| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00916/И |
| Дугаар | 153/ШШ2021/00016 |
| Огноо | 2021-01-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2021/00016
| 2021 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2021/00016 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын .... багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 153/2020/00916/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын хүн эмнэлэгттөрсөн. Нас 54 настай. Ам бүл 3. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1974 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн оржсуралцан 1982 оны 06 сарын 20-нд 8 дугаар ангийг төгссөн.
Сургуулиа төгсөөд ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчинаар ажилд орж нэгдлийн бригадуудын малчдын мал маллаж байгаад 1985 оны 06 сарын 15 -нд цэргийн албанд татагдан Ардын армийн 150 дугаар ангид цэргийн алба хааж 1988 оны 06 сарын 20 -нд халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд тус сумынхаа Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчинаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан үеийн он жилийг тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр
бригадад туслах малчинаар 1982 оны 06 сарын 20-ноос 1985 оны 06 сарын 20 -ныг хүртэл, 1988 оны 06 сарын 25 -наас 1989 оны 12 сарын 31 -ныг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлөартаа:...Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1982 оны 06 сарын 20-нд төгссөн.
Сургуулиа төгсөөд ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчинаар ажилд орж нэгдлийн бригадуудын малчдын мал маллаж байгаад 1985 оны 06 сарын 15 -нд цэргийн албанд татагдан ардын армийн 150 дугаар ангид цэргийн алба хааж 1988 оны 06 сарын 20-нд халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчинаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.
Иймд Ц.*******ыг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчинаар 1982 оны 06 сарын 20-ноос 1985 оны 06 сарын 20 -ныг хүртэл, 1988 оны 06 сарын 25 -наас 1989 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ыг 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20 хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадын 1982-1985 онуудын 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 5-9 дүгээр тал /
2.№259734 дугаартай үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх /хх-ийн 10-16 дугаар тал/
3. 1983, 1985 онд авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 17 дугаар тал/
4.Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 21-28 дугаар тал /
5. Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал /
6. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/ хх-ийн 50 дугаар тал /
7. Гэрч Р.Батсүхийн ... Би 1982 оны 6 дугаар сард Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг, 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1984-1986 оны хооронд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд суралцаж төгссөн. 1986-1988 оны хооронд цэргийн алба хааж, 1988 оны 8 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Жаргалант хэсгийн эмчилгээ тэжээлийн төвлөрсөн цэгт туслах малчнаар ажиллаж байсан. 1989 оны 11 дүгээр сараас 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант хэсгийн хүний бага эмчээр ажилласан. 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хувийн мал аж ахуй эрхэлсэн. Ц.******* нь 1982 онд надтай хамт ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Ингээд илгээлтээр гарч 1985 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад малчнаар ажилласан. 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Ц.******* нь 1988 оноос хойш 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад малчнаар ажилласан. Шинэ зам нэгдэл нь 1990 онд тарж, компан болсон. Ц.******* нь компанийн мал маллаагүй, хувиараа мал малласан. Ц.******* нь бог мал буюу хонь, ямаа маллаж байсан.Ц.******* нь 8 дугаар анги төгсөөд мал маллаж байгаад цэрэгт явж, цэргээс халагдаж ирээд дахиад мал малласан бөгөөд өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа юм. Ц.*******ын аавынх нь нэрийг *******, ээжийнх нь нэрийг Думаа гэдэг байсан. Ц.******* нь эхээс 10-уулаа бөгөөд Ц.******* нь айлын 4 дэх хүүхэд юм. Эгч нарынх нь нэрийг Цэцээ, Оюунаа, ахынх нь нэрийг Охиноо, дүү нарынх нь нэрийг Сонинцэцэг, Гэрлээ, Бабгаа, Мөнхжаргал, Отгонбаяр гэдэг. Ц.******* нь 1992, 1993 оны үед гэр бүл болсон. Эхнэрийнх нь нэрийг Шагдарын Дэнсмаа гэдэг. Бид нар Ц.*******ыг Мөнхөө гэж дууддаг байсан. Өөр хоч нэр байхгүй. Ц.*******тай ахынх нь нэрийг Нэргүй гэдэг бид Охиноо гэж дууддаг байсан .Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургууд нь тухайн үед мал маллаж байх үедээ авахуулсан зураг юм шиг байна. 4-үүлээ авахуулсан зураг дээр манай ангийн илгээлтээр гарсан Бямбаа байна....гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар тал/
8. Гэрч П.Гантуяагийн ... Би 1975 онд Алтанбулагийн малын эмчийн ангийг төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумнд хуваарилагдаж 1976 он хүртэл малын эмчээр ажилласан. 1976-1983 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малын эмчээр ажилласан. 1983, 1984 онд Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт малын эмчээр ажилласан. 1985 онд Ховд аймгийн ******* суманд буцаж малын эмчээр очиж 1992 он хүртэл ажилласан. 1992 онд буцаж ирээд Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг 1976-1983 оны хооронд Ховд аймгийн ******* суманд малын эмчээр ажиллаж байх үед Ц.******* нь аавыгаа дагаад үйлдвэр бригадад ажиллаж байсан. Аав ******* нь тус үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан. Мөн намайг дахиад 1985-1992 оны хооронд Ховд аймгийн ******* суманд малын эмчээр ажиллаж байх үед Ц.******* нь цэргээс халагдаад ирчихсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчин, малчнаар ажиллаж байсан. Ц.*******ын аавынх нь нэрийг *******, ээжийнх нь нэрийг Думаа гэдэг байсан. Ц.******* нь эхээс 9-үүлээ бөгөөд Ц.******* нь айлын 4 дэх хүүхэд юм. Эгч нарынх нь нэрийг Цэцгээ, Оюунаа, ахынх нь нэрийг Нэргүй, дүү нарынх нь нэрийг Сонинцэцэг, Бабга, Баасанжав, Отгоо, Гэрлээ, Хувхөх гэдэг. Ц.*******ын эхнэрийнх нь нэрийг Дэнсмаа гэдэг. Ц.*******ыг манай нутгийнхан Мөнхөө гэж дууддаг....гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /*******/-ыг 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20 хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ