| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00911/И |
| Дугаар | 153/ШШ2021/00069 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2021/00069
| 20******* оны 01 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ20*******/00069 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын багт байрлах, ******* банк ХХК-ийн //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох, зээлийн төлбөр 6,546,682.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2017 оны 04 дугаар сарын 10 -ны өдөр ******* банктай ЗГ /КР/ 4628-6871-8289-46-40 дугаарт кредит картны зээлийн гэрээ байгуулж 3000,000.00 /Гурван сая / төгрөгийг жилийн 42% /Дөчин хоёр/ хувийн хүүтэйгээр 24 /Хорин дөрвөн/ сарын хугацаатайгаар кредит картны зээл авсан болно. Зээлдэгчийн 4628-6871-8289-46-40 дугаарт кредит картны зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 30 -ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19 -ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр - 3,000,000 төгрөг, Зээлийн хүү -3,546,682.60 төгрөг, нийт - 6,546,682.6 / Зургаан сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг ******* овогтой *******-с гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, зээлийн төлбөр 6,546,682.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,546,682.6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Х.*******д холбогдуулан зээлийн төлбөр 6,546,682.6 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,546,682.6 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Төрийн сангийн ******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,696 төгрөгийн тал хувь болох 59,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 59,848 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59,848 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Х.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
З*******ХИР*******МЖЛ*******Х нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******д холбогдох, зээлийн төлбөр 6,546,682.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь 6,546,682.6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Төрийн сангийн ******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,696 төгрөгийн тал хувь болох 59,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 59,848 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59,848 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ