Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/187

 

 

 

 

 

         

 

 

 

   2024         03          06                                2024/ШЦТ/187

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Ц.Батзаяа,

өсвөр насны шүүгдэгч Ц.Н,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга О.Будмаа нарыг оролцуулан эрүүгийн 2311023720083 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

                                                                                           

  Шүүгдэгч: Б ургийн овогт Ц.Н        

  Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “....” дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этэй маргалдаж улмаар түүнтэй зууралдан зодолдож байх явцдаа эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “....”  гэх нэртэй шөнийн цэнгээний газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Этэй маргалдан улмаар хоорондоо зууралдан авч зодолдох явцдаа бие махбодод нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Х.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны дар өөрийн ажил болох .... дотор ажлын газрын Н үл ойлголцсоноос болоод хувцас солих өрөөнд маргалдсан, маргалдаад эхлээд миний бие н рүү юм шидсэн ба шидэхдээ онох зорилготой бол шидээгүй ба шидэх явцад найз Ц оносон ба газар унахад нь Н зөрүүлээд тус үсний сэнсээр намайг цохисон ба Н бид хоёр зууралдаад газарт унасан. Тэгээд салцгаагаад босож ирээд гайгүй байлгүй дээ гэж бодоод байж байтал нүүр хэсэгт бүлээн юм мэдрэгдэхээр нь нус гоожсон юм байхдаа гэж бодоод гараараа арчтал гар цус болсон байхлаар нь толинд хартал духнаас хөмсөг хүртэл хагарсан байсан. Тэгээд хувцсаа өмсөөд гэмтлийн эмнэлэг рүү О болон Ц нарын хамт очоод эмчид үзүүлж 19 ширхэг оёдол тавиулчхаад цагдаагийн байгууллагад дээр ирсэн. Миний духны хэсэг болон баруун дал хэсэг хөндүүртэй байна мөн баруун бөөр хэсэгт хумсаар маажсан юм шиг байна. Нг сайн мэдэхгүй байна миний бие 2 шил шар айраг уусан байсан. Харилцсан үсдэлцсэнээс өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. Миний бие шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ....-д зөөгчийн ажил хийдэг. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оройны 23 цагийн орчим би Нг дуудаж цагийн ажил хийлгэхээр болсон бөгөөд Н шөнө ирсэн. Ирээд нээх удаагүй байтал би өөрөө ойрхон хувийн ажлаар гадагшаа гараад явсан. Буцаад клубтаа ороод иртэл манайд үйлчлүүлж байсан нэг залуу тооцоон дээрээ асуудал үүсгээд зогсож байсан. Тухайн залуутай бага зэргийн маргаан үүсгээд зогсож байтал хойд өрөөнд манай охид маргалдаад байгаа чимээ гараад байсан. Тэгээд би өрөөнд ороод хартал манай өрөөний баруун талдаа нүүр буддаг ширээ байдаг тэрний урд байрлах сандал ширээ 2-ын завсраар давхарлалдаад унасан байсан. Э доор нь Н дээр нь байсан. Би тухайн үед Нг дээрээс нь татаж авч салгасан. Э Ны доороос босож ирэхэд нүүрэн тус газраас цус гарсан, баруун хөмсөгнөөс дээшээ дух хүртлээ зүсэгдсэн байсан. Тэгээд би Эг аваад гэмтэл орсон. Гэмтлийн эмнэлэг дээр байж байхад цагдаагаас дуудсан. Тухайн өдрийн болсон асуудлыг манай ажлын Ц сайн харсан. Ер нь бол манай ажлынхан Эг Н сэнсээр ч билүү, үсний индүүгээр цохисон гэж яриад байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14096 дугаартай шинжээчийн “...Х.Эгийн биед зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Х.Эий биед үүссэн зүүн хөмсөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн даланд үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

- хохирогч Х.Эгээс гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

- иргэний хариуцагч Б.А мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” гэх нэртэй шөний цэнгээний дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Эг шууд санаатайгаар зодолдож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус харилцааны улмаас уг гэмт хэрэг гарах болсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, насанд хүрээгүй, эмэгтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цаашид нийгэмд биеэ зөв зохистой авч явах чадвартай, ирээдүйд зөв хүн болж төлөвшин хүмүүжих боломжийг олгон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

            Энэ хэргийн улмаас хохирогч Х.Э нь эмчилгээний зардалд 10.570.000 төгрөг нэхэмжилсэн ба дээрх нэхэмжилсэн дүн нь ирээдүйд гарах эмчилгээний зардал бөгөөд одоо тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Б.Ааас 100.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Х.Эд олгож, 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний ямар нэг бичиг баримт хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ас 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Х.Э-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хохирогч Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ