Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаяр,

-шүүгдэгч Б.Сах нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн 2302007770046 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, <өгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, ............... тоотод түр оршин суух хаягтай, улсаас азсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Сах /РД:),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Сах нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 10 минутад Төв аймгийн Сэргэлэн .сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байрлах "Чингис Хаан" агаарын боомтоор өөрийн ихэр Б.Сын зурагтай (Е2857575) дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Сах нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 10 минутад Төв аймгийн Сэргэлэн .сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байрлах "Чингис Хаан" агаарын боомтоор өөрийн ихэр Б.Сын зурагтай (Е2857575) дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хилийн цэргийн 0218 дугаар ангийн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан баримтууд /1-р хх-ийн 02-15 тал/

-гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 06 тал/

-иргэн Б.Сахын биед 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-9 тал/,

-2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Е2857575 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт хураан авсан хилийн төлөөлөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 10 тал/

-гэрч Б.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/

-гэрч Т.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/

-гэрч Т.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 тал/

-гэрч С.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/

-гэрч О.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 121-123 тал/

-гэрч Х.У-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 125-127 тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3979 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-150 тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0371 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 156-165 тал/

-мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Б.Сах, Б.С нарыг оролцуулан үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 167-190 тал/

-Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2-4в/7290 дугаартай Б.Сах, Б.С нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /1-р хх-ийн 54-56 тал/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9/11667 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 58-59 тал/

-Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/792 дугаартай иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн маягт /1-р хх-ийн 64-65 тал/

-Б.Сахын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 66-72 тал/

-Шүүгдэгч Б.Сахын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 224-225 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Сах нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сах нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /1-р хх-ийн 228 тал/,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ө- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /1-р хх-ийн 233 тал/-ийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 07 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /-р хх-ийн 234 тал/ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Сах нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Б.С-хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Сах нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Сгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Сахаас гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Сах нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх ............дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ө болон Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч гадаад паспорт ашиглан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.С1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Шүүгдэгч Б.Соногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх ........... дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаяр болон Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн 2302007770046 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Савсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Савсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА