Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00084

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00084

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох

Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.******* би Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд ороод ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар ...Ховд аймгийн дотоод аудитын хороооны 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 01 тогтоол болон Аймгийн төрийн сангийн дарга Ч.Багдалын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/******* дугаар албан бичгийг үндэслэн намайг тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажпаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийг бус өөр этгээдүүдийн албан бичгийг үндэслэн хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул намайг Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож анхан шатны шүүх хуралдаан орох хүртэл хугацааны Ажилгүй байсан хугацааны цалин, гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн төлөөлөгч Д.тай Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч М.*******ийн гаргасан нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 13 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 3,407,460 төгрөгийн цалин гаргуулах /1 сарын үндсэн цалин 937,147 төгрөг *3= 2,811,423 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 45,849 төгрөг*13 хоног=596,037 төгрөг, 2,811,423 +596,037 = 3,407,460 төгрөг/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. нэхэмжлэгч М.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоохоор эвлэрлээ. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******тай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч М.*******ийн гаргасан нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 13 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 3,407,460 төгрөгийн цалин гаргуулах /1 сарын үндсэн цалин 937,147 төгрөг *3= 2,811,423 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 45,849 төгрөг*13 хоног=596,037 төгрөг, 2,811,423 +596,037 = 3,407,460 төгрөг/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. нэхэмжлэгч М.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоохоор эвлэрлээ. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэж эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч М.*******ийн гаргасан нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 13 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 3,407,460 төгрөгийн цалин гаргуулах /1 сарын үндсэн цалин 937,147 төгрөг *3= 2,811,423 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 45,849 төгрөг*13 хоног=596,037 төгрөг, 2,811,423 +596,037 = 3,407,460 төгрөг/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. нэхэмжлэгч М.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоохоор эвлэрлээ. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэж зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгээс 69,834 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалийн шийтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч М.*******ийн гаргасан нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 13 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 3,407,460 төгрөгийн цалин гаргуулах /1 сарын үндсэн цалин 937,147 төгрөг *3= 2,811,423 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 45,849 төгрөг*13 хоног=596,037 төгрөг, 2,811,423 +596,037 = 3,407,460 төгрөг/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. нэхэмжлэгч М.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоохоор эвлэрлээ. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгээс 69,834 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ