| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00985/И |
| Дугаар | 153/ШШ2021/00049 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00049
| 2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00049 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох, зээлийн *******ний үлдэгдэл төлбөр 5,441,793.84төгрөг, зээлийн хүү 694,372.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,297.89 төгрөг, нийт 6,153,464.53 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой *******-тай 2018 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр №******* тоот *******ийн *******-г байгуулсан ба уг *******гээр зээлдэгч Б.******* нь 36 сарын хугацаатай үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү сарын 2,9 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцож *******г байгуулсан болно. Дээрх зээлийн *******ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ******* /фидуци/-г байгуулж УНА улсын дугаартай, Toyota prius маркийн, № гэрчилгээний дугаартай, NHW арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын авто машиныг барьцаалсан болно. *******дэгчтэй байгуулсан №******* тоот *******ийн *******-ний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь энэхүү *******ний 1.1 дүгээр зүйлийн 1.1.7-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 861 хоногийн хугацааг хэтрүүлэн манай банк бус санхүүгийн байгууллагыг хохироосоор байна. 2020.09.29-ний өдөр зээлдэгчид анхааруулах мэдэгдэлийг хүргүүлэн 14 хоногийн хугацаа олгосон боловч зээлдэгч нь зээлийн *******ний үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн бөгөөд манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчид *******ний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна. *******дэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний :эчдэаар зээлийн *******ний үндсэн зээлийн төлбөрт 5,441,793.84 /таван сая дөрвөн зуун деч1ш нэгэн мянга долоон зуун ерэн гурван төгрөг наян дөрвөн мөнгө/-н төгрөг, зээлийн хүүнд 694,372.80 /зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан хоёр төгрөг наян мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,297.89 /арван долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг наян есөн мөнгө/, нийт 6,153,464.53 /зургаан сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/-н төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгчээс зээлийн *******ний үүргийн гүйцэтгэлд нийт 6,153,464.53 /зургаан сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/-н төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн зээлдэгч Б.******* нь зээлийн *******ний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УНА улсын дугаартай, Toyota prius маркийн, № гэрчилгээний дугаартай, МНУ/ арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын авто машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь хариуцагч Б.*******д холбогдуулан 6,153,464.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч ... Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ын /РД:/ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******. нөгөө талаас хариуцагч Б.******* /РД:ОА87111815/ нар дараах байдлаар эвлэрч тус *******г сайн дурын үндсэн дээр байгуулав. ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,153,464.53 /зургаан сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/-н төгрөгөөс хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,900,000 төгрөгийг төлсөн тул уг төлбөрөөс татгалзаж, үлдэх 3,253,464.53 төгрөгийг
2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг
2021 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,376,732 төгрөг
2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,376,732.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хариуцагч Б.Оггонтулга нь *******ний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УНА улсын дугаартай, Toyota prius маркийн, № гэрчилгээний дугаартай, N119/ арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэж эвлэрлийн ******* байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 91,805 төгрөгийг хариуцагч Б.*******ас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох, зээлийн *******ний үлдэгдэл төлбөр 5,441,793.84төгрөг, зээлийн хүү 694,372.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,297.89 төгрөг, нийт 6,153,464.53 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт ... Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ын /РД:/ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******. нөгөө талаас хариуцагч Б.******* /РД:ОА87111815/ нар дараах байдлаар эвлэрч тус *******г сайн дурын үндсэн дээр байгуулав. ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,153,464.53 /зургаан сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/-н төгрөгөөс хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,900,000 төгрөгийг төлсөн тул уг төлбөрөөс татгалзаж, үлдэх 3,253,464.53 төгрөгийг
2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг
2021 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,376,732 төгрөг
2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,376,732.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хариуцагч Б.Оггонтулга нь *******ний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УНА улсын дугаартай, Toyota prius маркийн, № гэрчилгээний дугаартай, N119/ арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэж зохигч нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 91,805 төгрөгийг хариуцагч Б.*******ас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ