Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/00017/И |
Дугаар | 153/ШШ2021/00036 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00036
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00036 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний х******* үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* миний бие 1967 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд ******* сумын сургуульд орж 1982 онд 7 дугаар ангиас гараад аав Д.*******, ээж Ц.******* нарын хамт ******* сумын ******* ******* багт 2001 он дуустал буюу өөрөө гэр бүл болж тусдаа гарах хүртлээ мал малласан юм. Тухайн үед аав маань багийн малын эмч, малчнаар, ээж саальчин хийж байсан юм. Би 1985 оны 6 дугаар сарын 21-нд ц*******т татагдаж 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр халагдаж нутагтаа ирээд малаа үргэлжлүүлэн малласан. 2001 оны 8 дугаар сарын 20-нд Дуут сумын харъяат Г.Буянхишигтэй гэр бүл болж ******* сумын ******* ******* багтаа малаа үргэлжлүүлэн маллаж ирлээ. Хуулийн дагуу 1990 оноос 2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан боловч энэ хугацаанд малчнаар ажилласан болохыг шүүхээр тогтоолгож ир хэмээсэн болно. Иймд 1982 оны 6 дугаар сараас 2000 онд ******* сумын ******* ******* багт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар х*******т цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Х******* Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт хувиараа мал маллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3006 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр бригадын 1982 оноос 1985 он, 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
564218 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
1983 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь
Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч М.ын ...М. миний бие 1971 оноос хойш ******* сумын ******* ******* багт малчин, бригадын аж ахуйн нярав, шуудан зөөгч з******* ажпууд хийж байсан билээ. Энэ хугацаанд П.******* нь 7 дугаар ангиас гарч хөдөө ирээд аав Д.*******, ээж Ц. ******* нарыхаа хамт мал маллаж, туслах малчин, бригадын сахиул, нэгдлийн бог мал маллаж байсан бөгөөд ц*******т явж ирээд өдий хүртэл тасралтгүй мал маллаж байгаа, мөн П.*******ы аав ******* нь бригадын малын эмч, малчин, ээж Ц.******* нь саальчин хийдэг байсан тул эднийх байнга хөдеө байж мал малладаг айл байсан болохыг сайн мэдэхийн хувьд ийнхүү тодохойлолт гаргаж байна... гэх тодорхойлолт,
Гэрч К. ...П.******* нь Ховд аймгийн ******* сумын сургуулийн 7 дугаар ангиас гарч хөдөө мал дээр ирж аав, ээжийнхээ хамт маллаж эхэлсэн бөгөөд миний бие бог малладаг байхад бригадын даргын үүргийн дагуу 1982 оноос 1983 онд миний туслах малчин хийдэг байсан. П.******* нь ц*******т явахын өмнө жилээс өөрөө бие дааж нэгдлийн мал маллаж эхэлсэн бөгөөд цэргээс ирээд 1988, 1989 онд бригадын манаач, өвсний сахиул малчин хийж, нэгдэл, бригадын хадлан хадах ажилд дайчлагддаг байсан. Би өөрөө насаараа ******* ******* багт малчин хийсэн, одоо ч П.*******ы хамт нэг нутагт малаа малласаар байгаа хүмүүс тул ийнхүү тодорхойлолт гаргаж байна... гэх тодорхойлолт з******* баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Cы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт хувиараа мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ