| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00867/И |
| Дугаар | 153/ШШ2021/00044 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00044
| 2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00044 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* хошах овогт ******* *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Касилхаан ******* миний бие 1971 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт ******* 6 дахь охин болж төрсөн. ******* аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1979 онд элсэн орж суралцаад, 1982 онд гуравдугаар ангиа төгссөн. Гуравдугаар ангиа төгсөөд өвчины учир цаашид үргэжлүүлэн суралцаагүй болно. ******* аймгийн ******* сумын Тариалгн нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн ба ажиллаж байгаад 1990 онд *******ы *******тэй гэр бүл болж ******* багт мал маллаж одоо хүртэл амьдарсаар байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл аав болох ******* суурид малчнаар ажиллаж байсан учир ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч К.******* нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын 2 дугаар бригадын 1987 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар ,цалингийн цэс
******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000025 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 31/000174 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Н.ийн ...С.Харахат нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь үнэн. Бид хамтдаа олон жил ажилласан... гэх тодорхойлолт,
Гэрч С.ийн ...С.Харахат нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь үнэн. Бид хамтдаа олон жил ажилласан... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож, К.*******гийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* хошах овогт ******* *******г 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ