Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00043

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00043

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, *******ын ******* 5 дугаар байр, 10 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.******* нь Ховд аймгийн сумын ******* багт 1970 онд төрсөн. 1978 онд Ховд аймгийн сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид орж 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1986 онд аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эх барих, бага эмчээр суралцан 6 сард төгссөн. 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн суманд бага эмчээр ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт Гүвээ багийн бага эмчээр ажилласан. 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажлаас гарч Ховд аймгийн сумын ******* гол багт шилжиж амьдарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Ховд аймгийн сумын эмнэлгээс гарсан бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр хийгдээгүй учир тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Б.******* намайг Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ.

Иймд Монгол Улсад коронавирус /COVID-19/-ын халдвар бүртгэгдэж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан нөхцөл байдлыг харгалзаж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 372128 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 09 дүгээр сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002116 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаартай анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126/006052 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126/006053 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126/006054 дугаартай ургийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа

Гэрч Н.ийн ...Б.******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан нь үнэн.... гэх тодорхойлолт

Гэрч С.гийн ...Б.******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан.... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ