| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00700/И |
| Дугаар | 153/ШШ2021/00085 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2021/00085
| 2021 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2021/00085 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* гол багийн ******* ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******хэн овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт гийн холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний бие нь 2011 онд С.ай танилцаж, 2011 оны 10 дугаар сард гэр бүл болсон. Манайх 2011 оноос 2019 он хүртэл ******* суманд мал маллаж амьдарч байсан. Энэ хугацаанд С. нь гэр бүлдээ хайр халамжгүй, худлаа ярьдаг.Өөрийн малаас нууцаар зарж архи ууж, олон хоногоор дэмий тэнэж, намайг хэл амаар доромжилж.гэрээсээ олон удаа хөөсөн.С.ай цаашид хамт амьдрах боломжгүй байсан учраас 2019 оноос бид нар тусдаа амьдарч байна. Манайх 2016 онд хүү ыг үрчилж авсан.Одоо хүү маань миний асрамжинд байдаг. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэх хугацаанд хэн хэн нь эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цулуулахыг хүсч байна.Иймд нөхөр С.аас гэрлэлтээ цуцлуулж, хүү А.ыг өөрийн асрамжиндаа авах хүсэлттэй байна. Нөхөр С.ай хамтран өмчлөх дундын өмчлөлийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Л.*******тай гэр бүл болсон. 2019 онд эхнэр Л.******* нь аавындаа очоод ирье гэж явсан бөгөөд түүнээс хойш эргэж ирээгүй. Миний хувьд гэр бүлээ цуцлуулахгүй. Эхнэр хүүхэдтэйгээ хамтдаа сайхан амьдрах хүсэлттэй байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Би салмааргүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч С. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрлэлтээ цуцлуулахгүй гэх тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч С. нар нь 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү А.ыг үрчилж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч С. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгсөн боловч зохигч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А. //-ыг эх Л.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг С. нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А. //-ыг эх Л.*******гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү А.тай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Л.*******, эцэг С. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШЗ2020/ дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.*******г улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч С.аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар *******хэн овогт *******гийн *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А. //-ыг эх Л.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг С. нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А. //-ыг эх Л.*******гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг С. нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А. //-тай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Л.*******гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШЗ2020/ дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.*******г улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч С.аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ