Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/00004/И |
Дугаар | 153/ШШ2021/00033 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00033
2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00033 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогт *******ийн ******* миний бие 1966 оны 01 сарын 05- ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1982 оны 06 дугаар сард төгсөж, нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 20- ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалаар ******* сумын ******* багт хоньчноор томилогдож , эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 оны 06 сарын 05- ны өдөр цэргийн албанд татагдаж, 021 дүгээр ангид цэргийн алба хаагаад 1987 оны 08 сарын 08- ны өдөр халагдаж ирээд мөн эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1992 оны 02 дугаар сард Содномын *******той гэр бүл болсон. ******* сумын компани нь 1991 онд хувьцаат компани болсон. Би компаний мал маллаж байгаад хувьчлалаар малаа тараасан. Өнөөдрийг хүртэл ******* сумын ******* багт мал маллаж байна. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч ажилд орсон тушаалаас өөр баримт байхгүй, хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* овогт *******ийн ******* намайг Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* багт малчнаар 1982 оны 06 сарын 20- ны өдрөөс 1984 оны 06 сарын 05- ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 08- ны өдрөөс 1990 оныг дуустал, ******* сумын хувьцаат компанид малчнаар 1991 оны 01 сарын 01- ний өдрөөс 1993 оны 02 сарыг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1409 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадын 1982 оноос 1984 он, 1987 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн ******* сумын нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 03 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3088 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 126/004277 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 126/004276 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай лавлагаа
Гэрч Д.ийн ... Миний бие Ц.*******тай Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд Ц.******* нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч П.ийн ... Миний бие Ц.*******тай Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд Ц.******* нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ