Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00697

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.А

Хариуцагч: Ө.Н

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А, хариуцагч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ө.Нтой 2017 онд  танилцаж, гэр бүл болж өөрийн ээжийнд хамтран амьдарч байгаад 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Н.Ирмүүн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Би жирэмсэн болсноос хойш болон төрж амаржсаны дараа ч гэсэн үл ойлголцож, хэрүүл маргаан, зөрчилдөөн, хайр халамж дутмаг гэх мэт асуудал ар араасаа байнга гарах болсон. Одоо бид хоёр тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна. Иймд өөрийн асрамжинд байдаг хүү Ирмүүний тэтгэлгийг эцэг Ө.Ноос гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулна гэв.

Хариуцагч Ө.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өлзийхутагийн Наранцогт нь нэхэмжлэгч Эрдэнэтуулын Ариунзаяагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүү Ирмүүндээ тэтгэлэг төлөх болно. Тиймээс гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ө.Нод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ө.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2017 онд танилцаж, хамт амьдран 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 6101000054 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, гэрлэгсдийн дундаас хүү Н.И 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Учралтбаяр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Мөнхцэцэгийн тодорхойлолт, гэрлэгсдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, И6101001759 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос маргаантай амьдарч байсан бөгөөд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Н.Ирмүүн нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан хүү Н.Ирмүүнийг эх Э.Агийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ө.Ноос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Н.Ирмүүнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 34 214 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э.А ӨН нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү И-ийг эх Э.Агийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.И-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ө.Ноос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад, 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ