Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00019

 

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00019

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ... тоотод оршин суух, Хиргис овогт *******ийн ******* /******* /-д холбогдох 812,256 /найман зуун арван хоёр мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 153/2020/00947/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40602519 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A50 /white/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,331 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 97,883 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 155,042 төгрөг, нийт 812,256 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ХХК-ний нэхэмжилсэн гар утасны үлдэгдэл төлбөр 812,256 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Г.*******д холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,331 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 97,883 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 155,042 төгрөг, нийт 812,256 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,331 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 97,883 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 155,042 төгрөг, нийт 812,256 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,045 төгрөгийн тал хувь болох 12,022.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,022.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.*******ас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,022.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Г.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Булганчимэгт холбогдох, 812,256 /найман зуун арван хоёр мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,045 /хорин дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийн тал хувь болох 12,022.5 /арван хоёр мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,022.5 /арван хоёр мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.*******ас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,022.5 /арван хоёр мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ