| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан т шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, , хот, дүүрэг, дүгээр хороо, , хотхоны тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр хошуу гэх улсын тгай нутагт нас бие гүйцээгүй ховор амьтан болох үхсэн 1 тооны зэгсний гахайг өөртөө авах зорилгоор ын эзэмшлийн ДГА улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 (Toyota land cruser 200) загварын автомашинаар тээвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас), шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-62 дугаар хуудас), ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 71-80 дугаар хуудас), хэргийн т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас), шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ийг ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг б хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль баар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар 2 дахин нэмэгдүүлж, 11’380’000 төгрөгийг Ховд аймгийн тгай захиргааны 1001600130 тоот дансанд шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдсон (хавтаст хэргийн 165 дугаар хуудас) тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр т т журамласан байна.
Гэтэл шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг Ховд аймгийн тгай захиргааны 1001600130 тоот дансанд хийсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй байна. Иймд шүүгдэгчийн төлсөн 11’380’000 төгрөгийг 1001600130 тоот данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, т хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ, мөн т хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ДГА улсын дугаартай Ланд крузер 200 загварын автомашины үнэ 65’000’000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ т т авах нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ДГА улсын дугаартай Тоёота ланд крузер (Toyota land cruser) загварын автомашиныг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын Б.Хосбаярын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор битүүмжилжээ. Уг автомашины үнэлгээг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн тул автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох нас бие гүйцээгүй зэгсний үхсэн гахайг арилжих боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тгахыг т шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******эд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тэнссэн хугацаанд;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 65’000’000 (жаран таван сая) төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ т т авсугай.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг т т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч *******ийн 1001600130 тоот төрийн сангийн дансанд төлсөн 11’380’000 (арван нэгэн сая гурван зуун наян мянган) төгрөгийг уг данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Иргэний нэхэмжлэгч ын Тоёота ланд крузер (Toyota land cruser) загварын ДГА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох нас бие гүйцээгүй зэгсний үхсэн гахайг (бүтэн) шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тгасугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА