Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/18  

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Гийн Эт холбогдох эрүүгийн 2312000000252 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Архангай аймгийн ......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ө овогт Гийн Э/РД:АЕ............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ......... буудалд, согтуурсан үедээ хохирогч Ц.Аийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2312000000252 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Аийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбулган сум руу мотоциклоо янзлуулахаар эхнэр Л.Мийн хамтаар 15 цагийн үед орж ирсэн. Бид 2 зах дээр явж байтал Г.Этай таараад Өлзийт сум руу тухайн өдрөө хамт явахаар тохиролцсон. Г.Э гадуур явж байгаад буцаж ирээд надад лаазтай 2 пиво өөрөө нэг лаазтай пиво аваад ууцгаасан. Үдээс хойш 16 цагийн үед бид гурав 2 мотоциклоор аймгийн төвөөс гараад явж байтал Г.Эын мотоцикль эвдэрсэн.  Тэгэхээр нь замын унаа тосоод Г.Эыг мотоцикльтой нь аймгийн төв рүү буцаасан. Бид 2 араас нь аймаг руу ороод Г.Этай бид гурав айлд унтаж байтал Г.Э эхнэр Т.Этайгаа хүрээд ирсэн. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Бид 5 Ричланд гэх буудалд орцгоосон. Тэнд 3 том пиво болон нэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууцгаагаад байж байтал миний нойр хүрээд унтаад өгсөн. Тэр хойгуур Г.Э эхнэртэйгээ намайг хардаад хэрүүл болцгоосон байсан. Нэг сэрсэн чинь Г.Э миний дээрээс нүдээд байсан яаж байгаа юм бэ гэсэн чинь яадгийн чамайг гээд миний үснээс татаад орны ирмэгтэй толгой руу миний зүүн нүдний хөмсөг хэсгээр мөргүүлсэн. Надад тухайн хүнтэй харилцан зодолдсон асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Буудлын эгч цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Миний зүүн нүдний хөмсөгний дэд хэсэг задарч оёдол тавиулсан. Баруун чихний дээд талд хавдсан. Өөр гэмтэл байхгүй. Тэр талаар би нарийн сайн мэдэхгүй байна. Надад харилцан зодолдсон асуудал байхгүй. Мөн тэнд байсан хүмүүсээс өөр зодолдсон хүн байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Аийн дахин өгсөн:

“...Намайг архи ууж байгаад нэг сэрсэн чинь Г.Э миний дээрээс нүдээд байсан, яаж байгаа юм бэ чи гэсэн чинь яадаг юм чамайг гээд миний үснээс татаад орны ирмэгтэй толгой руу миний зүүн нүдний хөмсөг хэсгээр мөргүүлсэн. Өөр хүн миний биед халдсан асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 78 дугаар тал/

 

*Гэрч Г.Эын өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумаас Ц.А, Л.Мэ, Г.Э, Т.Э нарын хамтаар Архангай аймагт ирээд самар түүх газраа самар үзэхэд байхгүй болохоор нь буцахаар болсон. Тэгээд Ричланд буудалд бөөнөөрөө ороод 2 шил 0.75гр Хараа нэртэй архи мөн 0.5гр Хараа нэртэй архи 2 ширхэг том нийслэл пивыг бид 5 хувааж уусан. Тэгсэн Ц.А эхлээд эхнэртэйгээ маргалдаад юм авч шидээд байсан тэгснээ Г.Этай маргалдаад улмаар зодоон хийсэн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн Ц.Аийн эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд Г.Э бид 2 эрүүлжүүлэхэд хийсэн. Манай дүү Г.Э гар хүрсэн. Би нэг хэсэг тасраад унтсан байсан тэгсэн хоорондоо маргалдаад байхаар нь салгасан. Ц.А Г.Э нар харилцан зодоон хийгээд бие биедээ гэмтэл учруулсан байсан. Би яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэр 2 хоорондоо л маргалдаж зодолдсон. Өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Намайг харахад барилцаж аваад байсан. Би хэн нь хэнийгээ цохисон талаар мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Гэрч Т.Эын өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Ц.А,  Г.Э, Г.Э, Л.Мэ бид нар :::::::буудалд ороод 2 шил архи 2 том пивыг бид нар хувааж уусан. Тэгсэн ууж байх үед Ц.А эхнэртэйгээ маргалдсан учир нь эхнэрийгээ хардсан зүйл болсон. Тэгсэн удалгүй Ц.А унтлаа гээд унтсан тэгэхээр нь бид 4 үлдсэн архи пивыг хуваагаад ууж байхад Г.Э агсраад хүн хүн рүү дайраад байсан. Үүний дараа Г.Э, Ц.Аийг унтаж байхад зодож нүдээд цус нөжтэй нь хольсон байсан тухайн үед Г.Э, Г.Э, Ц.А нар буудалд байсан Л.Мэ бид 2 тухайн үед байхгүй байсан. Манай хадам Г.Э гар хүрсэн. Өөр хэн нэгэн хүн гар хүрээгүй. Бага байхдаа Ц.Алтангэрлийн ахынх нь мөнгө алга болсон тухайн үед Г.Эыг хулгайд сэрдсэн юм шиг байна лээ тэрнээс болж хоорондоо маргалдаж улмаар гар хүрсэн. Өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Би хараагүй манай нөхөр Г.Э, Г.Э, Ц.Аийг зодсон гэж хэлсэн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Гэрч Л.Мийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбулган сум руу мотоциклоо янзлуулахаар нөхөр Ц.Аийн хамтаар яваад 15 цагийн үед аймгийн төв орж ирсэн. Бид 2 зах дээр явж байтал Г.Этай таараад Өлзийт сум руу тухайн өдрөө хамт явахаар тохиролцсон. Г.Э гадуур явж байгаад буцаж ирээд манай нөхөрт лаазтай 2 пиво өөрөө нэг лаазтай пиво аваад ууцгаасан. Үдээс хойш 16 цагийн үед бид гурав 2 мотоциклоор аймгийн төвөөс гараад явж байтал Г.Эын мотоцикль эвдэрсэн. Тэгэхээр нь замын унаа тосоод Г.Эыг мотоцикльтой нь аймгийн төв рүү буцаасан. Бид 2 араас нь аймаг руу ороод Г.Этай бид гурав айлд унтаж байтал Г.Э эхнэр Т.Этайгаа хүрээд ирсэн. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Бид 5 Ричланд гэх буудалд орцгоосон. Г.Э нэг виски авсан байсан мөн Г.Э Т.Э хоёр нэг том архи, нэг том пиво авсан харин би лаазтай дөрвөн пиво тус тус авцгаасан. Тухайн авсан зүйлүүдээ уугаад байж байтал манай нөхөр түрүүлээд тасраад унасан, тэгсэн Г.Э нь надад хандаж танай нөхөр чинь тасарчихсан байна ш дээ хоёулаа унтах уу гэхээр нь би нэг удаа алгадаад автал намайг зодох гээд дайрсан тэгэхээр нь би гараад зугтаачихсан. Буудлын гадаа байж байтал орилолдоон болоод эхлэхээр нь буцаад ортол Г.Э Т.Этай маргалдаад зодох гээд байхаар нь би үйлчлэгч эгчийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд эргээд ороод иртэл манай нөхөр газар хэвтчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад үйлчлэгч эгч Г.Эыг зодсон гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар орж ирээд Г.Э болон Эрдэнэхүүг эрүүлжүүлэх рүү аваад явсан Т.Э бид хоёр манай нөхрийг аваад эмнэлэг орж үзүүлсэн. Г.Э ганцаараа зодсон. Манай нөхрийн хөмсөг задарсан мөн толгой нь хоёр хэсэг газар хагарсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Эын өгсөн:

“...2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах :::::::нэртэй зочид буудалд 22 цагийн үед Л.Мэ, Ц.А, Г.Э, Т.Э гэх хүмүүсийн хамтаар нэг өрөө аваад хонох гэж орсон. Орохынхоо өмнө Г.Э, Ц.А хоёр 0.75 литрийн 2 шил архи, 2 лаазтай пиво тус тус аваад орцгоосон. Бид нар тухайн архи пивоо бүгдээрээ хуваагаад ууцгааж байтал Ц.А, Л.Мийг Өлзийтийн Халзан Ч..гийн баньдтай яасан ийсэн гээд хардаад эхэлтэл Л.Мэ гараад явсан. Араас нь би тамхилах гээд буудлын гадаа гараад тамхиа асаагаад байж байтал цагдаагийн машин давхиад хүрээд ирсэн. Цагдаа Л.Мэтэй эхэлж уулзчихаад над дээр ирээд намайг суу гэхээр нь би машинд суусан. Буудлаас Г.Эыг гаргаж ирээд мөн адил машинд суулгаад бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн. Үлдсэн хүмүүс буудалдаа үлдсэн. Намайг буудалд байхад Ц.А эхнэр Л.Мэ рүүгээ стакан аваад шидсэн. Тэр нь ширээ оноод хагарсан. Намайг яг буудлаас гарж байхад Г.Э Ц.А хоёр хоорондоо барьцалдаж авч байсан. Зодолдож байхыг хараагүй. Би Ц.Ад гар хүрээгүй. Намайг зүгээр байхад Л.Мэ миний нүүрийг урсан, мөн хамар руу алгадсан, хүзүүг маажиж улаан нялга болгосон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би их согтоогүй байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 346 дугаартай“...Ц.Айн биед зүүн хөмсөг, чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .............зочид буудалд иргэн Ц.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .......... зочид буудалд, согтуурсан үедээ хохирогч Ц.Аийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, үснээс нь татаж орны толгой мөргүүлж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Аийн”...Бид 2 араас нь аймаг руу ороод Г.Этай бид гурав айлд унтаж байтал Г.Э эхнэр Т.Этайгаа хүрээд ирсэн. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Бид 5 Ричланд гэх буудалд орцгоосон. Тэнд 3 том пиво болон нэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууцгаагаад байж байтал миний нойр хүрээд унтаад өгсөн. Тэр хойгуур Г.Э эхнэртэйгээ намайг хардаад хэрүүл болцгоосон байсан. Нэг сэрсэн чинь Г.Э миний дээрээс нүдээд байсан яаж байгаа юм бэ гэсэн чинь яадгийн чамайг гээд миний үснээс татаад орны ирмэгтэй толгой руу миний зүүн нүдний хөмсөг хэсгээр мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын”...Ц.А эхлээд эхнэртэйгээ маргалдаад юм авч шидээд байсан тэгснээ Г.Этай маргалдаад улмаар зодоон хийсэн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн Ц.Аийн эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд Г.Э бид 2 эрүүлжүүлэхэд хийсэн. Манай дүү Г.Э гар хүрсэн. Би нэг хэсэг тасраад унтсан байсан тэгсэн хоорондоо маргалдаад байхаар нь салгасан. Ц.А Г.Э нар харилцан зодоон хийгээд бие биедээ гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Эын”...Г.Э агсраад хүн хүн рүү дайраад байсан. Үүний дараа Г.Э, Ц.Аийг унтаж байхад зодож нүдээд цус нөжтэй нь хольсон байсан тухайн үед Г.Э, Г.Э, Ц.А нар буудалд байсан Л.Мэ бид 2 тухайн үед байхгүй байсан. Манай хадам Г.Э гар хүрсэн. Өөр хэн нэгэн хүн гар хүрээгүй. Бага байхдаа Ц.Алтангэрлийн ахынх нь мөнгө алга болсон тухайн үед Г.Эыг хулгайд сэрдсэн юм шиг байна лээ тэрнээс болж хоорондоо маргалдаж улмаар гар хүрсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Мийн”...Г.Э нь надад хандаж танай нөхөр чинь тасарчихсан байна ш дээ хоёулаа унтах уу гэхээр нь би нэг удаа алгадаад автал намайг зодох гээд дайрсан тэгэхээр нь би гараад зугтаачихсан. Буудлын гадаа байж байгаад буцаад ортол Г.Э Т.Этай маргалдаад зодох гээд байхаар нь би үйлчлэгч эгчийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд эргээд ороод иртэл манай нөхөр газар хэвтчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад үйлчлэгч эгч Г.Эыг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Эын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 346 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Аийг зодож түүний биед зүүн хөмсөг, чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн маргаагүй болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эын хохирогч Ц.Аийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Аийн биед зүүн хөмсөг, чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч нь хохирол төлбөрийн талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна. Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 168.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ө овогт Гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Эаас 168.000/нэг зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулан иргэний  нэхэмжлэгч Ч.М./Архангай ... хэлтэст/-д олгосугай. 

            6. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР