| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00917/И |
| Дугаар | 153/ШШ2021/00035 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00035
| 2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00035 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, *******-******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ы *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 оны 08 дугаар сарын 26-нд ******* аймгийн ******* сумын *******-******* багт төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1968 онд элсэн орж, 1976 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар ******* аймгийн ******* сумын Cын зам нэгдлийн туслах үйлдвэрт 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарыг хүртэл ажилчнаар, 1978 оны 12 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын нэгдэлд ажилчнаар тус тус ажиллаж байсан. 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 оны 08 дугаар сарйн 25-ны өдөр цэргээс халагдсан. 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.******* нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Хүсэлт гаргагчийн 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
394178 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1744 дугаартай албан бичиг, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч А.ын ...С.******* нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь үнэн. Бид хамтдаа олон жил ажилласан... гэх тодорхойлолт,
Гэрч Х.ийн ...С.******* нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь үнэн. Бид хамтдаа олон жил ажилласан... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ы *******ыг 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ