Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00090

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00090

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, бургууд овогт гийн //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяанар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би нөхөр болох Б.той 7 дугаар ангиасаа эхэлж үерхээд тус тусынхаа сургуулийг төгсөөд 1993 онд 23 настайдаа гэр бүл болсон. 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Н., 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. нар төрсөн. Б. нь хамт амьдрах хугацаандаа ширүүн зан гаргаж, архи ууж, архи уусан үедээ янз бүрийн асуудал гаргадаг байсан. Миний зүгээс хайр сэтгэлээ бодоод хариу үйлдэл гаргахгүйгээр амьдарч ирсэн. Гэтэл жилийн 365 хоногийн 70-80 хувьд нойргүй хонуулах буюу хүйтэнд хөөж гаргах, зодох, халуун савтай цайгаар түлэх зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан. Миний зүгээс маш их тэвчээр гаргаж болох байх, засрах байх гэсэн үүднээс харьцаж ирсэн. Хүүхдүүд том болоод ажиллаж, амьдраад явж байгаа учраас тус тусдаа амьдрах талаар хэлсэн. Энэ байдлын талаар эцэг эх болон найз нөхөддөө хэлж үзээгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нөхөр маань намайг салах талаар хэлэхэд утсаар дарамталдаг болсон. Би нөхөр, 2 дүүтэйгээ нийлээд хүүхдүүдийг маань дарамталсан асуудал гарсан. Цагаан сарын орой маргаад нөхөр архи ууж ирээд үстэж чирэхээр нь гэдэснээс нь хальт маажигдсан байсан. Мөн намайг зодлоо гэж хэлээд намайг мөргөсөн. Би хүүгээ ирсний дараа эцэгтэй чинь 27 жил тэсэж амьдарч ирсэн, одоо хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Би хүүгээрээ эцгийндээ хүргүүлсэн. Маргааш нь манай хүү эмээ, өвөө хоёртоо намайг түр хараад байж бай, яваандаа ээжийгээ татаж авна гэдгээ хэлсэн. Би нөхрийгөө ухаарсан байх гэж бодоод 2 удаа гэртээ очиход тавагтай идээгээ цацаад найз нарыгаа дуудаад архи ууж байхаар нь гэрийнхээ гаднаас буцаад явсан. Над руу дүүгийнхээ утсаар янхан авгай минь гэртээ ирэхгүй юм уу, миний дүү нар ирж шингэн хийлгэж тордлоо гэж хэлээд ярьж байсан. Мөн 2 хүүхдэд маань миний ахын хүүхэд биш, овгоо солиулаарай гэж дарамталсан байсан. Дүү нар нь намайг ахаасаа салаад яв гэж хэлдэг. Би зөндөө олон удаа эрүүл мэндээрээ хохирсон. Миний нуруу өвддөг бөгөөд мурийлттай гэсэн онош гарсан. Мөн шинжилгээ өг гэсэн бөгөөд 10 хоног эмчилгээ хийлгэ гэж хэлсэн.  Нөхрийнхөө эдгээр асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандахгүй. Иймд миний гэрлэлтийг цуцалж өгнө үү.гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.*******ын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрлэлтээ цуцлуулахгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Гэрлэгчид 1993 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №07 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Н., 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. нар төрсөн болох нь №38, 48 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-7 дугаар тал/

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгсөн боловч зохигч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Н., 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх А.*******, эцэг Б. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/, бургууд овогт гийн // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Н., 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх А.*******, эцэг Б. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ