Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/00008/И |
Дугаар | 153/ШШ2021/00037 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00037
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00037 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багт Уушын 3 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийг 1980 онд төгссөн. 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сард цэргийн албан татагдаж, 1986 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* нэгдэлд 1986 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байгаад ******* нэгдэл нь Мөнх-Оргил ХК болоход 1991 оноос 1994 онд малчнаар ажилласан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч У.******* намайг Ховд аймгийн ******* сумын ******* багийн 04 дүгээр нэгдэлд 1980 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* ХК-д 1991 оноос 1994 онуудад малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч У.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1977 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын *******, Сэнхэр, Захиргаа аж ахуйн бригадын 1980 оноос 1983 он, 1986 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай мал тооллогын баримт,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1609000530 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10045 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 589 дугаартай архивын лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1981 оны 08 жилийн 5 дах төгсөлтийн төгсөгчид гэсэн тайлбартай номын хайчилбар,
Гэрч П.гийн ...У.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч Ц.ийн ...У.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******г 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ