| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/01002/И |
| Дугаар | 153/ШШ2021/00088 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2021/00088
| 2021 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2021/00088 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.*******д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* /хэлгүй/ 2020 оны 6 сарын 18-нд намайг зодож нүд таглаж толгой руу зодож дагз хавдаж улайж хоёр нүд замаа харж чадахгүйгээр гэмтсэн гар хөдөлгөөнгүй болсон тархи хөдөлсөн хөл гар хөхөрч зовиуртай болсон. Намайг бүр алах шахсанд би гомдолтой байна. Тухайн үед гэмтлийн зэрэг гаргуулсан боловч цагдаа поркурор зөрчлийн хуульаар 100,000 төгрөгөөр торгож хаасан байна. Миний хохирол гаргаж өгөөгүй.Би томографи хийлгэж эм авч уусан шинжилгээ хийлгэсэн хөдөөнөөс энэ хоёрын хооронд явж толгойгоо бариулсан. Зуслангаас явж эмчид үзүүлж толгой бариулж эмчлүүлж байсан. Иймд миний 396,941 төгрөгийн хохирол гаргуулж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Р.*******д холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Р.*******тэй эвлэрч харилцан тохиолцсон, мөн Р.*******гийн эгч Нямаагаас 150,000 төгрөгийг бэлнээр эмчилгээний зардалд авсан одоо гомдолгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Р.*******д холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.*******тэй эвлэрсэн, харилцан тохиролцсон мөн Р.*******гийн эгч Нямаагаас 150,000 төгрөгийг бэлнээр эмчилгээний зардалд авсан одоо гомдолгүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,294 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.*******д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,294 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ