Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00038

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00038

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогт *******ын ******* миний бие нь 1965 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Миний бие нь 1973 онд Ховд аймгийн ******* сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1976 онд 3 дугаар ангиа төгсч бага боловсрол эзэмшээд, Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургууль руу шилжин суралцаж, 1981 оны хавар 8 дугаар анги төгсч бүрэн 5ус дунд боловсрол эзэмшсэн.

Б.******* миний бие нь 1981 оны 6 дугаар сараас Залуучуудын эвлэлийн илгээлтээр бригадад ээж Баяр овогтой ийн бог малын суурьт туслах малчнаар хувиарлагдан очсон. Миний аав А.******* нь 1967 оны 10 дугаар сард намайг 2 настай байхад өвчний улмаас нас барсан. Тэр үед ээж Б. нь бага насны 6 хүүхэдтэй үлдсэн. Би айлын хамгийн отгон хүүхэд бөгөөд 3 ах, 2 эгчтэй байсан. Одоо ах эгч нараас эгч Б.*******, ах Б. нар амьд сэрүүн байна. Аавыг нас барснаас хойш миний том ах болох ******* овогтой ******* өрхийн тэргүүнээр бүртгэгдэж явсан. Ах Б.*******ыг гэр бүл оолсноос хойш ах ******* овогтой нь өрхийн тэргүүнээр бүртгэгдэж явсан. Миний бие нь нэгдлийн мал маллаж байгаад 1985 оны 06 сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж 1988 оны 06 сарын 10-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд мөн л нэгдэлдээ ирж ээжийн хамт мал малллаж оайгаад 1990 оны 12 дугаар сард Хүрэлбаатар овогтой Цэрмаатай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Б.******* миний бие нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад нэгдэл емч хувьчлалаар тарж Таван эрдэнэ компани болоход тэнд компаний малыг 1994 оныг дуустал малласан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1994 оны 4 дүгээр сараас 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд ******* овогт *******ын ******* намайг 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1988 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Таван эрдэнэ Хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр, түүний өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Таван эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1011 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1980 оноос 1985 он, 1988 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын архиваас ирүүлсэн 1990 оноос 1995 онуудын мал тооллогын картын хуулбар,

Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4486 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000353 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,

Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын архивын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 951 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1979 оноос 1983 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, 63 дугаартай олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтрийн эх хувь,

Гэрч Л.ийн ...Б.******* нь 1981 онд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ирж байсан. 1985 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1988 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Гэрч Б.ийн ...Б.******* нь 1981 онд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ирж байсан. 1985 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1988 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Эрдэнэдалайн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Таван эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ