Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

 

      2024          3           13                                    2024/ШЦТ/202      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.*******э даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,  

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,

хохирогч Б.*******э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 240500000******* тоот дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бул 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ийн - тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Халзан овогтой *******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Б.*******этэй "гүйцэж түрүүлж, шахсан" гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж зүүн нүдний дээд хана, дух хөндийн өмнөд ялтас, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******э мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 19-ний өдөр хүүхдийнхээ машинтай явж байхад манай хүүхэд туслах замаас ороод энэ дээрээс гарч ирээд маргаан үүссэн. Манай хүүхэд унаж оочдог өвчтэй, би цохиод авах юм болов уу гээд хүүхдийнхээ урдуур ороод маргаан үүсгэсэн. Машинтайгаа замын хажуу тал руу шахаж орж ирээд байсан. Тэгээд энэ явуулахгүй хүүхэд байна гээд буугаад ирсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ий өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүү Бүрэвдагва эхнэр ын хамт Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай автомашинтай явж байхад Тоёота Приус 30 маркийн цагаан өнгийн машин урсгал сөрж гүйцэж түрүүлж шахаж орж ирсэн. Тухайн үед манай хүү машин барьж байсан бөгөөд тухайн шахаж орж ирсэн машиныг гүйцэж түрүүлж Их Ундрага дэлгүүрийн урд гүйцэж түрүүлж зогссон. Манай хүү яаж яваад байгаа юм бэ гэж хоорондоо маргаж эхэлсэн. Манай хүү эхэлж машинаасаа буухад тухайн шахаж орж ирсэн машинд сууж байсан 3 үл таних эрэгтэй хүмүүс буугаад ирсэн. Би машины араар тойроод очиход нэг залуу миний залуу миний хоолойг боохоор нь би зөрүүлээд хүзүү рүү нь цохиод хүү дээрээ очиход манай хүүтэй маргалдаж байсан залуугаас нь салгахад тухайн залуу намайг заамдаж байгаад миний хамар луу мөргөсөн. Тухайн намайг мөргөсөн залуу утсаараа бичлэг хийгээд байсан.

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажил хийж чадаагүй, би өдөрт 150,000 төгрөг цалин авдаг байсан, тэрийг барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн:

“...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цаг өнгөрч байсан байх аавыг ажилд нь хүргэж өгөх гээд приус 30 маркийн улсын дугаартай өөрийн машинтайгаа ******* дүүргийн ******* дүгээр хороо гудамнаасаа гарч ирээд засмал зам руугаа гарч ирж байтал нэг машины урдуур харалгүй орчихсон юм, тэгээд тэр машин нь приус 30 загварын цагаан өнгөтэй машин байсан. Жолооч нь бууж ирээд “...яаж яваад байгаа юм бэ...” гэж хэлээд маргалдаж эхэлсэн, тэгээд би сүртэй юм бэ гэж хэлчихээд тэр залууг тойроод хажуугаар нь машинтайгаа өнгөрсөн, тэгсэн чинь ******* дүгээр хорооны гүүр давсны дараа араас панда дэлгүүрийн тойрог дээр араас нөгөө залуу гүйцэж түрүүлж ирээд шахчихаад намайг түрүүлээд явсан, тэгэхээр нь би 01 араас нь гүйцэж түрүүлээд урдуур нь машинтайгаа хөндөлсөж зогсоод яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн, тэр машинаас 3 залуу бууж ирээд чи өөрөө яаж яваад байгаа юм ажилтай би яараад байна гээд жолооч залуу нь намайг түлхсэн, жолооч нь шаргал куртиктэй байсан байх, би тэр залуутай тэгээд зууралдчихсан байж байтал аав бууж ирээд нэг намхан залууг нь хүзүү рүү нь цохьчихсон. Тэгээд би зууралдаж байгаад салгачихаад цагдаагаа дуудчихъя гэтэл цаана жолооч залуу нь аавыг татаж ойртуулж байгаад мөргөсөн, өөрөөр бол биед нь халдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн:

“...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай дүү болох Баянмөнх мөн ******* нарын хамт өглөө 10 цаг өнгөрч байсан байх бид 3 ажилдаа явах гээд *******оос *******гийн приус-30 маркийн машинтай доошоо уруудаад явж байсан, замын хажуу гудамнаас нэг машин уруудаж урдуур нь орох шахаад тэгээд аятайхан яваач гээд хэлчихээд тэр машин түрүүлээд явчихсан, араас нь бид 3 гүйцэж түрүүлээд хажуугаар нь гарсан тэгээд доошоо уруудаад явж байтал араас нөгөө машин бас гүйцэж түрүүлээд манай машины урдуур орж ирээд зогссон тэгээд жолооч нь гарч ирээд урдуур хааж зогсоод маргалдаж эхэлсэн, манай дүү болох Баянмөнх, ******* хоёр гарч очоод жолоочтой нь муудалцаж эхэлсэн, тэгтэл чи намайг шахсан биздээ гээд маргалдаад байсан, тэгээд нэг ах хүү гарч ирээд би нас явчихсан хүн намайг зод гээд орилоод дайраад байхаар нь ******* хэлэхдээ та боль би тантай муудалцахгүй гээд цааш нь түлхтэл тэр ах газраас нэг юм аваад *******гийн толгой хэсэгт нь цохисон, ******* нь уурандаа тухайн үед тэр ахын нүүрэн хэсэгт нь мөргөчихсөн, би очиж салгаад хоёр тийшээ болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед хүү, а, нөхөр *******э нараар ажил руугаа хүргүүлэх зорилгоор хамт явж байсан. Тэгээд Алтайхайрхан дэлгүүрийн ойролцоо явж байтал автомашинтай өөдөөс өөр нэг автомашин тулаад ирсэн. Тэгсэн чинь тулж ирсэн гэх автомашинаас нэг залуу буугаад ирсэн. Би уг залууд хандаж автомашин дотроосоо уучлаарай миний дүү гэж хэлсэн. Тэгээд цааш автомашинтай хөдлөөд явж байтал уг тулж мөргөлдөхөө шахсан гэх автомашин араас гүйцэж ирээд манай автомашиныг шахсан. Шахчихаад түрүүлээд яваад өгсөн. Дараа нь манай хүү автомашинаас буугаад шахсан гэх автомашиныг жолоочтой уулзсан. Яагаад шахаад байгаа юм гэж хэлсэн. Өөдөөс нь нөгөө автомашины жолооч юм ярьж байснаа манай хүүгийн хоолойг нь боогоод нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нөхөр автомашинаас буугаад нөгөө талын жолооч дээр очоод яагаад байгаа юм гэж хэлсэн. Нөгөө жолооч нөхрийг түлхээд газар унагасан. Нөхөр газраас босож ирэхдээ жижиг хэмжээ нүүрс байхаар нь аваад нөгөө жолоочийн толгой руу цохисон. Тэгсэн чинь нөгөө жолоочийн толгойноос нь цус гарсан. Дараа нь нөгөө үл таних жолооч манай нөхрийг барьж байгаад нүүр лүү нэг удаа мөргөчихсөн чинь нөхрийн зүүн талын нүд нь хавдсан. Тэгээд цагдаа дуудна гэсэн чинь нөгөө жолооч та нарын буруу болохоос биш бид нарын буруу болно гэж байхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Б.*******э-н биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух хөндийн өмнөд ялтас, хамар ясны хугарал зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэх байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэтмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Б.*******этэй "гүйцэж түрүүлж, шахсан" гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж зүүн нүдний дээд хана, дух хөндийн өмнөд ялтас, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг шүүх хуралдаанд: “...гэм буруу дээр маргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Б.*******этэй "гүйцэж түрүүлж, шахсан" гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж зүүн нүдний дээд хана, дух хөндийн өмнөд ялтас, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Б.*******ий өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... манай хүүтэй маргалдаж байсан залуугаас нь салгахад тухайн залуу намайг заамдаж байгаад миний хамар луу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

гэрч М.ын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... жолооч залуу нь аавыг татаж ойртуулж байгаад мөргөсөн, өөрөөр бол биед нь халдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

гэрч Ц.ын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... нэг ах хүү гарч ирээд би нас явчихсан хүн намайг зод гээд орилоод дайраад байхаар нь ******* хэлэхдээ та боль би тантай муудалцахгүй гээд цааш нь түлхтэл тэр ах газраас нэг юм аваад *******гийн толгой хэсэгт нь цохисон, ******* нь уурандаа тухайн үед тэр ахын нүүрэн хэсэгт нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... Нөхөр газраас босож ирэхдээ жижиг хэмжээ нүүрс байхаар нь аваад нөгөө жолоочийн толгой руу цохисон. Тэгсэн чинь нөгөө жолоочийн толгойноос нь цус гарсан. Дараа нь нөгөө үл таних жолооч манай нөхрийг барьж байгаад нүүр лүү нэг удаа мөргөчихсөн чинь нөхрийн зүүн талын нүд нь хавдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Б.*******э-н биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух хөндийн өмнөд ялтас, хамар ясны хугарал зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэх байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэтмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс 477,786 төгрөгийн хохирлын баримтууд гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс 480,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн санал тохирсон гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Халзан овогтой *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ