| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
2024 02 27 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2411000110105 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө таксинд явж байхдаа хохирогч Г.Мыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20-44 тоотод хүргэн өгч улмаар түүнийг гэрт нь оруулж өгчхөөд гэрээс нь гарахдаа гэрт нь байсан түүний эзэмшлийн эд зүйлүүд болох монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, Самсунг А-54 маркийн гар утас, эко шуба 1 ширхэг, цагаан саарал өнгийн богино түрийтэй өвлийн гутал 1 хос, гинж 1 ширхэг, ноосон өмд 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Мд 2,876,050 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2411000110105 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Мын "2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр найз Э-1, Э-2, О нартай уулзаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байх пабад уулзаад хоол идээд сөжү, пиво уусан тэндээсээ Э-2, О 2 яваад өгсөн ба Э-1 бид 2 модны 2 ороод Стар гэдэг бааранд орсон. Бааранд Э-1 бид 2 нэг нэг шил пиво уусан 02 цаг өнгөрч байхад би гараад такси барьсан. Гэртээ яаж орсон гэдгээ мэдэхгүй байгаа нэг мэдсэн чинь 21-ний өглөө болсон би гэртээ байсан. Тэгтэл тухайн өдөр би зүүж явсан алтан гинж монетон ээмэг монетон бөгж, самсунг А54 загварын гар утас цэнэглэгчтэй, эко шуба, гутал, ноосон өмд, түрүүвчинд байсан 11,300 төгрөг тус тус алга болсон байсан. Би тухайн үед нь цагдаад хандах гэсэн боловч Хөх хотод эмчид үзүүлэх цаг авсан байсан тул БНХАУ-руу яваад өнөөдөр Монгол улсад ирээд шууд цагдаад хандаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мардөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар тал/,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.Эоос Г.Мын хулгайд алдсан гэх эд зүйлсийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн Гар утас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,
Хохирогч Г.Мд эд зүйлүүд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- ийн 17 дугаар тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-23-1236 дугаартай хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг 2,876,050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 19-22 дугаар тал/,
Хохирогч Г.Мын хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх хүсэлт /хх-ийн 18 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Манай ээж бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдартай, одоо эмчилгээ хийлгэж байгаа юм. Ингээд 11 сарын 20-ны өдөр ээжийг Хавдар судлалын төвд хэвтүүлээд тэр өдрийнхөө шөнө хүнд юм өгөх гээд Модны хоёрын голын зам дээр явж байхад үл таних, бага зэргийн согтолттой эмэгтэй машин зам дээр нохой хөөгөөд яваад байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйг хүргэж өгөх үү гэхэд зөвшөөрөөд, СУИС-ийн орчим гэрийнх нь гадаа ирээд CU дэлгүүрийн хажуугийн зогсоолд машинаа байрлуулсан. Тэгэхэд тэр эмэгтэй "Хоёулаа манайд орж ууя гээд намайг өдөж, хоргоогоод байхаар нь зөвшөөрсөн. Ингээд бид хоёр CU дэлгүүрээс 10 ширхэг пиво, ус зэрэг зүйлс аваад гэрт нь орсон... гэрт нь ороод юм хумаа уугаад сууж байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй жоохон юмтай байрын хүүхэн байсан. Тэр эмэгтэй намайг өдөж хоргоогоод, маажиж самардаад байхаар нь хорлох гээд гарч явахдаа гэрт нь байсан эд зүйлсийг аваад гарсан. Тэр эмэгтэй өөрөө бөгж, ээмэг зэргээ надаар тайлуулаад ширээн дээр тавиулсан. Би гэрээс нь цагаан өнгийн хагас түрийтэй хуучин гутал, монетон ээмэг, монетон бөгж, хар бараан өнгийн шуба зэрэг зүйлсийг аваад гарсан. Тэгээд тэр үедээ хариад хоносон. Тэр эмэгтэйн эд зүйлс бүгд машин дотор байсан. Маргааш өдөр нь Дархан руу буцсан байсан. Дарханд байхад цагдаагаас дуудахаар нь машинд байсан эд зүйлсийг авч ирж хүлээлгэж өгсөн. Харин тэр эмэгтэй гар утсаа миний машин дотор, сандал доогуур унагаачихсан байсан. Тэрийг нь би мэдээгүй. 2 хоногийн дараа машинаа угаалгах гэж байхдаа олсон. Уг нь би гинж, дотуур өмдийг нь аваагүй юм. Гэхдээ нэхэмжилсэн бүх хохирлыг нь барагдуулсан... Би үүргээ ухамсарлаад бүх эд зүйлсийг нь хүлээлгээд өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө таксинд явж байхдаа хохирогч Г.Мыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20-44 тоотод хүргэн өгч улмаар түүнийг гэрт нь оруулж өгчхөөд гэрээс нь гарахдаа гэрт нь байсан түүний эзэмшлийн эд зүйлүүд болох монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, Самсунг А-54 маркийн гар утас, эко шуба 1 ширхэг, цагаан саарал өнгийн богино түрийтэй өвлийн гутал 1 хос, гинж 1 ширхэг, ноосон өмд 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Мд 2,876,050 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Г.Мын "2023 оны 11 дугээр сарын 20-ны өдөр найз Э-1, Э-2, О нартай уулзаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байх пабад уулзаад хоол идээд сөжү, пиво уусан тэндээсээ Э-2, О 2 яваад өгсөн ба Э-1 бид 2 модны 2 ороод Стар гэдэг бааранд орсон. Бааранд Э-1 бид 2 нэг нэг шил пиво уусан 02 цаг өнгөрч байхад би гараад такси барьсан. Гэртээ яаж орсон гэдгээ мэдэхгүй байгаа нэг мэдсэн чинь 21-ний өглөө болсон би гэртээ байсан. Тэгтэл тухайн өдөр би зүүж явсан алтан гинж монетон ээмэг монетон бөгж, самсунг А54 загварын гар утас цэнэглэгчтэй, эко шуба, гутал, ноосон өмд, түрүүвчинд байсан 11,300 төгрөг тус тус алга болсон байсан. Би тухайн үед нь цагдаад хандах гэсэн боловч Хөх хотод эмчид үзүүлэх цаг авсан байсан тул БНХАУ-руу яваад өнөөдөр Монгол улсад ирээд шууд цагдаад хандаж байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7 дугаар тал/
-2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мардөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар тал/
-2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.Эоос Г.Мын хулгайд алдсан гэх эд зүйлсийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 16 дугаар тал/
-2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн Гар утас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-15 дугаар тал/
-хохирогч Г.Мд эд зүйлүүд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- ийн 17 дугаар тал/
-Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-23-1236 дугаартай хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг 2,876,050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 19-22 дугаар тал/
-хохирогч Г.Мын хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх хүсэлт /хх-ийн 18 дугаар тал/
-шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Манай ээж бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдартай, одоо эмчилгээ хийлгэж байгаа юм. Ингээд 11 сарын 20-ны өдөр ээжийг Хавдар судлалын төвд хэвтүүлээд тэр өдрийнхөө шөнө хүнд юм өгөх гээд Модны хоёрын голын зам дээр явж байхад үл таних, бага зэргийн согтолттой эмэгтэй машин зам дээр нохой хөөгөөд яваад байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйг хүргэж өгөх үү гэхэд зөвшөөрөөд, СУИС-ийн орчим гэрийнх нь гадаа ирээд CU дэлгүүрийн хажуугийн зогсоолд машинаа байрлуулсан. Тэгэхэд тэр эмэгтэй "Хоёулаа манайд орж ууя гээд намайг өдөж, хоргоогоод байхаар нь зөвшөөрсөн. Ингээд бид хоёр CU дэлгүүрээс 10 ширхэг пиво, ус зэрэг зүйлс аваад гэрт нь орсон... гэрт нь ороод юм хумаа уугаад сууж байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй жоохон юмтай байрын хүүхэн байсан. Тэр эмэгтэй намайг өдөж хоргоогоод, маажиж самардаад байхаар нь хорлох гээд гарч явахдаа гэрт нь байсан эд зүйлсийг аваад гарсан. Тэр эмэгтэй өөрөө бөгж, ээмэг зэргээ надаар тайлуулаад ширээн дээр тавиулсан. Би гэрээс нь цагаан өнгийн хагас түрийтэй хуучин гутал, монетон ээмэг, монетон бөгж, хар бараан өнгийн шуба зэрэг зүйлсийг аваад гарсан. Тэгээд тэр үедээ хариад хоносон. Тэр эмэгтэйн эд зүйлс бүгд машин дотор байсан. Маргааш өдөр нь Дархан руу буцсан байсан. Дарханд байхад цагдаагаас дуудахаар нь машинд байсан эд зүйлсийг авч ирж хүлээлгэж өгсөн. Харин тэр эмэгтэй гар утсаа миний машин дотор, сандал доогуур унагаачихсан байсан. Тэрийг нь би мэдээгүй. 2 хоногийн дараа машинаа угаалгах гэж байхдаа олсон. Уг нь би гинж, дотуур өмдийг нь аваагүй юм. Гэхдээ нэхэмжилсэн бүх хохирлыг нь барагдуулсан... Би үүргээ ухамсарлаад бүх эд зүйлсийг нь хүлээлгээд өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан буюу эд зүйлийг авснаар төгсдөг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Эын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Г.Мыг өөрийн тээврийн хэрэгслээр гэрт нь хүргэж өгөхдөө түүнтэй хамт гэр рүү нь орж, орохдоо дэлгүүрээс пиво, рашаан зэргийг худалдан авч гэрт нь уг согтууруулах ундааг хохирогчтой хамт хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй болсон хохирогчийн гэрээс түүний эд зүйлүүдийг өөрт нь мэдэгдэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар сэм авч хохирогчийн өмчлөх эрхэнд халдсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мд 2,876,050 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 19/ ба шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.Маас хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн /хх-17/, хохирогч нь гомдол саналгүй болсон /хх-18/ болох нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан биеэ удирдан жолоодох чадваргүй эмэгтэй хүний гэрт нь хамт дагаж орж, гэрээс нь эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 2,876,050 төгрөгийн хохирол учирсан хохирлын шинж чанар, хохирлоо бүрэн төлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төрсөн эх нь хүндээр өвчилсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Ингэхдээ шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд эрх хязгаарлах хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах ба мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид санууллаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, хураан авсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Эыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР