Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2021/00020

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2021/00020

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэгт байрлах, ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ................ дугаарын регистртэй, Боржигон овогт Я.А-т холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 558,820 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 103,483 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,613 төгрөг буюу нийт 721,916 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22764459 тоот гэрээ байгуулан 99953596 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 558,820 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 103,483 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,613 төгрөг буюу нийт 721,916 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 721,916 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Я.А-т холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 558,820 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 103,483 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,613 төгрөг буюу нийт 721,916 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 558,820 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 103,483 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,613 төгрөг буюу нийт 721,916 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,877 төгрөгийн тал хувь болох 10,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,938 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Я.А-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,938 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.А-т холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 558,820 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 103,483 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,613 төгрөг буюу нийт 721,916 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.А нь 721,916 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,877 төгрөгийн тал хувь болох 10,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,938 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Я.А-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,938 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ