биш зодож цохисон зүйл байхгүй Ц нь гараа гипэсдүүлчихсэн байсан болохоор хүн яаж цохих билээ. Миний одоо санахад Б.Ц нь хуруу хугарсан гээд гараа гидэсдүүлсэн байсан Д.Цын биед гэмтэл бэртэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Би сайн ажиглаж хараагүй зүгээр л байх шиг байсан... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Т.Б ...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхад Төв аймгийн Зуунмод сум Aqua авто угаалгын газарт 2 хүн хоорондоо зодолдсон талаар дуудлага ирээд жижүүрээс эмнэлэг дээр очих талаар хэлээд нэгдсэн эмнэлэг дээр очиход Ц гэх хүн хуруугаа хугалуулсан гээд гипэсдүүлж байхаар нь цагдаа дээр очоод хүлээж байгаарай мэдүүлэг авна гэж хэлчихээд буцаж ажил дээрээ очиж өмнө нь мэдүүлэг авч байсан хүнээс мэдүүлгээ үргэлжлүүлэн авч байхад эмнэлгээс Ц хүрч ирэхээр нь холбогдох мэдүүлгээ авчхаад холбооны инженер, цагдаагийн дэслэгч Ө.Энхмөрөнгийн хамтаар хэргийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд холбооны инженер нь хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авах боломжгүй байна гэхээр би өөрийн iphone 11 pro маркийн гар утсаар авто угаалгын хяналтын дэлгэцэн дээр бичлэгийг явуулж өөрийн утсан дээр хуулбарлан авч үзлэг хийсэн ба тухайн хэргийн газрын үзлэгт холбооны инженер, цагдаагийн дэслэгч Ө.Энхмөрөн оролцоогүй болно. Би тухайн холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авч байхад согтолтын зэргийг шалгах зорилгоор драгер багажийг авчруулах талаар мэдэгдсэн боловч драгер багаж дуудлагаар авч явчихсан байсан учир холбогдсон хүмүүст драгер багаж ирэхээр нь буцаж дуудан шалгуулахаар хэлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа драгер багаж ирэхээр Ц болон Ц нарыг дуудан ирүүлж согтолтын зэргийг шалгахад Ц нь эрүүл буюу 0.00%-тай харин Ц нь ирэхээсээ өмнө архи уусан талаар хэлээд драгер багаж үлээхэд согтолттой буюу 3.19%-тай байхаар зэрэг зураг авсан тухайн гэрэл нь одоо байгаа учир хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна... /хх-ийн 164-165 дугаар хуудас/,

яллагдагч Д.Цын ...Би тогтоолыг уншиж танилцсан тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гомдол саналтай байна. Иргэн Ц нь миний ам руу хуруугаа хийж завьждаад байх үед хуруу нь шүдэнд урагдсан байх. Бусад учирсан гэмтлийг миний учруулаагүй. Би өмнө нь Б.Ц гэх хүнтэй маргалдаж муудалцаж байсан асуудал надад байхгүй… /хх-ийн 79 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Цгийн ...Би тухайн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл надад байхгүй. Би тухай Д.Цыг нүүр хэсэгт цохиогүй цээж рүү нэг удаа л тохойлдсон өөрөөр цохиж зодсон зүйл надад байхгүй. Би өмнө нь Д.Ц гэх хүнтэй маргалдаж муудалцаж байсан асуудал надад байхгүй… /хх-ийн 87 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад татгалзах зүйл байхгүй би өөрөө сонгож авсан өмгөөлөгч байгаа юмаа. 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр найз Батбаатартай уулзаад гэрт нь орчхоод түүнээсээ гараад Батбаатарын хамтаар машинаа угаалгах зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "AQUA" нэртэй авто угаалгын газарт орж машинаа угаалгасан юмаа. Тэгээд машин угаатал угаалгын газрын амралтын өрөөнд нь ортол тухайн өрөөнд Ц гээд Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны жолооч сууж байсан. Тэгээд мэнд мэдээд сонин сайхан гээд юм яриад сууж байтал намайг тоохгүй утсаа оролдоод байхаар нь чи одоо тэтгэвэрт гарчихлаар ахыгаа тоохоо байсан юмуу гээд утсыг нь булааж аваад эргүүлээд өгсөн чинь өөдөөс намайг чи муу хөгшин пизда минь ална шүү гээд босож ирээд миний дээр гараад намайг дээрээс гараараа нэлээд хэдэн удаа нүүр лүү цохисон бөгөөд би өөрийгөө хамгаалах зорилгоор өөдөөс нь гараараа заамдаад автал миний зүүн гарны чигчий хурууг доош нь дараад мөн миний зүүн гарын эрхий хурууг хазсан тэгээд Батбаатар болон Мандал угаалгын залуу нар Цыг надаас салгаж авсан. Тэгээд гараад угаалгын том зааланд ороод чи миний хурууг хугалчихлаа чи намайг нохой шиг зодлоо шүү гэж хэлээд хоёр алагдчихсан тэрнээс биш өөрөөр зодолдож цохилцсон зүйл байхгүй тэгээд л цагдаа дуудаад шалгуулсан байгаа. Тийм зүйл байхгүй. Миний хувьд өмнө нь мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан миний өгч байсан мэдүүлэг үнэн зөв бөгөөд гомдолтой байна. эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоо болтол миний хуруу далий болсон байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 168 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уянга:

...Хохирогч, шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Акуа нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд 2023 оны 03 сарын 01-ний өдөр чи ахыгаа тэтгэвэрт гарахаар үл тоож харьцаж байгаа юм уу гэх шалтгаанаар иргэн Д.Цтай маргалдан гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн завжны язарсан шарх, хамрын зулгаралт, зүүн болон дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмт учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлон баримтуудаар Б.Ц нь Д.Цын нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч, шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Акуа нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд 2023 оны 03 сарын 01-ний өдөр Б.Цтай маргалдан ноцолдож байхдаа зүүн гарын эрхий хурууг хазан, зүүн гарын чигчий хурууг арагш дарж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цаас хохирол нэхэмжлээгүй, Б.Цгаас эрүүл мэндэд учирсан хохирол болох 513.090 төгрөгийг Д.Цаас гаргуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Б.Ц:

...Хэлэх зүйлгүй, Сүүлд шарандаа босож ирээд хоёр алгадсан. Ийм асуудал болсонд харамсаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Б.Цгийн хувьд хохирогчийн хувьд гомдол саналгүй гэсэн. Өөрөө хэлж байна. Мөн эмнэлгийн үйлчилгээ, боолт хийлгэх, эм тарианы мөнгө болох 513.090 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг гэм буруутайд тооцвол Д.Цаас хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч Б.Ц нь гэм буруу дээр маргахгүй байна. Хүний бие хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан гэж байна. Архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ машиныг жолоодож тэнд ирээгүй. Батбаатар гэх найз нь барьж ирсэн. Харин граж руу оруулах үед машиныг хөдөлгөж оруулсан.  Ингэхдээ ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэм буруу дээр маргахгүй байгаа учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж хийлгэсэн. Үүн дээр үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг дүрэмт хувцастай байхад нь биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх зүйлчлэлээр давхар зүйлчлэгдэх ёстой гэх асуудлыг тавьсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар гаргасан хүсэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлд Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлд шинжилгээний байгууллагын алба хаагч нь түүнд тавигдах шаардлага гэж байна. 56.1 дүгээр зүйлд нь шинжилгээний байгууллагын алба хаагч нь тангараг өргөж шинжилгээний байгууллагад томилогдон ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчийг шинжилгээний байгууллагын алба хаагч гэнэ. Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн тангараг өргөсөн, цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байгаа, цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ. Үүнээс харахад Ц нь цагдаагийн албан хаагч биш бөгөөд Эрүүгийн хуульд тайлбарласнаар хууль сахиулагч гэдэг нь цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд гэж ойлгохоор заасан учир шүүхийн шинжилгээний алба хаагчийг хууль сахиулагчид хамааруулахгүй байна. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна. Цгийн хувьд зөндөө цохиулсан байна. Ямар нэгэн гэм буруу байхгүй гэмт хэрэг үйлдээгүй  гэж хэлээд байгаад гайхаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Д.Ц:

...Хэлэх зүйлгүй, Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ж.Батзоригт:

...Д.Цад холбогдох эрүүгийн хэрэгт Цыг Ц зодсон гэдгийг гэрчилсэн гэрч байхгүй. Энд ганцхан Батбаатар гэдэг хүн Цгийн найз энэ хүн анхнаасаа мэдүүлэг худал хэлсэн. Яагаад гэвэл согтуугаар машин барьж өөрөө машин барьж орж ирсэн  гэж хэлдэг боловч бичлэгээс Ц барьсан нь нотлогдсон. Ийм худал мэдүүлэг өгсөн хүний мэдүүлгийн нотлох баримт гэж үзэх боломжгүй. Цг зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь хөнгөн гэмтлийн асуудлыг ярьж байна. Хөнгөн гэмтэл нь юунаас үүсдэг вэ гэхээр өмгөөлөгч яриад байна. Цг зодсон байна. Цгийн зодсоноос гэмтэл үүсээгүй гэж байна. Миний үйлчлүүлэгчийг цагдаагийн албан хаагч биш гэж яриад байна. Төрийн тусгай чиг үүргийн хэрэгжүүлдэг тусгай албан хаагч мөн. Цагдаагийн албан хаагч биш гэж яриад байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгэж явсан. Дарга Азжаргал гэх хурандаа хувийнхаа машиныг албандаа хэрэглэдэг. Ажлын байрны тодорхойлолтод дарга үүрэг даалгавар өгнө гэх заалтын дагуу явсан. Ажлын цагаар даргын албандаа хэрэглэдэг машиныг угаалгаж явсан. Миний үйлчлүүлэгч Цгийн хууль бус үйлдлийг боль гэх шаардлага тавьсан. Боль гэх үйлдэл нь олон нийтийн газар согтуугаар, тэр тусам та миний хувийн эрхэнд халдаж болохгүй гэх шаардлагыг тавьсан. Нийтийн хэв журам нь олон нийтийн газар болохгүй гэх шаардлагыг тавьсан. Үүнийхээ төлөө энэ хүн зодуулж гэмтэл авсан. Цгийн гэмтэл гэх яс хугаралт гэх зүйл өмнөх шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Шаардлага тавих гэж байна. Цагдаагийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт 23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэх эрхийнхээ дагуу миний үйлчлүүлэгч ажлаа хийж явсан. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар биеийн хүч хэрэглэхийг тодорхой заасан байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүгдэгч, хохирогч Д.Цын өмгөөлөгч Ж.Батзоригт нь шүүгдэгч Б.Цд прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэх ёстой, мөн миний үйлчлүүлэгч Д.Ц нь.Цагдаагийн алба хаагч бөгөөд олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэх эрхийнхээ дагуу мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар биеийн хүч хэрэглэсэн гэж маргадаг.

 

Шүүх Ж.Батзоригт өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч, хохирогч Д.Ц нь гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд Шүүхийн шинжилгээний албанд жолоочоор ажиллаж байсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлд Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн гэж,

мөн хуулийн 56 дугаар зүйлд шинжилгээний байгууллагын алба хаагч нь түүнд тавигдах шаардлага гэж байна. 56.1 дүгээр зүйлд нь шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргөж шинжилгээний байгууллагад томилогдон ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчийг шинжилгээний байгууллагын алба хаагч гэнэ.

Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн тангараг өргөсөн, цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байгаа, цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ. Үүнээс харахад Ц нь цагдаагийн албан хаагч биш бөгөөд Эрүүгийн хуульд тайлбарласнаар хууль сахиулагч гэдэг нь цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд гэж ойлгохоор заасан учир шүүхийн шинжилгээний алба хаагчийг хууль сахиулагчид хамааруулахгүй байна.

Тэгээд ч тухайн цаг хугацаанд Шүүхийн шинжилгээний албаны даргын эзэмшлийн хувийн тээврийн хэрэгслийг угаалгахаар тухайн машин угаалгын газарт байхдаа уг гэмт хэргийн хохирогч болсон. Үүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийж явсан гэж үзэх үндэслэлгүй.

Тийм учраас энэ бүгдээс үзэхэд хохирогч Д.Ц нь хууль сахиулах чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллагын алба хаагч биш, шаардлагатай тохиолдолд биеийн хүч хэрэглэх эрхтэй субьект гэж үзэхгүй учраас өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Улсын яллагчийн шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүгдэгч Д.Ц нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Ц хохирогч Д.Цыг, шүүгдэгч Д.Ц хохирогч Б.Цг тус тус цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Цгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Цын эрүүл мэндэд зүүн жавьжинд няцарсан шарх, хамрын нуруу, цохонд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Д.Цын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Цгийн эрүүл мэндэд зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1-р хурууны хазагдсан шарх, баруун завьжны дотор салстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Д.Ц нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тайлбартаа илэрхийлсэн,

харин хохирогч Б.Ц нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 531.690 /таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг нэхэмжилснээс замын зардалтай холбоотой 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалтай холбоотой 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Цаас 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уянга:

...Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Цг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 900 нэгжтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Б.Ц:

...Би цагдаагийн байгууллагад 27 жил ажилласан. Би алдаа гаргасандаа харамсаж байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Гэхдээ Б.Ц анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээр маргадаггүй. Хохирогч талаас нэхэмжилсэн эд хөрөнгөгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас 450.000 төгрөгөөр торгож өгнө үү  ... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Д.Ц:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ж.Батзоригт:

...Өмгөөлөгчийн хувьд гэм буруутай юу гэм буруугүй гэдэгт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцлээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж гэм буруутайд тооцсон тул хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байна. Гаргаж өгсөн нотлох баримтууд нь шаардлага хангаагүй байсан учраас маргаж оролцсон. Төлбөрийн асуудал дээр эргэлзэж байсан. Цагдаагийн хувцас өмссөн хүн болгон хүнд зодуулах нөхцөл бүрдэж байна уу гэж үзэж байна. Шүүх шинжилгээний хүн зодуулж болно гэх шүүхийн жишиг гарч байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг шүүхэд илэрхийлсэн учраас улсын яллагчийн саналыг торгуулийн доод хэмжээ 450,000 төгрөг болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Цг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Д.Цыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарыг торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

  

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Ц, Б Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Б Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг,

 шүүгдэгч Б Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Б.Ц, Б Д.Ц нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан , Б Д.Цаас 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч, Б Б.Цд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.Ц, Б Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Ц, Б Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН