| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., 12.1.2.6., 15.2.2.2., 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
2024/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Б.Оцэцэг, П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т
Иргэдийн төлөөлөгч: А.Ж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, М.А, Ц.Б, Н.Э
Шүүгдэгч: Э.Б, Н.Д, Б.От, А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг. 32 дугаар зүйлийн 32 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогтийн Ө, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Нын Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн От, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Эийн Б нарт холбогдох эрүүгийн 2112001230242 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хотын ........ суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Аийн Ө/РД:АЕ:.........../
Шүүгдэгч: 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ....... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй. Мо овогт Нын Д/РД:АЮ..../
Шүүгдэгч: 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овгийн Эийн Б/РД:АЕ7............../,
Шүүгдэгч: 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Чулуут сумын .......... газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.И нэрээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ялын хугацаа дуусаж суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бгийн От/РД:АЮ................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ө Н.Д, Б.От нар нь бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, ...... тоотод иргэн Н.Уийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг. 32 дугаар зүйлийн 32 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Ө, Э.Б нар нь бусадтай бүлэглэж байшинд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өт сумын ....... тоот иргэн Ж.Иын байшинд болон хээр голын эрэг дээр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Этай бэлгийн харилцаанд орсон, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Ө нь Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай ....... гэх эзгүй хээр, газарт сэтгэцийн өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь Орхон голд живж нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, ......газарт байх М.Аийн 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ....... тоотод байх иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн, хар өнгийн ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, ....тоотод байх иргэн Ж.Эгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хэмжээтэй, хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний, өвлийн куртик 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.400 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны ........ тоотод суух Б.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч мах, ааруул сүү зэрэг эд зүйл хулгайлж, 71.200 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, ....... тоотод суух иргэн Д.Оыг гэртээ байхад нь орж бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Дгийн шүүх хуралдаанд
“...Хохирогч Н.Уийн оролдсон нь үнэн, гэхдээ араар нь орж унтсан, нөхөр нь урдуур унтсан. Өөр зүйл байхгүй...” гэж,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн шүүх хуралдаанд:
“...Гомдолтой байгаач яллаад өг гэж хэлж чадахгүй байна. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү...” гэж мэдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б, Н.Д, Б.От, А.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ө Н.Д, Б.От нар нь бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-05 тоотод иргэн Н.Уийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
*Хохирогч Т.Аы өгсөн:
“...Гэрээсээ хөөлөө гэж Д агсам тавьсан. Тэгээд тэр үед Д эхнэрийг нь хүчиндье гээд намайг Д орноос газар авч нүцгэн өргөж шидсэн. Тэгээд намайг хамжиж зодож байгаад чирч гарсан. Намайг, Ө, Идрээ 2 гэрээс чирч гаргаж байх үед Д нь эхнэр Уийн хувцсыг тайлж орон дээр дарсан. Тэр үед миний хажууд 3-лаа цуварна гэж ярьж байсан. Намайг гэрийн хойд талд байх байшинд хийж намайг гаргахгүй гэж гаднаас дарсан. Тэгэхээр нь цонхны фанераар нь гараад эхнэрийнхээ хажууд очихоор орох гэтэл Ө, И 2 намайг оруулахгүй. Ө нь намайг барьж авч хоолой боож байгаад 2 удаа миний нүүр лүү мөргөсөн. Тэр үед И нь намайг зуурчхаад тавихгүй байсан. Эхлээд 3-уулаа дайраад хувцасыг нь тайлаад байсан. манай эхнэр Н.Уийг Н.Д, А.Ө нар нь хүчиндэхийг завдсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 237-239 дүгээр тал/,
*Хохирогч Н.Уийн өгсөн:
“...Би одоогоос 2-3 жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны .... тоотод Т.А гэгчтэй хамт амьдардаг байсан юм. 2014 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Т.А бид хоёрыг унтаж байтал манай гэрийн хаалгыг маш хүчтэйгээр нүдээд тогшоод байхаар нь Т.А онгойлгож өгтөл 0.75 литрийн Ерөөл нэртэй архи барьчихсан 3-н залуу ороод ирсэн. Тухайн залуучуудыг бид 2 танихгүй юм байна лээ. Тухайн 3 залуу бид хоёрт хандаж энэ архийг хувааж уучихаад гаръя гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд нөгөө архинаасаа Т.А бид хоёрт 1-2 удаа хийж өгсөн. Тэгээд манай гэрт удаад гарахгүй, сүүл рүүгээ дуу нь чангараад согтоод эхлэхээр нь Т.А тэр 3-т хандаж миний дүү нар одоо харьж амар, бид хоёр унтаж амарлаа гэж хэлтэл. Т.Аыг зодоод эхэлсэн. Мөн гэрийн гадаа чирч гаргаад зодсон. Намайг цагдаа дуудах гэтэл нэг залуу нь миний утсыг булаагаад авчихсан. Мөн Т.Аыг гэрийн ард талд байх байшинд оруулж цоожлоод намайг хүчиндэнэ гээд Н.Д миний өвөрт ороод ирсэн. Тэгээд миний дотуур хувцсыг тайлах гээд зөндөө ноцолдсон. Энэ үед гэрийн гадаа И, А.Ө хоёр зогсож Т.Аыг гэр рүү оруулахгүй зодоод байсан. Н.Д гэгч нь намайг хүчиндэхийг завдсан. И нь цээж гуя хэсгээр илээд байсан. А.Ө нь миний гарыг хөдөлгөхгүй барьж, харин Н.Д нь миний дотоожийг тайлсан. Н.Д л миний хувцсыг тайлах гээд байсан. Мөн А.Ө гэдэг залуу нь миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Н.Д хүчиндэхээр завдаж байх үед Б.От нь А.Ддээ миний гарыг барьж өгч хамжиж өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 141-144, 6-р хх-ийн 39 дүгээр тал/
*Хохирогч Н.Уийн дахин өгсөн:
“...Н.Д нь намайг хүчиндэхийг завдаж байх үед И А.Ө нар гэрт орж гарч байсан. Н.Д намайг оролдож байхад И гарнаас бариад А.Ө хараад зогсож байсан. Манай хамтран амьдрагч Т.Аг А.Ө, От Н.Д нар нь гэрээс гаргаад зодоод хойд байшинд хийгээд цоожилсон. Тэгээд намайг гаргахгүй Н.Д утас булааж аваад гарах гэсэн Н.Д манайг зуурч аваад нөгөө хоёр нь гаргахгүй байсан. Н.Д намайг орон дээр унагааж хэвтээд турсик тайлж гар хураараа оролдоод байсан. И нь гар бариад Н.Д А.Ө 2 бие илж таалаад хамаг дотуур хувцас руу гараа хийгээд байсан. И гэх жижигхэн бор царайтай залуу байсан. Тэгээд би Иг чи чинь одоо миний хүүхэд шиг байж яасан ичдэггүй юм гэсэн чинь хоорондоо зүгээр байж байгаач гээд инээлдээд байсан. И хаалга дарж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн тал/
*Сэжигтэн А.Өын өгсөн:
“...Яг анх ороход орондоо орчихсон, пудволктойгоо, турсиктэйгээ байсан. Пудволкийг нь Д орноос татаж буулгахдаа тайлсан, бусад хувцас турсикийг нь тайлсан хүн байхгүй. Би Н.Уийн бэлэг эрхтэн рүү баруун гарынхаа долоовор хурууг унтах гээд хэвтэж байхдаа хийсэн, хөдөлгөөгүй. Би тухайн үедээ юу бодож хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Нэг удаа хийгээд л гараа авсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 746-748 дугаар тал/
*Сэжигтэн Н.Дгийн өгсөн:
“...Над руу дайраад байхаар нь нүүр рүү нь гараараа түлхтэл гэрийнхээ хаалгаар гараад гэрийн гадна талд унасан...Тэгээд бөөн хэрүүл болоод И, А.Ө хоёр явсан. Яг хэдэн цагт явсан гэдгийг нь мэдэхгүй. Эхнэртээ агсан тавиад зодох гээд байхаар нь гэрийнх нь ард байдаг байшинд оруулаад цоожилсон. Би хурьцал үйлдэхээр оролдсон, зөвшөөрөхгүй байхаар нь орон дээр хамт араар нь хэвтэж байгаад босож газар унтсан. Бэлгийн харьцаанд ороогүй, хурьцал үйлдээгүй...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 136-138 дугаар тал/
*Яллагдагч Н.Дгийн өгсөн:
“...Би хүлээн зөвшөөрч байна, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Т.Аыг зодож гэмтээсэн нь үнэн. Н.Уийг хүчиндэхээр завдсан нь үнэн. И /От/ яаж оролцсон болохыг мэдэхгүй байна. Харин сүүлд А.Ө нь Т.Аыг цохиж зодоход оролцсон. А.Ө бид хоёр хамтдаа Т.А, Н.У нарын оронд орж 4-лээ унтсан. Тэгээд оролдсон. А.Ө Н.Уийн бэлэг эрхтэн рүү гараа хийсэн гэж Т.А, Н.У хоёр ярьж байсан. Хэвтэж байхад гарыг нь авч шидээд хэрүүл маргаан үүсээд байсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 164-165 дугаар тал/
Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 8-25 тоотод байх иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч, 32 инчийн, хар өнгийн ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Отоотод байх иргэн Ж.Эгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хэмжээтэй, хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний, өвлийн куртик 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.400 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны ...тоотод суух Б.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч мах, ааруул сүү зэрэг эд зүйл хулгайлж, 71.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
*Хохирогч Ж.Бгийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт оршин суудаг. Манай нэг гэр аймгийн төвд буюу Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Арслан цохионы ...тоотод оршин байдаг манай төвд байх гэр эзгүй байдаг. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай төвд байх гэрт хулгай орж зурагт алга болсон байна гэж сонсож дуулаад аймгийн төвд ирээд гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай гэрт байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагаас дуудахаар нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн. Манай гэрээс тухайн үед хар өнгийн ЛСД зурагт л алга болсон байсан би тухайн үед гэртээ ирээд үзэхэд манай хашаанд байсан пад пад тракторын 2 ширхэг дугуй, портер, машины нэг ширхэг дугуй алга болсон байна гэж бодож байсан боловч уг дугуйнууд хашаан дотор байшингийн ард байсан байна лээ манайхаас өөр зүйл алдагдаагүй би хулгайд алдсан зурагтаа олж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-р хх-ийн 145-146 дугаар тал/
*Гэрч Д.Яын өгсөн:
“...2017 оны 02 сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад Төвшөө гэх зүс таних хүн зурагт зарах гэж байна гээд манай гэрт ирсэн. Төвшөө нэг залуутай хамт манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би ямар учиртай зурагт юм бэ гэж асуусан чинь Төвшөөтэй хамт орж ирсэн залуу манай зурагт байгаа юм, би ээжтэйгээ хамт амьдардаг том машины жолооч хийдэг. Одоо дугуй засварт ажилладаг юм гэж ярьж байсан. 32 инчийн хар өнгөтэй ЛСД телевизор байсан. Би тухайн телевизорыг 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Төвшөө гэх залуу манай хашаагаар ирж машинаа янзлуулж байсан. Өмнө нь манайд ирж байсан тэгэхэд л танилцаж байсан. Анх манайд ирэхдээ энэ ах миний машинаар таксидсан. Зурагт зарна гэхээр нь би тань дээр аваад ирлээ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 149-150 дугаар тал/
*Гэрч Д.Яын дахин өгсөн:
“...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайн зурагт гэж тухайн үед мэдсэн бол авахгүй байх байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 179-180 дугаар тал/
*Гэрч Г.Тын өгсөн:
“...Би Архангай аймгийн Өгийнуур суманд мал маллаж амьдардаг юм. Тухайн өдөр би аймгийн төвд таксинд явах гээд ороод ирчихсэн явж байсан чинь Арслан цохионы тэр хавьд байхад нэг хүн гар өргөөд суусан юм. Тэр хүн нэг зүйл орны давуугаар ороочихсон байсан. Тэгээд миний машинд суугаад ах нь архи авах гэсэн юм, чи энэ зурагтыг авах уу? гэсэн тэгэхээр нь би авахгүй, надад мөнгө байхгүй гэсэн чинь энэ манай зурагт байгаа юм. Би энийг зарж архи уух гэсэн юм. Чи зараад өг гэхээр нь би нэг зүс таних эгч дээр аваачиж үзүүлсэн чинь тэр эгч янз бүрийн хулгайн юм биш биз дээ гэж асуугаад 35.0 төгрөгөөр авсан. Тэгээд би тэр зурагтаа заруулсан хүнд мөнгийг нь өгсөн чинь надад 15.000 төгрөг унааны хөлс гэж өгсөн. Тэгээд тэр хүн аймгийн төвд буугаад би тэр орой сум руугаа буцаад явсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 151-152 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Б.ын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт/8-р хх-ийн 3 дугаар тал/
*Сэжигтэн Н.Дгийн өгсөн:
“...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би гадуур архи ууж яваад Цагаан даваанаас эхлээд Арслан цохионы гудмаар архи ууж явсан. Тухайн үед цаг эрт гайгүй байсан би яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би ганцаараа явж байгаад өөрийн хуучин таньдаг найзын эгчийн хашаа руу явж орох үед байшин нь цоожтой байсан тэгэхээр нь би байшингийн урд талд байх цонхны шилийг цохиж хагалаад цонхоор нь байшин луу орж том өрөөнд байсан хар хөх өнгийн 32 инчийн хавтгай зурагтыг хулгайлж аваад гарч хаалгыг нь хөлөөрөө жийж онгойлгоод гараад явсан тухайн үед би тэр айлаас нэг орны бүтээлэг аваад зурагтаа боогоод явсаар замдаа нэг машин зогсоогоод тэгээд тэр танихгүй залууд архи уух гэсэн юм энэ ахынх нь зурагт байгаа юм би энэ зурагтыг заръя гэж хэлсэн тэр залуу таны өөрийнх чинь юм бол би зараад өгье гээд Цогт-Уулын гудамжинд очоод нэг хүнтэй уулзаж байгаад зурагтыг чинь зарчихлаа гээд 35.0 төгрөг авч гарч ирээд надад 20,000 төгрөг өгсөн би наа зурагтаа хэдээр ч хамаагүй архины мөнгө болгочих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 162-163 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч С.О..ийн өгсөн:
“...Намайг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд би цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орчих шиг болсон. Тэгээд би усаа аваад гэртээ ороод ээжид болсон явдлын талаар хэлсэн. Тэр үед цэнхэр өмдтэй, дээгүүрээ хар өнгийн гадуур хувцастай байсан байх сайн санахгүй байна. Намайг харахад ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 175-176 дугаар тал/
*Гэрч Ц.Г.ын өгсөн:
“...Д нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт шар өнгийн бүтээлгэнд ороочихсон үүрээд явж байсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 177-178 дугаар тал/
*Гэрч С.Г.ийн өгсөн:
“...Манай охин О надад хэлэхдээ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд манай охин цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орох шиг болсон гэж надад хэлсэн. Тэгээд манай охин усаа аваад гэртээ орж ирээд болсон явдлын талаар надад хэлсэн. Тэгээд орой 17 цагийн үед манай гэрт манай арын гудамжны Ганаа гэх залуу орж ирээд Д ах сая гудамжинд нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт бүтээлэгт ороогоод явж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 181-182 дугаар тал/
*Хохирогч Ж.Эгийн өгсөн:
“...2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед өөрийн нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу хүүхдээ эмнэлэгт үзүүлж яваад 2017 оны 08 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхны порчиг хагарсан байсан. Тэгээд ороод үзтэл баруун талын өрөөний шүүгээний хажууд эвхээд орхисон хувцаснууд эмх замбараагүй болсон байсан. Том өрөөндөө орж иртэл хөлдөөгчид байсан эд зүйл газраар хөглөрсөн шалан дээгүүр цус дуссан, байшингийн эд зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд эд зүйлээ бүртгэж үзтэл гал тогооны шүүгээнд байсан дун гарын мөнгөн аяга байхгүй, мөн хамт байсан зэс аяга байхгүй, хөлдөөгчид байсан бүтэн хонины мах байхгүй алга болсон байсан, мөн баруун талын өрөөнд байсан индүү, манай нөхөр Баатархүүгийн өвлийн куртик, том өрөөнд байсан газын плитек хулгайд алдагдаж алга болсон байсан. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 31-нд аймгийн цагдаад өргөдөл өгсөн. Сэжиглэж байгаа хүн байгаа. Учир нь цагаан даваанд гэр нь байдаг, манай энэ хавиар яваад байдаг Д буюу Доожий гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 209-210 дугаар тал/,
*Гэрч О.Н.ы өгсөн:
“...Би 2017 оны 08 сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна үдээс хойш 15 цагийн үед гэртээ байж байтал гаднаас манай найз Доожий гэж дууддаг Д согтуу орж ирээд мотоциклтой хүнтэй ирсэн гадуур хүмүүстэй архи ууж байгаад ирлээ халууцаад байна гээд гадуураа өмсөж явсан хар хөх өнгийн өвлийн бололтой куртикээ тайлаад манай орон дээр орхисон. Тэгээд тэр үед Н.Дг чи их согтуу байна би гэрт чинь хүргээд өгье гээд өөрийн эзэмшлийн Ист маркийн 70-47 дугаартай суудлын автомашинаар гэрт нь хүргэж өгсөн, тэр үед ээж эт гэртээ байсан тул Н.Д куртикээ тайлаад манайд орхисон илүү шүү гээд хэлчхээд би гэр лүүгээ явсан. Хар хөх өнгийн урт өвлийн куртик байсан. Сүүлд нь тэр куртикийг Н.Дгийн ээж надаас ирээд аваад явсан. Н.Дгийн ээж нь куртикээ авахдаа Н.Д өөрийн ах Баатархүүгийн байшин руу нь ороод куртик болон бусад эд зүйл аваад явсан байж магадгүй байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 213 дугаар тал/
*Гэрч Л.Б..ийн өгсөн:
“...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 29-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна Эрдэнэбулган сумын 4-р баг Петровис колонкын мотоциклтой явж байгаад крант нь бөглөрөөд зогсож байтал Ирээдүй сургуулийн тэндээс өмнө зүс таних махлагдуу залуу ирээд мөнгөн аяга зарна авах уу гэхэд нь би ямар үнэтэй вэ гэхэд 20,000 төгрөг гэснээ дараа нь 30.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би аягыг нь авахаар болоод би өөрийн эгч Ганчимэгийн гэрт очоод тэндээс мөнгө авч аягыг нь худалдаж авсан юм. Тэр залуу мөнгөө аваад петровис колонкийн тийшээ явсан. Дунд гарын “Н.Ат дотрын тасгийн хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 214 дүгээр тал/
*Гэрч Н.Аийн өгсөн:
“...миний нэртэй, намайг тэтгэвэрт гарахад ажлаас дурсгал болгож өгсөн. Тухайн аягыг хүү Баатархүүг байшин бариад ороход нь бэлгэнд өгсөн. Баатархүүгийн аяга байгаа юм...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 214-218 дугаар тал/
*Яллагдагч Н.Дгийн өгсөн:
“...Би хулгай хийсэн он, сар өдрөө санахгүй байна, ганцаараа согтуу явж байгаад төрсөн ах Баатархүүгийн байшингийн цонхоор нь орж архины мөнгө болох зүйл авах санаатай, ахынх юм чинь гайгүй байх гэж бодоод цонхыг нь хагалж ороод нэг ширхэг мөнгөн аяга, хонины мах, газын плитка аваад, индүү, газын плиткагийн зах дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Хэнд зарсан гэдгээ мэдэхгүй, тэгээд Баатархүү ахын хохирлыг төлж барагдуулсан. Хулгай хийсэн аяга нь ээжийн нэртэй Архангай дотрын тасаг гэсэн бичигтэй аяга байхаар нь ээжийн аяга гэж бодож авсан. Өөр ямар ч зүйл аваагүй...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 232-233 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Б..ын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт/7-р хх-ийн 222 дугаар тал/
*Хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/8-р хх-ийн 141-145 дугаар тал/
Хохирогч Б.Гын өгсөн:
“...Би Улаанбаатар хот явах гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39 дүгээр гудамжны 01 тоотод байх өөрийн байшингийнхаа үүдний коридорт хайрцагтай мах, цагаан идээ бэлдээд тавьчихсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 19.00 цагийн үед том өрөөндөө юм хийгээд сууж байтал үүд дуугарах шиг болсон. Тэгээд чимээ чагнаад хэсэг азнатал дахиад дуугарах шиг болохоор нь босоод үүд рүү хүрээд иртэл байшингийн хаалга онгорхой байсан. Би байшингийн хаалгаар шагайтал 1 эрэгтэй хүн үүдэнд байсан мах сүүг тэврээд хашааны хаалга руу явж байхаар нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр дүү охинтойгоо Улаанбаатар хот явахаар цагаан идээ мах сүү бэлдээд боогоод тавьчихсан байсан юм. Тэр хайрцагт хонины 1хаа. 1 гуя, 2 л-ийн савтай сүү, 1,5 л-тэй савтай сүү, 2 кг ааруул, 3 кг аарц байсан...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 147-148 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч М.О.ийн өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 26-ны 19:00 цагийн үед байшингийнхаа галын өрөөнд толгойгоо угаагаад байж байсан юм. Тэр үед ах том өрөөндөө сууж байсан. Тэгсэн ах хөөе гээд дуудсанаа гараад явсан. Би толгойгоо угааж байсан учраас гарч хараагүй. Тэгээд гаднаас гараад ир гээд дуудахаар нь гараад очиход ахын хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 151-152 дугаар тал/
*Яллагдагч Н.Дгийн өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Цагаан давааны 39 дүгээр гудамжны 0... тоотод байх айлаас зам ангийн Мөнхөөгийнх гээд айлыг асуух гээд орсон юм. Тэр айл руу орсон чинь байшингийн хаалга нь цоожгүй байсан. Би хаалгыг нь онгойлгоход үүдэнд нь хайрцагтай зүйл байхаар нь тэврээд гарч явтал гэрийн эзэн гарч ирээд баригдчихсан. Би тэр айлыг танихгүй, тэр айл руу урд нь орж байгаагүй...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 170 дугаар тал/
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны 38.11 тоотод суух иргэн Д.Оыг гэртээ байхад нь орж бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
*Хохирогч Д.Оы өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 38-11 тоотод байх гэртээ байж байтал 14 цагийн орчим гаднаас манай гэрт үл таних нэг залуу орж ирээд эмээ ус байна уу гэж асуухаар нь аяганд ус хийж өгсөн. Тэгсэн гэнэт манай гэрийн хойморт байдаг бурхан дээр очоод цөгц 2 ширхэг, Алтангэрэл бурхны судар 1 ширхэг, Банзрагч бурхан нэг ширхэг зэрэг эд зүйлийг маань дээрэмдээд аваад гараад явсан юм. Би бие муутай болохоор араас нь явж чадаагүй шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 216-219 дүгээр тал/
*Гэрч Л.Б...ийн өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр хөдөө явсан хойгуур ээжийг гэртээ байхад нь согтуу хүн орж ирээд ална шүү гэж айлгаад Алтангэрэл судар, Банзрагч зурмал бурхан, булаагаад аваад явсан гэсэн. Мөн хос цөгц авсан гэсэн. Яаж байгаа юм гэсэн чинь тоох ч гүй аваад явсан гэж байсан. Судар бурхан нь аль хэдийнээс ээжийн гэрт байсан., хуучин эд зүйлс байсан. соёлын болон бурхан шашны уламжлалт зүйлд хамаарч, бүртгүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 220-221 дүгээр тал/
*Гэрч Б.Ожарга..лын өгсөн:
“...Бурхан дээрээс нь 2 ширхэг цөгц, А. жижиг судар, жижиг хэмжээтэй /цагаан дээр/ зурмал бурхан авч явсан гэсэн. Дээрх эд зүйлс ээжийн гэрийн гол хоймрын Гүнгэрваа дотор байсан, соёлын өв, шашны уламжлалт зүйлд албан ёсоор бүртгүүлсэн зүйл байхгүй, бүртгэлд хамаарахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 222-223 дугаар тал/
*Яллагдагч Н.Дгийн өгсөн:
“...Гэрт нь яваад ортол судар, цөгц 2 бурхан дээр нь байхаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 241 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Б.ын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 8-р хавтас 229 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Б..ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 8-р хавтас 156 дугаар тал/,
Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, .... байх М.Аийн 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
*Хохирогч М.Аийн өгсөн:
“...Ядам ах утсаар залгаад А.Ө ирээд шөлний нэг хонь өгчих гэхээр нь өгөхгүй гэж хэлсэн чинь яваад, буцаж ирээд явахдаа нэг хонь аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд шөнө 02 цаг болж байхад нөгөө хонь хулгай хийсэн залууг барьж аваад ирсэн ба эвэртэй шар халзан хязаалан насны хонь байсныг буцааж өөрөөр нь авчруулж өгсөн...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 94 дүгээр тал/
*Гэрч П.Б...ын өгсөн:
“...Ж.Я ах утсаар залгаад Өт суманд байдаг А.Ө гэх залуу 1 хонь хотноос аваад явчихлаа, Өтийн хэсгийн төлөөлөгчид хэлээдэх гэж хэлсэн. Сайхан сум руу буцаад явж байхад замд мотоциклийн гэрэл гарч байхаар нь өөдөөс яваад очиход А.Ө нэг хүний хамт хонь голдоо дүүрчихсэн явж байхаар нь бид нар буугаад чи хонь хулгай хийдэг болоо юу гэж хэлэхэд хамт явж байсан залуу явган зугтаад өгсөн...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 98 дугаар тал/
*Гэрч Ж.Я..ийн өгсөн:
“...А.Ө гэх залуу 1 залуутай орж ирсэн. Тэгээд ээжийн бие муу байна та нэг шөлний хонь өгөөч гэхээр нь ахад нь мэдэх зүйл алга байна эзнийг нь ирэхээр асуу гэж хэлсэн. Тэгсэн гарч яваад би ч хонио эргүүлэх гээд явахад манай хониноос 1 хонь дүүрээд аваад явсан... Би Болдоо, Бадамаа над руу залгаад болсон зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 104 дүгээр тал/
*Гэрч Г.Оын өгсөн:
“...Ээжийн бие тааруу байна. Шөлний хонь хэрэгтэй байна. Ядам ахаас авна гэж хэлсэн. хэсэг явж байснаа Ядам ах ирээд авчих гэж байна гэж надад хэлсэн. Ирээд авчих гэсэн юм чинь гээд нэг хонь барьж аваад хурдан явъя гээд хөдөлсөн. Бид 2 мотоцикль явахгүй зогсоод байж байхад машин урдаас ирээд баахан хүн бууж ирээд хулгайч, мал хулгайлсан гээд орилоод байхаар нь би айсандаа зугтсан...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 107 дугаар тал/
*Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны 18/168 дугаартай шинжээчийн дүгнэлт/9-р хх-ийн 113-117 дугаар тал/
Шүүгдэгч А.Ө, Э.Б нь бусадтай бүлэглэж Архангай аймгийн Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр .... тоот иргэн Ж.Иын байшинд болон голын эрэг дээр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сэтгэцийн өвчний улмаас биеэ чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Этай бэлгийн харилцаанд орсон,
Шүүгдэгч А.Ө нь Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай ........, газарт сэтгэцийн өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь Орхон голд живж нас барсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн өгсөн:
“...Хүүхэд байхдаа зан байдлын хувьд эрүүл саруул өсөж торниж бойжсон. Тэгээд 2004 онд манай охин өөд болоод удаагүй манай нөхөр нас барсан. Тэрнээс хойш талийгаач нь цочролд ороод зан чанарын хувьд сонин болоод дуугаа хураагаад хүнтэй юм ярихаа байсан. Тэгээд тэрнээс хойшоо үе үе манараад ухаан санаа нь самуураад сонин болоод байдаг болчихсон. Би он сарыг нь сайн санахгүй байна. 2010 оны хавьцаанаас мэдрэл сэтгэцийн оноштойгоор группт орсон. Талийгаач нь манай хашаанд 2 гэрээр айл байдаг. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн хооронд намайг гэр рүү нь яваад ороход гэртээ байж байсан. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд гэр рүү нь яваад ортол гэртээ байхгүй байсан. Тэгээд би талийгаачийн хүүтэй Орхон голын гүүр, наадмын талбайн энүүгээр хайж 22 цаг болтол хайгаад би олоогүй. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед талийгаачийг хайгаад явж байтал Тунгаа гэх хүн 07-08 цагийн үед над дээр ирээд Орхон гол дээр нэг хүн өнгөрчихсөн байна гэж хэлэхээр нь яваад очтол гол дээр хэн ч байхгүй байсан. Тэгээд сургийг нь сонсохноо сумын эрүүл мэндийн төвд авч ирснийг нь мэдсэн. Би талийгаачийн өргөж авсан ээж байгаа юм. 2021 оны 007 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед талийгаач нь манай орж ирж шөлтэй хоол 1 аяга идчихээд ээжээ би орж унтлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд намайг 16-17 цагийн үед гэрт ороход орон дээрээ дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. Намайг ороход надтай юм яриагүй. Талийгаачтай нийлж нөхөрлөдөг найз нөхөд байхгүй. 2021 оны 06 дугаар сарын дундуур санагдаж байна, оройхон би талийгаачийн гэрт яваад ортол хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд татсан чинь хаалга онгойгоод би яваад ортол орны хажууд Банзай, Орхоо гэх манай сумын нэг архи уудаг залуу гараа дэрэлчихсэн хэвтэж байсан. Тэгээд би хөөгөөд гаргачихсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. 2021 оны 06 дугаар сарын 18-нд талийгаачийн сарын тэмдэг ирсэн талаар мэдээд цэвэрлэж өгч янзалсан. 3 хоногийн дараа дууссан. 07 дугаар сарын эхээр сарын тэмдэг ирэх боломжгүй би 07 дугаар сарын 02-ны өдөр талийгаачийг усанд оруулж хувцсыг нь сольсон. Талийгаач нь гол руу ганцаараа явж ерөөсөө үзээгүй. Очдог айл байхгүй..” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 96-98 дугаар тал/
*Гэрч Т.Эын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 05-ны өглөө Өт сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Н над руу утсаар ярьж Орхон голын усанд хүн унаж нас барсан байна гэж цагдаа нар ярьсан. Тэр хүний цогцсыг гаргахад тамгын газраас хүн хүч хүссэн. Та очоод гаргалцаад өг гэж хэлсэн. Ингээд очиж цогцсыг жолооч Д.Б, багийн дарга П.Н замын цагдаа Б.Мн нарын хамт голын уснаас гаргасан. Толгой нь голын урсгал дагуу бие нь доошоо харсан байдалтай цогцосны нуруу болон өгзөг хэсэг нь голын усны мандалд ил харагдсан байдалтай байсан. Бид эмнэлгийн дамнуурга авч гол руу орсон бөгөөд дамнуурга аа цогцосны хажууд зэрэгцүүлж тавиад цогцсоо эргүүлж дамнуурга дээрээ тавиад дөрвөн талаас нь өргөж голын уснаас гаргаж сумын эмнэлгийн моргт хүргэж байршуулсан.” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 105-106 дугаар тал/
*Гэрч Э.Э..н өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний 17 цаг өнгөрч байхад А.Ө гүүрээр мотоцикл жолоодож гарсан бөгөөд ардаа нэг танихгүй эмэгтэй хүн сундалчихсан явсан. Удалгүй 20-оос 30 минут орчим болсон байх гэж бодож байна, эргээд Орхон голын гүүрээр сумын төв рүү орсон бөгөөд тэр үед ганцаараа мотоциклтой орж явсан. Тэрнээс хойш А.Ө Орхон голын гүүрээр гараагүй. Ард нь сундалдаж явсан хүнийг би таниагүй ямар ч гэсэн эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 109-110 дугаар тал/
*Гэрч Л.И..ийн өгсөн:
“...Би эхнэр хүүхдийнхээ хамт 2021 оны 07 сарын 05-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Өт сумын Ямаат багийн ..... гэх газар байх хадам аавындаа очихоор Орхон голын гүүрийг гараад явж байтал голын усан дотор хүний цогцос мэт зүйл харагдсан тул сумын хэсгийн төлөөлөгч Ш.Гунгаад очиж мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийг уг газарт хүргэж өгөөд би цаашаа хадам аавынх руу явсан. Амь хохирогчийн цогцосны нуруу болон өгзөг хэсэг нь усны мандалд ил харагдаж байсан бөгөөд доошоо харсан байдалтай байгаа юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 117-119 дүгээр тал/
*Гэрч Г.Х....йн өгсөн:
“...Амь хохирогч Ж.Эы эцэг эхийнх нь биеийг үзэх зорилгоор гэрт очих үед огт хүнтэй юм ярихгүй өөдөөс эгцэлж харахгүй шууд гараад явчихдаг байсан. Сүүлд корона вирус гарснаас хойш түүний ээж Д.Э нь эмнэлэг дээр ирж Э маань унтахгүй дэмий юм яриад гадуур тэнээд болохгүй байна гээд амитриптлин эмийг хоёр бичүүлж авч байсан, энэ эм нь тайвшруулж унтуулж амраах үйлчилгээтэй эм байгаа юм. Мөн ээж нь аймгийн төв явбал сэтгэцийн мэдрэлийн эмчээс уудаг эмийг нь аваад өгөөч гэж гуйж байсан би тэр үед нь Эрдэнэчимэг эмч аймаг явбал хэлж явуулъя би яг хяналтынх нь эмч биш гэдгээ хэлж байсан. Гадны хүнтэй огт харьцдаггүй сэтгэцийн хувьд хүндэвтэр өөрчлөлттэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 121-123 дугаар тал/
*Гэрч О.Д.......ын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би ямаагаа сааж дуусаад голын эргээс ишгээ гаргаж ирэхээр явах үед манай өөрийн хаваржааны хажууд манай сумын иргэн Э.Б, А.Ө нар нэг танихгүй эмэгтэйтэй хамт газар сууж байсан. Өндөр нуруутай бор царайтай цэнхэр судалтай цамцтай, цоохор өмдтэй эмэгтэй сууж байсан. Хэр удаан байсныг мэдэхгүй. Эрүүл согтууг нь би мэдээгүй, намайг ороход хоорондоо юм яриад л сууж байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 126-127 дугаар тал/
*Гэрч Ж.Иын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө намайг гэртээ байж байтал 07 цагийн үед санагдаж байна. Б, А.Ө нар манайд 0.5 литрийн 1 ширхэг Хараа нэртэй архитай ирсэн. Тэгээд бид хэд архиа ууж сууж байтал А.Ө Э.Быг дуудсан. Тэгээд архи дуусч байхад А.Б ганцаараа манайд ирсэн. Бид хэд үлдсэн архиа хувааж ууж дуусаад Б А.Ө 2 гэрээс гараад явсан. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан. Би сумын төвийн урд байдаг худгаас ус авах гээд гараад явсан. Худгийн ус түгээгчээр Гаваа гэдэг хүн тухайн өдөр гарч байсан. Намайг явахад Э.Б манайд унтаад үлдсэн. 11 цагийн үед би усаа аваад гэртээ иртэл Э.Б манайд унтаж байсан. Удаагүй А.Ө, Б нар талийгаачийг мотоцикл дээр сундалж авч ирээд намайг бүгдээрээ орцгоосон. Тэгтэл А.Ө гаднаас орж ирж жаахан байж байгаад талийгаачийг том өрөөнд байж байтал А.Ө талийгаачийг манай том өрөө рүү авч ороод талийгаачтай 3 минут орчим хурьцал үйлдсэн. Тэр хооронд бид хэд жижиг өрөөнд байцгааж байсан. А.Ө дуусаад манайхаас гарч яваад тэр чигтээ цаашаа явсан. Тэгээд би усанд явсан. Тухайн үед 16 цаг өнгөрч байсан санагдаж байна. Намайг буцаад гэртээ ирэхэд Б, Э.Б талийгаач нар бүгд байхгүй байсан. Б, А.Ө нар нь талийгаачийг гэрээс нь очоод аваад ирье гэж хэлээд гараад явсан. Б, А.Ө нар нь талийгаачийг манайд авч ирж хурьцал үйлдэх санаа зорилготой авч ирсэн. Тэр талаараа талийгаачийг авч ирэхээсээ өмнө Б, А.Ө нар нь талийгаачтай хурьцал үйлдмээр байна гэж хэлсэн. Талийгаачтай тухайн өдөр А.Ө хурьцал үйлдсэн. Талийгаач нь манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Сэтгэцийн өвчтэй, мэдрэл муутай балай хүүхэн байдаг гэж А.Ө, Э.Б бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 134-135 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай:
“...Талийгаач Ж.Э нь О (l)-р бүлгийн цустай байна. Иргэн А.Ө нь О (l)-р бүлгийн цустай байна. Иргэн Э.Б нь О (l)-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 164-165 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай:
“...Талийгаач Ж.Эы биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ж.Э нь живэлтийн улмаас амьсгал бүтэж нас баржээ. 2021.07.05-ны 18 цагийн үеийн цогцосны гадна үзлэгээр 20 цаг орчмын өмнө нас барсан байх боломжтой. Шинжилгээгээр үтрээ, хярзан, хошногоны амсарт механик гэмтэлгүй байна. Охин хальс хуучин урагдалтай, үтрээ төрсөн шинжтэй байна. Үзлэгээр тухайн үед биеийн юм ирсэн байх боломжтой. Талийгаач Ж.Э нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 175-178 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3383 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ж.Э бэлэг эрхтнээс бэхжүүлж авсан гэх наалдац дээр заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар илрээгүй...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 197-198 дугаар тал/,
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3384 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ж.Эы үтрээнээс авсан гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Э 40 настай эмэгтэй гэж хаягласан, цайвар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. Уг дотоожин дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Э.Б 40 настай эрэгтэй гэж хаягласан, дотоожны резинэн хэсэгт “Calvin Klein” гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн дотоож дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг шүүх-биологийн шинжилгээгээр тогтоохгүй. Талийгаач Ж.Э 41 настай эмэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Холбогдогч А.Ө 40 настай эрэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Холбогдогч Э.Б 43 настай эрэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 200-202 дугаар тал/
*Яллагдагч Э.Бын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өт сумын Хөшөөт баг Хөшөөтын ....... тоотод байх гэртээ байхад миний гар утас руу А.Ө залгаад намайг ганц юм ууя Ж.Иын гэрт хүрээд ирсэн гэсэн. Хариуд нь би ажилтай байна очиж чадахгүй гэсэн чинь чи хүрээд ир гэж олон дахин залгаад байсан. Тэгэхээр нь яваад очтол А.Ө, Б.О, Ж.И 3 сууж байсан. Тэнд нэг шил архи уугаад ахиад архи уухаар болж дундаасаа мөнгө босгож А.Ө архинд явж ирсэн. А.Өын авчирсан архийг уугаад талдаа орж байхад А.Ө эмэгтэй хүний хэрэг байна гэсэн. Тэгсэн Ж.И манай суманд нэг эмэгтэй хүн байдаг гэсэн бөгөөд Б.О би гэрийг нь мэднэ гэж хэлсэн. Тэгсэн А.Ө хоёулаа яваад ирье гэж хэлээд тэр хоёр яваад нэлээн удаж нэг эмэгтэй хүн дагуулаад хүрээд ирсэн. Ирэх үед нь би унтаж байгаад сэртэл А.Ө, Б.О хоёр нөгөө эмэгтэйг Ж.Иын байшингийн урд талын өрөөнд оруулсан байсан. Тэгснээ намайг А.Ө дуудсан. Тэгэхээр нь сэрээд хартал нэг эмэгтэй хувцасыг тайлчихсан байсан. Би А.Өд хандаж чи наа хүнийхээ хувцасыг өмсөг хүн амьтан ороод ирнэ гэж хэлсэн. Тэгээд хувцасыг нь өмсгөөд бид нар нөгөө тал архийг хувааж уугаад Ж.Иын гэрээс гарч А.Ө нөгөө эмэгтэйг сундлаад харин би Б.Оыг сундлаад гэрт нь хүргэж өгсөн. А.Ө түрүүлээд хөдлөөд явсан. Би Б.Оыг хүргэж өгчихөөд А.Ө нөгөө эмэгтэй хоёрын араас явсан. Тэгсэн нөгөө хоёр Зөрүүлэг гэх газар байдаг айлын хаваржаан дээр байцгааж байсан. Тэнд очоод би А.Өыг сумын төв ороод нэг шил архи аваад ир манай гэрээс мөнгө аваарай гэж хэлээд явуулсан. Тэр хооронд нэг автомашин унасан эмэгтэй ирсэн бөгөөд тухайн эмэгтэй хүнийг нэрийг би мэдэхгүй байна ямар ч байсан бид хоёроос хонь, ямаа сурсан. Хариуд нь бид хоёр харагдаагүй гэнж хэлсэн. Тэгтэл А.Ө сумын төвөөс архи аваад ирсэн нөгөө машинтай хүн хөдлөөд явсан. Нөгөө А.Өын авчирсан архийг бид гурав хувааж уугаад талд нь оруулаад А.Ө тал архийг таглаад өвөртлөөд тэндээс бид гурав хөдөлсөн. А.Ө нөгөө эмэгтэйг сундлаад гүүр гараад явсан. Тэр үед би гүүрний постон дээр Э.Эрдэнэсүх байхаар зогссон. Э.Эрдэнэсүхтэй уулзаад би гэр лүүгээ харьсан. Ер бол ийм зүйл болсон. Би сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдэхгүй мөн бэлгийн харьцаанд ороогүй. Машинтай хүн сайн мэдэж байгаа тухайн үед А.Өыг ирэхэд ирчихсэн байсан. Би ямар ч байсан хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, мөн нөгөө хоёрыг бэлгийн харьцаанд амь хохирогчтой орсон эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 220-222 дугаар тал/
*Яллагдагч А.Өын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Б, Б.О, Ж.И бид нар Архангай аймгийн Өт сумын Хөшөөт баг Сансарын 6-1 тоотод байх Ж.Иын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд байхдаа Б.О бид нарт хандаж энэ хойно нэг бэлэн хүүхэн байгаа гэсэн. Тэгэхээр нь би очиж үзье гээд Б.О нөгөө хүүхний гэрт нь очсон. Тэгсэн Б.О нөгөө хүүхний хашаагаар давж ороод нэг хүүхэн дагуулаад гараад ирсэн. Тухайн хүүхнийг мотоцикль дээр сундлаад Ж.Иын гэрт очсон. Очоод Ж.Иын гэрийн хойд өрөөнд Ж.И, Э.Б бид гурав архи уугаад сууж байхад нөгөө өрөөнд Б.О нөгөө хүүхний хувцсыг тайлчихсан байсан. Тэрийг Ж.И хараад Б.От уурлаж наа хүнийхээ хувцасыг өмсүүлээд явуул яах гээд байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн хувцсаа өмссөн. Гэрээс Б.О, Э.Б нөгөө хүүхэн бид дөрөв гараад Б.Оыг гэрт нь хүргэж өгөөд цаашаа Орхон голын хажууд байдаг Амаа гэх айлын хаваржаан дээр Э.Б, нөгөө хүүхэн бид гурав очсон. Тэнд очоод би гол дээр очиж нүүр гараа угаачихаад иргээд иртэл тэнд байсан ширдгийг дэвсээд нөгөө хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг ирсэн чинь нөгөө хоёр бэлгийн харьцаанд орж байснаа больсон. Тэндээсээ бид голын эрэг дээр очсон голын эрэг дээр очиход Далайбал машинтай ирээд ямаа асуучихаад яваад өгсөн. Тэгсэн Э.Б намайг манай эхнэрээс очоод 20000 төгрөг аваад 1 шил архи, тамхитай аваад ир гэсэн. Тэгэхлээр би Бын эхнэрээс нь очиж 20000 төгрөг аваад дэлгүүрээс 1 шил архи, 1 тамхи аваад нагаа хоёр дээр ирсэн. Намайг очиход Э.Б нөгөө хүүхний бүх хувцсыг тайлчихсан шалдан өөрийнхөө өвөр дээр дээлэн дээрээ суулгасан байхаар нь нөгөө хүүхний хувцасыг өмсүүлээд дэлгүүрээс авчирсан архиа талыг нь хүртэл уугаад тэндээс Э.Б, нөгөө хүүхэн бид гурав хөдлөөд гүүрэн дээр очсон. Гүүрнээс Э.Б ганцаараа буцсан харин би нөгөө хүүхнийг сундлаад гүүрээр гарч Батсүх гэх айлын хойно буулгаад ганцаараа буцаад сумын төв рүү буцсан. Ер нь бол ийм зүйл болсон. Маргааш өглөө нь миний хүргэж өгсөн хүүхнийг голын усанд живээд нас барсан байна гэж Э.Б надад хэлсэн. Тэгж би нас барсан гэдгийг мэдсэн. Би амь хохирогчтой огт бэлгийн харьцаанд ороогүй. Харин Э.Б ганцаараа бэлгийн харьцаанд орсон. Э.Б ганцаараа орсон харин Б.О бид хоёр огт бэлгийн харьцаанд ороогүй. Б.О анх хойно нэг бэлэн хүүхэн байгаа гэж хэлсэн. Тэрнээс улбаалж хүүхэн авчирхаар болсон. Би хээр газар буулгасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Түүнийг гэрт хүргэж өгөөгүй нь миний буруу байгаа юм. Түүнээс би түүнийг гэрт нь хүргэж өгсөн бол дээрх асуудал болохгүй байх байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 243-246 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/8-р хх-ийн 246, 4-р хх-ийн 36-37, 10-р хх-ийн 54, 125 дугаар тал/, ялтан Н.Дгийн ялын тооцооны хуудас, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэхгүй оролцох талаар байр сууриа илэрхийлсэн боловч шүүх хуралдааны явцад гэм буруугийн талаар маргаж шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч Н.Уийг хүчиндэхийг завдсан хэргийн хувьд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр сайн дураар татгалзсан, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Шүүгдэгч А.Ө Н.Д, Б.От нар нь бүлэглэн хохирогч Н.Уийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Т.Аы мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн А.Ө, Н.Д нарын мэдүүлгээр, шүүгдэгч Э.Б нь бусадтай бүлэглэн сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүй хохирогч Ж.Этай согтуурсан үед нь бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн цаг хугацаанд хохирогчийн ямар зорилгоор авчирсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Иын мэдүүлэг, шүүгдэгч А.Өын “... Э.Б нь хохирогч Ж.Этай бэлгийн харилцаанд орсон ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 3384 дугаартай Э.Б 40 настай эрэгтэй гэж хаягласан цэнхэр өнгийн дотоож дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн”... гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдвол нотлох баримтаар тооцож болохоор хуульд заасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Б.О нь нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа болно.
Амь хохирогч Ж.Э нь сэтгэцийн өвчний улмаас группд байдаг, бусдын туслалцаа, асрамж зайлшгүй шаардлагатай байдаг талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Г.Хандсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ө Н.Д, Б.От нар бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-05 тоотод иргэн Н.Уийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,
Шүүгдэгч А.Ө, Э.Б нар нь бусадтай бүлэглэж Архангай аймгийн Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр .... тоот иргэн Ж.Иын байшинд болон хээр голын эрэг дээр 2021 оны 07 дугаар сарын 04-ний сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Эыг согтуурсан үед нь бэлгийн харилцаанд орсон,
Шүүгдэгч А.Ө нь Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай ........., сэтгэцийн өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь Орхон голд живж нас барсан,
Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, .......гэх газарт байх М.Аийн 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....... тоотод байх иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч, 32 инчийн, хар өнгийн ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн,
2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, О тоотод байх иргэн Ж.Эгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хэмжээтэй, хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний, өвлийн куртик 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.400 төгрөгийн,
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны ...тоотод суух Б.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч мах, ааруул сүү зэрэг эд зүйл хулгайлж, 71.200 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны ........ тоотод суух иргэн Д.Оыг гэртээ байхад нь орж бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Өд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч А.Өын бусдыг бүлэглэн хүчиндэхийг завдсан, мөн бусадтай бүлэглэн сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнтэй хүчээр бэлгийн харилцаанд орсон хэргийг тус тусад нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тохирох заалтаар зүйлчилж ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн дээрх хоёр үйлдлийн хувьд өөр өөр цаг хугацаанд хоёр өөр хохирогчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, цаг хугацаа, обьектийн хувьд өөр байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д хүчиндэх гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг эсрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна. Иймд шүүгдэгч А.Өд холбогдох хэргийг Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар буюу нэг зүйлчлэлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж,
Мөн прокурор шүүгдэгч Б.Отад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, харин түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх ба түүнд тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул яллах дүгнэлтийг зөвтгөж түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Э.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд А.Өыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнийг, амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Дг бүлэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Отыг бүлэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.Быг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч А. Ж нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлттэй зөрүүгүй байгаа болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э нь нас барсан, хохирогч М.Ат 110.000 төгрөгийн, хохирогч Ж.Бд 250.000 төгрөгийн, хохирогч Ж.Эд 369.400 төгрөгийн, хохирогч Б.Год 71.200 төгрөгийн, хохирогч Д.Од 172.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар хохирол төлбөрөө бүрэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Д, Э.Б, Б.От нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь хохирогч нас барсантай холбогдуулан оршуулгын зардалд 14,320,037 төгрөгийн нэхэмжилсэн, үүнээс нотлох баримтын шаардлага хангасан хохирол хор уршигт хамааралтай 5.849.037 төгрөгийн шүүгдэгч А.Өаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд олгож, түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх он сар өдөртэй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралгүй 8.471.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ө нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 5.849.037 төгрөгийг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан боловч одоогоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, банкнаас зээл авч төлнө гэж тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч ажлын тав хоногт багтаан уг хохирлыг төлөх бодит боломж үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуульд заасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Э.Б, Б.От, А.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан өөрчлөлт орсон, шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 сарын 14-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар түүнд ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Иймд шүүгдэгч А.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч А.Өд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,
2002 оны Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид заасан тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж заасан байна.
Шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний хорих ял, мөн шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, 12.4 дүгээр зүйлд шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэгтгэнэ...” заажээ.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа оршин суугаа газраа өөрчлөх, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 жил 2 сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ял болон 3 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд түүнд оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор,
Шүүгдэгч Б.От нь дээрх гэмт хэргийг шүүхээс ял шийтгүүлж тэнсэж хянан харгалзах хугацаандаа үйлдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг хэрэгсэхгүй болсон гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Өд оногдуулсан 7 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Дд оногдуулсан 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бод оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Отад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
шүүгдэгч Э.Б, Б.От нарт шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Өын цагдан хоригдсон 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл, 2024 оны 01 сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл нийт 350/гурван зуун тавь/ хоног, шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 2017 оны оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2024 оны 01 сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 сарын 25-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 222/хоёр зуун хорин хоёр/ хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Д, Э.Б, Б.От нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эцэг болох талаар түүний байнга оршин суух багийн засаг дарга тодорхойлолт ирүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хүүхэд болон 13 настай Б.Сугармаа, 10 настай Б.Сумъяабазар нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Өт сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Өд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 болгон, шүүгдэгч Б.Отад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ө овогт Аийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнийг, амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Монгол овогт Нын Дг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасан бүлэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бгийн Отыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасан бүлэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт Эийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч А.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Отыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн өршөөн сольсугай.
5. Шүүгдэгч А.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсан 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7/долоо/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасныг журамлан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, өөрийн оршин суугаа Архангай аймгийн ....... сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 2/хоёр/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3/гурав/ жил 8/найм/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял болон 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолохоор тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өд оногдуулсан 7/долоо/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Дд оногдуулсан 3/гурав/ жил 8/найм/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бод оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Отад оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өын цагдан хоригдсон 350/гурван зуун тавь/ хоног, шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 222/хоёр зуун хорин хоёр/ хоногийг тэдний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.От нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өаас 5.849.037/таван сая найман зуун дөчин есөн мянга гучин долоо/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Өт сумын ......тоотод оршин суух хаягтай, Ө овогт Д.....ийн Э/РД:АЕ5........../-д олгож, түүний нэхэмжлэлээс 8,471,000/найман сая дөрвөн зун далан нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын хүүхэд болох 13 настай Б.С.., 10 настай Б.С. нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Өт сумын Засаг даргад даалгасугай.
12. Шүүгдэгч Н.Д, Э.Б, Б.От нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б, Б.От нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ө, Н.Д, Э.Б, Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.