| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/01003/И |
| Дугаар | 153/ШШ2021/00091 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 153/ШШ2021/00091
| 2021 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2021/00091 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* миний бие нь 2004 онд Г.*******той танилцан улмаар 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтийн 216 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Г.*******, 2013 оны 03 дугаар сарын 21 -ний өдөр хүү Г.******* нар төрсөн. 2013 оноос хойш нөхөр болох Г.******* нь нөхрөөсөө салсан хүүхэдтэй хөгшин хүүхэнтэй нийлж нөхцөж гэр бүлээ үр хүүхдээ доромжилсон үг үйлдэл гаргах болсон. Өнөөдрийг хүртэл энэ асуудал үргэлжилсээр байгаа тул цаашид хамт амьдрах эхнэр нөхөр байх боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин М.*******, хүү М.******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг Г.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.*******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нөхөртэйгээ эвлэрч харилцан тохиолцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******ид гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******той эвлэрсэн, харилцан тохиролцсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 68,905 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 68,905 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ