| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/55 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Ад холбогдох эрүүгийн 2334004240500 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Цээл суманд 1982 оны 08 дугаар сарын 22-нд өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд нь
1. Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
2. Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
3. Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
4. Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар, 11 хоногийн хугацаагаар хорих ялыг зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил, 4 сар, 10 хоногоор тогтоож шийдвэрлэсэн,
5. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,
6. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн,
7. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б Д.А.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.А нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Цээл сум Майхан- Уул 3 дугаар баг Паркийн хашаанд оршин суух иргэн Д.М гэрт Э.Э нүүр хэсэгт нь хүрзний ишээр цохиж" хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан",
Мөн Э.Э эзэмшлийн 08-75 УНВ улсын дугаартай "Мицубиши Л200 (Mitsubishi L200)" маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун шил, зүүн талын толь зэрэг эд зүйлсийг хагалж 525,000 төгрөгийн,
Э.Э эзэмшлийн BSB брэндийн 55 инчийн хар өнгийн зурагтыг эвдэлж 1,109,900 төгрөгийн, монгол гэрийг хаалгыг эвдэж 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулж “эд хөрөнгө устгаж, гэмтээх" гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.А:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлдэг.
Үйл баримт
Эрүүгийн 2334000000210 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ Төв аймгийн Цээл сум Майхан- Уул 3 дугаар баг Паркийн хашаанд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр оршин суух иргэн Д.М гэрт Э.Э нүүр хэсэгт нь хүрзний ишээр цохиж" хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан",

Э.Э эзэмшлийн BSB брэндийн 55 инчийн хар өнгийн зурагтыг эвдэлж 1,109,900 төгрөгийн, монгол гэрийг хаалгыг эвдэж 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулж “эд хөрөнгө устгаж, гэмтээх" үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай ...Э.Э биед зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарлыг рентген зураг үндэслэж хамар ясны хугарал гэж үзнэ... талаарх дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/223 дугаартай ...Төв аймгийн Цээл сумын иргэн Э.Э хохирлын үнэлгээг үнэлгээний өдөр болох 2023 оны 07 дугаар сарын 23-ны байдлаар 1.784.900 /нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуу/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 58-70 дугаар хуудас/,
хохирогч Э.Э ...2023 оны 07 сарын 23-ны өдөр үдээс хойш 16.00 өнгөрч байхад Төв аймгийн Заамар сумын 100 жилийн ойн баяраас гэртээ ирсэн. Ирээд нөхөр маань нэлээн согтчихсон унтаж байсан, би ч бас жаахан уучихсан байсан. Унтаж байхад гадаа мотоцикл дугараад гаднаас Аы дуу гарахаар нь би боссон. Тэр үед 21 цаг өнгөрч байсан байх би босоод гал тогоо хийдэг гэрлүүгээ ороход А мотоциклтэй нэг хунтай хамт ирсэн, нэг 0.75 литрийн хараа гэдэг архи барьчихсан ирсэн. Тэр 2 нэлээн согтуу байсан, орж ирээд мэнд мэдээд суугаад би цай цүү хийж өгөөд байж байтал нөгөө архиа задалсан. Архиа задлаад надад нэг архинаасаа хийж өгсөн. Тэгээд ойр зуурын юм яриад зүгээр сууж байсан. Тэгээд тэр архиа дуусгаад тэр 2 гараад явсан. Гарж явчхаад ирэхдээ манай хүү Тэмүүжин рүү аймар дайраад боогоод унагаачихаар нь би тэгээд хүүгээ өмөөрөөд аягаар толгойг нь цохьчихсон. Бид нар тэгээд бөөндөө гүйгээд урд гэрлүү ороод хаалгаа чойжилчихсон. Тэгээд л гадаа А пэжигнээд байсан. Тэр үедээ манай 0875 УНВ улсын дугаартай L200 маркийн тээврийн хэрэгслийн маань урд салхин шил жолооч баруун талын шил, зүүн талын толыг хагалчихсан байсан. Тэгээд хаалга эвдээд орж ирээд намайг барьж явсан хүрзний ишээр намайг цохисон тэгэхээр нь бид нар тойрч цугтаагаад гараад явсан хойгуур ВЅВ брендийн 55 инчийн хар өнгийн зурагтыг маань хагалчихсан байсан. Мөнх-Эрдэнэ тэр 2 ноцолдож байхад хэсгийн төлөөлөгч ирээд Аг аваад явсан. Хүрзний ишээр цохисон. Нэг удаа цохисон. А нь манайд байнга амьдардаггүй харин хааяа ирж хоноглоод орж гараад явдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүн бол мөн учир нь манай нөхрийн төрсөн дүү нь. Манайд тэр өдрөөс хойш нэлээн олон удаа ирсэн. Дарамтлах цохиж зодох асуудал огт гаргаагүй, манайд ирэхдээ эгчийнхээ хохирлыг барагдуулж өгнө намайг ёстой уучлаарай гэж байсан. Тэгээд ахиж архи уухгүй гэсэн. Урд нь Атай муудалцаад хоорондоо зодолдож байсан. Нээх гэмтэл учирхаар зодолдож байгаагүй болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй. Хойно алтанд цуг явахдаа хэд цохисон гэсэн би сайн мэдэхгүй. Миний мэдэхийн зодож байгаагүй... /хх-ийн 19-20 дугаар хуудас/
түүний дахин өгсөн ...Нэмж ярих зүйл байхгүй. Үгүй. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлье. Байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Э.Э ...2023 оны 07 сарын 23-ны өдөр үдээс хойш 4 өнгөрч байхад Төв аймгийн Заамар сумын 100 жилийн ойн баяраас гэртээ ирсэн. Ирээд нөхөр маань нэлээн согтчихсон унтаж байсан, би ч бас жаахан уучихсан байсан. Унтаж байхад гадаа мотоцикл дугараад гаднаас Аы дуу гарахаар нь би боссон. Босоод гал тогоо хийдэг гэрлүүгээ ороход А мотоциклтэй нэг хүнтэй хамт ирсэн, нэг 0.75 литрийн хараа гэдэг архи барьчихсан ирсэн. Тэр 2 нэлээн согтуу байсан, орж ирээд мэнд мэдээд суугаад би цай цүү хийж өгөөд байж байтал нөгөө архиа задалсан. Архиа задлаад надад нэг архинаасаа хийж өгсөн. Тэгээд ойр зуурын юм яриад зүгээр сууж байсан. Тэгээд тэр архиа дуусгаад тэр 2 гараад явсан. Гарж явчхаад ирэхдээ манай хүү Тэмүүжин рүү аймар дайраад боогоод унагаачихаар нь би тэгээд хүүгээ өмөөрөөд аягаар толгойг нь цохьчихсон. Бид нар тэгээд бөөндөө гүйгээд урд гэрлүү ороод хаалгаа чойжилчихсон. Тэгээд л гадаа А пэжигнээд байсан. Тэр үедээ манай 0875 УНВ улсын дугаартай L200 маркийн тээврийн хэрэгслийн маань урд салхин шил жолооч баруун талын шил, зүүн талын толыг хагалчихсан байсан. Тэгээд хаалга эвдээд орж ирээд намайг барьж явсан хүрзний ишээр намайг цохьсон тэгэхээр нь бид нар тойрч цугтаагаад гараад явсан хойгуур 52 инчийн хар өнгийн зурагтыг маань хагалчихсан байсан. Тэгээд хойд гэр лүү ороод гэрт гал тавих гээд хөнжил шатаахад манай нөхөр Мөнх-Эрдэнэ сэрээд болиулсан. Тэгээд тэр 2 ноцолдож байхад хэсгийн төлөөлөгч ирээд Аг аваад явсан. Тухайн үед нөхөр бид 2 согтуу байсан болохоор тийм үйлдэл гаруулсан, түүнээс бид 2 эрүүл байсан бол огт тийм зүйл болохгүй байсан, би согтуу толгой руу нь цохиж уурыг нь хүргээгүй байсан бол зүгээр байх байсан гэж бодож байна. Цаашдаа энэ хүн манайд амьдарч хамт ажил төрөл хийдэг энэ хүнийг ажиллуулаад хохирлоо гаргуулсан нь дээр гэж бодож байна... /хх-ийн 27-28 хуудас/,
хохирогч О.Т ...Манай гэр бүлийнхэн Төв аймгийн Заамар сумын 100 ойн баяр хуушуур хийж зарах гэж явсан. 2023 оны 07 сарын 22-ны өдөр манай хойд аавын төрсөн дүү А нь манай хуушуурны гэрт орж ирж ахындаа орлого оруулна гээд хэдэн хуушуур аваад гарсан. Харин маргааш өдөр нь буюу 2023 оны 07 сарын 23-ны өглөө 10:00 цагийн орчим Амраа ах манай гэрт орж ирээд танайд хүн орж ирэхгүй дээ түй түй гээд нулимаад манай ээжтэй хэрэлдээд гарсан. Уг нь Заамарын баярт бид нартай хамт очоогүй, Амраа ах хойно 28 км орчим хойшоо явахаар Болор алтны уурхай гэдэг байхаа тэрний зүүн талд ойролцоо алт угаадаг юм тэрнээсээ шууд Заамарын баярт ирсэн байсан. Би 2023 оны 07 Сарын 23-ны 15:00 цагийн үед ирчхээд нэлээн байж байгаад хойно бандан хаднаас бууж ирээд машин дээрх юмнуудаа 16:00 цагийн орчимд буулгаж байхад ардаас орж ирсэн. Би гэрээсээ гараад жалганд үерийн ус үеэрлэсэн байхад хүүхдүүд гаргаж өгөөд дараа нь гар бөмбөг тоглож байгаад 21:00 цагийн үед харьсан. Намайг харих үед бөмбөг харагдахгүй гадаа харанхуй болсон байсан. Би урд гэрт ороод баганаа тойроод ээж аавын баруун талын орлуу яг очих үед ардаас Амраа ах миний баруун шанаа руу нэг цохисон, эргээд харахад миний зүүн талын шанаа руу 2 удаа баруун гараараа цохисон, 2 дохь цохилтын дараа би багана бариад унасан тэгээд баганаа бариад босж ирээд амраа ахыг тойроод ардуур нь гараад гэрийн зүүн талруу очиход ээж Элбэрэлт нь Амраа ахыг чи миний хүүхдийг яаж байна гэсэн тэгэхэд Амраа ах ээж рүү ирээд заамдаад түлхээд цаад гэрийн ханатай хавсраад цохисон тэгээд баруун гараа далайгаад цохих гэхэд нь би гарын хойноос нь бариад хүзүүгээр нь гараа оруулаад үндсэн боолтоор гараа түгжээд бооход ухаан алдаж унаад газарт 4-5 секунд орчим хэвтэж байгаад босоод ирсэн. Босч ирэнгүүтээ гартаа нэг юм бариад элдээд хөөсөн. Яг юу барьсан байсныг би харанхуй байсан болохоор би хараагүй. Би хөөгдөөд, хашааныхаа зүүн талаар хашаагаа даваад гарсан. Хашаагаа тойроод ирэхэд Амраа ах манай аавтай барьцалдаад зогсож байсан. Би очоод хажууд нь зогсож байхад аав Амраа ахыг "ахыгаа хорлож байгаа юмуу? Ах нь амьдрах гэж ядаж байна шүү дээ" гэсэн. Тэгээд аав бид 2 гадаа Амраа ахыг ахиад далчигнаад байвал ганц 2 цохиод хүлчихье гэж ярьж байсан. Амраа ах тэгж байхад урд гэрлүү орсон. Оронгуутаа ээж рүү дайраад ээж орилоод юу болчив гээд ороход ээж Амраа ахын толгойн дээр гарт баригдсан аягаараа цохиод хагалчихсан намайг ороход Амраа ах толгой хагарчихлаа гээд толгойгоо барьцан сууж байсан. Тэгээд би алив гээд хараахад цус гараагүй яагаадгүй байсан. Тэгээд Амраа ах гэрт сууж байгаад хашааны баруун булан руу гараад явсан. Би араас нь очсон, би амраа ахад яасан юм бэ ахаа? Ta яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад урдаас Амраа ах намайг зайлаа лалраа, хүн нойртой байдаг юм шдээ би чамайг ална гэж хэлэнгүүтээ босч ирээд наашаа алхсан тэр үед нь би яаж байна агаа гэсэн чин над руу том чулуу авч шидсэн тэр чулууг бид нар машины дугуйнд хийдэг байсан. Тэгээд наашаа ирж байхдаа газраас нэг шүүрч аваад тэгээд намайг хөөх замдаа манай хар өнгийн L200 маркийн машины зүүн талын толыг хагалсан. Тэгээд намайг элдэж хөөгөөд би хашаа даваад ахиад зугтсан. Тэгээд хашаагаа тойрч ирээд хашааны буланд байхад манай дүү Мөнхдөлгөөн нь "Тэмүүжин агаа" гэснээ доошоо Түвшээ эгчийнх рүү гүйчихсэн. Тэр үед би хашааны булангаар дотор тал руу харахад Амраа ах машины урд салхин шилийг цохиж байсан. Тэгээд цаад талын цонхыг тэр чигт хагалаад, тэгээд хойд гэрээс ирээд чи яаж байгаа юм бэ гэхэд Амраа ах хажуудаа байсан архины шилээр аавыг цохисон. Тэгээд аав хойд гэрийнхээ хаяаг тойрч байсан харагдсан. Тэгээд Амраа ах гэр лүү ороод зурагт хагалах шиг болсон. Тэгээд орилоод тэгэхэд ээж рүү дайраад ээж тэр үед намайг нэг юмаар цохчихлоо би цус алдвал байна эмнэлэг явье гэхийг би сонсоод гүйгээд хашааны хаалгаар зайтайхан шиг гарч ирээд эргэхэд яг урдаас гарч ирсэн. Тэгээд намайг харангуутаа элдэж хөөсөн. Хөөгдөж байх үедээ морьтой найзтайгаа таарсан. Морио өгчих гэж гуйгаад Амраа ах агсам тавиад байна хоёулаа хүлээд унтуулчихья гээд хашаа тойроод эргээд ирэхэд Амраа ах цуг ирсэн хөгшин ахын мотоциклийн хажууд унтаж байсан, би тэгээд найздаа наадах чинь одоо унтаагүй байгаа худлаа нохой унталтаар унтдаг гэж хэлээд хоёулаа бугуйлдья гээд хуруу шиг бүдүүн мяндсан уяагаар бугуйлдаад толгойд нь бугуйл ороход Амраа ах яаж байна гээд 2 гараараа уяаг толгойноосоо мулталсан. Тэгэх үед нь цээжин доор нь урт саарал төмөр байсан. Толгойноосоо мултлангуутаа яаж байна пизданууд гээд босоод ирсэн. Бид 2 морьтой ташуурдаад хашааны баруун тал руу явсан. Тэгээд хашаанаас жоохон зайтай гараад эргээд шууд морио ороолгоод урд гудамж руу орсон тэгээд хашааныхаа зүүн талаар нь тойроод ирэхэд зэрлэг нь дунд хэвтэж байсан тэгээд гэнэт босч ирээд ахиад бид 2-ыг хөөсөн, хөөгдөөд хашааны зүүн урд шийд дээр очсон тэгээд удаагүй байж байтал хэсгийн төлөөлөгч ирээд Амраа ахыг аваад явсан. Намайг хулгайн хэрэгт гүтгээд намайг зодож байсан. Урьд нь удаа дараа дарамталж гэр мэр шатаах гэж оролдож байсан өмнө ээжийг хүртэл цохиж нүдэж байсан. Үгүй нэг ч удаа цохиогүй, цохьчих юм бол насны юм болно. Удаа дараа ээж бид нарыг зодож байсан бид нар хохиролтой байна... /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Э.М ...2023 оны 07 сарын 23-ны өдөр орой гэгээ тасрах гэж байхад гэртээ ирсэн. Айлд байж байгаа агаатай хамт гэртээ ирсэн. Гэртээ ирээд ээжийг сэрээх гэхэд агааг Амраа ах дагаж явж байгаад хойноос "наашаа эргээд хардаа гэж" байгаад эргэж харахад нь агааг цохиод унагаачихсан. Агаа унчихаад босоод ирсэн. Ээж "хүүхэд яаж байна" гээд аяга бариад авахад амраа ах ээжийг цохисон. Тэр үед агаа Амраа ахыг хойноос нь боож унагаагаад зугтаацан. Тэгээд агаа хашааны гадаа гараад зогсож байхад би Амраа ахыг сэрээхэд аймар ууртай босч ирээд гэр тойроод агааг хайгаад байсан. Тэгээд гэр лүү ороод хутга хайгаад олохгүй гарч ирээд гэрийн хойно аавтай зодолдоод байсан. Би хашаанаас гараад "Агаа" гэж орилоод хариулахгүй байхаар нь Түвшээ эгчийнх рүү очсон. Очоод Амраа ах агааг зодоод байна гэж хэлээд цагдаа дуудсан. Тэмүүжин. А гадаг байлаа. Үгүй, загнасан. Өмнө нь нэг удаа архи уучхаад унтуулахгүй байсан. Айсан. Ойлгомжтой байна... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэрч Ч.Т ...Миний эзэмшлийн машин 2 жилийн өмнө Э гэдэг хүнд зарсан. Одоо тэр машинтай холбоотой асуудалд би оролцохгүй. Удахгүй нэрээ шилжүүлнэ. Одоо минийх биш... /хх-ийн 81 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Агийн ...Би 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл суманд айлын 7 дахь хүүхэд болж мэндэлсэн манайх эхээс 10 уулаа би дээрээ 5 эгч, 1 ахтай доороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Хүүхэд ахуй Төв аймгийн Цээл суманд аав, ээж ах, эгч, дүү нарын хамт мал дээр мал маллаж өссөн. Би ерөнхий боловсролын сургуульд сураагүй ээ. Харин 2000-2001 он хүртэл Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 318 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 2001 оноос хойш одоог хүртэл хар, бор ажил хийж Төв аймгийн Цээл суманд ганцаараа амьдарч байгаа. Би эхнэр, хүүхэдгүй ганцаараа байдаг. Би хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй ээ. Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Цээл суманд байх Д.Мөнх-Эрдэнийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цуг ууж байсан хүнтэй хамт очиход ах том гэртээ унтаж байхаар нь хойд гэр рүү орсон чинь ахын эхнэр 3. Э эгч согтуу байсан тэгэхээр нь би агааг гуйгаад та намайг хойшоо алтны уурхайн тийшээ айл руу хүргээд өгчихөө гэхэд тэгий гээд гарах гэж байтал Тэмүүжин гээд хүүхэдтэй урд өмнө нь болсон асуудал дээр муудалцахад Тэмүүжин намайг хойшоо боогоод унагаасан чинь Элбэрэл эгч ирээд миний толгой руу шилээр цохисон. Тэгээд тэд нар гараад явахаар нь араас нь гараад Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн урд салхин шил, жолооч талын шил зүүн талын толыг нь хагалсан тэгээд тэд нарыг гарахаас өмнө гэрт байсан зурагт бид нарыг ноцолдож байхад хагарсан байсан. Би болсон зүйлийг сайн санахгүй нэлээн согтуу байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Миний бие зүгээр байна. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хохирогчид үнэлгээн дээр гарсан хохирлыг бүрэн барагдуулна. Одоогоор 400 мянган төгрөг өгсөн… /хх-ийн 91-92 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
...Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ Төв аймгийн Цээл сум Майхан- Уул 3 дугаар баг Паркийн хашаанд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр оршин суух иргэн Д.М гэрт Э.Э нүүр хэсэгт нь хүрзний ишээр цохиж" хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан",

Э.Э эзэмшлийн BSB брэндийн 55 инчийн хар өнгийн зурагтыг эвдэлж 1,109,900 төгрөгийн, монгол гэрийг хаалгыг эвдэж 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулж “эд хөрөнгө устгаж, гэмтээх” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Э эд хөрөнгөд учирсан хохирол 1.784.900 төгрөгийг нэхэмжилснээс 1.200.000 төгрөг төлсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Гэм буруу дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн хор, хохирлыг нөхөн төлсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.А:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Аг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Агийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Д.Агийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт,
мөн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тус тус хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг, мөн хүний өмчийн халдашгүй байх эрхийг тус тус хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Д.Агийн хохирогч Э.Э эзэмшлийн 08-75 УНВ улсын дугаартай “Мицүбиши L200” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун шил, зүүн талын толь, BSB брэндийн 55 инчийн зурагт, монгол гэрийн хаалга зэрэг эд зүйлийг хагалан, эвдэлж 1.784.900 төгрөгийн хохирол санаатай учруулсан нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт гэж үзэхээр байна.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид болон эд хөрөнгөд түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох, эвдлэх, сүйтгэх зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид болон эд хөрөнгөд хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл, устгасан, гэмтээсэн тодруулбал хөнгөн хохирол, устгасан, гэмтээсэн хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, устгасан, гэмтээсэн хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.А хохирогч Э.Э зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед, эд хөрөнгөд хүч хэрэглэн халдаж цохиж зодож, устгаж, гэмтээж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/, эд хөрөнгөд хор уршиг учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан, тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Д.Агийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Э эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд шарх бүхий хөнгөн хохирол, эд хөрөнгөд хохирол хор уршиг тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Э эд хөрөнгөд учирсан хохирол 1.784.900 /нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг нэхэмжилснээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн гомдол саналгүй болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн баримт, хавтаст хэргийн 134 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Аг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
... Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
... Ял шийтгэл дээр ялын саналыг дэмжиж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү.. гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Д.А:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч Д.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж тус тус дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Зүүн салаа 7-232 тоот хаягаас явахыг, тодорхой газар очихыг буюу бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2334004240500 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Ад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Аг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Зүүн салаа 7-232 тоот хаягаас явахыг, тодорхой газар очихыг буюу бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.
5. Шүүгдэгч Б Д.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2334004240500 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Д.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН