Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

   2024         03         12                                   2024/ШЦТ/256

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч  Я.Болортуяа нарыг оролцуулан эрүүгийн 2306 05625 0166 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, төрсөн ах, эгчийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 1-89 тоотод оршин суудаг, урьд нь:

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 22-429 тоотод байхдаа хохирогч П.Х-г хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний нуруу, гар хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Х-ы гэрийн гадна байхдаа хохирогч Г.Тэмүүлэнтэй “найз охинтой хамт байсан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр рүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 22-429 тоотод байхдаа хохирогч П.Х- хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний нуруу, гар хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Х гэрийн гадна байхдаа хохирогч Г.Тэмүүлэнтэй “найз охинтой хамт байсан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр рүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч П.Халиуныг нуруу, гар хэсэг рүү нь цохиж, хохирогч Г.Тэмүүлэнг  нүүр рүү нь цохиж, өшиглөн тэдгээрийн эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч П.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд нөхөр Хан-Эрдэнийн хамт Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо . Жанжины 22-429 тоотод байж байтал миний гар утсанд чат ирсэн. Тухайн үед манай найзаас зургаа явуулчих гэх утгатай чат ирсэн байсан. Тэрийг маань манай нөхөр хараад бусадтай хардаж уурлаж алгадсан. Би гэрээсээ гартал миний хойноос гарч ирээд гэр рүү дагуулж ороод миний нуруу хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Х бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 2 хүүхэдтэй. Миний нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөхрөлт гэмтлүүд учирсан. Уг гэмтлүүдийг манай нөхөр гараараа цохиж учруулсан. Тухайн үед Х бид хоёр эрүүл байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим гэртээ байж байтал манай найз Халиун над руу залгаад гэрийнхээ түлхүүрийг хаячихсан, гэртээ орж чадахгүй байна, хаалга онгойлгоод голыг нь солиод өгөөч гэж гуйсны дагуу би Халиуны гэрт нь ирж хаалгыг нь онгойлгож өгөөд голыг нь сольж өгсөн юм. Түүний дараа би Халиунтай хамт машинд нь суугаад халуун юм уугаад байж байтал Халиуны нөхөр болох Хан- Эрдэнэ гэх залуу ирээд үгийн зөрүүгүй намайг цохиж аваад газарт унагааж аваад миний нүүрэн хэсэг рүү маш олон удаа дэвссэн. Иргэн Х нь миний толгой руу дэвсэж байх үед Халиун салгасан. Би босож ирээд байж байтал Хан- Эрдэнийн найз нь гэх залуу миний араас тэвэрч автал Х миний нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найз Хтэй түүний урьд өмнө амьдарч байсан гэрийн ойролцоо орой 18 цагийн таарсан тэгээд бид хоёр гадуур явж байгаад Х хуучин гэрийнхээ гадаа ирээд бид хоёр машин дотор сууж байтал миний гар утас дуудлага ирээд гар утсаар ярьж байгаад нэг хартал Х нэг машины хажууд очоод нэг залууг газар унагаагаад өшиглөж байхаар нь би түүнийг болиоч гээд татаад салгахад нөгөө зодуулдаг залуу гүйгээд зугтаасан тэгээд би машиндаа суучихсан удалгүй цагдаад ирсэн. Би тэр залууд гар хүрч зодсон зүйл огт байхгүй. Би очоод Хан-Эрдэнийг татаад түүнээс холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87/;

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Халиуны гар утсанд мессеж ирэхээр нь би хартал “Чамайг санаад байна гэнээ” утга бүхий мессеж ирэхээр нь би эхнэрийн өмнөөс хэн гэж хариу бичихэд Санжаа гээд хариу ирсэн, урьд өмнө харилцаж байсан чатыг нь хартал хайртай шүү гээд зураг бичлэгээ явуулдаг байсныг би мэдээд Халиунд чиний гар утсанд ийм мессеж, чат ирж байна энэ ямар учиртай юм бэ, очиж очиж Санжаа юу гэж асуугаад баруун орон дээр сууж байхаар нь би очоод түүний зүүн гарын бугалга хэсгээс чанга бариад нуруу, зүүн мөрний орчим хэсэгт нь гараараа 2-3 удаа цохин маргалдаж байгаад би гараад яваад өгсөн... Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд найз Очирхүүгийн хамт эхнэр Халиунтай уулзах гээд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Серена тауны гадна талд ирээд хүлээж байтал эхнэр Халиун үл таних Тэмүүлэн гэх залуугийн хамт машинтайгаа ирсэн. Би машинаасаа буугаад Халиун, Тэмүүлэн хоёр сайн уу гээд надтай мэндэлсэн. Би тухайн залууд чи яг юу нь юм бэ гэж хэлээд Тэмүүлэн гэх залууг цохиж аваад газарт унагаж байгаад толгой дээр нь олон удаа өшиглөсөн. Манай найз Очирхүү намайг салгах гэж оролдсон. Манай найз иргэн Тэмүүлэнг цохиж, зодож, тэвэрч авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 84-85/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14403 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. П.Халиуны биед нуруу, зүүн мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1592 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Г.Тэмүүлэнгийн биед дух, зүүн нүдний зовхи, цээж, хоёр шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр завжны салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн сарвуу, дунд, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 92-93/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Г.Ганцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн “Аюулын зэргийн үнэлгээг өндөр буюу 8-11 оноогоор тогтоосон.” тэмдэглэл /хх-ийн 12-13/;

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/   тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч *******ан-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна ...” гэх санал,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан *******д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч П.Х, Г.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Хохирогч П.Х, Г.Т нар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ