Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00041

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00041

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, Эмч овогт *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.******* би 1966 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт төрсөн. Одоо 54 настай. Ам бүл-4, эхнэр Х.*******, хүү Б.*******, Б.Баянцагаан нарын хамт Ховд аймгийн ******* сумын *******т багт мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Ц.******* би 1974 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд элсч, 1980 онд сургуулиа төгссөн. Үүнээс хойш Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад эцэг Б.*******гийн хамт мал маллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргийн жинхэнэ албанд татагдсан. Улмаар миний бие Дорнод аймгийн Халх голд Зэвсэгт хүчний 198 дугаар ангид 3 жилийн алба хааж, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1991 оны 07 дугаар сард эхнэр Х.*******тэй гэр бүл болтол ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад эцэг Б.*******гийн хамт мал маллаж байсан. Ц.******* би эхнэр Х.*******тэй гэр бүл болсноос хойш 1992 оны 02 дугаар сард ******* сумын Социализмын зам нэгдэл татан буугдах хүртэл тус нэгдзлд малчнаар ажиллаж байсан. Тус нэгдэл татан буугдснаас хойш өдийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт мал аж ахуй эрхлэн аж төрж байна. Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүйн улмаас Ц.******* миний бие малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд нэхэмжлэгч Ц.******* намайг 1981 оны 01 дүгээр сараас эхлэн 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарыг өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоохыг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2079 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1981 оноос 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчид 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Б.*******ын ...Ц.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Бид хамтдаа Ганц мод бригадад малчнаар ажиллаж байсан.. гэх тодорхойлолт,

Гэрч Н. ... Ц.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Бид хамтдаа Ганц мод бригадад малчнаар ажиллаж байсан.. гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эмч овогт *******гийн *******г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ