Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

 

 

 

 

 

     2024           3                                             2023/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,              

улсын яллагч Г.Онон,  

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Ж.*******туяа, Д.Буянзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ид холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220503437******* дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 986 оны 0 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, охины хамт ******* дүүргийн дүгээр хороо, ******* *******гийн -0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-г, 8.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/-ыг, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй,

Мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 2-03-04-н 5.2 /Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө/ гэх хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй улмаас 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 9 дүгээр хороо, ны 0 дүгээр гудамжны 3б тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.ыг 05-40 УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч түүний биед баруун талын , зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцагны хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулан улмаар амь хохирогч Т. нь 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдөр цээж, аарцагны хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.гийн өгсөн:

“...Би ******* дүүргийн 9-р хороо ны -07 тоотод оршин суудаг. Манай хашаанд ээж *******, талийгаач ах нар хамт амьдардаг байсан. 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 2 цаг 30 минутын үед хүүхдээ 46 дугаар сургуульд аваачиж өгөхөөр гарсан. Манай эмэгтэй дүү машинаараа хүргэж өгсөн. Хүргэж өгөх гээд зам уруудаад явж байхад -р гудамжны үзүүрт жалганы зүүн талын налуу хэсгийг экскаватороор янзлаад зам руу шороогоо овоолоод хаячихсан байсан. Би машинаас буугаад экскаваторын жолооч дээр очоод хүүхдээ хүргэж өгөх гээд байна. Замаа хурдан янзлаач гэж хэлсэн. Тэгтэл жолооч нь зам дээрх шороог зайлуулж өгсөн. Би тэр хэсгээр нь машинтай гарахад машины доогуур зураад явахад хүндрэлтэй байсан. Тэгээд доошоо уруудаад сургууль орж хүүхдүүдээ хүргэж өгчихөөд бага хүүхдээ 9-р хорооны өрхийн эмнэлэгт үзүүлээд буцаад машин дээр иртэл миний утасруу олон удаа хөрш айлын эгч залгасан байсан. Дүүгийн хамт машиндаа суугаад эгчрүү залгатал " экскаваторт дайруулсан байна" гэж хэлсэн. Ингээд дүү гийн хамт ны -р гудамжинд очиход талийгаач ах тэгшилж байсан газар дээр экскаваторын баруун талын дугуйны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод ахаасаа "яав, юу болов" гэтэл ахынх нь дээгүүр 4 гарсан шүү гэж хэлээд болоод байсан. /хөрш/ экскаваторын жолооч ******* /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ нар надад хандан дугуйн доороос нь татаж гаргаж ирсэн гэж хэлж байсан. Түргэн тусламж ирэх хооронд газраа тэгшлүүлж байсан /газрын эзэн/-д хандан та нар аюулгүй байдлаа хангаад хашаа татахад яадаг юм бэ? гэж хэлсэн чинь шал согтуу байсан бөгөөд би тийм юм мэдэхгүй, чадахгүй, миний газар, тийм юм байдаггүй юм, мэдэх ч үгүй гэж хэлээд хараагаад байсан. Түргэн тусламж ирээд талийгаач ах ыг аваад хамт ГССҮТ-рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод яаралтай тусламж хэсэгт бүртгүүлэхэд ах өөрөө регистрээ хэлсэн. Тэгээд дотогш аваад орсон. Ингээд цээжний хөндий болон уушгины хагалгаанд орсон. Сахиураар байнга хүн харж байсан. Ингээд эмчлэгдэж байгаад 2022 оны 0 сарын 25-ны өдөр 4 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ийн өгсөн: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр би ******* дүүргийн 9 дүгээр хороо давааны -7 тоотод гэртээ байж байхад манай хүүхэд болох амь хохирогч Л. нь надтай орж ирж уулзаж байгаад гараад явсан. Тэгээд манай хүүхэд манай гэрээс гараад 20 орчим минут болсон байхад миний утас дуугараад манай хүүхэд ажил хийж байсан машинд дайруулсан гэж сонссон. Тэгээд би гэрээсээ гаргаад ГССҮТ дээр яваад очиход манай хүүхэд болох амь хохирогч Л. нь ГССҮТ дотор орон дээр хэвтэж байгаад би явж очоод юу болчихов гэж асуугаад байж байхад манай хүүхдийг эмч нар эмчилгээ яаралтай хийх хэрэгтэй гээд намайг хүүхдээс минь холдуулсан. Тэгээд манай хүүхэд эмчилгээ хийлгэж байгаад ГССҮТ яаралтай тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Тухайн үед бол манай хүүхэд том машинаар хашаа янзалж байгаа хүмүүс дээр явж очоод та нар ингэж ажил хийж болохгүй ээ та нар ажил хийж байгаа юм бол хашлага татаж байгаад хийх ёстой та нарын юм хийж байгаа газраар чинь бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс их явдаг гэж хэлсэн боловч тухайн хүмүүс нь манай хүүхдийн хэлсэн үгийг тоохгүй байж байгаад ийм асуудал үүссэн талаар нь би дараа нь мэдсэн. Би одоо тухайн гэх хүмүүс болон тухайн том машиныг барьж явж байсан Г.******* гэх хүмүүст их гомдолтой байна манай хүүхдийн оршуулгын зардал гэх 23,96,334 төгрөг мөн манай хүүхэд болох амь хохирогч Л.Лхагваочир нь тухайн үед ажил хийж байсан бөгөөд тухайн ажил хийж байсан газрын захирал гэх хүнтэй гэрээний дагуу сар ажиллаж байж цалингаа өгнө гэсний дагуу 975,000 төгpөг авах байсан боловч тухайн үед манай хүүхдийг бүтэн сар ажиллаагүй гэсэн үндэслэлээр манай хүүхдийн цалинг өгөөгүй дээрээс нь сэтгэл санааны хохирол гэж 50,000,000 төгрөг нэхэмжилж бөгөөд нийт 75,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр 3 цаг болж байхад манай гэрийн ойролцоо экскаватор нэг хашаанд байсан шороог ухаад байсан. Ингээд би нөхрийн хамт тухайн хүн дээр очиж шаардлага тавиад байж байтал манай нөхө тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй гээд машин дээр гарчихаад буугаад өөрийнхөө машин дээр ирж утсаа авчихаад буцаад тухайн экскаватор дээр очтол тухайн жолооч шууд хөдлөөд манай нөхрийн дээгүүр дугуйгаарааа дайрч гарсан. 2 аарцагны яс үүрч бяцарсан баруун хавирга бүгд хугарсан, зүүн 2, 3-р хавирга хугарсан, уушигинд цус хуралт нэвчсэн байдалтай ГССҮТ-н сэхээний тасагт ухаангүй байдалтай байна...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн:

“...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд манай газрын хажуу талыг экскаватор ухаж байсан. Тэгээд бид гурав яагаад газар ухаж байгаа талаар асууж уулзахад тухайн экскаваторын жолоочтой маргалдаж тухайн жолооч явах гэж байсан. Тэгээд манай хүүхэд уйлаад би хүүхдээ авчихаад хашаа руугаа орж байгаад буцаад гараад ирэхэд тухайн экскаватор нэг залууг дайрч дээгүүр нь гарч байсан...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн:

“...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн эзэмшлийн хашааны шороог янзлуулах гээд өглөө 0 цаг 22 минутад Экскаватор хөлсөлсөн. Тухайн Экскаватор ирээд шууд ажилдаа орж миний хашааны шороог янзалж эхэлсэн ингээд байж байтал тухайн Экскаваторын жолооч намайг ундаа аваад ир гээд би дэлгүүр орох гээд явсан. Дэлгүүр орчихоод буцаад иртэл манай хашаанд хэд хэдэн хүн ирээд хэрүүл хийж байсан. Би юу болсон талаар асуух гээд очтол экскаваторын хажууд нэг хүн ухаантай хэвтэж байсан тэгээд тэнд байсан хүмүүс экскаваторын жолооч тэр хүнийг дайрчихлаа гээд хэрэлдэж байсан. Би тухайн хүмүүстэй юу болж байгаа талаар маргалдаж байтал тухайн хүний бие гэнэт муудаж эхэлсэн. Тэгээд эмнэлэгийн ажилчид тухайн хүнийг авч яваад цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн:

“...******* дүүргийн 9 дүгээр хороо ны -07 тоот нь манай ээж *******ийн өмчлөлийн хашаа байгаа юм. Уг хашаанд манай ээж, дүү , эгч Цэрэнханд, ах болоод манайтай нийлээд 5 Монгол гэр байдаг юм. Манай ах гэх эмэгтэйтэй гэр бүл болоод тусдаа уг хашаанд гэр барьж амьдраад удаагүй байсан. 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр 2 цаг 40 минутын үед манай эгч хүүхдүүдээ 46 дугаар сургуульд хүргэж өгөх хэрэгтэй байна гэхээр нь өөрийн Приус 30 маркийн машиныг унаад эгчийг хүүхдүүдтэй нь хамт суулгаад гудамж уруудаад явж байтал баруун талын энгэрийн зам дагуух налуу газрыг эксковатороос тэгшилж байсан. Шороог нь татаж нам газар руугаа буулгаснаас болоод зам хаасан байсан. Ингээд эгч тухайн эксковаторын жолоочид хандан "би хүүхдүүдээ хүргэж өгөх гээд байна. Та зам дээр асгасан шороогоо татаад өг" гэтэл уг жолооч зам дээр асгасан шороогоо түрээд холдуулсан. Ингээд би эгчийг хүүхдүүдтэй нь хүргэж өгөөд өрхийн эмнэлэг оруулсан. Удалгүй эгч гарч ирээд хөрш айлын эгч надруу 9472 дугаараас олон удаа залгасан байна гээд залгаад ахыг машинд дайруулсан байна гэсэн. Ингээд би машинаа унаад эгчийг аваад дээш гудамжаар өгсөөд очтол ны -р гудамжны 03 тоот хашааны харалдаа газар тэгшилж ухаж байсан эксковатор унтраастай, баруун талын дугуйных нь орчимд Лхагваа ах дээшээ хараад хэвтсэн байсан. Толгой доор нь юм дэрлүүлсэн байсан. Хажууд нь , хөрш , ковшийн жолооч, газар ухуулж байсан залуу, баруун талын айлын эгч Оюунаа нар байсан. Намайг очиход 02, 03 дуудсан байсан бөгөөд удалгүй 03 ирээд аваад ГССҮТ-рүү явсан.

ын хавирганууд хугарч уушгинд орсноос болоод уушги урагдсан, аарцаг яс бяцарсан, цээжний хөндийн яс цөмрөлттэй гэсэн...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 30-3 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...Манайх 202 оны 7 дугаар сард ******* дүүргийн 9 дүгээр хороо ны дүгээр гудамжны 07а тоот хашааг Пүрэв-Очир гэх хүнээс худалдаж авч тэрнээс хойш жил гаран амьдарч байна. Манай дүгээр гудамжны 07 тоотод ******* гэх эгч хэдэн хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм.

2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ач охиноо хараад гэртээ байсан. 2 цаг 50 минутын үед гэрээс гараад 00 орох гээд явж байтал ногоон куртиктэй эмэгтэй 00 гаран метрийн цаанаас наашир гээд даллаад байсан. Би эхлээд хэн гэдгийг танихгүй яасан бэ гээд асуутал г дуудаад өг гэсэн. Тэгээд дөхөөд очтол ын эхнэр байсан. Ингээд би 07 тоот хашаанд хүн байгаа эсэхийг нь үзэх гээд хашааных нь хаалгыг онгойлгоод хартал эзэнгүй байсан. Эргэж гараад т эзэнгүй байна гээд орилоод хэлтэл хүрээд ир гээд дуудсан. Би яваад очтол "алаад хаячихлаа шүү дээ дайрчихлаа" гээд орилоод дэвхцээд байсан. Тэгээд надад 4 дугуйгаараа дээгүүр нь гарчихлаа шүү дээ гээд байсан. Ингээд би хажуугаар нь гараад яваад очтол экскаваторын баруун дугуйны хажууд хөл нь өвдгөөрөө нуглараад газар хэвтэж байсан. Эксковатор унтраалттай байсан. Хараад айсандаа хойш ухраад яачваа гээд асуутал надад хандан миний дээгүүр 2 гарчихлаа гэж хэлсэн. Жолооч нь хаана байна гэтэл машины цаанаас нэг залуу би байна гээд гараад ирсэн. Би тэр залууд хандан чи яагаад хүн дайрваа гэтэл "мэдэхгүй ээ эгчээ би толиндоо хараагүй, нэг харсан чинь машинд дайруулчихсан байсан" гэж хэлсэн. Хашааны эзэн хаана байна гээд асуутал тэр үед байгаагүй. Тэр үед хүрч ирээд та байж байгаарай би явчихаад ирье гэсэн. Тэр хооронд би эксковаторын жолоочоос цагдаа, түргэн дуудсан уу гэж асуутал дуудсан гэж хэлсэн. Ингээд би гар утасаа аваад рүү удаа дараа залгасан. Эхлээд утсаа авахгүй байсан бөгөөд эргэж залгахаар нь хэлсэн. Төд удалгүй Лхагва- Очирын дүү нар болон газрын эзэн ирсэн. Газрын эзэн залуу хөөгөөд байхаар нь хэрэлдээд зогсож байтал гэх хөршийн эмэгтэй гарч ирсэн. Ингээд удалгүй эмнэлгийн машин ирээд ыг аваад явсан. Эмнэлгийн машин ирэхээс өмнө ар гэрийнхэн нь оос яаваа гэж асуухад 4 дугуйгаараа дайрчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.*******ийн өгсөн:

“...Г.******* нь эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэхийн өмнө хүний эрүүл мэнд амь насанд учруулж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6, 9 дүгээр зүйлийн 9..-т заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хаалт, хашлага, тусгаарлах зурвас татаж байж ажил үйлчилгээ явуулах ёстой байсан. Мөн газрын эзэн гүйцэтгэгч ******* нар аюул эрсдлийг харилцан тохиролцох ёстой боловч Г.******* ажлын талбайд ажил гүйцэтгэгч механик операторын хувьд эрсдлийг бүрэн хариуцах үүрэгтэй. Иймээс газрын эзэн д буруутай зүйл байхгүй юм. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, ашиглуулахдаа бичгээр гэрээ болон бусад баримт үйлдэх ёстой байдаг ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, бусдад хүрээлэн буй орчинд хохирол учруулалх аливаа хариуцлагыг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа механик оператор бүрэн хариуцахаар байна. Иймд механизмийн эзэн буруугүй юм. Өөрөөр хэлбэл Г.******* өөрөө ажил гүйцэтгэж ашиг олохоор ажиллаж байсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Г.гийн өгсөн:

“...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн хэлсэн учраас нэмж яриад байх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 30-3 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны дүгээр сарын 5-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний № тоот: “.... 2. Талийгаач Т.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын , зүүн талын 4.5.6.7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцагийн хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. 2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2, 3..5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

6. Талийгаач нь дээрх цээж, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаачийн цус нь В3-р бүлгийн харьяалалтай байна.

7. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9. 0. Химийн шинжилгээгээр талийгаач Т.ын цусанд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

. Дээрх гэмтлүүд нь хүнд машин механизм /Эксковатор/-т дайрагдах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт / дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, 

Хэрэг бүртгэлтийн 220503437 дугаар хэргийн материалд шинжилгээ хийсэн 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн 0-23/0 дугаартай шинжээчийн “.... а) Хэргийн материалаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн "Хуулийн нэр томъёоны тодорхойлолт" 3 дугаар зүйлийн 3..9 дэх заалт "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;

б) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн "Хуулийн нэр томъёоны тодорхойлолт" 3 дугаар зүйлийн 3..2 дэх заалт "үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;

в) 3..6. "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг:

г) 3..7. "ажлын байран дахь эрсдэл" гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нехцелийг

д) 3..8."үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал" гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг, тус тус заасан нь механизмын оператор, эксковаторчин Г.*******-ийн хувьд ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна.

 

2. а) Иргэн Г.-ийн захиалгаар ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.******* ийн хувьд газар шорооны ажил, ажлын байр нь үйлдвэрлэлийн талбай, орчин мен байна.

б) Амь хохирогч Т. нь Иргэн Г. болон газар шорооны ажил Үүрэг гүйцэтгэгч Г.*******-той аливаа хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул хөдөлмөрийн харилцааны зохигч тал болохгүй.

в) Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.. тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар Тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, гэж заасан нь Г.*******-ийн VOLVO EW-45B маркын нь 05-40 УБ улсын дугаартай тусгай зориулалтын механизм учир тээвэрлэх зориулалтын бус механизм юм.

г) Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..6. зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний нарийн осол гэж зам дээр ан хэрэгсэл болон зам, замын байгуль праворлох тэх ачаа болон бусад од херенгийн хохирол учрахыг, гэж заасан нь та зориулалтын бус тусгай зориулалтын урагш чиглэлд хурдны олон хуваарилах төхөөрөмжлөлгүй үйлдвэрлэлийн зориулалттай механизм юм. 3..7. "замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар

д) замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн явж байгаа, жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг заасан нь орон нутгийн болон нийслэлийн, хороолол дундах болон дотоод замын хөдөлгөөнд оролцоогүй ба Г.*******ийн VOLVO EW-45B маркийн нь 05-40 УБ улсын дугаартай тусгай зориулалтын механизм механизм болон амь хохирогч Т. нь оролцогч биш байх тул зам тээврийн осол биш байна.

 

3. Г.*******-ийн хувьд ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна.

 

4. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаас экскаваторын оператор Г.******* нь:

а) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-ыг,

б) 8.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-ыг,

в) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. Імашин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ заалтын дагуу аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй.

г) Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНБД 2-03-04-н 5.2. /Машин Механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгуулагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө гэх хууль дүрэм журмын шаардлагуудыг хангаж ажиллаarүй байна.

 

5. а) Асуулт болон 4-ийн хариултад дэлгэрэнгүй дурдсан ба Г.******* нь ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар рооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, шороонь ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 28-3 дүгээр хуудас/,

 

Эрүүгийн 220503437******* дугаартай хэргийн материалд тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, зөрчигдсөн эсэхийг тогтоохоор дахин шинжилгээ хийсэн тухай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23/09 дугаартай “...2.. 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 0-23/0 дугаартай дүгнэлтийн 4 дүгээр асуултын "в", "г" дэх хариултуудаас бусад хариулт үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага нь үйлдвэрлэлийн зориулалттай суурилагдсан машин механизм, тоног төхөөрөмжид хамааралтай заалтууд болно.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 2-03-04 нь барилга байгууламжийг шинээр барих өргөтгөж шинэчлэх сэргээн засварлах, техникийн шинэчлэлт болон их засвар хийх, барилгын материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжөөр ханган үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагад энэхүү дүрмийн шаардлагыг заавал дагаж мөрдөнө гэж заасан. Харин ******* дүүргийн 9 дүгээр хороо, ны дүгээр гудамжны 3б тоот хашааны зүүн талын налууны хэсгийн шороог тэгшлэх ажил нь Барилгын үйлдвэрлэлд дагаж аж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмд /БНбД 2-03-04/ хамааралгүй ажил болно.

2.2. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр 2.4.2-т “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн”, мөн хуулийн 4..3-д: "иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид" гэж тус тус заасны дагуу иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх харилцааг зохицуулсан байх бөгөөд газар шорооны ажлыг захиалагч Ганболдын нь иргэн Г.*******той ажлын хөлсөө тохиролцсоноор аман хэлцлээр гэрээг байгуулж тухайн хэлцлийн үр дүнд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа......Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн..."-г гэж тодорхойлсон байдаг.

Захиалагч Ганболдын нь тус хуулийн үйлчлэлийн хүрээнд ажил олгогч субъект болох бөгөөд учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-д зааснаар иргэд хоорондын гэрээг Г.*******той байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөл нь бүрдсэн байна.

Тэрээр өөрийн өмчлөлийн газрын шороог тэгшлүүлэх ажлыг санал болгож, хөлс мөнгөө тохиролцож ажлын байраар хангасан, түүнийг ажлын талбайд гаргахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28..6-д "энэ хуулийн 4..2, 4..3-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй" гэж, хуулийн 28..-д: "үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах" 28..7-д "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг ззэмшсэн байх", 28..8-д: аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах... зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтуудыг дагаж мөрдөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй байсан.

 

2.3.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг" гэж заасан байдаг. 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.******* нь Т.ыг дайрч амь насыг нь хохироосон гэх осол нь захиалагч буюу ажил олгогч Ганболдын гийн өмчлөлийн газарт үйлдэгдсэн байх бөгөөд хэдийгээр захиалагч Ганболдын нь Г.*******той ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан гэх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй ч Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.5-д "нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн" бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу талууд аман хэлцлээр гэрээ байгуулж ажил олгогч ажилтны харилцааг үүсгэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ганболдын нь "...би экскаваторыг өдрийн сая төгрөгөөр түрээслэж ажиллуулж байсан..." гэх мэдүүлгийг өгсөн нь Г.*******той тохиролцсоноор хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн нь харагдаж байна.

Г.*******ийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээс өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28..6-д "энэ хуулийн 4..2, 4..3- д заасан этгээд нь өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах хцөлийг бүрдүүлэх үүрэгтэй" гэж заасныг мөрдөж, айдлыг хангаж, ажлын талбайн аюулгүй бай аюулгүйн бүсийг хууль тогтоомжид зааснаар тогтоож хаалт хамгаалалт, дохио амжийг байрлуулж, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байсан.

 

2.4. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 4..2-д: "хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн”, мөн хуулийн 4..3-д: "иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид" гэж тус тус заасны дагуу иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх харилцааг зохицуулсан байдаг.

Уг хуулийн хүрээнд газар шорооны ажлыг захиалагч Ганболдын нь иргэн Г.*******той ажлын хөлсөө тохиролцон аман хэлцлээр гэрээг байгуулж тухайн хэлцлийн үр дүнд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Мөн Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.5-д "нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн" бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу талууд аман хэлцлийн хүрээнд гэрээ байгуулж ажил олгогч ажилтны харилцааг үүсгэсэн байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

 

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

            - цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,

            - амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар / дүгээр хавтаст хэргийн 8 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа / дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-г, 8.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/-ыг, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй,

Мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 2-03-04-н 5.2 /Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө/ гэх хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй улмаас 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 9 дүгээр хороо, ны 0 дүгээр гудамжны 3б тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.ыг 05-40 УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч түүний биед баруун талын , зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцагны хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулан улмаар амь хохирогч Т. нь 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдөр цээж, аарцагны хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Г.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-г, 8.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/-ыг, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй,

Мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 2-03-04-н 5.2 /Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө/ гэх хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй улмаас 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 9 дүгээр хороо, ны 0 дүгээр гудамжны 3б тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.ыг 05-40 УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч түүний биед баруун талын , зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцагны хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулан улмаар амь хохирогч Т. нь 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдөр цээж, аарцагны хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч Т.гийн: “...дүү гийн хамт ны -р гудамжинд очиход талийгаач ах тэгшилж байсан газар дээр экскаваторын баруун талын дугуйны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод ахаасаа "яав, юу болов" гэтэл ахынх нь дээгүүр 4 гарсан шүү гэж хэлээд болоод байсан. /хөрш/ экскаваторын жолооч ******* /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ нар надад хандан дугуйн доороос нь татаж гаргаж ирсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

 

хохирогч Д.*******ийн: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ... манай хүүхэд Л. нь ...ажил хийж байсан машинд дайруулсан гэж сонссон. Тэгээд би гэрээсээ гаргаад ГССҮТ дээр яваад очиход манай хүүхэд болох амь хохирогч Л. нь ГССҮТ дотор орон дээр хэвтэж байгаад би явж очоод юу болчихов гэж асуугаад байж байхад манай хүүхдийг эмч нар эмчилгээ яаралтай хийх хэрэгтэй гээд намайг хүүхдээс минь холдуулсан. Тэгээд манай хүүхэд эмчилгээ хийлгэж байгаад ГССҮТ яаралтай тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

гэрч Ж.ын: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр 3 цаг болж байхад манай гэрийн ойролцоо экскаватор нэг хашаанд байсан шороог ухаад байсан. Ингээд би нөхрийн хамт тухайн хүн дээр очиж шаардлага тавиад байж байтал манай нөхөр тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй гээд машин дээр гарчихаад буугаад өөрийнхөө машин дээр ирж утсаа авчихаад буцаад тухайн экскаватор дээр очтол тухайн жолооч шууд хөдлөөд манай нөхрийн дээгүүр дугуйгаарааа дайрч гарсан. 2 аарцагны яс үүрч бяцарсан баруун хавирга бүгд хугарсан, зүүн 2, 3-р хавирга хугарсан, уушигинд цус хуралт нэвчсэн байдалтай ГССҮТ-н сэхээний тасагт ухаангүй байдалтай байна...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас/,

 

гэрч Ж.ийн: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд манай газрын хажуу талыг экскаватор ухаж байсан. Тэгээд бид гурав яагаад газар ухаж байгаа талаар асууж уулзахад тухайн экскаваторын жолоочтой маргалдаж тухайн жолооч явах гэж байсан. Тэгээд манай хүүхэд уйлаад би хүүхдээ авчихаад хашаа руугаа орж байгаад буцаад гараад ирэхэд тухайн экскаватор нэг залууг дайрч дээгүүр нь гарч байсан...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

гэрч Г.гийн: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн эзэмшлийн хашааны шороог янзлуулах гээд өглөө 0 цаг 22 минутад Экскаватор хөлсөлсөн. Тухайн Экскаватор ирээд шууд ажилдаа орж миний хашааны шороог янзалж эхэлсэн ингээд байж байтал тухайн Экскаваторын жолооч намайг ундаа аваад ир гээд би дэлгүүр орох гээд явсан. Дэлгүүр орчихоод буцаад иртэл манай хашаанд хэд хэдэн хүн ирээд хэрүүл хийж байсан. Би юу болсон талаар асуух гээд очтол экскаваторын хажууд нэг хүн ухаантай хэвтэж байсан тэгээд тэнд байсан хүмүүс экскаваторын жолооч тэр хүнийг дайрчихлаа гээд хэрэлдэж байсан. Би тухайн хүмүүстэй юу болж байгаа талаар маргалдаж байтал тухайн хүний бие гэнэт муудаж эхэлсэн...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

гэрч Т.гийн: “...******* дүүргийн 9 дүгээр хороо ны -07 тоот нь манай ээж *******ийн өмчлөлийн хашаа байгаа юм. Уг хашаанд манай ээж, дүү , эгч Цэрэнханд, ах болоод манайтай нийлээд 5 Монгол гэр байдаг юм. Манай ах гэх эмэгтэйтэй гэр бүл болоод тусдаа уг хашаанд гэр барьж амьдраад удаагүй байсан. ...хөрш айлын эгч надруу 9472 дугаараас олон удаа залгасан байна гээд залгаад ахыг машинд дайруулсан байна гэсэн. Ингээд би машинаа унаад эгчийг аваад дээш гудамжаар өгсөөд очтол ны -р гудамжны 03 тоот хашааны харалдаа газар тэгшилж ухаж байсан эксковатор унтраастай, баруун талын дугуйных нь орчимд Лхагваа ах дээшээ хараад хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 30-3 дүгээр хуудас/,

 

гэрч Б.ын: “...2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр ...2 цаг 50 минутын үед гэрээс гараад 00 орох гээд явж байтал ногоон куртиктэй эмэгтэй 00 гаран метрийн цаанаас наашир гээд даллаад байсан. ...Би яваад очтол "алаад хаячихлаа шүү дээ дайрчихлаа" гээд орилоод дэвхцээд байсан. Тэгээд надад 4 дугуйгаараа дээгүүр нь гарчихлаа шүү дээ гээд байсан. Ингээд би хажуугаар нь гараад яваад очтол экскаваторын баруун дугуйны хажууд хөл нь өвдгөөрөө нуглараад газар хэвтэж байсан. Эксковатор унтраалттай байсан. Хараад айсандаа хойш ухраад яачваа гээд асуутал надад хандан миний дээгүүр 2 гарчихлаа гэж хэлсэн. Жолооч нь хаана байна гэтэл машины цаанаас нэг залуу би байна гээд гараад ирсэн. Би тэр залууд хандан чи яагаад хүн дайрваа гэтэл "мэдэхгүй ээ эгчээ би толиндоо хараагүй, нэг харсан чинь машинд дайруулчихсан байсан" гэж хэлсэн. ... Эмнэлгийн машин ирэхээс өмнө ар гэрийнхэн нь оос яаваа гэж асуухад 4 дугуйгаараа дайрчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

шинжээч эмч Д.*******ийн: “... Г.******* нь эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэхийн өмнө хүний эрүүл мэнд амь насанд учруулж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6, 9 дүгээр зүйлийн 9..-т заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хаалт, хашлага, тусгаарлах зурвас татаж байж ажил үйлчилгээ явуулах ёстой байсан. Мөн газрын эзэн гүйцэтгэгч ******* нар аюул эрсдлийг харилцан тохиролцох ёстой боловч Г.******* ажлын талбайд ажил гүйцэтгэгч механик операторын хувьд эрсдлийг бүрэн хариуцах үүрэгтэй. Иймээс газрын эзэн д буруутай зүйл байхгүй юм. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, ашиглуулахдаа бичгээр гэрээ болон бусад баримт үйлдэх ёстой байдаг ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, бусдад хүрээлэн буй орчинд хохирол учруулалх аливаа хариуцлагыг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа механик оператор бүрэн хариуцахаар байна. Иймд механизмийн эзэн буруугүй юм. Өөрөөр хэлбэл Г.******* өөрөө ажил гүйцэтгэж ашиг олохоор ажиллаж байсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны дүгээр сарын 5-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний № тоот: “.... 2. Талийгаач Т.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын , зүүн талын 4.5.6.7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцагийн хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. 2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2, 3..5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

6. Талийгаач нь дээрх цээж, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаачийн цус нь В3-р бүлгийн харьяалалтай байна.

7. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9. 0. Химийн шинжилгээгээр талийгаач Т.ын цусанд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

. Дээрх гэмтлүүд нь хүнд машин механизм /Эксковатор/-т дайрагдах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт / дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, 

Хэрэг бүртгэлтийн 220503437 дугаар хэргийн материалд шинжилгээ хийсэн 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн 0-23/0 дугаартай шинжээчийн “.... а) Хэргийн материалаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн "Хуулийн нэр томъёоны тодорхойлолт" 3 дугаар зүйлийн 3..9 дэх заалт "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;

б) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн "Хуулийн нэр томъёоны тодорхойлолт" 3 дугаар зүйлийн 3..2 дэх заалт "үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;

в) 3..6. "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг:

г) 3..7. "ажлын байран дахь эрсдэл" гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нехцелийг

д) 3..8."үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал" гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг, тус тус заасан нь механизмын оператор, эксковаторчин Г.*******-ийн хувьд ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна.

 

2. а) Иргэн Г.-ийн захиалгаар ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.******* ийн хувьд газар шорооны ажил, ажлын байр нь үйлдвэрлэлийн талбай, орчин мен байна.

б) Амь хохирогч Т. нь Иргэн Г. болон газар шорооны ажил Үүрэг гүйцэтгэгч Г.*******-той аливаа хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул хөдөлмөрийн харилцааны зохигч тал болохгүй.

в) Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.. тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар Тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, гэж заасан нь Г.*******-ийн VOLVO EW-45B маркын нь 05-40 УБ улсын дугаартай тусгай зориулалтын механизм учир тээвэрлэх зориулалтын бус механизм юм.

г) Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..6. зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний нарийн осол гэж зам дээр ан хэрэгсэл болон зам, замын байгуль праворлох тэх ачаа болон бусад од херенгийн хохирол учрахыг, гэж заасан нь та зориулалтын бус тусгай зориулалтын урагш чиглэлд хурдны олон хуваарилах төхөөрөмжлөлгүй үйлдвэрлэлийн зориулалттай механизм юм. 3..7. "замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар

д) замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн явж байгаа, жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг заасан нь орон нутгийн болон нийслэлийн, хороолол дундах болон дотоод замын хөдөлгөөнд оролцоогүй ба Г.*******ийн VOLVO EW-45B маркийн нь 05-40 УБ улсын дугаартай тусгай зориулалтын механизм механизм болон амь хохирогч Т. нь оролцогч биш байх тул зам тээврийн осол биш байна.

 

3. Г.*******-ийн хувьд ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна.

 

4. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаас экскаваторын оператор Г.******* нь:

а) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-ыг,

б) 8.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-ыг,

в) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. Імашин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ заалтын дагуу аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй.

г) Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНБД 2-03-04-н 5.2. /Машин Механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгуулагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө гэх хууль дүрэм журмын шаардлагуудыг хангаж ажиллаarүй байна.

 

5. а) Асуулт болон 4-ийн хариултад дэлгэрэнгүй дурдсан ба Г.******* нь ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ны -36 тоот хаягт газар рооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, шороонь ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 28-3 дүгээр хуудас/,

 

Эрүүгийн 220503437******* дугаартай хэргийн материалд тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, зөрчигдсөн эсэхийг тогтоохоор дахин шинжилгээ хийсэн тухай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23/09 дугаартай “...2.. 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 0-23/0 дугаартай дүгнэлтийн 4 дүгээр асуултын "в", "г" дэх хариултуудаас бусад хариулт үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага нь үйлдвэрлэлийн зориулалттай суурилагдсан машин механизм, тоног төхөөрөмжид хамааралтай заалтууд болно.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 2-03-04 нь барилга байгууламжийг шинээр барих өргөтгөж шинэчлэх сэргээн засварлах, техникийн шинэчлэлт болон их засвар хийх, барилгын материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжөөр ханган үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагад энэхүү дүрмийн шаардлагыг заавал дагаж мөрдөнө гэж заасан. Харин ******* дүүргийн 9 дүгээр хороо, ны дүгээр гудамжны 3б тоот хашааны зүүн талын налууны хэсгийн шороог тэгшлэх ажил нь Барилгын үйлдвэрлэлд дагаж аж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмд /БНбД 2-03-04/ хамааралгүй ажил болно.

2.2. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр 2.4.2-т “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн”, мөн хуулийн 4..3-д: "иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид" гэж тус тус заасны дагуу иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх харилцааг зохицуулсан байх бөгөөд газар шорооны ажлыг захиалагч Ганболдын нь иргэн Г.*******той ажлын хөлсөө тохиролцсоноор аман хэлцлээр гэрээг байгуулж тухайн хэлцлийн үр дүнд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа......Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн..."-г гэж тодорхойлсон байдаг.

Захиалагч Ганболдын нь тус хуулийн үйлчлэлийн хүрээнд ажил олгогч субъект болох бөгөөд учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-д зааснаар иргэд хоорондын гэрээг Г.*******той байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөл нь бүрдсэн байна.

Тэрээр өөрийн өмчлөлийн газрын шороог тэгшлүүлэх ажлыг санал болгож, хөлс мөнгөө тохиролцож ажлын байраар хангасан, түүнийг ажлын талбайд гаргахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28..6-д "энэ хуулийн 4..2, 4..3-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй" гэж, хуулийн 28..-д: "үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах" 28..7-д "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг ззэмшсэн байх", 28..8-д: аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах... зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтуудыг дагаж мөрдөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй байсан.

 

2.3.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг" гэж заасан байдаг. 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.******* нь Т.ыг дайрч амь насыг нь хохироосон гэх осол нь захиалагч буюу ажил олгогч Ганболдын гийн өмчлөлийн газарт үйлдэгдсэн байх бөгөөд хэдийгээр захиалагч Ганболдын нь Г.*******той ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан гэх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй ч Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.5-д "нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн" бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу талууд аман хэлцлээр гэрээ байгуулж ажил олгогч ажилтны харилцааг үүсгэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ганболдын нь "...би экскаваторыг өдрийн сая төгрөгөөр түрээслэж ажиллуулж байсан..." гэх мэдүүлгийг өгсөн нь Г.*******той тохиролцсоноор хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн нь харагдаж байна.

Г.*******ийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээс өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28..6-д "энэ хуулийн 4..2, 4..3- д заасан этгээд нь өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах хцөлийг бүрдүүлэх үүрэгтэй" гэж заасныг мөрдөж, айдлыг хангаж, ажлын талбайн аюулгүй бай аюулгүйн бүсийг хууль тогтоомжид зааснаар тогтоож хаалт хамгаалалт, дохио амжийг байрлуулж, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байсан.

 

2.4. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 4..2-д: "хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн”, мөн хуулийн 4..3-д: "иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид" гэж тус тус заасны дагуу иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх харилцааг зохицуулсан байдаг.

Уг хуулийн хүрээнд газар шорооны ажлыг захиалагч Ганболдын нь иргэн Г.*******той ажлын хөлсөө тохиролцон аман хэлцлээр гэрээг байгуулж тухайн хэлцлийн үр дүнд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Мөн Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.5-д "нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн" бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу талууд аман хэлцлийн хүрээнд гэрээ байгуулж ажил олгогч ажилтны харилцааг үүсгэсэн байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар / дүгээр хавтаст хэргийн 8 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.*******ийг захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт 2,730,000 төгрөгийн баримт гаргаж байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул шүүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 75,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч Шүүхийн шинжилгээний тухай хууль 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж 2023 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Дээрх хэрэг нь уг хууль дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Г.гээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид “...3 жилийн хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар экскаваторын жолоочоор ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх санал,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шударга ёсны зарчимд нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Г.*******ид 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, *******, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, *******, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагч Г.гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ