| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Хохирогч М.Б, Ч.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Н.Баярмаа, Ц.Энх-Амар
Шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Э, Б овогт Ч-ийн Б нарт холбогдох эрүүгийн 232.0001.9100.12 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, яс үндэс халх, ... настай, ..., дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ... ХХК-д зураг төслийн инженер ажилтай, ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн М-ийн Б /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, яс үндэс халх, ... настай, ..., тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн М-ийн Э /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, яс үндэс халх, ... настай, ..., тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ч-ийн Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХК-ний спорт зааланд хохирогч Ч.Б-тай маргалдсаны улмаас түүний зүүн чихний дээд талд гараараа 4 удаа цохиж биед нь тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч М.Э нь Ч.Б-тай бүлэглэж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХК-ний спорт зааланд хохирогч М.Б-ын маргалдсаны улмаас нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж улмаар түүний биед баруун дээд 1-р шүд, баруун доод 2-р шүд булгаралт, зүүн доод 1-р шүдний углуурга хэсгийн хугарал, баруун доод 1-р шүд цөгцний 1/2 хэсэг хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч Ч.Б нь М.Э-тай бүлэглэж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХК-ний спорт зааланд хохирогч М.Б-тай маргалдсаны улмаас нүүрэн тус газарт 6-7 удаа гараараа цохиж улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчны мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХКний спорт зааланд хохирогч Ч.Б-тай маргалдсаны улмаас түүний зүүн чихний дээд талд гараараа 4 удаа цохиж биед нь тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Шүүгдэгч М.Э нь Ч.Б-тай бүлэглэж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХК-ний спорт зааланд хохирогч М.Б-ын маргалдсаны улмаас нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж улмаар түүний биед баруун дээд 1-р шүд, баруун доод 2-р шүд булгаралт, зүүн доод 1-р шүдний углуурга хэсгийн хугарал, баруун доод 1-р шүд цөгцний 1/2 хэсэг хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Шүүгдэгч Ч.Б нь М.Э-тай бүлэглэж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монцемент билдинг материалаас ХХК-ний спорт зааланд хохирогч М.Б-тай маргалдсаны улмаас нүүрэн тус газарт 6-7 удаа гараараа цохиж улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчны мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, хохирогч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 08-09, 17-18/, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Н.О-ын мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч А.Э-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч О.Г-ын мэдүүлэг /хх-ийн 33-34/, Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 04/230 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-58/, шинжээч эмч П.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 64-65/, Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/12 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77/, шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115, 127-128, 140-141/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 160-162/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 168-169/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно. Хохирлын хувьд: Хохирогч М.Б-д шүүгдэгч М.Э, Ч.Б нар, хохирогч Ч.Б-д шүүгдэгч М.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг шүүгдэгч нар нь тус тус төлж барагдуулсан нь хохирол барагдуулсан баримт болох шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 178/,
Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 219-221/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч М.Б нь цаашид хамар болон шүдээ эмчлүүлэх шаардлагатай гэх мэдүүлгийг өгсөн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ч.Б эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч хэрэгт нотлох баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн М-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овгийн М-ийн Э, Б овгийн Ч-ийн Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М-ийн Э, Ч-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, М.Э, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б