Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00040

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00040

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 оны 12 дугаар сарын 31-нд Баянбайгийн 1 дэх охин болж мэндэлсэн. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд 1978 онд 1 дүгээр ангид орж, 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1986 онд Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд *******гийн тэй гэр бүл болж Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийг тартал малчин, саальчнаар ажиллаж байсан. 4 хүүхэл төрүүлж өсгөсөн. Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1986 оноос 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2130 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадын 1986 оноос 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1606000286 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,

Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Гэрч У.*******гийн ...Миний бие 1987 оноос хөдөө малчнаар гараад Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад Б.*******тай хамтдаа саальчнаар ажиллаж байсан нь үнэн.. гэх тодорхойлолт,

Гэрч Ч.******* ...Миний бие 1988 оноос хөдөө малчнаар гараад ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад хамтдаа сүүн тасгийн заводод саальчнаар ажиллаж байсан. 1990 оноос 1991 онд нэгдэл тараад Таван-Эрдэнэ ХК болсон. Түүнээс хойш тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байна... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ыг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ