Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00047

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00047

Ховд аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би ******* *******ны ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 6,620,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* *******ны ******* ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-тай Интернетийн бөөний суваг түрээслүүлэх тухай L13/53 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани гэрээний захиалгын хуудсанд заасан чиглэлд интернетийн бөөний урсгал нийлүүлэх, түрээслэгч нь төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. ******* ******* ХХК нь манай компанитай 2014 оноос үйлчилгээ авч хамтран ажиллаж ирсэн. Дээрх гэрээний үлдэгдэлд өнөөдрийн байдлаар 6.620.500.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ******* ******* ХХК-аас Интернетийн бөөний суваг түрээслүүлэх гэрээний үлдэгдэл 6,620,500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  ******* *******ны ******* ХХК-ийн зүгээс хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 6,620,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 6,620,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 6,620,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 6,620,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 60,439 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* *******ны ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 6,620,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* *******ны ******* ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 60,439 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ