Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00046

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00046

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******C овогт *******ийн ******* нарын нэхэмжлэлтэй,

хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х., Б.******* нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие оны 03 дугаар сарын 15-нд охин ийг төрүүлсэн. Тухайн үедээ Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуульд суралцах болсон тул өөрийн эцэг *******т охин ийн үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Мөнгөн морьт эмнэлэгт ажиллаж аймагтаа амьдарч байгаа тул охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х., Б.******* нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Х. нь оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин ийг төрүүлсэн болох нь 251/000106 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х., Б.******* нар нь  оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин ийг ******* овогт гийн *******, Халзад овогт нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн болох нь 251/000106 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдлоо.

Үрчлэгч Н.*******, Ж. нар нь охин ийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд охин Х. нь өөрийн төрүүлсэн эх Х., эцэг Б.******* нарын асрамж хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхдийн эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд  оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* овогт *******ын //-г гийн *******, нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өд, охин ******* овогт *******ын //-г төрүүлсэн эх ******* овогт *******ын /*******/, төрсөн эцэг овогт *******ийн ******* /*******/ нарын асрамжид шилжүүлэх  нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан  оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* овогт *******ын //-г гийн *******, нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин ******* овогт *******ын //-г төрүүлсэн эх ******* овогт *******ын /*******/, төрсөн эцэг овогт *******ийн ******* /*******/ нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, охин М.ийн төрсний бүртгэлийг сэргээхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ