Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/00003/И |
Дугаар | 153/ШШ2021/00042 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00042
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00042 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, *******ыхан овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ыхан овогт *******ын ******* миний бие 1971 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, бага наснаас эхлэн эцэг эхийн хамт мал малласан. Сургуульд сурч байгаагүй. 1987 оноос хөдөлмөрийн хөлс олгогдож эхэлсэн баримт 70 дугаар дансанд авагдсан байна. 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэвэгдоржийн *******тай гэр бүл болсон. Нөхрийн хамт одоо хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байна. Ховд аймгийн ******* сумын Хедөлмөр нэгдэлд нь 1991 онд Хөдөлмөр хувьцаат компани болсон ба компаний малыг 1993 оны 02 сарыг дуустал малласан. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Архивын 70 дугаар дансны хуулбар баримт хамт ажиллаж байсан хүний тодорхойлолт зэргийг хавсаргасан. Иймд *******ыхан овогт *******ын ******* намайг Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* багт малчнаар 1987 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр компанид малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч С.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1468 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадын 1987 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 03 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000193 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 126/004337 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 126/004338 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай лавлагаа
Гэрч Ц.*******ын ... Миний бие С.*******той Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 01 дүгээрсарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд С.******* нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч Ж.гийн ... Миний бие С.*******той Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 01 дүгээрсарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд С.******* нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******ыхан овогт *******ын *******г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ