Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сум дүгээр () багийн тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн ургийн овогт ий , оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын ******* дүгээр () багийн 7- тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх “” захын зогсоолд тээврийн хэрэгслийн зогсоол чөлөөлөөгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч ******* ******* нар маргалдаж улмаар, шүүгдэгч ******* шүүгдэгч *******ийн нүүр болон зүүн нүдний хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны урд 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* шүүгдэгч *******ийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод хэсэг, 2 эгмийн дунд хэсэг, хүзүүний баруун хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч гийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, шинжээч гийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 102 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 10-, 30- дүгээр хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 75-78, 79-81 дүгээр хуудас), шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82, 96 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Шүүгдэгч *******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би зах дээр жимс ачихаар өөрийн ХОА улсын дугаартай, саарал өнгийн Nissan bannet загварын машинаар очсон юм. захын урд талын зогсоол дээр очсон чинь жимс ачих дэлгүүрийн маань хаалганы урд талын зогсоол хоосон харин тэр зогсоолыг хаагаад нэг машин зогсчихсон байсан. Би буугаад нөгөө машин дээр очсон чинь жолооч нь дотор талд нь утсаараа оролдоод сууж байхаар нь “би ийшээ орох гэсэн юм” гэж хэлтэл “би ч гэсэн эндээс юм ачих гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ахын дүү чи урагшаа хөдлөөд энэ зогсоол руу орчих, тэгвэл би чиний зогсож байгаа газар машинаа ья, эсвэл чи түр машинаа холдуулж бай, би энэ урд талын зогсоол руу ороод зогсох хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь нөгөө залуу “би энэ зайгаар багтаж орж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж яваад машиндаа суусан. Миний хойд талд бас нэг машин ирээд “зам чөлөөл” гээд сигналдаж байтал нөгөө залуугийн машины хажуу талд зогсож байсан машин зогсоолоос гарахаар нь би урд талынх нь хоосон зогсоол руу орох гээд урагшаа хөдөлсөн чинь нөгөө залуу бас машинаа урагшаа хөдөлгөсөн. Би нөгөө хоосон зогсоол түрүүлж орсон чинь нөгөө залуу уурлаад машинаасаа бууж ирэхээр нь би ч гэсэн машинаасаа буугаад бид хоёр заамдалцаад авсан. Заамдалцаж аваад бид хоёр зодолдоод гараараа бие биеийнхээ нүүр, толгой хэсэгт хэд хэд цохисон. Тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгахаар нь дахиж зодолдолгүй жимсээ ачаад тус тусдаа яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би эхнэр ын хамт Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутагт байх захын үүднээс жимс авахаар өөрийн эзэмшлийн УЕЕ улсын дугаартай, цагаан өнгийн приус-30 загварын машинтай очсон. Тэр үед машинаа жимс ачих газар луу ойртуулж байрлуулах гэж байтал нэг үл таних залуу /Сүүлд ******* гэдэг залуу болохыг мэдсэн/ ирээд “наад урд талын зогсоолын зай уруугаа орж чадахгүй бол зайлаач” гэх утгатай зүйл хэлсэн. Би “миний урд талын зогсоолд машин орох боломжгүй жижиг зай байна, машин холдохоор нь урагшаа орно” гэж хэлсэн. Тэр үе хажуу талын машины жолооч гарч ирж таараад машинаа холдуулсан. Холдуулаад зай гарах хооронд нөгөө залуу ******* машинаараа ухраад орсон. Тэгэхээр нь би машиныхаа цонхыг буулгаад “би адилхан ийшээ орох гэж байна шүү дээ” гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаа зогсоогоод бууж миний машины урд талд ирээд намайг хэл амаар доромжилсон. Тэр үед би машинаасаа буутал тэр залуу намайг заамдаад бариад авсан. Намайг заамдах үед би харилцан заамдахад тэр залуу миний мөр орчим руу баруун гараа атгаж байгаад нударгаараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би эргүүлээд баруун гараа атгаж байгаад нударгаараа тэр залуугийн нүүр, шанаа орчимд нэг удаа цохисон. Гэтэл цаанаас бас нэг залуу гарч ирээд над руу хамт дайрах шиг болохоор нь би биеэ хамгаалаад доошоо тонгойсон чинь ******* миний дээрээс толгой хэсэг рүү хэд хэд цохисон. Тэгж харилцан зодолдож байтал хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Хүмүүс салгаж байх явцад ******* над уруу дайрч ирээд цохихоор нь би зөрүүлээд нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгж байтал хүмүүс салгаад би бараагаа аваад тэр газраас явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас);

- Гэрч ын “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутагт байх зах дээрээс ******* жимс ачна гэхээр нь туслах гээд түүнээс түрүүлээд зах дээр очсон юм. ******* машинтайгаа ирээд жимсний дэлгүүрийн гадаа зам дагуу зогсохоор нь би “түрүүлж ороод ачих ачаагаа бэлдэж байя” гэж хэлээд жимсний дэлгүүр уруу орсон. Ачаагаа бэлдэж байгаад гараад ирсэн чинь ******* нэг танихгүй залуутай зодолдож байсан. Би гүйж очоод “та хоёр яагаад зодолдоод байгаа юм” гэж хэлээд салгаж авсан юм. Тэгэхэд *******ийн хамраас цус их гарсан. Би яг хэн хэдэн удаа хаана цохисон талаар мэдэхгүй байна. Намайг дэлгүүрээс гараад ирсэн чинь тэр хоёр нэг нэгнийхээ нүүрэн хэсэгт цохилцоод зодолдоод байсан. ...Зогсоол булаацалдсан явдлаас болж маргаан гарсан гэж ойлгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэргээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутагт байх “” захын зогсоолд шүүгдэгч *******, ******* нар машины зогсоол чөлөөлөөгүй гэх шалтгааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч ******* нь хохирогч (шүүгдэгч) *******ийн толгойн тус газар гараараа цохисон, мөн шүүгдэгч ******* нь хохирогч (шүүгдэгч) *******ийг гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч *******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаартай “...*******ийн биед хамар ясны 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10- дүгээр хуудас);

- Хохирогч *******ийн биед хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 102 дугаартай “...*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод хэсэг, 2 эгмийн дунд хэсэг, хүзүүний баруун хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30- дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Дээр тогтоогдсон үйл баримтуудтай эдгээр дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэвэл хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч нар харилцан зодолдох явцдаа уг гэмтлүүдийг нэгнийхээ биед харилцан довтолсон идэвхтэй үйлдлийн улмаас учруулсан байх ба уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******, ******* нар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх “” захын зогсоолд машины зогсоол чөлөөлөөгүй гэх шалтгааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч ******* нь хохирогч (шүүгдэгч) *******ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж хамар ясны 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч ******* нь хохирогч (шүүгдэгч) *******ийг гараараа цохиж тархи доргилт, зүүн нүдний доод хэсэг, 2 эгмийн дунд хэсэг, хүзүүний баруун хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын түвшинд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж харилцан зодолдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) *******ийн эрүүл мэндэд, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) *******ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгч тус бүрийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үздэггүй. Иймд шүүгдэгч нар үл ялих зүйлээр маргалдаж харилцан нэгнийгээ өдөөн хатгаж, нэгнийхээ эсрэг идэвхтэй довтолсон үйлдлүүдийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.

2.5. Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******, ******* тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хохирогч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар эвлэрсэн буюу нэгнээсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв. Шүүгдэгч нар нэгнээсээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй нь шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус тэдгээрийг хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болгохгүй юм.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), оршин суудаг талаарх багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдов.

2.2. Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал гаргасан, шүүгдэгч нар тусгайлсан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун ин нэгжээс нэг мянга гурван зуун ин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч *******, ******* тус бүрд торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 450 (дөрвөн зуун ь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун ин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж;

- Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 (дөрвөн зуун ин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун ин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэв.

Харин дээрх торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх прокурорын санал үндэслэлгүй гэж дүгнэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.

Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт хуулиар 120 хоногийн дотор хэсэгчлэн, эсхүл бүтнээр нь төлөх боломж олгосон байхад тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

3.2. Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч *******ид (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч *******т (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******, ургийн овогт ий тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 (дөрвөн зуун ь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун ин мянга) төгрөгөөр торгох ялаар;

- Шүүгдэгч *******ийг 450 (дөрвөн зуун ь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун ин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА