Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/0087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0076/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******анд төрсөн, *******, *******, , , , , , , , , оршин суух хаягтай, урьд

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *******ын баг, гэх газар, гийн голоос ховор амьтны жагсаалтад орсон үржлийн насны 1 ширхэг тул, 1 ширхэг тулбага, нийт 2 ширхэг тул загасыг хууль бусаар агнаж, өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Дархан-Уул аймгийн дүгээр баг, замын постод саатуулагдсан болох нь:

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10/,

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-18/,

Иргэний нэхэмжлэгч Б.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2009 оноос хойш *******ын 3 дугаар багийн засаг даргаар одоог хүртэл ажиллаж байна. ...*******ын багт байрлах гэх газар байрлах гийн голд тул, гутаарь, монгол хадран гэх загаснууд байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2017 оноос хойш *******ын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар одоог хүртэл ажиллаж байна. ...*******ын баг гэх газар байрлах гийн голд тул, гутаарь, монгол хадран гэх загаснууд байдаг, ...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2024 онд *******анд тул засаг барих зөвшөөрөл өгөөгүй бөгөөд *******, , гэх хүмүүс ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2012 оноос хойш *******ын Засаг даргын тамгын газарт Далан, багийг хариуцсан байгаль хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас спорт загасчлал болон судалгаа шинжилгээний зорилгоор зөвшөөрөл авч тул загасыг барьдаг юм. Харин иргэн хүнд тул загас барих зөвшөөрөл өгөхгүй, ...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2024 онд *******анд тул засаг барих зөвшөөрөл өгөөгүй бөгөөд *******, , гэх хүмүүс ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн пост зөрөх гэтэл цагдаа зогсоож манай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд нийт 2 ширхэг ховор загас болох тул гарч ирсэн болохоор нь би гайхаад өөрийн найз *******аас “юун тул загас бэ” гэж асуухад би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гийн гол дээрээс загас барьж байхад 2 ширхэг тул баригдсан болохоор нь та хоёрт хэлээгүй юм гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,

Гэрч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн орчимд *******, бид гурав босоод дахин *******ын баг, гэх газар байрлах гийн гол руу явсан юм. Ингээд гол дээр очоод урьд өдрийн гаргасан байсан цооногоо дахин сэргээгээд загас барьж байтал ******* нь би дээшээ явж загас барилаа гэж хэлээд ганцаараа яваад өгсөн юм. Ингээд бид хоёр уг газартаа үлдээд харанхуй болтол загас барьсан бөгөөд дээрээс нь ******* нь нэлээн их загас уутанд хийчихсэн ирсэн юм. Ингээд бид нар шууд буцсан. Би ажлын байрандаа үлдээд , ******* нар нь Тэшиг сум руу явсан. Тэгтэл би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би ажил дээрээ байхад миний утас руу ******* залгаад “найз нь цагдаад баригдсан, чи ирж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлэхээр нь би гайхаад “юу болсон юм бэ” гэж хэлэхэд найз 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ганцаараа загас барьж байхдаа 2 ширхэг тул загас барьчихсан байсан юм гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр ирж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,

Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн М.Баярмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-58/,

Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 93-94/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 98-99/,

Байгаль Орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн 01-20-01/049/05 дугаартай улсын байцаагчийн акт /хавтаст хэргийн 101-102/

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 103/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар 2 дахин нэмэгдүүлж, 1,632,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд /хавтаст хэргийн 103/ шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******т прокурортой тохиролцсон ял эрүүгийн хариуцлагын хүрээнд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ буюу хууль бусаар агнасан загасыг тээвэрлэхдээ ашигласан Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр 7,000,000 төгрөгөөр үнэлжээ. /хавтаст хэргийн 46/

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэмт этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар хуульчилсан ба улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч ******* болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иймд Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тул загасыг эрх бүхий байгууллагад зориулалтын дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 1 ширхэг мөс цоологч, 3 ширхэг уурга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн *******ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг тул загасыг эрх бүхий байгууллагад зориулалтын дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 1 ширхэг мөс цоологч, 3 ширхэг загас барих зориулалт бүхий уурга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар *******ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД