| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00912/И |
| Дугаар | 153/ШШ2021/00048 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00048
| 2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00048 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, *******т сум, ******* баг, ******* айлын орон сууц, 1 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******т холбогдох дотуур байрны барилгын зураг, зургийн аппарат, иж бүрэн суурин компьютер, принтер, нөтебүүк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг Т.*******ээс хүлээн авсан билээ. Ажил хүлээлцэх явцад дотуур байрны барилгын зураг, зургийн аппарат, иж бүрэн суурин компьютер, принтер, нөтебүүк зэрэг эд хөрөнгө тус тус гэрт байгаа маргааш авч ирж өгнө хэмээн ажил хүлээлцсэн ажлын хэсгийн өмнө амаар тохиолцсон. Тус сургуулийн албан хэрэгцээнд компьютерийн хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа бөгөөд байгууллагын өмч хөрөнгийг хувь хүн дураараа ашиглаж болохгүй билээ. Иймд Т.*******ээс дотуур байрны барилгын зураг, зургийн аппарат, иж бүрэн суурин компьютер, принтер, нөтебүүк зэрэг эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С. нь нэхэмжлэгч Т.*******ээс дотуур байрны барилгын зураг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Lenovo маркийн нотебүүкийн тус сургуулийн багш Б.д хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлага болох зургийн аппарат, суурин комьпютер, принтер зэрэг эд зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Т.*******т холбогдуулан дотуур байрны барилгын зураг, зургийн аппарат, иж бүрэн суурин компьютер, принтер, нөтебүүк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С. нь нэхэмжлэгч Т.*******ээс дотуур байрны барилгын зураг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Lenovo маркийн нотебүүкийн тус сургуулийн багш Б.д хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлага болох зургийн аппарат, суурин комьпютер, принтер зэрэг эд зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*******т холбогдох дотуур байрны барилгын зураг, зургийн аппарат, иж бүрэн суурин компьютер, принтер, нөтебүүк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт ...Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С. нь нэхэмжлэгч Т.*******ээс дотуур байрны барилгын зураг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Lenovo маркийн нотебүүкийн тус сургуулийн багш Б.д хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлага болох зургийн аппарат, суурин комьпютер, принтер зэрэг эд зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж зохигч нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ