| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Эад холбогдох эрүүгийн 2312000000238 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн .........гэх газар оршин суух хаягтай, Т овогт Бын Э/РД:АМ.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын .............. газар засмал зам дээр улсын дугааргүй Хаожиу маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикльтой зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний ард зорчиж явсан хохирогч Д.Нийн биед зүүн хөлийн шагайн дотор хавчаарын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000238 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Нийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу .......гэх газар 2023 оны 07 дугаар сарын 22-ны орой өөрийн нөхөр болох Б.Эын хамтаар Хайжо маркийн улсын дугааргүй мотоциклтой засмал замаар ертөнцийн зүгээр урагшаа чиглэлд үхэртээ явж байгаад үхэр байсан газар буюу .... гэх газарт манай үхэр байсан болохоор манай нөхөр зүүн дохио өгсөн байсан ба эсрэг урсгал сөрж замын хөвөө хэсэг рүү орж шороон зам руу орох үед араас Харрьер маркийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөсөн. Би тухайн үед хэсэг би шокийн байдалд орсон байсан юу болсон талаар сайн санахгүй байсан хэсэг хугацааны дараа тухайн автомашинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд хар хайрцаг байгаа буруу зөвөө эндээс тогтооно гэж хэлсэн. Хариуд нь би тоормосоо гишгэж болдоггүй юм уу гэж хэлэхэд тоормосоо гишгээд барсангүй гэж хэлсэн ба манай нөхөр мөргөсөн автомашины хамар дээгүүр давж унасан би харин мотоциклын хажууд замын хажууд унасан байсан. Тухайн үед цаг 17 цаг өнгөрч байсан. Удалгүй Хотонт сумын цагдаа ирж хэмжилт болон жолооч нарыг согтолтыг хэмжсэн тэгээд байж байтал эмнэлгийн түргэн тусламж ирсэн тэгээд бид хоёр Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэгт очиж үзүүлтэл миний зовхинд хоёр ширхэг оёдол тавьсан, тариа хийлгэж байгаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрж үзүүлтэл зүүн хөл хугарсан.зүүн хөлийн өсгийн дотор хэсэгт бяцралттай гэсэн онош гарсан тэгээд би эмчилгээ болон оёдол тавиулсан ба Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтсэн. Улаанбаатар хот руу~2023 оны 08 дугаар сарын 03-нд эмчилгээ хийлгүүлээд 08 дугаар сарын 20 хавьд ирсэн. Зовхинд хоёр ширхэг оёдол тавьсан, тариа хийлгэж байгаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрж үзүүлтэл зүүн хөл хугарсан, зүүн хөлийн өсгийн дотор хэсэгт бяцралттай гэсэн онош гарсан. Өөр гэмтэл байхгүй. Би гомдолтой байна. Учир нь миний хугарсан хөл эдгэхгүй сар гаран болсон, мэдээ орохгүй байгаа учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-80 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Г.Агийн өгсөн:
“...Б.Э болон Д.Н нарыг танихгүй би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуу баг ........ гэх газар төв замаар явж байх үед урд явсан мотоцикл баруун дохио өгсөн тэр үед би зүүн дохио өгч гүйцэд түрүүлэх үйлдэл хийх явцад тухайн мотоцикл баруун тал руу эсрэг эгнээнд орж ирсэн тэр үед зам тээврийн осол гарсан.Төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. Архангай аймгийн Хотонт сум Улаан-Чулуу баг “Баян-Хошуу” гэх газар 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Харрьер маркийн А...улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хайжо маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөн гэх хэрэгт миний авто машин болох Харрьер маркийн А...улсын дугаартай машины эвдрэлийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/
*Гэрч Г.Оийн өгсөн:
“...2023.07.22-ны өдөр би ах Агийн хамт Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Архангай аймгийн Хотонт сумын төв өнгөрөөгөөд замаас зайдуу гарч хэсэг амарч хоол унд идчихээд хот руугаа хөдөлсөн. Хөдлөөд удаагүй явж айтал урд мотоциклтой хоёр хүн явж байсан. Ах дохиогоо өгөөд сигнал дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал урд явж байсан мотоциклтой хоёр хүн гэнэт зүүн гар тийш эргэн урдуур ороод ирсэн. Г.А ах тэр хоёр хүнийг дайрахгүйн тулд бас зүүн гар тийш дарж замаас гарч замын шороон хэсэгт гарах үед тэр мотоциклийн зүүн хойд хэсэг машины баруун урд талаар шүргэлцэж замаас гарсан. Мотоциклийн жолооч машины хамар дээр гарч, хойно нь сууж явсан эмэгтэй мотоциклтойгоо замын хажуу хонхорт унасан. Ах бид хоёр машинаасаа буугаад та хоёр чинь ямар сонин явдаг улсууд вэ бэлээхэн гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байхад урдуур дараад ороод ирлээ ш дээ гэхэд мотоциклийн жолооч ах араар тойроод гарахгүй гээд уурлаад байсан. Удалгүй замаар явж байсан машинтай хүн эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Би жолоочийн хажууд сууж явсан. Замаас гарч хоол унд хийж идчихээд хөдлөөд удаагүй байсан тул машины хурд 40 км цагийн хурдтай л явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Яллагдагч Б.Эын өгсөн:
“...Би тухайн үед зүүн гар тийшээ дохио өгч эргэх үед миний араас автомашин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 164-165 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 259 дугаартай:
“...Д.Нийн биед зүүн хөлийн шагайн дотор хавчаарын хугарал, баруун зовхи, зүүн өсгийнд шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн хөлийн шагайн дотор хавчаарын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 47-48 дугаар тал/
*Шинжээч Б.Ч.........ын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай:
“...Харрьер маркийн А...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн зүйл илрээгүй, Хаоже маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Э нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”,мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. гэсэн заалт зөрчигдсөн байх үндэслэлтэй. Тус осол хэрэг нь Хаоже маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Эын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчигдсөнөөс гарсан байх үндэслэлтэй. Тус зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, зам байсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн зүйлгүй болно. Осол хэргийн схем, фото зураг, болон хэргийн газрын үзлэгт автомашины дугуйн тоормозны ул мөр илрээгүй ба хурдыг тогтоох боломжгүй болно. Б.Э /АМ83090411/ нь “В” ангиллын 1204486 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй ба Мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй, Г.А /ИБ89011811/ нь “В.” ангиллын 1133420 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 93-94 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-23-160 дугаартай:
“...2015 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Харрьер маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 10.685.000/арван сая зургаан зуун наян таван мянга/ төгрөг, мотоциклийн эвдрэлийн үнэлгээ 200.000/хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 106-109 дүгээр тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 17-19 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын ............гэх газар засмал зам дээр улсын дугааргүй Хаожиу маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклтой зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний ард зорчиж явсан хохирогч Д.Нийн биед зүүн хөлийн шагайн дотор хавчаарын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Д.Нийн”...Би Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Баян хошуу гэх газар 2023 оны 07 дугаар сарын 22-ны орой өөрийн нөхөр болох Б.Эын хамтаар Хайжо маркийн улсын дугааргүй мотоциклтой засмал замаар ертөнцийн зүгээр урагшаа чиглэлд үхэртээ явж байгаад үхэр байсан газар буюу Баян-Хошуу гэх газарт манай үхэр байсан болохоор манай нөхөр зүүн дохио өгсөн байсан ба эсрэг урсгал сөрж замын хөвөө хэсэг рүү орж шороон зам руу орох үед араас Харрьер маркийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөсөн. Би тухайн үед хэсэг би шокийн байдалд орсон байсан юу болсон талаар сайн санахгүй байсан хэсэг хугацааны дараа тухайн автомашинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд хар хайрцаг байгаа буруу зөвөө эндээс тогтооно гэж хэлсэн. Хариуд нь би тоормосоо гишгэж болдоггүй юм уу гэж хэлэхэд тоормосоо гишгээд барсангүй гэж хэлсэн ба манай нөхөр мөргөсөн автомашины хамар дээгүүр давж унасан би харин мотоциклын хажууд замын хажууд унасан байсан. Тухайн үед цаг 17 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Агийн”...Б.Э болон Д.Н нарыг танихгүй би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуу баг “Баян- Хошуу” гэх газар төв замаар явж байх үед урд явсан мотоцикл баруун дохио өгсөн тэр үед би зүүн дохио өгч гүйцэд түрүүлэх үйлдэл хийх явцад тухайн мотоцикл баруун тал руу эсрэг эгнээнд орж ирсэн тэр үед зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Оийн”...2023.07.22-ны өдөр би ах Агийн хамт Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Архангай аймгийн Хотонт сумын төв өнгөрөөгөөд замаас зайдуу гарч хэсэг амарч хоол унд идчихээд хот руугаа хөдөлсөн. Хөдлөөд удаагүй явж айтал урд мотоциклтой хоёр хүн явж байсан. Ах дохиогоо өгөөд сигнал дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал урд явж байсан мотоциклтой хоёр хүн гэнэт зүүн гар тийш эргэн урдуур ороод ирсэн. Г.А ах тэр хоёр хүнийг дайрахгүйн тулд бас зүүн гар тийш дарж замаас гарч замын шороон хэсэгт гарах үед тэр мотоциклийн зүүн хойд хэсэг машины баруун урд талаар шүргэлцэж замаас гарсан. Мотоциклийн жолооч машины хамар дээр гарч, хойно нь сууж явсан эмэгтэй мотоциклтойгоо замын хажуу хонхорт унасан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 259 дугаартай дүгнэлт, Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамраахгүй/, мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний ард зорчиж явсан хохирогч Д.Нийн биед зүүн хөлийн шагайн дотор хавчаарын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна, харин иргэний нэхэмжлэгч Г.А нь нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э нь төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар харилцан тохиролцсон байх тул 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ад олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
6. Шүүгдэгч Б.Эад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 3.000.000/гурван сая төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын ............... тоотод оршин суух хаягтай, З овогт Гн А/РД:ИБ.............../-д олгосугай.
8. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР