Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/00005/И |
Дугаар | 153/ШШ2021/00039 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00039
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00039 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ом овогтой ******* миний бие нь 1970 оны онд Ховд аймгийн ******* сумын суманд төрсөн.Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангиийг 1986 оны 06 дугаар сарын 01 нээс малчнаар 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт малчнаар ээжийн хамт ажиллаж байгаад нэгдэл тараад малаа хувьдаа авч одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ******* сумын Архив шатсаны улмаас хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд О.******* намайг Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс илгээлтээр гаран 1990 оны 12 дугаар сарын 31нийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.******* нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2003 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1985 оноос 1986 он, 1989 оны мал тооллогын лавлагаа
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/296 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1969 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1985 оноос 1986 он, 1988 оны мал тооллогын лавлагаа
Хүсэлт гаргагчийн 1990 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг, 1989 оны 12 дугаар сарын 21-нд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлөөс олгосон дипломын эх хувь,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000113 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Гэрч Б.гийн ...Б. нь миний бие нь 1978 оноос одоо оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ******* багт малчнаар, ******* нэгдлийг тартал ажиллаж байсан.Ажиллаж байх хугацаанд тус сумын ******* нэгдэлд Ом овогтой ******* нь 1986 оны 06 дугаар сарын 01-нэзс 1990 оныг дуустал бидний хамт мал маллаж, ээжийн хамт ажиллаж байсныг сайн мэдэх юм.О.******* нь багаасаа нэгдлийн үхэр саадаг, малд нүдтэй, илгээлтийн эздийн дунд нэр хүндтэй залуучуудын дунд зохиосон ажилд идэвхтэй оролцдог байсныг сайн мэдэх юм.Дээрх хугацаанд нь миний бие нь ******* багийн залуучуудын холбооны даргын сонгуульт ажилтай байсан. О.******* нь 1986-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ээжийн хамт нэгдлийн үхэр, хонь, ямаа маллаж байсан малчин байсныг сайн мэдэх хүний хувьд гэрчилж тодорхойлолт гаргав... гэх тодорхойлолт
Гэрч П.ын ...Иргэн Пилжээ овогтой овогтой миний бие нь 1960 онд төрсөн, 1978 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт малын эмч , малчин зэрэг ажлыг тасралтгүй ажиллаж байсан. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа Ом овогтой *******гийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд компани болон тартал ар гэрийн гачигдлаар 8-р ангиас илгзэлтээр гаран ээжийн хамт ажиллаж байсныг сайн мэдэх юм.О.Эрдзнэдалай нь үхрийн фермд саальчин, нэгдлийн хонь, ямаа маллаж байсан. О.******* нь хар багаасаа ээжтэйгээ мал маллан төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж байсан. Иймд О.*******гийн 1986 оноос 1990 оныг дуустал хугацааг малчин байсныг сайн мэднэ... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.*******н ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******г 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ