| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 13.10.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Бгийн Дд холбогдох эрүүгийн 2212001040146 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .......... ажилтай , ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хотын .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Бн овогт Бгийн Д/РД:АР............./
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн байна. Би үүнийг өөрт байгаа нотлох баримтын хүрээнд бага зэрэг нотолж чадна. Ялангуяа Д миний утсыг надтай тохиролцоод өгч авалцсан гэж хэлсэн байна. Ийм зүйл огт болоогүй. 2022 оны 3 сарын 19-нд миний утсыг цагдаа нар шалгана гээд надаас хүчээр булааж авсан. Цагдаагийн байранд байхад намайг Мэ өрөөндөө дагуулж орсон байхад миний утсыг хулгайлж авч явсан. Утсыг хулгайлж олж авсан байж би хулгайлаагүй гэж хэлсэн байна. Би тухайн үед өнгөрсөн хавар нь цагдаад гомдол гаргасан.Тухайн үед мөрдөн байцаагч Мэ, С 2 миний утсыг хариуцлага алдаад алдсан гэдэг нь цагдаагийн дотоод хяналтаар тогтоогдсон. Гомдол гараад надад хариу бичиг ирүүлсэн. Намайг 2022 оны 3 сард хотод байсан 16-ыг хүртэл хотод өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгээд явж байсан. Тэгэхэд Мандалд байсан гэж Ч.Ц худлаа яриад байгаа. Нэг дугаараас залгасан гэсэн, би огт хүн рүү залгаад галзуурах гээд байна гэж ярьсан зүйл байхгүй. Гэрчийн мэдүүлэг бүгд худлаа, нэг мэйл яриад байна Д1107 би шүүхэд шинээр баримт өгсөн байгаа. Охин нь 2022 оны 2 сарын 4-ний өдөр миний үндсэн фейсбүүкийг хаагаад оронд нь надад шинэ фейсбүүк нээж өгч байсан. Хэрэг болсон гэх хугацаанд надаас хэд хэдэн удаа та утасныхаа Ай ди локыг өгөөч гээд олон удаагийн үйлдлээр авч байсан. Тэгээд миний утсыг хулгайлсан. Би өөрөө уужуу тайван хүн, тэвдээд байдаггүй, утас өгчих байлгүй гэж бодсон. Өөрөө өгнө гэж ярьсан. Өгнө гээд нягтлангаараа дамжуулаад хэлэнгүүтээ өгнө гэж бодоод яваад байсан. Энэ хэргийг би харахдаа Ч.Ц бид 2-ын хооронд өглөг авлагын 8,000,000 төгрөгийн асуудал байсан. 2021 оны намрын мөнгийг оруулаад нийт 13,000,000 төгрөгийн асуудал байсан. Энэ хүн 2022 оны 3 сарын 19-нд цагдаа нарт би өгөөгүй надаас хүч хэрэглэж авсан. цагдаагийн кабин дотроос хулгайд алдсан тэр нь тогтоогдсон. Цагдаа нар хүчээр миний утсыг авчихсан байхад тэрийг яагаад заавал хулгайлсан бэ?, би үүнийг л гайхаад байна. Тэгээд бүр 2022 оныхоо 5 сарын сүүлээр гомдол гаргасан энэ хооронд 2 сар яах гэж намайг шантаажилж байгаа. Мөнгөний асуудалтай холбож харж байна. Тэр нь ч ерөнхийдөө нотолгоотой. Нягтлан Огаараа дамжуулаад мөнгийг нь нэхвэл би тэгье би ингэе гэсэн чатууд над руу явуулсан байгаа. Би энэ хүнд маш олон удаа гүтгүүлсэн. Хүн алахаас бусдаар л гүтгүүлчихсэн. Одоогийн байдлаар хэзээ нэг өдөр намайг хүн алчихсан гэж гүтгэж магадгүй тийм мессеж ирсэн. 2022 оны 5 сард би мөнгөнийхөө асуудлаар над дээр Ц ирж уулзахад, энэ гомдлоо өгөөгүй байсан. 2022 оны 5 сард би мөнгө төгрөгийнхөө асуудлыг гээд аймаг руу орж ирсэн. Цагдаа шүүхээрээ явдаг юм уу гэтэл намайг орж ирсэн гэж мэдээд орон байрны хулгайд гүтгэчихсэн. Надад ярианы бичлэг нь байгаа одоо сонсгоход бэлэн байна. Цагдаагийн байгууллагад би хандсан. Тэгсэн чинь 8,000,000 сая төгрөгийг одоохон өгчихье гээд 8,000,000 төгрөгийнхөө 6,500,000 төгрөгийг авсан. Би өөрөө хүн чанартай хүн хүний мууг үзэх гээд байдаггүй. Тэгсэн чинь эгчийн дүү гомдолгүй гээд өгчих хоёулаа яг одоо асуудлаа дуусгая гэж бодоод гомдолгүй гээд өгчихсөн. Тэгсэн чинь маргааш нь надад гомдол гаргасан. 5, 6 сараас намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн, мессежнүүд нь байгаа 6, 7 жилийн ял өгнө одоо хамгийн муухай хэрэг бол тэр гээд өдөржингөө өдөрт бараг 60 70 мессеж бичдэг байсан. 9 сар болоод ажил оронгуутаа нягтлан гээд байгаа О энэ намайг хүчинддэг байсан гээд унасан. Тэгснээ чи намайг 12 сараас хойш дандаа хүчиндэж ийм асуудалд оролцуулсан бараг л тэр бичлэг хийнгүүтээ чи намайг сүрдүүлдэг байсан гээд сонин юм яриад гүтгэсэн. Би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Анх миний утсыг хулгайлж авсан асуудал цагдаа шууд дуудаад нүцгэн бичлэг зургийн асуудал яриагүй. Анх миний утсыг тэр цагдаа 2022 оны дундуур 2 сарын дундуур байх Н гээд охинд нь 300,000 төгрөг зээлдүүлсэн, агаа мөнгө зээлээч гээд чат бичээд байсан. Ээж, аавд битгий хэлээрэй гээд байсан, би зээлүүлчихсэн юм. Тэгсэн 300,000 төгрөгийг хамгийн анх цагдаа ингэж хэлсэн 300,000 төгрөгийг миний охинд өөр сэдлээр зээлүүлсэн, хүнтэй унтаж хэвтүүлье гэж зээлүүлсэн байсан. Миний охин, миний гэр бүл аюулд орчихлоо энэ хүн тэгсэн байна зуучилсан гэж анх цагдаагийн байгууллагад хандсан. Тэгж анх миний утас аваад цагдаагийн купон дотроос хулгайлж байсан. Тухайн үед өргөдөл бичиж ирэнгүүтээ миний утсыг хулгайлж аваачиж нуучхаад, буцаж хүрч ирэнгүүтээ өгсөн өргөдөл гомдлоо ураад шийдчихсэн. Энэ хүний, хүний утсыг хулгайлж авч яваад 2 сарын дараа утсан дотроос нь юм олчихлоо гээд гүтгээд байгаа. Мэдүүлгүүд бүгд худлаа. 300 доллароор өгч авалцсан, гарын үсэг зурсан дээр тайлбар хэлэхэд энэ асуудал нь миний утсыг 3 сарын 19-нд өөрөө цагдаагийн купон дотроос хулгайлж авсан хүн Л.ДД тэгээд 4 сард хойд сумын асгийн дарга нэг дарга нь гээд Эрдэнэбат тухайн үед намайг дуудаад чиний асуудлыг шийднэ. Өргөдөл гомдол ирсэн байна асуудлыг чинь шийднэ гэнгүүтээ нотлох баримт байхгүй, чиний утсыг энэ хүн хулгайлсан гэдгийг нотлох баримт алга. Одоо яах юм, юу гэсэн үг юм гэхэд өргөдөл гомдол гаргаад өгчихсөн байна. Нэг арга байна гэхээр нь би ямар арга юм гэхэд чи энэ хүн чиний утсыг авсан гэдгийг чи нотолж чадахгүй. Цагдаа нар ч угаасаа гэрч хийдэггүй хуулийн хүн гэрч хийдэггүй гэсэн. Тухайн үед Эрдэнэбат цагдаа тохироод өгч авалцсан гээд гарын үсэг зур гээд бичээд өгчих. Цагдаагаа шалгуулахгүй гээд яах вэ энэ хүн авчихсан байвал 14 хоногийн дараа чиний утсыг өгчих байх. Ингээд л болоо яах вэ дээ авчихсан л юм байгаа биз. Ярианы бичиг байгаа гэхэд тэр чинь баримт болохгүй зүгээр асуудлаа шийдүүл шийд, тэгэхгүй бол чи юу ч үгүй хоцорно гэсэн. Би ямар сайндаа баримт хийж авах гэж тэр өгч авалцсан гээд байгаа бичгийг хаа байсан 20 хоногийн дараа дуудагдаж очиж хийж өгсөн. Эрдэнэбат цагдаа он сар битгий тавиарай гэж хэлсэн, би он сар заавал тавьсан, 14 хоног гэдгээ ч он сараар битгий тавиарай тэгвэл хүчингүй гээд байсан. Тэгэхээр нь би угаасаа эд нар хоорондоо найз нөхөд байдгийг мэднэ, Цтэй би өөрөө ойр дотно байсан болохоор ямархуу зан, араншинтай, хүнийг гүтгэвэл яаж гүтгэдгийг би сайн мэднэ. Хоорондоо ямар холбоотой гээд бүгдийг нь мэднэ. Би он сарыг нь тавьсан цаасан дээр гарын үсэг зурсан чинь булаагаад авсан чи ингээд өгөөд авалцчихсан шүү гэсэн. Би 14 хоногийн дараа би утсаа авна шүү, би өөрөө хотод ажилтай байн байн ирээд байж чадахгүй тийм учраас асуудал болохгүйгээр та нар наад гомдлоо шийдэхгүй гэж байгаа бол би утсаа аваад, асуудлаа больё, би ингээд явъя. Миний утсан дээр миний хувийн санхүүтэй холбоотой бүх зүйл байдаг. Би утсыг заавал олж авах шаардлагатай. Миний ажил мэргэжил, хувийн бизнес бүх юм тэр дээр байдаг. Мөнгө нэхвэл би тэгнэ шүү мөнгөө нэхвэл би ингэнэ шүү гээд нягтлангаараа шантаажны юм явуулаад байсан. Би 14 хоногийн дараа Эрдэнэбат гэдэг цагдаа руу залгасан. 14 хоног боллоо, найзаас чинь утсаа авъя гэсэн. Тэгсэн чинь Эрдэнэбат цагдаа шууд урдаас юу утас, юу 14 хоног яриад байгаа 19-нд орсон хулгайг 4 сарын 10 хэднээр чи миний нүүрэн дээр 300 доллар өгч авалцаа биз дээ. Гарын үсэг зурсан биз дээ гэсэн. Би 19-нд цагдаа нар хариуцлага алдсан гээд Архангай аймгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Энхмөрөн гэдэг хүнд гомдол гаргасан. Ингэж хүнийг гүтгэж болохгүй. Тэгээд хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдгийг би гадарлаж байна. 2009 оны 4 сарын үеэр миний фейсбүүкийг охин нь хаагаад хаячихсан би тэр фейсбүүкийг байнга ашиглаж байгаа. Фейсбүүкийг охин нь хаачихсан, нөхөр нь миний утсыг хулгайлангуутаа хамаг мессеж чатыг устгасан. Миний хувийн мэдээлэл, жимэйлийг охин болон ээж нь мэднэ. Охин нь энэ хүн ямар ч мэдээлэлгүй ямар ч баримтгүй гээд гүтгэчихсэн өөрөө ч хэлж байсан. Гэрчийн мэдүүлэг нөгөө хүчингийн гэрчийн мэдүүлгээр явдаг улаан махны хэрэг гэрчийн мэдүүлгээр явдаг. 10 сарын дундуур байх Ц гэдэг хүн нэлээн орой 10 өнгөрч байхад намайг эмээгийндээ амарч байхад миний эмзэг мэдээллийг тараагаад байна гэсэн дуудлага цагдаад өгсөн. Тухайн үед тэр 2 цагдаа манай гэрт орж ирэнгүүтээ миний утас хаана байна гээд, утсаа аваад машинд суу гомдол ирсэн одоо очоод шалгачихъя, яг одоо тараагаад байна гэсэн. Би машинд нь суугаад цагдаагийн тасаг дээр очсон. Намайг утсанд гар хүргүүлээгүй. Миний утсыг барьж байгаад Ч.Цг дуудсан. Ч.Ц миний хажууд зогсож байгаад яг одоо тарааж гээд утсаа хараад хэлсэн. Яг одоо тарааж байна гэсэн дуудлагын дагуу цагдаа бичлэг хийж байгаа, нөгөө цагдаа миний утасны кодыг тайлуулаад Ч.Цгээр одоо ямар үйлдэл ямар чат руу орох вэ зураг руу орох уу. Би тэр бичлэгийг цагдаагаас өгчхөөч гээд намайг гүтгээд байгаа надад бичлэг нь нэлээн баримт болно. Надад бичлэгээ өгч болох уу гээд тэгсэн чинь үнэхээр цаашаагаа явбал тэр шүүх рүү очихоороо аяндаа энэ бичлэгийг гаргуулна. Бид нар хадгалчихсан байгаа гээд бичлэгийг өгөөгүй. Тэгээд би хүсэлт дээрээ тэр бичлэг дуудлагыг гаргуулъя. Би хэд хэдэн удаа цагдаад дуудагдсан. Эрдэнэбат цагдаа дуудаад яваад очсон чинь нэг гомдол гаргачихсан ямар гомдол байсан юм гээд уншаад үзсэн чинь агуулга нь намайг унтуулахгүй байна амраахгүй байна. Гэрийн гадаа хүрч ирээд хаалга цонх балбаад 9 шидээр хэлээд бараг янхан, гэж хэлээд унтуулахгүй байна гээд гомдол гаргачихсан. Архангай аймгийн прокурорын газрын тогтоолд гомдол гаргаад миний тухайн үед миний хэргийг хууль цаазын дэд зөвлөх Б.Н гэдэг хүн хэргийг хаасан. Тэгээд би Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Одоогийн байдлаар надад прокурорын газраас хариу ирээгүй байна. Тухайн үед нотлох баримтаа буцааж өгөхгүй гээд надад гаргаж өгөөгүй. Ч.Ц өөрийгөө хохироосон гэх үйлдлийнхээ дараахан 4 сарын аравдын билүү хорьдын үеэр өөрийнхөө олон жил ашигласан фейсбүүкээ шууд хаачихсан. Тэгээд 2022 оны 3-аас 5 сард ийм хэрэг болсон. Тэгэнгүүтээ би 9 сараас авхуулаад би өөрийгөө хамгаалахгүй бол энэ хүн намайг хүчингийн янз бүрийн хэрэгт гүтгэх юм байна гэдэг зорилгоор өөрийнхөө фейсбүүкийг нээлгэсэн. Олон жил ашигласан фейсбүүкт бүх юм гараад ирсэн. Ороод үзэнгүүт Ч.Ц бид 2-ын харилцаа бүх юм байгаа. Хамгийн гол нь Ч.Ц гэдэг хүн өөрийнхөө фейсбүүкийг хаачихсан. Олон удаагийн үйлдлүүдийг хараад байхаар би дандаа нотлох баримтыг өгч үнэн зөвөөрөө шийдүүлэх гээд явж байна. Ер нь бол Ч.Ц гэдэг хүн дандаа юмыг устгадаг. Миний утсыг хулгайлангуутаа хамгийн түрүүнд яасан гэхээр миний утасны ай ди лок фейсбүүкийн паспорт бүх юмыг олон удаа надаас асууж авч байсан. Чатуудыг бүгдийг нь устгачихсан. Тухайн үед би нөгөө охинд нь ийм сэдлээр мөнгө зээлүүлсэн гэж намайг гүтгэж цагдаад өгч байхад тухайн үед би цагдаатай утасны хулгайн хэрэгтэй хамааралтай. Тухайн үед П гэдэг хүн манай сумын хэсгийн төлөөлөгч дээр гомдол явж байгаад тэр хүнээр дамжуулаад Ч.Ц надаас 5,000,000 төгрөг нэхсэн асуудал байдаг. Яг энэ гомдлоор 5,000,000 төгрөг өгчих тэгвэл би гомдлоо татчихъя гээд нэлээн эвгүй асуудал болсон. Би худлаа хэлээгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212001040146 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Цгийн өгсөн:
“...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 цагт манай нөхөр Л.ДД нь Америк улсаас ирж байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн зохион байгуулагдах байсан учир миний бие 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Л.ДД, охин Энхжин /12 настай/ нарын хамт Эрдэнэмандал сум руу явж байх замд буюу Булган аймгийн Динчилэн сум өнгөрөөд явж байтал манай охин Д.Н /19 настай/ над руу залгаад “ээж таны талаар А гэх хуурамч фейсбүүк хаягаас Г эгч рүү маш олон мэдээллүүд явуулсан байна, Г эгч над руу скрийншот хийгээд явуулчихлаа би тань руу явуулъя” гэж хэлээд тухайн явуулсан мэдээллийг нь харахад миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг хэн нь мэдэгдэхгүй хүн явуулсан байсан. Би тухайн мэдээллүүдийг харчхаад Өлзийт суманд орж ирээд сүлжээ орохоор нь нөхөр хүүхэдтэйгээ хоолонд орох гэж сууж байхдаа гарч байгаад Б.Дын 8 дугаарыг блок хийсэн байсан тул блокоо гаргаж байгаад түүн рүү залгаж “чи яагаад миний талаарх мэдээллийг хүн амьтан руу явуулаад хэзээдээ бичлэг хийгээд авчихсан юм бэ, наад асуудлаа боль" гэж хэлэхэд Б.Д “чи надтай яагаад ярихгүй байгаа юм, яагаад миний утсыг блоклочихсон юм. Би 888888888 дугаарын утсаар зөндөө залгасан, ядаж энэ дугаарыг авчих" гэх мэт зүйл ярьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн Б.Д нь миний ажлын өрөөнд орж ирээд "чи яагаад ийм зүйл хийгээд орчимд байгаа юм бэ, наад асуудлаа больчхооч, яагаад янз бүрийн юм мэдээлэл ийш тийш байгаа юм" гэж хэлэхэд Б.Д надад "Би байж сууж чадахгүй байна. Ядаж миний утсыг блоклохгүйгээр аваад ярьчих, би яг галзуурах гээд байна” гэх мэт зүйл ярьсан. Тухайн үед би Б.Д руу уурлаад чи ийм юм хийхээ боль гэж хэлээд уурлаад түүн рүү хашхирч орилоход Б.Д нь намайг уучлаарай гэж хэлээд бөхийж зогсчхоод гарахгүй байсан. Тэгтэл манай бичиг хэргийн эрхлэгч А нь манай өрөөнд орж ирээд Б.Дыг аваад гарсан. Тэгээд би гэр рүүгээ явчхаад, тэмцээнээр орчхоод буцаж өрөөндөө ороход манай нягтлан бодогч О нь өрөөнд орж ирээд Б.Д миний өрөөнд байгаад байна, галзуу юм шиг өрөөнд орж ирчхээд гарахгүй, тантай уулзмаар байна, надад туслаарай Отгоо эгчээ гэж хэлээд зогсоод байна” гэж хэлэхээр нь би Од Б.Дыг аваад ороод ир гэж хэлээд түүнийг орж ирэхээр нь чи миний талаар битгий хүмүүс рүү явуулаад бай гэж хэлэхэд би тийм зүйл явуулаагүй би биш худлаа мэдээлэл гэж хэлснээ надад "хуучин аймгийн Засаг дарга Золжаргал дарга над руу ийм зүйл бичээд байсан, “...би биш, тэр хүн таны талаар мэдээлэл тараасан байх...” гэж хэлээд утсан дээрээсээ ......... дугаартай хүнтэй харьцсан талаарх мессеж ээ харуулахаар нь би тухайн үедээ түүний утсан дээр зургийг нь дарж авч байсан бөгөөд тухайн дарж авсан гэрэл зургаа өргөдөлдөө хавсаргаж өгсөн юм. Тэгээд би тухайн зургийг дарж авчхаад Б.Дыг одоо гар би ажилтай байна гэж хэлэхэд нягтлан О түүнийг дагуулаад гараад явсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19, 20 цагийн үед нөхөр Л.ДДийн хамт сумын Соёлын төвд тоглолт үзээд сууж байхад манай нөхөр тамхи татах гээд гарангуутаа над руу залгаад чи гараад ир гэхээр нь би гараад Л.ДДтэй уулзахад “А” гэх хаягаас түүний фейсбүүк рүү миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг явуулаад "Юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чинь хийсэн зүйл” гэж чат бичсэн байхаар нь манай нөхөр Л.ДД зөрүүлээд “над руу залгаад яриадах, хэн бэ чи яг яах санаатай ийм юм явуулаад байна, чамд яг юу хэрэгтэй байгаа, энэ юун бичлэг зурагнууд ирээд байгаа, ямар зүйлийн чи бичлэг зургийг манай эхнэр гэж юугаар нотлохын, надтай ирээд уулз, надад хамаагүй, над руу явуулаад яах вэ, өөр олон зүйл байгаа бол ирээд уулзчих" гэж хэлээд блоклосон байсан. Дээрх асуудлаас болоод манай нөхөр миний талаарх зүй бус мэдээлэл бусад pyy тараагдаж яваад байгааг мэдэж, гадарлаад уурлахаар нь бид хоёр тоглолтоо үзэхээ болиод харьцгаасан. Тэгээд би тухайн үед Б.Дыг Соёлын төвд утсаа оролдоод сууж байгааг нь харсан учир, гэртээ ороод нөхрөөсөө холдож байгаад бие засах өрөөндөө орж Б.Дын 8 дугаарын утас руу нь залгаад “чи наад зураг, бичлэгээ тараахаа больчих яах гээд байгаа юм” гэж хэлэхэд Б.Д "юу гэнэ ээ сууж байсан учир энэ дуунд сонсогдохгүй байна” гэж хэлээд байсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан учир нягтлан бодогч Огаар Б.Дыг дуудуулаад түүнтэй өрөөндөө уулзаад “чи наад миний талаарх мэдээллээ тараахаа больчих” гэж хэлж байхад гаднаас манай нөхөр Л.ДД ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхөртөө “чам руу юм явуулаад миний талаарх мэдээллийг бусдад тараагаад байгаа хүн энэ залуу” гээд хэлэхэд манай нөхөр одоо цагдаа дууд энэ асуудлаа шийдүүл, хүний нэр төрд яасан их халддаг юм гэж хэлэхэд манай нөхөртэй Б.Д нь ахаа би биш гэж хэлээд маргалдаад байхаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед миний өгсөн дуудлагаар Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч О.Мөнх- Эрдэнэ, сумын цагдаа н.С нар дуудлагаар ирэхээр нь бид нар маргалдсан асуудлаа хэлэхэд манай нөхөр Л.ДД нь Б.Дын барьж байгаа гар утсыг шалгуулна гэж хэлээд манай өрөөнд байсан кофены савыг суллаж гар утсыг нь хийгээд 2 цагдаа, манай нөхөр, Б.Д 4 манай өрөөнөөс гараад цагдаагийн тасаг руу явсан юм. Тэгээд дээрх хоёр цагдаа, Д 3 сууж байгаад манай нөхөр ДДээс Д гар утсаа авъя гэж хэлээд нэхэхэд манай нөхөр надад утас байхгүй би утас аваагүй гэж хэлээд машинаа асаагаад бид хоёр Архангай аймагт оччихоод Улаанбаатар хот руу явж байсан. Буцаж би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэмандал суманд ирээд 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр ажилдаа ирсэн.
Тэгээд ажлаа хийгээд сууж байхад Фейсбүүкээр хэнийх нь мэдэгдэхгүй хаягаар миний тойрон хүрээлэлд байдаг хүмүүс рүү миний талаар элдэв бус мэдээлэл, сэтгэгдэл буюу “луйварчин, цагдаа нартай явалддаг, нийлж утсыг дээрэмдсэн хулгайч” гэх мэт зүйл бичиж доромжлоод байсан. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Л.ДД нь Улаанбаатар хотоос ирээд намайг ажлаа хийгээд сууж байхад өрөөнд орж ирээд Б.Дын гар утас дээрээс чиний талаарх бусад руу явуулаад байгаа бичлэг зураг зэргийг гаргаж ирсэн, тиймээс одоо өргөдлөө бичээд энэ гар утсыг аваад сумынхаа цагдаад аваачиж өг гэж хэлээд Б.Дынх гэх хар өнгийн түүний барьж байсан гар утсыг надад өгсөн. Би тухайн үедээ энэ гар утас яахаараа чамд байдаг юм гэж нөхрөөсөө асуухад би Б.Дд 300 доллар өгөөд гар утсыг нь худалдаж авсан, намайг өөрөө шалга гэсэн, хаанаас олсон нь чамд хамаагүй гээд намайг загнаж байсан. Тухайн үедээ бид хоёр дээрх асуудлаас болоод маргалдсан тусдаа амьдарч байсан юм. Тэгээд би нөхрийнхөө гаргаж өгсөн баримт мэдээлэл, гар утас зэргийг өөртөө байлгаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрийн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм. Дээрх бусдад тараагдсан гэх гэрэл зураг, 25 секундийн видео бичлэг амьдардаг байсан байранд намайг араас нүцгэн байхад дарсан зураг байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Хохирогч Ч.Цгийн дахин өгсөн:
“...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн зохион байгуулагдах байсан учир миний бие 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Л.ДД, охин Энхжин /12 настай/ нарын хамт Эрдэнэмандал сум руу явж байх замд буюу Булган аймгийн Динчилэн сум өнгөрөөд явж байтал манай охин Д.Н /19 настай/ над руу залгаад “ээж таны талаар А гэх хуурамч фейсбүүк хаягаас Г эгч рүү маш олон мэдээллүүд явуулсан байна, Г эгч над руу скрийншот хийгээд явуулчихлаа би тань руу явуулъя” гэж хэлээд тухайн явуулсан мэдээллийг нь харахад миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг хэн нь мэдэгдэхгүй хүн явуулсан байсан. Би тухайн мэдээллүүдийг харчихаад Өлзийт суманд орж ирээд сүлжээ орохоор нь нөхөр хүүхэдтэйгээ хоолонд орох гэж сууж байхдаа гарч байгаад Б.Дын 8 дугаарыг блок хийсэн байсан тул блокоо гаргаж байгаад түүн рүү залгаж “чи яагаад миний талаарх мэдээллийг хүн амьтан руу явуулаад хэзээдээ бичлэг хийгээд авчихсан юм бэ, наад асуудлаа боль” гэж хэлэхэд Д “чи надтай яагаад ярихгүй байгаа юм, яагаад миний утсыг блоклочихсон юм, би 888888888 дугаарын утсаар зөндөө залгасан, ядаж энэ дугаарыг авчих” гэх мэт зүйл ярьж байх явцад манай нөхөр гараад ирэхээр нь би ярихаа болж таслаад дугаарыг нь буцааж блок хийсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Б.Д нь миний ажлын өрөөнд орж ирээд “чи яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ, наад асуудлаа больчхооч, яагаад янз бүрийн юм мэдээлэл ийш тийш явуулаад байгаа юм" гэж хэлэхэд Д надад “Би байж сууж чадахгүй байна ядаж миний утсыг блоклохгүйгээр аваад ярьчих, би яг галзуурах гээд байна” гэх мэт зүйл ярьсан. Тухайн үед би Б.Д руу уурлаад чи ийм юм хийхээ боль гэж хэлээд уурлаад түүн рүү хашигчиж орилоход Б.Д нь намайг уучлаарай гэж хэлээд бөхийж зогсчихоод гарахгүй байсан. Тэгтэл манай бичиг хэргийн эрхлэгч А нь манай өрөөнд орж ирээд Б.Дыг аваад гарсан. Тэгээд би гэр рүүгээ явчихаад, тэмцээнээр орчихоод буцаж өрөөндөө ороход манай нягтлан бодогч О нь өрөөнд орж ирээд Б.Д миний өрөөнд байгаад байна, галзуу юм шиг өрөөнд орж ирчихээд гаргахгүй, таньтай уулзмаар байна, надад туслаарай Отгоо эгчээ гэж хэлээд зогсоод байна” гэж хэлэхээр нь би Од Б.Дыг аваад ороод ир гэж хэлээд түүнийг орж ирэхээр нь чи миний талаарх мэдээлэл битгий хүмүүс рүү явуулаад бай гэж хэлэхэд би тийм зүйл явуулаагүй би биш гэж хэлснээ надад “хуучин аймгийн Засаг дарга Золжаргал дарга над руу ийм зүйл бичээд байсан, би биш, тэр хүн таны талаар мэдээлэл тараасан байх гэж хэлээд утсан дээрээсээ 91910703 дугаартай хүнтэй харьцсан талаарх мессеж ээ харуулахаар нь би тухайн үедээ түүний утсан дээр зургийг нь дарж авч байсан бөгөөд тухайн дарж авсан гэрэл зургаа өргөдөлдөө хавсаргаж өгсөн юм. Тэгээд би тухайн зургийг дарж авчихаад Б.Дыг одоо гар би ажилтай байна гэж хэлэхэд нягтлан О түүнийг дагуулаад гараад явсан юм. Би тухайн үед тэмцээн дуусахаар нь нөхөр, хүүхэдтэйгээ буцаад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өдөр буцаад Эрдэнэмандал суманд очоод 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаа хийгээд явж байхад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19, 20 цагийн үед нөхөр Л.ДДийн хамт сумын Соёлын төвд тоглолт үзээд сууж байхад манай нөхөр тамхи татах гээд гарангуутаа над руу залгаад чи гараад ир гэхээр нь би гараад Л.ДДтэй уулзахад “А” гэх хаягаас түүний фейсбүүк рүү миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг явуулаад “Юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чин хийсэн зүйл” гэж чат бичсэн байхаар нь манай нөхөр Л.ДД зөрүүлээд “над руу залгаад яриадах, хэн бэ чи яг яах санаатай ийм юм явуулаад байна, чамд яг юу хэрэгтэй байгаа, энэ юун бичлэг зурагнууд ирээд байгаа, ямар зүйлийн чи бичлэг зургийг манай эхнэр гэж юугаар нотлохын, надтай ирээд уулз, надад хамаагүй, над руу явуулаад яах вэ , өөр олон зүйл байгаа бол ирээд уулзчих” гэж хэлээд блоклосон байсан. Дээрх асуудлаас болоод манай нөхөр миний талаарх зүй бус мэдээлэл бусад руу тараагдаж яваад байгааг мэдэж, гадарлаад уурлахаар нь бид хоёр тоглолтоо үзэхээ болиод харьцгаасан. Тэгээд би тухайн үед Б.Дыг Соёлын төвд утсаа оролдоод сууж байгааг нь харсан учир, гэртээ ороод нөхрөөсөө холдож байгаад бие засах өрөөндөө орж Б.Дын 8 дугаарын утас руу нь залгаад “чи наад зураг, бичлэгээ тараахаа больчих яах гээд байгаа юм” гэж хэлэхэд Б.Д “юу гэнэ ээ сонсохгүй, сонсохгүй байна” гэж хэлээд тасалсан. Тухайн үед Б.Д тоглолт үзээд сууж байсан учир энэ дуунд сонсогдохгүй байна гэж хэлээд байсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан учир би Улаанбаатар хот руу явахаасаа өмнө Б.Дтай учраа олъё гэж бодоод нягтлан бодогч Огаар Б.Дыг дуудуулаад түүнтэй өрөөндөө уулзаад “чи наад миний талаарх мэдээллээ тараахаа больчих” гэж хэлэхэд өмнө О бид хоёрыг Б.Дтай уулзахад надад хэцүү байна, би галзуурах гээд байна гэж хэлж байсан хэрнээ тухайн үед уулзахад би тараагаагүй гэж хэлээд илт худлаа яриад өөрийгөө өмөөрөөд байхаар нь би түүнтэй хэрэлдээд чамаас гарцаагүй гэж хэлээд сууж байхад гаднаас манай нөхөр Л.ДД ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхөртөө чам руу юм явуулаад миний талаарх мэдээллийг бусдад тараагаад байгаа хүн энэ залуу гээд хэлэхэд манай нөхөр одоо цагдаа дууд энэ асуудлаа шийдүүл, хүний нэр төрд яасан их халддаг юм гэж хэлэхэд манай нөхөртэй Б.Д нь ахаа би биш гэж хэлээд маргалдаад байхаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед миний өгсөн дуудлагаар Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч О.М, сумын цагдаа Са.. нар дуудлагаар ирэхээр нь бид нар маргалдсан асуудлаа хэлэхэд манай нөхөр Л.ДД нь Б.Дын барьж байгаа гар утсыг шалгуулна гэж хэлээд манай өрөөнд байсан кофений савыг сулалж гар утсыг нь хийгээд 2 цагдаа, манай нөхөр, Б.Д 4 манай өрөөнөөс гараад цагдаагийн тасаг руу явсан. Тэгээд би гэртээ нөхрөө хүлээгээд О, түүний нөхөр Цэдэн-Иш бид гурав манайд байж байхад нөхөр Л.ДД гэрт орж ирэхээр нь би нар явах гээд машиндаа суух гэж байхад дээрх хоёр цагдаа, Д 3 сууж байгаад манай нөхөр Л.ДДээс Б.Д гар утсаа авъя гэж хэлээд нэхэхэд манай нөхөр надад утас байхгүй би утас аваагүй гэж хэлээд машинаа асаагаад бид хоёр Архангай аймагт оччихоод Улаанбаатар хот руу явж байсан. Буцаж би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэмандал суманд ирээд 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр ажилдаа ирсэн. Тэгээд ажлаа хийгээд сууж байхад Фейсбүүкээр хэнийх нь мэдэгдэхгүй хаягаар миний тойрон хүрээлэлд байдаг хүмүүс рүү миний талаар элдэв бус мэдээлэл, сэтгэгдэл буюу “луйварчин, цагдаа нартай явалддаг, нийлж утсыг дээрэмдсэн хулгайч” гэх мэт зүйл бичиж доромжлоод байсан. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Л.ДД нь Улаанбаатар хотоос ирээд намайг ажлаа хийгээд сууж байхад өрөөнд орж ирээд Б.Дын гар утас дээрээс чиний талаарх бусад руу явуулаад байгаа бичлэг зураг зэргийг гаргаж ирсэн, тиймээс одоо өргөдлөө бичээд энэ гар утсыг аваад сумынхаа цагдаад аваачиж өг гэж хэлээд Б.Дынх гэх хар өнгийн түүний барьж байсан гар утсыг надад өгсөн. Би тухайн үедээ энэ гар утас яахаараа чамд байдаг юм гэж нөхрөөсөө асуухад би Б.Дд 300 доллар өгөөд гар утсыг нь худалдаж авсан, намайг өөрөө шалга гэсэн, хаанаас олсон нь чамд хамаагүй гээд намайг загнаж байсан. Тухайн үедээ бид хоёр дээрх асуудлаас болоод маргалдсан тусдаа амьдарч байсан юм. Тэгээд би нөхрийнхөө гаргаж өгсөн баримт мэдээлэл, гар утас зэргийг өөртөө байлгаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрийн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 115-117 дугаар тал/
*Гэрч Л.ДДийн өгсөн:
“...Намайг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 44 минутад Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байх гэртээ байж байхад миний хувьдаа ашигладаг Л.ДД гэх фейсбүүк хаягт Ana Bella гэх нэртэй гадаад эмэгтэйн зурагтай хаягаас найзын хүсэлт ирсэн. Би тухайн хаягийг хүлээж аваагүй тэгтэл маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд сумын Соёлын төвд эхнэр Ч.Цгийн хамт тоглолт үзээд сууж байхад дээрх Ana Bella гэх фейсбүүк хаягаас 22 цаг өнгөрч байхад над руу чат бичээд 25 секундийн эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг дүрс нь харагдахгүй видео бичлэг, нүцгэн эмэгтэйг араас нь харуулсан гэрэл зураг зэргийг явуулахаар нь би тухайн хүнээс юу юм гэж асуухад “юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чин хийсэн зүйл” гэж хэлэхээр нь би юу хүсээд яагаад ингээд байгаа талаар болон ирж уулз гэж хэлэхэд хариу өгөхгүй байхаар нь би тухайн фейсбүүкийг блок хийж байсан. Тэгээд би тухайн тоглолтын дундуур гарч байгаад эхнэр Ч.Цг дуудаад ирсэн мэдээллүүдээ хэлээд би хоёр маргалдаж гэртээ харьцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр Улаанбаатар хот руу явах гэж байсан учир явахаасаа өмнө Ч.Ц ажил руугаа очиж ажлаа цэгцэлнэ гэж хэлээд явсан. Тэгээд би Ч.Ц ирэхгүй байхаар нь ажил руу нь очоод өрөө рүү нь ороход Ц, нягтлан бодогч О, үл таних залуугийн хамт 3-уулаа байсан бөгөөд манай эхнэр тухайн залуу руу чи л тараасан, чамаас гарцаагүй гэх мэт зүйл ярьж байхаар нь би юу болсон талаар асуухад Ц миний талаарх зүй бус мэдээлэл бусдад тараагаад байгаа хүн энэ залуу гээд тухайн үл таних залууг зааж байсан. Тэгэхээр нь би тухайн залууд яагаад янз бүрийн юм бусдад тараагаад байгаа талаар асуухад “би тараагаагүй гэж хэлсэн”, тиймээс би цагдаа дуудаж шалгуул гэж хэлэхэд Ч.Ц сумын цагдаад дуудлага өгөөд дуудлагаар сумын цагдаа нар болох Мэ, С нар ирж байсан. Тухайн хоёр цагдааг ирэхээс өмнө Д гэх залуу би тараагаагүй та миний гар утсыг шалгаж үз, ав гэж хэлээд байхаар нь би тухайн гар утсыг нь түүнээс авсан байж байгаад Ст өгсөн. Тэгээд Б.Д гэх залуу, хоёр цагдаагийн хамтаар би Цагдаагийн тасагт очиход Б.Д нь би мэдээлэл тараагаагүй та шалга гээд байсан. Тухайн үед Мэ цагдаа Б.Дтай уулзаад арын өрөө рүү орсон би Стэй сууж байхад С утсаар яриад гараад явсан тэгэхээр нь би Б.Д нь өөрөө надад гар утсаа өгөөд шалгаж үз гэж хэлж байсан учраас шалгуулах зорилгоор тухайн гар утсыг ширээн дээрээс аваад явж байсан юм. Тэгтэл явах гээд гэрийнхээ гадаа байж байхад Б.Д нь тухайн хоёр цагдаатай ирээд надаас гар утсаа авъя та хулгайлчихлаа гэж хэлээд байсан. Би түүнд чи гар утсаа шалга гэж надад өгсөн би шалгуулна гэж хэлэхэд С цагдаа та гар утсыг нь өгчихөө наадах чин тараагаагүй гэж байна гэж хэлэхээр нь би ямартай ч шалгуулна наад залуу чин өөрөө надад гар утсаа өгөөд та шалгаж үз, би мэдээлэл тараагаагүй гэж хэлсэн, тиймээс би шалгуулна энд шалгуулахгүй гэж хэлээд тухайн гар утсыг өгөлгүйгээр Улаанбаатар хот руу авч яваад доторх зүйлсийг нь үзэхэд манай эхнэрийн талаарх бусдад тараагдсан гэх зүй бус зураг, бичлэг зэрэг нь тухайн гар утас дээр нь байсан. Тэгэхээр нь би тухайн үед эхнэрийнхээ гэрэл зураг, бусдад тараагдсан гэх мэдээллүүдийг бүгдийг нь устгаж байсан. Тухайн үед эхнэр Ч.Ц сэтгэл санаагаар унаад бид хоёр уг асуудлаас болоод маргалдсан учир тухайн залууг шалгуулахаар эргэж 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэмандал суманд ирээд цагдаагийн тасаг дээр очиж Дыг дуудуулж уулзахад Д нь гар утсаа авмаар байна гэхээр нь би түүнд энэ цагдаагийн алба хаагчид байх ёстой гар утас би чамд өгөхгүй, харин мөнгийг нь өгье гэж хэлэхэд Д нь зөвшөөрөөд 950.000 төгрөгөөр авсан талаараа хэлэхээр нь би 300 доллар түүнд өгөхөд миний өгсөн 300.000 долларыг аваад, Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгчид надаас 300 доллар авсан учир тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэх утга бүхий хүсэлт өөрийн гараараа бичээд бид хоёр гарын үсгээ зурж баталгаажуулаад хэсгийн төлөөлөгчид өгч байсан юм. Тиймээс би тухайн үедээ цагдаад өргөдөл өгөлгүйгээр буцаж яваад Улаанбаатар хотод байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэмандал суманд ирээд эхнэр Ч.Цд Дын гар утсыг өгөөд наад гар утсан дээр чин бусдад тараасан гэх мэдээлэл байгаа, Дын гар утас гэж хэлээд өгч байсан. Тэгээд манай эхнэр 5 дугаар сард цагдаад өргөдлөө бичиж өгсөн гэж хэлсэн... Би тухайн гар утсыг Д нь надад өгөөд шалгаад үз гэж хэлээд байсан болохоор түүнийг шалга гэсэн учир цаг алдалгүй шалгуулаад үзье гэж бодоод Ст өгсөн гар утсаа буцаагаад ширээн дээр байхаар нь авч байсан. Надад тухайн гар утсыг хулгайлсан асуудал байхгүй, Д нь би мэдээлэл тараагаагүй та шалга гэж хэлээд цагдаа нар ирэхээс өмнө надад өгсөн байсан. Би цагдаа нарыг дуудлагын дагуу ирэхээр нь энэ Б.Дын гар утас гэж хэлээд Ст өгсөн байсан учир цагдаагийн тасгийн өрөөнд ороод Б.Д нь би тараагүй гээд гүрийгээд, шалгаад үз гэж хэлээд байхаар нь гар утсыг нь шалгуулахаар буцааж ширээн дээрээс авч байсан юм. Харин сүүлд нь Б.Д нь буруугүй цагдаагийн алба хаагч нарыг миний утсыг цагдаа нар бусадтай нийлж хулгайлсан дээрэмдсэн мэтээр бусдад ярьж, цахим орчинд мэдээлэл сэтгэгдэл бичээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 120-123 дугаар тал/
*Гэрч Н.Бгийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 12-ны орой 22 цаг 45 минутад шавь Б.Д над руу “Б.Д” гэсэн хаягаас сайн уу багш орой мэнд гэсэн чат явуулсан. Би шавь Б.Д руу хариу бичээгүй. Маргааш нь буюу 2022 оны 05 сарын 13-ны өглөө 08 цаг 44 минутад бас л та хаан байх юм өнөөдөр гэсэн чат явуулахаар нь би хариу бичсэн. Тэгсэн 2022 оны 05 сарын 19-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Б.Д над руу сургуулийн захирлаа гэж орилж байгаа бичлэг явуулаад өөрөө устгасан. Дахин нэг бичлэг явуулсан. Тухайн бичлэг нь нүүрийг далдалсан нүцгэн хүний дүрс харагдахаар нь би устгасан. Тэгсэн “энэндээ хэлээрэй би ахиж тэвчихгүй шүү, хамаг юмыг нь үнэн цагаанаар дэлгэж чадна шүү, бүх баримт нь байна, харин сүүлд нь энэ хүн төрд ажиллах ямар ч эрхгүй болно, хэхэхэ, бас түмэнд нүүрээ барна гэдэг билүү тэр нь болно байхаа” гэсэн утгатай чат явуулсан. Би хариуд нь надад хамаагүй та хоёрын асуудал миний үр хүүхэд биш гэхдээ учраа олж болохгүй байгаа юм уу гэж бичсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Би сургуулийн захирал Ч.Ц гэх хүнийг танихгүй. Харин Б.Дтай 2015 онд танилцаж 1 сар орчим харьцаж байсан. Одоо уулзаж харилцахаа болиод 7 жил болж байна. Би одоо Монголоор “Б.Б” гэсэн нэртэй фэйсбүүк ашиглаад 6 жил болж байна. Урьд өмнө “Бб” гэсэн нэртэй фэйсбүүк ашиглаж байсан. Би Б.Дтай харилцахаа болиход Б.Д 2015 онд миний хуучин “Бб” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглаж хүмүүс рүү миний өмнөөс чат бичиж, грүпп хаягуудад пост оруулж намайг доромжилж байсан болохыг би хүмүүсээс мэдэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/
*Гэрч П.Оийн өгсөн:
“...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 35-11 тоотод байх гэртээ байж байхдаа өөрийн гар утсаараа Oyunbileg Purewdorj гэх фейсбүүк рүүгээ ороод мэдээллүүдтэй танилцаад байж байхад "Б.Д” гэх хаягаас найзын хүсэлт ирээд удалгүй над руу тухайн хаягаас “Эгчийн чинь талаар мэдээлэл өгье” гэх чат ирэхээр нь би тухайн үедээ танихгүй учраас уг ирсэн чатыг нь шууд устгасан. Удалгүй “А” гэх шар үстэй гадаад эмэгтэйгийн зурагтай фейсбүүк хаягаас над руу “Нүцгэн эмэгтэйг араас нь дарсан гэрэл зураг”, “Хар өнгийн ямар нэгэн дүрс харагдахгүй 25 секундын эмэгтэй хүн уйлаад байгаа юм шиг видео бичлэг” зэрэг ирсэн. Би тухайн үедээ хариу бичилгүйгээр орхиж байсан...өн би илгээсэн зургийг нь харахад хадам эгч Цтэй адилхан байсан учир түүнээс ийм мэдээлэл ирсэн талаар хэлээд асуухад Ц эгч “харин тиймээ, ийм мэдээлэл хүмүүс рүү яваад байгаа" гэж надад хэлээд мэдэж байсан болохоор нь би түүнийг байна гэж мэдсэн.Тухайн гэрэл зураг болон 25 секундын видео бичлэг зэрэг нь миний фейсбүүк чатын спам хэсэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Харин тухайн “А" гэх шар үстэй гадаад эмэгтэйгийн зурагтай фейсбүүк нь устгагдсан юм шиг байсан, учир нь фейсбүүк чатныхаа спам хэсэгт ороход Facebook User гээд нэр нь гарч ирэхээ больсон харин явуулсан мэдээлэл буюу гэрэл зураг, видео бичлэг зэрэг нь хадгалагдаж үлдсэн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 97-98 дугаар тал/
*Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 145-146 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн Apple iphone-XR загварын С6КХМ4QЕКНК1 цувралын дугаартай хар өнгийн ухаалаг гар утасны дотоод санах ой, Ю5 үйлдлийн системд олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк цахим хуудасны 100017886931828, 100077768066024, 100078793632280, 100079099341737 дугаартай 4 хэрэглэгч, Д, d.....il.com, цахим шуудангийн 2 хаяг хадгалагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн Apple iphone-XR загварын С6КХМ4QЕКНК1 цувралын дугаартай хар өнгийн ухаалаг гар утасны дотоод санах ойноос 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд устгагдсан Delete Data/Organizer-Notes/-8 өгөгдөл илрүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн Apple iphone-XR загварын С6КХМ4QЕКНК1 цувралын дугаартай хар өнгийн ухаалаг гар утасны дотоод санах ойноос 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд устгагдсан id: Д, dashnuam1234, Gmail: Д, Password: Dashka1234, 888888888 daash001 гэсэн мэдээллүүдийг сэргээв. Шинжилгээнд ирүүлсэн Apple iphone-XR загварын С6КХМ4QЕКНК1 цувралын дугаартай хар өнгийн ухаалаг гар утасны дотоод санах ойд хадгалагдаж байгаа болон устгагдсан 2.5406 хэмжээтэй 1063 ширхэг файлуудыг хавсралт DVD дээр Iphone нэртэй хавтсанд хуулбарлан хүргүүлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 75-77 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сар, 5 дугаар саруудад хохирогч Ч.Цгийн хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч Д мэйл хаяг болон, “Бб” , “А” “А” гэсэн фэйсбүүк хаягуудыг ашиглаж уг хаягуудаар цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сар, 5 дугаар саруудад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дэх хэсэгт заасан “хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэсэн заалтуудыг зөрчиж Ч.Цгийн хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч Д мэйл хаяг болон, “Бб” , “А” “А” гэсэн фэйсбүүк хаягуудыг ашиглаж уг хаягуудаар цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан болох нь хохирогч Ч.Цгийн”...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн зохион байгуулагдах байсан учир миний бие 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Л.ДД, охин Энхжин /12 настай/ нарын хамт Эрдэнэмандал сум руу явж байх замд буюу Булган аймгийн Динчилэн сум өнгөрөөд явж байтал манай охин Д.Н /19 настай/ над руу залгаад “ээж таны талаар А гэх хуурамч фейсбүүк хаягаас Г эгч рүү маш олон мэдээллүүд явуулсан байна, Г эгч над руу скрийншот хийгээд явуулчихлаа би тань руу явуулъя” гэж хэлээд тухайн явуулсан мэдээллийг нь харахад миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг хэн нь мэдэгдэхгүй хүн явуулсан байсан. Би тухайн мэдээллүүдийг харчхаад Өлзийт суманд орж ирээд сүлжээ орохоор нь нөхөр хүүхэдтэйгээ хоолонд орох гэж сууж байхдаа гарч байгаад Б.Дын 8 дугаарыг блок хийсэн байсан тул блокоо гаргаж байгаад түүн рүү залгаж “чи яагаад миний талаарх мэдээллийг хүн амьтан руу явуулаад хэзээдээ бичлэг хийгээд авчихсан юм бэ, наад асуудлаа боль" гэж хэлэхэд Б.Д “чи надтай яагаад ярихгүй байгаа юм, яагаад миний утсыг блоклочихсон юм. Би 888888888 дугаарын утсаар зөндөө залгасан, ядаж энэ дугаарыг авчих" гэх мэт зүйл ярьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн Б.Д нь миний ажлын өрөөнд орж ирээд "чи яагаад ийм зүйл хийгээд орчимд байгаа юм бэ, наад асуудлаа больчхооч, яагаад янз бүрийн юм мэдээлэл ийш тийш байгаа юм" гэж хэлэхэд Б.Д надад "Би байж сууж чадахгүй байна. Ядаж миний утсыг блоклохгүйгээр аваад ярьчих, би яг галзуурах гээд байна” гэх мэт зүйл ярьсан. Тухайн үед би Б.Д руу уурлаад чи ийм юм хийхээ боль гэж хэлээд уурлаад түүн рүү хашхирч орилоход Б.Д нь намайг уучлаарай гэж хэлээд бөхийж зогсчхоод гарахгүй байсан. Тэгтэл манай бичиг хэргийн эрхлэгч А нь манай өрөөнд орж ирээд Б.Дыг аваад гарсан. Тэгээд би гэр рүүгээ явчхаад, тэмцээнээр орчхоод буцаж өрөөндөө ороход манай нягтлан бодогч О нь өрөөнд орж ирээд Б.Д миний өрөөнд байгаад байна, галзуу юм шиг өрөөнд орж ирчхээд гарахгүй, тантай уулзмаар байна, надад туслаарай Отгоо эгчээ гэж хэлээд зогсоод байна” гэж хэлэхээр нь би Од Б.Дыг аваад ороод ир гэж хэлээд түүнийг орж ирэхээр нь чи миний талаар битгий хүмүүс рүү явуулаад бай гэж хэлэхэд би тийм зүйл явуулаагүй би биш худлаа мэдээлэл гэж хэлснээ надад "хуучин аймгийн Засаг дарга Золжаргал дарга над руу ийм зүйл бичээд байсан, “...би биш, тэр хүн таны талаар мэдээлэл тараасан байх...” гэж хэлээд утсан дээрээсээ 91910703 дугаартай хүнтэй харьцсан талаарх мессеж ээ харуулахаар нь би тухайн үедээ түүний утсан дээр зургийг нь дарж авч байсан бөгөөд тухайн дарж авсан гэрэл зургаа өргөдөлдөө хавсаргаж өгсөн юм. Тэгээд би тухайн зургийг дарж авчхаад Б.Дыг одоо гар би ажилтай байна гэж хэлэхэд нягтлан О түүнийг дагуулаад гараад явсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19, 20 цагийн үед нөхөр Л.ДДийн хамт сумын Соёлын төвд тоглолт үзээд сууж байхад манай нөхөр тамхи татах гээд гарангуутаа над руу залгаад чи гараад ир гэхээр нь би гараад Л.ДДтэй уулзахад “А” гэх хаягаас түүний фейсбүүк рүү миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг явуулаад "Юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чинь хийсэн зүйл” гэж чат бичсэн байхаар нь манай нөхөр Л.ДД зөрүүлээд “над руу залгаад яриадах, хэн бэ чи яг яах санаатай ийм юм явуулаад байна, чамд яг юу хэрэгтэй байгаа, энэ юун бичлэг зурагнууд ирээд байгаа, ямар зүйлийн чи бичлэг зургийг манай эхнэр гэж юугаар нотлохын, надтай ирээд уулз, надад хамаагүй, над руу явуулаад яах вэ, өөр олон зүйл байгаа бол ирээд уулзчих" гэж хэлээд блоклосон байсан. Дээрх асуудлаас болоод манай нөхөр миний талаарх зүй бус мэдээлэл бусад pyy тараагдаж яваад байгааг мэдэж, гадарлаад уурлахаар нь бид хоёр тоглолтоо үзэхээ болиод харьцгаасан. Тэгээд би тухайн үед Б.Дыг Соёлын төвд утсаа оролдоод сууж байгааг нь харсан учир, гэртээ ороод нөхрөөсөө холдож байгаад бие засах өрөөндөө орж Б.Дын 8 дугаарын утас руу нь залгаад “чи наад зураг, бичлэгээ тараахаа больчих яах гээд байгаа юм” гэж хэлэхэд Б.Д "юу гэнэ ээ сууж байсан учир энэ дуунд сонсогдохгүй байна” гэж хэлээд байсан...” , гэх мэдүүлэг, гэрч Л.ДДийн”...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд сумын Соёлын төвд эхнэр Ч.Цгийн хамт тоглолт үзээд сууж байхад дээрх Ana Bella гэх фейсбүүк хаягаас 22 цаг өнгөрч байхад над руу чат бичээд 25 секундийн эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг дүрс нь харагдахгүй видео бичлэг, нүцгэн эмэгтэйг араас нь харуулсан гэрэл зураг зэргийг явуулахаар нь би тухайн хүнээс юу юм гэж асуухад “юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чин хийсэн зүйл” гэж хэлэхээр нь би юу хүсээд яагаад ингээд байгаа талаар болон ирж уулз гэж хэлэхэд хариу өгөхгүй байхаар нь би тухайн фейсбүүкийг блок хийж байсан. Тэгээд би тухайн тоглолтын дундуур гарч байгаад эхнэр Ч.Цг дуудаад ирсэн мэдээллүүдээ хэлээд би хоёр маргалдаж гэртээ харьцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр Улаанбаатар хот руу явах гэж байсан учир явахаасаа өмнө Ч.Ц ажил руугаа очиж ажлаа цэгцэлнэ гэж хэлээд явсан. Тэгээд би Ч.Ц ирэхгүй байхаар нь ажил руу нь очоод өрөө рүү нь ороход Ц, нягтлан бодогч О, үл таних залуугийн хамт 3-уулаа байсан бөгөөд манай эхнэр тухайн залуу руу чи л тараасан, чамаас гарцаагүй гэх мэт зүйл ярьж байхаар нь би юу болсон талаар асуухад Ц миний талаарх зүй бус мэдээлэл бусдад тараагаад байгаа хүн энэ залуу гээд тухайн үл таних залууг зааж байсан. Тэгэхээр нь би тухайн залууд яагаад янз бүрийн юм бусдад тараагаад байгаа талаар асуухад “би тараагаагүй гэж хэлсэн”, тиймээс би цагдаа дуудаж шалгуул гэж хэлэхэд Ч.Ц сумын цагдаад дуудлага өгөөд дуудлагаар сумын цагдаа нар болох Мэ, С нар ирж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн”...2022 оны 05 сарын 13-ны өглөө 08 цаг 44 минутад бас л та хаан байх юм өнөөдөр гэсэн чат явуулахаар нь би хариу бичсэн. Тэгсэн 2022 оны 05 сарын 19-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Б.Д над руу сургуулийн захирлаа гэж орилж байгаа бичлэг явуулаад өөрөө устгасан. Дахин нэг бичлэг явуулсан. Тухайн бичлэг нь нүүрийг далдалсан нүцгэн хүний дүрс харагдахаар нь би устгасан. Тэгсэн “энэндээ хэлээрэй би ахиж тэвчихгүй шүү, хамаг юмыг нь үнэн цагаанаар дэлгэж чадна шүү, бүх баримт нь байна, харин сүүлд нь энэ хүн төрд ажиллах ямар ч эрхгүй болно, хэхэхэ, бас түмэнд нүүрээ барна гэдэг билүү тэр нь болно байхаа” гэсэн утгатай чат явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Б.Д 2015 онд миний хуучин “Бб” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглаж хүмүүс рүү миний өмнөөс чат бичиж, грүпп хаягуудад пост оруулж намайг доромжилж байсан болохыг би хүмүүсээс мэдэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Оийн”...2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 35-11 тоотод байх гэртээ байж байхдаа өөрийн гар утсаараа Oyunbileg Purewdorj гэх фейсбүүк рүүгээ ороод мэдээллүүдтэй танилцаад байж байхад "Б.Д” гэх хаягаас найзын хүсэлт ирээд удалгүй над руу тухайн хаягаас “Эгчийн чинь талаар мэдээлэл өгье” гэх чат ирэхээр нь би тухайн үедээ танихгүй учраас уг ирсэн чатыг нь шууд устгасан. Удалгүй “А” гэх шар үстэй гадаад эмэгтэйгийн зурагтай фейсбүүк хаягаас над руу “Нүцгэн эмэгтэйг араас нь дарсан гэрэл зураг”, “Хар өнгийн ямар нэгэн дүрс харагдахгүй 25 секундын эмэгтэй хүн уйлаад байгаа юм шиг видео бичлэг” зэрэг ирсэн...” гэх мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Дын хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна. Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж, хулгайн утсанд үзлэг хийж намайг буруутгаж байна, энэ миний утас гэдэгт эргэлзэж байна гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан эд зүйлд хийсэн тэмдэглэлийг тухайн утасны эзэмшигч Б.Дыг байлцуулан хийсэн байх бөгөөд тухайн ажиллагаатай холбоотой гомдлыг шүүгдэгч Б.Д гаргаагүй, тухайн үзлэг хийсэн утсанд үзлэг хийж, шинжээч 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 327 дугаартай дүгнэлтийг гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.Дын эзэмшиж байсан уг утсанд Д мэйл хаягийг ашиглаж байсан болох нь тогтоогджээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дын хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Дыг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Ц нь мөрдөн байцаалтын шатанд гомдолтой гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршин гэж Эрүүгийн хуульд заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон шүүгдэгч Б.Дд хуульд заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, гар утас 1/нэг/ ширхэгийг эзэмшигч Б.Дд буцаан олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэг хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, гар утас 1/нэг/ ширхэгийг эзэмшигч Б.Дд буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР