| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00999/И |
| Дугаар | 153/ШШ2021/00030 |
| Огноо | 2021-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2021/00030
| 2021 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2021/00030 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ................. дугаарын регистртэй, ******* овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, *******ын 27 дугаар байр, 5 тоотод оршин суух, ............ дугаарын регистртэй, ******* овогт Б.О-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.О-тай аман гэрээ хийж Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт түүний барьж байгаа орон сууцанд хар шалны цутгалтын ажлыг төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Миний бие тохирсон хугацаандаа ажпаа хийж гүйцэтгэсэн бөгөөд Б.О-аас ажлын хөлсөнд 2,800,000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 2,500,000 төгрөг авах дутуу байна. Б.О нь үлдэгдэл төгрөгийг Алтай, Пүүжээ гэх хоёр хүнээс ав гэдэг боловч тухайн хүмүүс.нь өгдөггүй, утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Тиймээс би анх ярилцаж тохиролцсон хүнээсээ буюу Б.*******ас 2,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэи байна. Иймд Б.О-аас ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Б-д 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Б.О-д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О- нь 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ